• Ard News
  • Posts
  • Цахим Мэдээ 08.18

Цахим Мэдээ 08.18

🇺🇸🤝🇷🇺 Трамп ба Путин: Аляскад дахь түүхэн уулзалт. Уулзалт боловч шийдэл үгүй өндөрлөсөн үү?

Шинэ 7 хоногийн мэнд! Өмнө 7 хоногт дэлхийд зах зээл инфляц ба бодлогын хүлээлтээс шалтгаалан савлаж, харин Монголд нүүрсний экспорт өсөж, төгрөг тогтвортой байлаа. 📊📈

📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 📊 Нэг компани зах зээлийн бүтцийг өөрчилж байна: Nvidia S&P 500 индексийн ноён оргилд гарлаа 👑

  • 🇺🇸🤝🇷🇺 Трамп ба Путин: Аляскад дахь түүхэн уулзалт. Уулзалт боловч шийдэл үгүй өндөрлөсөн үү?

Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

  • 2025 оны 08 сарын 15-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +0.54% , Nasdaq 100 индекс +0.35% өсөлттэй байсан бол энэ долоо хоногт Биткойн -1.53% , АрдКойн +0.00% тус тус хэлбэлзэлтэй байлаа.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮1,9 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮67 сая буюу 3.50%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

📈 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 📊 Нэг компани зах зээлийн бүтцийг өөрчилж байна: Nvidia S&P 500 индексийн ноён оргилд гарлаа 👑

Эх сурвалж: meforum.mn

🤔 Юу болсон бэ? АНУ-ын хиймэл оюун ухааны гол тоглогч Nvidia корпораци S&P 500 индексийн 8.0%-иас дээш хувийг дангаараа бүрдүүлж байгаа нь тус индексийн түүхэнд нэг компанид оногдсон хамгийн их хэмжээг эзэлсэн болж бүртгэгдээд байна. Энэ нь S&P 500 компанийн индексийн бүтцэд үзүүлж буй ноёрхлоо бататгасан явдал боллоо.

💰 Зах зээлийн үнэлгээ: 4.47 их наяд долларт хүрэв

Nvidia-ийн зах зээлийн үнэлгээ 2025 оны 8-р сарын 16-ны байдлаар 4.47 их наяд долларт хүрч, дэлхийд нэгдүгээрт бичигдэж буй компани болсон байна. Энэ нь Apple, Microsoft зэрэг компаниудаас хол тасарч буй бөгөөд индексийн бүтцэд эзлэх хувиараа мөн л адил давсан үзүүлэлттэй боллоо.

  • 🤖 Хиймэл оюуны эринд төв байр суурь эзэлж байна. Nvidia-ийн график процессор (GPU)-ын борлуулалт нь ChatGPT зэрэг AI системүүдийн голлох үүргийг авч байгаа бөгөөд тус компанийн бүтээгдэхүүн нь AI дата төвүүд, өндөр хүчин чадалтай тооцоолол, клауд үйлчилгээний үндсэн төхөөрөмж болон хувирсан. Ийнхүү AI салбарын тэлэлт нь Nvidia-ийн үнэлгээнд шууд, огцом нөлөө үзүүлээд байна.

📈 Хөрөнгө оруулагчдын дүгнэлт: Индексийн хамаарал, эрсдэлийн шинэ үе

S&P 500 индексийн бүтцэд Nvidia-ийн эзлэх хувь түүхэнд байгаагүйгээр нэмэгдсэн нь индексийн гүйцэтгэл Nvidia-ийн хувьцааны хэлбэлзэлтэй улам их хамааралтай болох эрсдлийг дагуулж эхэлж байна. JPMorgan зэрэг санхүүгийн байгууллагууд “системийн төвлөрөл нэмэгдэж байна” хэмээн анхааруулж, хөрөнгө оруулагчдыг төрөлжүүлэлт, индексийн бүрдүүлэлтэд хяналттай хандахыг сануулж байна.

📊 Цаашдын төлөв: Зах зээлийн жингийн хязгаарлалт хэлэлцэх цаг ирэв үү?

Индексийн бүтэц дэх Nvidia-ийн ноёрхол нь ETF болон пассив хөрөнгө оруулалтын сангуудын портфелийг өөрчилж, нэг хувьцааны хэт төвлөрлийн эрсдэлийг ярианы төвд авч ирж байна. Зарим шинжээчид индекс бүрдүүлэлтийн эзлэх хувийн дээд хязгаарыг шинэчлэн тогтоох шаардлага гарч болзошгүйг онцолж эхэлжээ.

