- ArdNews
- Posts
- Цахим Мэдээ 08.24
Цахим Мэдээ 08.24
🚀 Anthropic түүхэн IPO-оор SpaceX-ийн рекордыг эвдэж магадгүй! 📈

👋 Шинэ долоо хоногийн мэнд! Кофегоо аягалаад ☕, өнгөрсөн долоо хоногийн онцлох эдийн засаг, хөрөнгийн зах зээл, технологийн мэдээнүүдийг ArdNews-тэй хамт тоймлон уншаарай. 📰
📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:
🇺🇸 Трамп ХНС-нд дахин шахалт үзүүлж, бодлогын хүүг илүү хурдан бууруулахыг шаардлаа! ⚠️
🚀 Anthropic түүхэн IPO-оор SpaceX-ийн рекордыг эвдэж магадгүй! 📈
Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗
2026 оны 08-р сарын 21-ний Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс -1.49% , Nasdaq 100 индекс -2.79% уналттай байсан бол энэ долоо хоногт Биткойн -0.84% , Ардкойн +0.74% тус тус хэлбэлзэлтэй байлаа.
Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮2.8 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮297 сая буюу 10.52%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.
📈 ЭДИЙН ЗАСАГ: 🇺🇸 Трамп ХНС-нд дахин шахалт үзүүлж, бодлогын хүүг илүү хурдан бууруулахыг шаардлаа! ⚠️

🏦 АНУ ийм өндөр хүү төлөх ёсгүй гэв
Ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны Нөөцийн Санг бодлогын хүүгээ хангалттай хурдан бууруулахгүй байна гэж шүүмжиллээ. Түүний үзэж буйгаар эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд нь хүүг өндөр түвшинд хадгалах шалтгаан биш бөгөөд АНУ бусад орнуудтай харьцуулахад хэт өндөр санхүүжилтийн өртөг төлж байна.
📉 ХНС болгоомжилсон хэвээр
Fed-ийн долдугаар сарын хурлын тэмдэглэлээр олон гишүүн инфляц хангалттай буураагүй тохиолдолд өндөр хүүг үргэлжлүүлэн хадгалах шаардлагатай гэж үзжээ. Хэдийгээр инфляцын зарим үзүүлэлт сайжирсан ч жилийн түвшин нь ХНС-ийн 2%-ийн зорилтоос өндөр хэвээр байна.
💸 40 их наяд долларын өр хүүгийн дарамтыг нэмэгдүүлэв
Трамп хүүг бууруулах шаардлагыг АНУ-ын бараг 40 их наяд долларын улсын өртэй холбон тайлбарлав. Өндөр хүү нь Засгийн газрын өрийн үйлчилгээний зардлыг нэмэгдүүлж, төсөвт улам их дарамт үүсгэж байна.
🌍 АНУ бусад орноос хэт өндөр хүүтэй гэж Трамп үзэв
Трамп Швейцарь зэрэг хүү багатай орнуудыг жишээ болгон дурдаж, АНУ-ын бодлогын хүү 3.5% орчим байхад зарим улс бараг тэгтэй ойролцоо хүүтэй байгааг шүүмжилжээ.
💡 Ard Insight
Fed одоогоор инфляцыг бууруулах зорилго болон эдийн засгийн өсөлтийг дэмжих шаардлагын дунд тэнцвэр хайж байна. Харин Трампын дарамт нэмэгдэх тусам мөнгөний бодлогын хараат бус байдал, урт хугацааны бондын өгөөж болон ам.долларын ханш хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд улам хүчтэй орж байна.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ
💼 Яагаад бонд гэж? Тогтмол орлого олох боломжтой, эрсдэл бага тул хөрөнгө оруулагчдын хамгийн түгээмэл сонголтын нэг болдог.
Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327
📊 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🚀 Anthropic түүхэн IPO-оор SpaceX-ийн рекордыг эвдэж магадгүй! 📈

