• Ard News
  • Posts
  • Цахим Мэдээ 08.25

Цахим Мэдээ 08.25

🐉 Хятадын шинэ 5 жил: Тогтворгүй дэлхийд тоглолтоо хэрхэн хийх вэ? 🌏

Гайхалтай шинэ 7 хоногийн мэнд! “The MongolZ” баг Саудын Арабын Хаант Улсын нийслэл Эр-Рияд хотноо зохион байгуулагдсан Esports World Cup 2025 тэмцээнд түрүүлж, аваргын цомыг өргөлөө. 🏆

Тэд ийнхүү 2025 оны S-Tier тэмцээний анхны цомоо хүртэж, Монголын e-sports-ийн түүхэнд шинэ хуудсыг нээлээ. Тэмцээний MVP шагналын эзнээр М.Содбаяр буюу “Techno4K” тодорч, дэлхийн шилдэгүүдийн дунд The MongolZ-ийн нэрийг тодхон бичиж, Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөлөө. 🇲🇳 Багт халуун мэндийг хүргэе! 🎉

📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 🤖 Nvidia Хятад дахь чип үйлдвэрлэлээ зогсоолоо - Гэвч Хятад Nvidia-н орлогын 20% бүрдүүлдэг 😰

  • 🐉 Хятадын шинэ 5 жил: Тогтворгүй дэлхийд тоглолтоо хэрхэн хийх вэ? 🌏

Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

  • 2025 оны 08 сарын 22-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +0.34% , Nasdaq 100 индекс -0.82% хэлбэлзэлтэй байсан бол энэ долоо хоногт Биткойн +1.81% , АрдКойн -0.38% тус тус хэлбэлзэлтэй байлаа.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮1,3 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮51 сая буюу 3.91%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

📈 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🤖 Nvidia Хятад дахь чип үйлдвэрлэлээ зогсоолоо - Гэвч Хятад Nvidia-н орлогын 20% бүрдүүлдэг 😰

Эх сурвалж: CNBC.com

🤔 Юу болсон бэ? Nvidia (NVDA) компани Хятадын зах зээлд зориулан гаргаж байсан H20 AI чипийн үйлдвэрлэлийг түр зогсоосон тухай эх сурвалжууд мэдээллэх болсон. Энэ шийдвэр нь Хятадын дотоодын компаниудын аюулгүй байдалд эрсдэлтэй гэсэн үндэслэлээр H20 чипийг худалдан авахаа зогсоохыг зөвлөмжийг өгөх боллоо.

Nvidia-ийн Гүйцэтгэх захирал Jensen Huang Хятадын зохицуулагчидтай шууд уулзан:

  • H20-д ямар нэгэн backdoor буюу нуувч байхгүй, бид ямар ч улс төрийн нөлөөгүйгээр технологио бүтээдэг” хэмээн хэллээ.

  • Тэрээр H20-ийн оронд илүү дэвшилтэт Blackwell архитектурт суурилсан шинэ B30A чипийг Хятадад худалдахаар бэлтгэж буйгаа мөн онцоллоо.

👀 Хөрөнгө оруулагчдын санаа зовнилт

H20 бол АНУ-ын экспортын хязгаарлалтыг тойрч гарахаар Nvidia-ийн тусгайлан боловсруулсан бүтээгдэхүүн байсан тул энэ удаагийн шийдвэр нь Хятадад зах зээлээ алдах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Хятад улс Nvidia-ийн нийт орлогын 20 гаруй хувийг бүрдүүлдэг улс юм.

🗣️ Шинжээчдийн таамаг

  • Stacy Rasgon (Bernstein): Хэдий үйлдвэрлэл зогссон ч, энэ нь ойрын хугацаанд Nvidia-ийн санхүүгийн үзүүлэлтэд хүчтэй цохилт өгөхгүй гэж үзэж байна.

  • Dan Ives (Wedbush): Nvidia-ийн одоо танилцуулагдах тайлан AI зах зээлийн урт хугацааны өсөлтийн ирээдүйг дахин нотлох өндөр магадлалтай байна.

  • UBS: Хувьцааны үнэлгээгээ 205 доллар хүртэл өсгөж шинэчилсэн бөгөөд урт хугацаанд өгөөжтэй хэвээр гэж дүгнэв.