📈 БОНДЫН ТУХАЙ ТОВЧХОН: Бонд нь тогтвортой, таамаглаж болохуйц, тодорхой орлого олох боломжтой байдгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327

📈 ЭДИЙН ЗАСАГ: 🇺🇸🤝🇷🇺 Трамп ба Путин: Аляскад дахь түүхэн уулзалт. Уулзалт боловч шийдэл үгүй өндөрлөсөн үү?

Эх сурвалж: wsj.com

🏛 Түүхэн уулзалт: 2025 оны 8-р сарын 16-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар АНУ-ын Аляска мужийн Анкораж хотод төрийн дээд хэмжээний уулзалт зохион байгууллаа. Энэ нь хоёр удирдагч олон улсын зэвсэгт мөргөлдөөн, ялангуяа Украины дайнтай холбоотой асуудлаар биечлэн уулзаж, хэлэлцээ хийсэн анхны уулзалт болсноороо олон улсын анхаарлын төвд байлаа.

Уулзалтын үеэр АНУ-ын Air Force One болон ОХУ-ын Ерөнхийлөгчийн онгоцууд зэрэгцэн газардсан бөгөөд угтан хүлээж авах ёслолд F-35 сөнөөгч онгоцууд нислэг үйлдсэн нь дипломат шинж чанартай ч сүр хүчээ харуулсан үйл явдал байлаа.

👀 Тэгвэл юу яригдав? Талуудын уулзалт нийт 3 цаг орчим үргэлжилж, гол анхаарлыг Украины дайн, цаашдын дипломат үйл явц, олон улсын аюулгүй байдал, хоёр талын худалдаа, хөршийн бодлогын асуудалд хандуулсан байна.

  • 🗣️Ерөнхийлөгч Трамп:Бид маш олон асуудлаар санал нэгдэж, ахиц гаргасан ч одоогоор эцэслэн баталсан тохиролцоо байхгүй” гэж мэдэгдсэн.

  • 🗣️Ерөнхийлөгч Путин:Маш амжилттай” хэмээн уулзалтаа дүгнэн хэлэв.

Уулзалтын индрийн арын хананд “Энх тайвны төлөө” хэмээх уриа бичээстэй байсныг хэвлэлүүд онцолж, хэлэлцээрийн уур амьсгал харьцангуй эерэг байсныг харуулсан үйлдэл гэж дүгнэж байна.

🇺🇦 Украины талаархи байр суурь

Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Ерөнхийлөгч Трамп Украины нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг Орост хүлээн зөвшөөрөх магадлалтай хэмээн таамаг дэвшүүлж байсан ч тэрбээр “Газар нутгийн талаарх шийдвэрийг зөвхөн Украин өөрөө гаргах ёстой. Миний зорилго бол тэднийг хэлэлцээрийн ширээнд суулгах” гэж мэдэгджээ.

Путин үүнд хариу өгч, “АНУ болон ОХУ-ын хэлэлцээр Украин болон түүний холбоотнууд хүлээн зөвшөөрнө гэдэгт итгэлтэй байна. Хэлэлцээрийн үйл явцад төвөг удахгүй байхыг хүсэж байна” гэжээ.

  • 🌍 Олон улсын шинжээчдийн дүгнэлт: Шинжээчдийн үзэж буйгаар энэхүү уулзалт нь практик шийдвэр гаргах түвшинд хүрээгүй ч, хоёр талын харилцааг зөөлрүүлэх дипломат дохио өгсөн түүхэн үйл явдал боллоо. Вашингтоны Стратегийн Судалгааны Төвийн шинжээч Алисон Картер “Энэхүү уулзалт нь харилцан ойлголцлыг эхлүүлэх алхам байсан ч бодит үр дүнд хүрэхэд цаг хугацаа шаардлагатай” хэмээн дүгнэжээ. Нөгөө талаар Трампын энэхүү уулзалт нь АНУ-ын 2026 оны сонгуулийн өмнөх геополитикийн байр сууриа бэхжүүлэх, харин Путинд олон улсын тавцанд дахин оролцох стратегийн нэг хэсэг болсон байж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.

  • ✈️ Дараагийн уулзалтын магадлал: Уулзалтын төгсгөлд Трамп “Бид ойрын хугацаанд дахин уулзах болно” хэмээсэн бол Путин “Дараагийн удаад Москвад” хэмээн хариулсан нь хоёр удирдагч дахин уулзах магадлал өндөр байгааг илтгэж байна.

💬 Хөрөнгийн зах зээлд хэрхэн нөлөөлж болох вэ?

Трамп болон Путин нарын уулзалт олон улсын улс төрийн тодорхой бус байдлыг бууруулахад чухал алхам болж байгаа билээ.