🚀 SpaceX-ийн рекордыг эвдэх IPO яригдаж эхлэв
Claude-ийн хөгжүүлэгч Anthropic олон нийтэд хувьцаагаа санал болгож, 100 тэрбум доллараас дээш хөрөнгө босгох боломжийг хэлэлцэж байна. Хэрэв энэ хэмжээ бодит болбол SpaceX-ийн түүхэн IPO-г давж, компанийн үнэлгээ 2 их наяд долларт хүрэх боломжтой.
💰 Үнэлгээ нь хэдхэн сарын дотор хоёр дахин өсөх үү?
Anthropic-ийн хамгийн сүүлийн үнэлгээ ойролцоогоор 965 тэрбум доллар байсан бол IPO-гийн үеэр 2 их наяд долларт хүрэх боломж яригдаж байна. Энэ нь AI компанийн үнэлгээ ямар хурдацтай тэлж байгааг харуулж байна.
⚖️ Гэхдээ IPO зөвхөн өсөлтийн түүх биш юм шүү
Anthropic IPO-ийн танилцуулгадаа AI-д хандах олон нийтийн сөрөг хандлага, дата төвийн эсэргүүцэл, өндөр хөрөнгө оруулалтын шаардлага болон open-source загваруудын дарамтыг эрсдэлийн хүчин зүйлс болгон тусгах төлөвтэй байна.
🏢 Үүсгэн байгуулагчид хяналтаа алдахгүй байхаар бэлдэж байна
Anthropic-ийн удирдлагууд үүсгэн байгуулагчдад нэмэлт саналын эрх олгох тусгай ангиллын хувьцааны бүтэц хэлэлцэж байгаа талаар мэдээлжээ. Ингэснээр IPO хийсний дараа ч удирдлагын стратегийн хяналтыг хадгалах боломжтой болно.
🧠 Claude Code өсөлтийн гол хөдөлгүүр болж байна
Claude Code зэрэг хөгжүүлэгчдэд зориулсан бүтээгдэхүүнүүд эрэлттэй хэвээр байгаа бөгөөд компанийн жилийн орлогын хурдац 47-65 тэрбум долларт хүрч болзошгүй гэж мэдээлж байна. Энэ нь хөрөнгө оруулагчдын Anthropic-д өгч буй өндөр үнэлгээний гол суурь болж байна.
💡 Ard Insight
Anthropic-ийн IPO амжилттай болбол энэ нь зөвхөн нэг компанийн дебют бус, AI салбарын үнэлгээний шинэ жишиг болж магадгүй. Гэхдээ асар өндөр үнэлгээний цаана дата төв, тооцоолох хүчин чадал, зохицуулалт болон олон нийтийн эсэргүүцэл гэх бодит эрсдэлүүд улам чухал болж байна.
ТАЙЛАНГ НЬ СОНЖВОЛ: 🛒 Walmart: Дэлгүүрээс илүү дижитал бизнес нь хурдацтай өсөж байна
Walmart 2027 санхүүгийн жилийн II улиралд 187.9 тэрбум долларын орлого олж, өмнөх оны мөн үеэс 6%-иар өссөнөөр зах зээлийн хүлээлтийг 1.1 тэрбум ам.доллароор давлаа. Тохируулсан нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) 0.81 доллар болж, шинжээчдийн таамгаас 0.07 ам.доллароор өндөр гарсан байна.
Гэсэн хэдий ч Walmart-ийн АНУ дахь ижил дэлгүүрийн борлуулалтын өсөлт 2.6% хүртэл саарсан нь сүүлийн зургаан жилийн хамгийн сул үзүүлэлт болж, зах зээлийн 3.7%-ийн хүлээлтэд хүрсэнгүй. Үүний дараа компанийн хувьцааны ханш огцом буурсан ч нийт худалдан авалтын тоо 1.5%-иар өссөн хэвээр байв.
📉 Борлуулалтын сааралт харагдаж байгаагаас бага
АНУ-ын эмийн үнийн шинэ зохицуулалт борлуулалтын өсөлтийг ойролцоогоор 1.25 нэгж хувиар бууруулжээ. Health & Wellness сегментийг хасвал ижил дэлгүүрийн борлуулалт 3.4%-иар өссөн байна. Мөн Walmart тарифын буцаан олголтын тодорхой хэсгийг ашиглан 11,000 гаруй барааны үнээ бууруулж, хүнсний бүтээгдэхүүн болон өндөр орлоготой хэрэглэгчдийн сегментэд зах зээлийн байр сууриа тэлсээр байна.

🗓️ КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ

🗓️ ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARDNEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор
Stop letting busywork get in the way of selling
Researching accounts. Building lists. Writing sequences.
There's a better use of your team's time.
Apollo is the AI revenue engine that handles the busywork, so you can stay focused on selling.
Plus, everything you need is in one place:
230M+ verified contacts
AI-powered outreach
Data enrichment
Inbound lead capture
Meeting scheduler
And more
Stop doing busywork and start building pipeline, faster.
With Apollo — the AI revenue engine powering 4M+ users.