📅 Ирэх долоо хоногт гарах тайлангаар

Nvidia-ийн санхүүгийн тайлан 8-р сарын 27-нд гарах бөгөөд хөрөнгө оруулагчид AI дата төвийн эрэлт, Хятадын экспортын хязгаарлалт, Шинэ Blackwell чипийн борлуулалтын төлөвлөгөөг анхааран авч үзэх ёстой. Тус тайлангаар орлого 45.99 тэрбум доллар (+53.16%) бол нэгж хувьцаанд ногдох ашиг 0.98 доллар (+44.12%) үзүүлнэ хэмээн таамагтай байна.

Эцэст нь байна аа… Nvidia-ийн Хятад дахь сорилтууд богино хугацаанд тодорхой бус байдал үүсгэж байгаа ч, шинжээчдийн дийлэнх нь урт хугацаанд AI чипийн зах зээл Nvidia-ийн өсөлтөөр тэлнэ гэж үзэж байна.

📈 БОНДЫН ТУХАЙ ТОВЧХОН: Бонд нь тогтвортой, таамаглаж болохуйц, тодорхой орлого олох боломжтой байдгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327

📈 ЭДИЙН ЗАСАГ: 🐉 Хятадын шинэ 5 жил: Тогтворгүй дэлхийд тоглолтоо хэрхэн хийх вэ? 🌏

Эх сурвалж: wsj.com

🤔 Юу болсон бэ? Хятадын дарга Ши Жиньпин Төв Хорооны IV бүгд хурлын үеэр ирэх таван жилийн төлөвлөгөөний ерөнхий удирдамжийг 10-р сард танилцуулна гэж мэдэгдлээ. Энэ нь улс төр, эдийн засгийн хувьд ээдрээтэй нөхцөл байдалд Бээжингийн стратегийг тодорхойлох чухал үйл явдал болж байна.

📌 Дэлхийн тогтворгүй байдал ба Хятадын байр суурь: Ши Жиньпин дэлхийн эдийн засаг, геополитикийн тодорхойгүй байдлыг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ Хятадын урт хугацааны хөгжлийн суурь нөхцөл хэвээр байгааг онцоллоо. Гадаад орчны сорилтыг үл харгалзан дотоодын тогтвортой өсөлт хадгалагдаж байгааг тэрээр дурдав.

⚔️ Өрсөлдөөн ба геополитикийн сорилт

Ирэх таван жилийн эдийн засгийн бодлогод олон улсын өрсөлдөөн гол байр суурь эзэлж, Ши Жиньпин стратегийн санаачлагыг гартаа авч хүчтэй өрсөлдөөнд ахиц гаргах шаардлагатайг онцлон тэмдэглэв. Тэрээр мөн геополитикийн тодорхойгүй байдлыг даван туулах нь Хятад улсын үндсэн зорилт болохыг тодорхойлов.

🏭 Технологи ба үйлдвэрлэлд төвлөрнө

Шинэ таван жилийн төлөвлөгөө нь технологийн бие даасан хөгжил, үйлдвэрлэлийн чадавхыг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийн сүлжээний бат бөх байдлыг хангахад чиглэх бөгөөд Ши Жиньпин “Хятадын супер том зах зээл, бүрэн үйлдвэрлэлийн тогтолцоо, хүний нөөцийн давуу тал улам тодорч байна” хэмээн тэмдэглэж, энэ чиглэлийн ач холбогдлыг дахин бататгалаа.

🛒 Дотоодын хэрэглээ ба бодлогын шинэчлэл

Ирэх таван жилийн төлөвлөгөөнд дотоодын хэрэглээ, эрэлтийг дэмжих бодлогын даруухан алхмууд хийхээр хүлээгдэж байгаа бөгөөд татвар, төсвийн шинэчлэлийг шат дараатай хэрэгжүүлж, нийлүүлэлтийн талын шинэчлэл бодлогын гол тулгуур хэвээр үлдэхээр байна.

Эцэст нь байна аа… Хятадын шинэ таван жилийн төлөвлөгөө нь зөвхөн дотоодын эдийн засгийн өсөлтийг баталгаажуулах төдийгүй, технологийн бие даасан хөгжил болон геополитикийн сорилтыг даван туулахад чиглэхээр байна. Энэ нь Азийн болон дэлхийн зах зээлд чухал нөлөө үзүүлэх томоохон үйл явдал болохыг шинжээчид онцолж байна. 🌍📈

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ.

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

⚖️ Google торгууль төлөх хариуцлагад уналаа: Google компани Австралид 55 сая доллар (ойролцоогоор 36 сая доллар)-ын торгууль төлөхөөр зөвшилцжээ. Учир нь Google компани Android төхөөрөмжүүд дээр Google-ийн хайлтын аппыг урьдчилан суулгуулснаар өрсөлдөгч аппликейшнүүдийг зах зээлээс шахан гаргаж, өрсөлдөөнд сөргөөр нөлөөлснөө хүлээн зөвшөөрлөө.

🇯🇵 Японы экспорт: Японы экспорт 7-р сард 2.6%-иар буурсан нь сүүлийн 4 гаруй жил дэх хамгийн огцом уналт боллоо. Энэ уналт нь АНУ руу хийсэн экспорт 10.1%-иар буурсан болон Хятадын эрэлт сул хэвээр байгаагаас үүдэлтэй.

🇬🇧 Их Британийн инфляц 18 сарын дээд түвшинд хүрлээ: Их Британийн инфляц 7-р сард 3.8% болж өсөв. Энэ нь сүүлийн 18 сарын хугацаан дахь хамгийн өндөр түвшин бөгөөд өсөлтийн гол шалтгаан нь үйлчилгээ болон тээврийн зардал нэмэгдсэнтэй холбоотой гэж шинжээчид тайлбарлаж байна.

🧠 Nvidia Хятадын зах зээлд зориулсан шинэ AI чип хөгжүүлж эхэллээ: Nvidia компани АНУ-ын экспортын хязгаарлалт болон өрсөлдөөн нэмэгдэж буй нөхцөлд зах зээл дэх байр сууриа хадгалахын тулд Blackwell архитектурт суурилсан B30A чип-ийг Хятадын зах зээлд зориулан боловсруулж эхэллээ.

🤖 OpenAI хямд үнэтэй шинэ төлөвлөгөөг танилцууллаа: OpenAI компани Энэтхэгт сард 4.57 долларын үнэтэй ChatGPT Go үйлчилгээ нэвтрүүлж эхэллээ. Энэ багц нь хэрэглэгчдэд GPT-5 загвар болон сайжруулсан боломжуудыг хамгийн хямд үнээр санал болгож байгаа бөгөөд эхний ээлжинд Энэтхэгт нэвтрүүлж, цаашид дэлхий дахинд өргөжүүлэх зорилготой байна.

🧐 ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ? Хонгконгийн “Black Monday” (1987)

1987 оны 10-р сарын 19-нд АНУ-ын Dow Jones индекс 22%-иар унасан. Үүнээс 1 өдрийн дараа гэхэд Хонгконгийн Hang Seng индекс ганцхан өдөрт 33% унаж, дэлхийн хамгийн том уналтуудын нэг болж үлдсэн байдаг.

📄 Тайланг нь сонжвол: 🛒 Walmart: Ашгийн ховорхон алдаа

📈 Цахим худалдааны өсөлт: Орлого жилийн харьцуулалтаар 5%-иар өсч 177.4 тэрбум долларт хүрсэн (хүлээлтээс 3 тэрбум доллароор илүү). АНУ-ын харьцуулах борлуулалт 4.6%-иар өсч, бусад томоохон сүлжээ дэлгүүрүүдийг гүйцсэн. Дэлхийн цахим худалдаа 25%-иар өссөн.

📺 Сурталчилгааны эргэлт: Дэлхийн зар сурталчилгааны бизнес 46%-иар өссөн. Үүнд 2024 оны 12-р сард 2.3 тэрбум долларт авсан VIZIO багтсан. Онлайн болон дэлгүүрийн доторх зар сурталчилгааг нэгтгэсэн Walmart Connect гэх жижиглэнгийн медиа бизнес 31%-иар өссөн (VIZIO-г эс тооцвол).

📊 Ашиг ба бүтэц: Орлогын бүтэц (зар сурталчилгаа, marketplace) дэмжсэнээр нийт ашиг бага зэрэг өссөн ч зарим нэг удаагийн зардлууд ашгийн түвшинг дарамталсан.

💸 Ашгийн алдагдал: Өөрчлөгдсөн нэгжийн ашиг 0.68 доллар гарсан нь хүлээлтэд хүрсэнгүй. Үүнд өндөр даатгалын нэхэмжлэл, хууль эрх зүйн болон бүтцийн өөрчлөлтийн зардал нөлөөлжээ. Үйл ажиллагааны ашиг бага зэрэг шахагдаж 4%-д хүрсэн ба тайлангийн дараа хувьцааны үнэ буурсан.

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 🗓️

Эх сурвалж: Investing.com

ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ 🗓️

Эх сурвалж: Investing.com

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор

Fact-based news without bias awaits. Make 1440 your choice today.

Overwhelmed by biased news? Cut through the clutter and get straight facts with your daily 1440 digest. From politics to sports, join millions who start their day informed.