Хэрвээ хоёр талын яриа хэлэлцээр эерэг шатанд хүрвэл:

  • Газрын тосны үнэ тогтворжиж, эрсдэлээс зайлсхийх хөрөнгө оруулалт (бонд) буурч болзошгүй

  • Америкийн болон Европын зээллэгийн хүүгийн хүлээлтэнд нөлөөлж, хэлцлийн шинэ үе эхлэх боломж бий

  • Украин болон Оросын хөрөнгө оруулалтын орчинд шинэ найдвар бий болж магадгүй

  • Эмзэг улсуудад гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх суурь нөхцөл бүрдэж болзошгүй

Цаашдын хүлээлт:

  • ✈️ Москва дахь боломжит хоёр дахь уулзалт

  • 🕊 Украины дайнтай холбоотой хэлэлцээрийн үргэлжлэл

  • 📉 Эрсдэлтэй хөрөнгөөс зайлсхийх хандлагын өөрчлөлт

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ.

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

🧠 Nvidia ба AMD нарын хэлэлцээр: Nvidia болон AMD нь Хятадад хиймэл оюун ухааны чип худалдаалж олсон орлогынхоо 15 хувийг АНУ-д төлөхөөр тохиролцжээ.

📈 Apple 2020 оноос хойших хамгийн өндөр өсөлттэй 7 хоног: Apple (AAPL)-ийн хувьцаа өнгөрсөн долоо хоногт 13%-иар өсч, зах зээлийн үнэлгээндээ 400 тэрбум долларыг нэмлээ. МөнТрамп Apple компанийг ирээдүйн чипийн тарифаас чөлөөлнө гэж амласан байна.

📊 Citi group S&P 500 индексийн ханшийн таамгаа өсгөлөө: Citigroup (C) компани 2025 оны эцсийн S&P 500 индексийн зорилтот түвшинг 6,300-аас 6,600 доллар болгож өсгөжээ. Энэ нь Ерөнхийлөгч Трампын татварын шинэ хууль нь компаниудын ашигт ажиллагааг нэмэгдүүлж байгаатай холбоотой гэж тайлбарлав.

💵 Stablecoin-ны эрэлт өсөв: АНУ-ын голлох банкууд анх криптовалютыг хүчтэй эсэргүүцэж байсан ч Трампын дэмжсэн GENIUS гэх хууль батлагдсаны дараа тогтвортой койн (stablecoin) сонирхох болжээ. Уг хууль АНУ-ын Сангийн яамны хөрөнгөөр баталгаажсан stablecoin-уудыг гаргахыг хууль ёсоор зөвшөөрсөн явдал юм.

🧐 ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ? 2008 оны санхүүгийн хямралын үеэр Исландын хөрөнгийн бирж дээр ердөө ганц хүн үлдсэн гэдэг. Тэр хүн бүх арилжааг ганцаараа зохицуулж, биржийг ажиллуулсан гэдэг нь түүхэнд үлдсэн билээ.

📄 Тайланг нь сонжвол: 🍄 Nintendo: Switch 2 – Хамгийн хурдан борлуулагдсан консол уу?

Гараад удаагүй байгаа Switch 2 нь Nintendo-ийн дотоод дээд амжилтуудыг шинэчилж чадлаа. 450 долларын үнэтэй энэхүү гибрид консол нь 6-р сард урьдчилсан захиалга авч эхэлсэн ба Nintendo-ийн 2026 санхүүгийн жилийн 1-р улирал хүртэл 6 сая ширхэгээр тээвэрлэгдэнэ гэх таамгийг 8-р сар гэхэд борлуулж чаджээ. Ингэснээр Switch 2 нь түүхэн дэх хамгийн хурдан борлуулагдсан консол болсон байна. Харьцуулбал, анхны Switch эхний сард 2.7 сая ширхэг борлуулагдсан ч тухайн үед нийлүүлэлт эрэлт нь эрэлтээсээ хэт давж байсан тул илүү ихээр зарагдах боломжгүй байжээ.

Энэхүү хүчтэй эхлэл нь Nintendo-ийн орлогыг 2 дахин өсгөж 3.8 тэрбум доллар болгосон боловч маркетингийн зардал огцом өссөнөөр үйл ажиллагааны ашиг 8.3 тэрбум доллар дээр тогтсон хэвээр байна. Шинэ консолын хамт багцлагдан зарагдаж буй Mario Kart World тоглоом аль хэдийнэ 5.6 сая хувь борлуулагдсан байна.

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 🗓️

Эх сурвалж: Investing.com

ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ 🗓️

Эх сурвалж: Investing.com

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор