• ArdNews
  • Posts
  • Цахим Мэдээ 08.17

Цахим Мэдээ 08.17

🚀 Nvidia-ийн SpaceX дэх хөрөнгө оруулалт 21 тэрбум долларт хүрэв 📈

In partnership with

👋 Шинэ долоо хоногийн мэнд! Кофегоо аягалаад ☕, өнгөрсөн долоо хоногийн онцлох эдийн засаг, хөрөнгийн зах зээл, технологийн мэдээнүүдийг ArdNews-тэй хамт тоймлон уншаарай. 📰

📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  •  🇷🇺 Оросын ДНБ өссөн ч иргэдийн амьдрал чангарч байна ⚠️

  • 🚀 Nvidia-ийн SpaceX дэх хөрөнгө оруулалт 21 тэрбум долларт хүрэв 📈

Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

  • 2026 оны 08 сарын 14-ний Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +0.44% , Nasdaq 100 индекс +1.13% өсөлттэй байсан бол энэ долоо хоногт Биткойн -0.84% , Ардкойн +0.74% тус тус хэлбэлзэлтэй байлаа.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮2.3 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮201 сая буюу 8.71%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

📈 ЭДИЙН ЗАСАГ:  🇷🇺 Оросын ДНБ өссөн ч иргэдийн амьдрал чангарч байна ⚠️

📊 Өсөлт байгаа ч чанар нь муудаж байна
ОХУ-ын ДНБ II улиралд өмнөх оны мөн үеэс 1.3%-иар өсөж, эхний хагас жилийн өсөлт 0.6% хүрлээ. Гэхдээ энэ өсөлтийг цэрэг армийн болон аж үйлдвэрийн өндөр зардал болон эрчим хүчний орлого дэмжиж байгаа бол иргэний эдийн засаг илүү сул хэвээр байна.

🛢️ Газрын тосны орлого дарамтад орлоо
2026 оны эхний хагаст Оросын нефть, хийн орлого өмнөх оны мөн үеийнхээ ердөө 64%-тай тэнцэх хэмжээнд хүрчээ. Украйны нефть боловсруулах үйлдвэрүүдэд хийсэн цохилт, барууны хориг болон Оросын нефтийн үнийн дээд хязгаар орлогын урсгалд улам дарамт үзүүлж байна.

💸 Төсвийн алдагдал томорч эхлэв
Шинжээчдийн үзэж байгаагаар Оросын төсвийн алдагдал 2025 оны түвшнээс хоёр дахин нэмэгдэх эрсдэлтэй байна. Өндөр хүү, инфляц болон дайны зардал зэрэг нь төсвийн дарамтыг улам нэмэгдүүлж байгаа юм.

🛒 Иргэд хэмнэж эхэлжээ
Оросын хэрэглэгчид илүү хямд, дэлгүүрийн өөрийн брэндийн хүнс сонгох болсон нь өрхийн бодит орлого болон худалдан авах чадварт дарамт нэмэгдсэний дохио болж байна. Өдөр тутмын хэрэглээний ийм өөрчлөлт нь албан ёсны ДНБ-ээс илүү эдийн засгийн бодит байдлыг харуулж байна.

⚠️ Эдийн засгийн дарамт дайныг зогсоох уу?
Шинжээчид эдийн засгийн хүндрэл дангаараа Кремлийг дайнаа зогсооход хүргэнэ гэж үзэхгүй байна. Харин нөхцөл улам хүндэрвэл Орос илүү богино хугацаанд зорилгодоо хүрэхийн тулд мөргөлдөөнийг эрчимжүүлэх эрсдэл ч байж болзошгүй гэж анхааруулжээ.

💡 Ard Insight
Оросын эдийн засаг гаднаас харахад өсөлтөө хадгалж байгаа ч бүтэц нь улам дайны зардал, нефтийн орлого болон төрийн дэмжлэгээс хамааралтай болж байна. Хэрэв эрчим хүчний орлого дахин буурч, инфляц болон төсвийн дарамт зэрэгцэн нэмэгдвэл одоогийн өсөлтийн загварыг удаан хадгалах улам хэцүү болно.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ

💼 Яагаад бонд гэж? Тогтмол орлого олох боломжтой, эрсдэл бага тул хөрөнгө оруулагчдын хамгийн түгээмэл сонголтын нэг болдог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327

📊 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🚀 Nvidia-ийн SpaceX дэх хөрөнгө оруулалт 21 тэрбум долларт хүрэв 📈

🚀 Nvidia-ийн SpaceX дэх хөрөнгө оруулалт 21 тэрбум долларт хүрэв

Nvidia II улирлын эцсийн байдлаар SpaceX-ийн 122.8 сая ширхэг хувьцаа эзэмшиж, хөрөнгө оруулалтын үнэлгээ нь 21 тэрбум долларт хүрснийг мэдээллээ. Тус хөрөнгө оруулалт нь Nvidia-ийн Elon Musk-ийн xAI-д хийсэн хөрөнгө оруулалтаас үүссэн бөгөөд SpaceX xAI-г нэгтгэсний дараа хувьцаанд шилжсэн байна.

SpaceX-ийн хувьцааны үнэ II улирлын эцсээс буурснаар Nvidia-ийн эзэмшлийн зах зээлийн үнэлгээ одоогоор ойролцоогоор 17.2 тэрбум доллар болсон ч SpaceX нь Nvidia-ийн хамгийн том стратегийн хөрөнгө оруулалтын нэг хэвээр байна.

🛰️ SpaceX Nvidia-г үндсэн AI түншээр сонгов

SpaceX AI дата төвүүддээ Nvidia-ийн чипийг дагнан ашиглахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Elon Musk Nvidia-ийн архитектурыг AI загварын сургалт болон inference-д хамгийн тохиромжтой гэж үнэлсэн бөгөөд ирэх онд Vera Rubin GPU-ээс томоохон хэмжээний нийлүүлэлт авахаар төлөвлөж байна.

🤖 OpenAI-ийн дата төвд 3 тэрбум долларын хөрөнгө оруулалт яригдаж байна

Nvidia SoftBank-ийн охин компани SB Energy-д 3 тэрбум доллар хүртэлх хөрөнгө оруулалт хийхээр хэлэлцэж байна. SB Energy нь OpenAI-д зориулсан Охайо дахь томоохон дата төвийн кампусыг хөгжүүлж байгаа бөгөөд талууд уг төсөлд ойролцоогоор 100 тэрбум долларын зээлийн дэмжлэг үзүүлэх талаар мөн хэлэлцэж байгаа аж.

🏗️ AI дэд бүтэц дараагийн том хөрөнгө оруулалтын талбар болж байна

Nvidia-ийн SpaceX, xAI болон SB Energy-д чиглэсэн хөрөнгө оруулалтууд нь AI-ийн өрсөлдөөн зөвхөн чип үйлдвэрлэлээр хязгаарлагдахгүй болсныг харуулж байна. Дата төв, эрчим хүч, тооцоолох хүчин чадал зэрэг дэд бүтэц нь AI өсөлтийн дараагийн том зах зээл болж байна.

💡 Ard Insight

Nvidia зөвхөн AI чип нийлүүлэгч бус, AI экосистемийн стратегийн хөрөнгө оруулагч болон байр сууриа тэлж байна. SpaceX, xAI, OpenAI болон дата төвийн дэд бүтцэд чиглэсэн хөрөнгө оруулалтууд нь Nvidia-д өөрийн GPU-ийн урт хугацааны эрэлтийг баталгаажуулахын зэрэгцээ AI-ийн өсөлтийн бүхэл бүтэн экосистемээс өгөөж хүртэх боломж бүрдүүлж байна.

ТАЙЛАНГ НЬ СОНЖВОЛ: 🧱 CoreWeave-ийн хүчин чадал бараг бүрэн зарагджээ

AI үүлэн дэд бүтцийн компани CoreWeave-ийн 2026 оны II улирлын орлого өмнөх оны мөн үеэс 112%-иар өсөж, 2.6 тэрбум долларт хүрлээ. Нийт орлогын 98%-ийг урьдчилан байгуулсан гэрээнүүд бүрдүүлсэн нь AI тооцооллын эрэлт компанийн одоогийн хүчин чадлаас давж байгааг харуулж байна.

Гэсэн хэдий ч хурдацтай тэлэлт өндөр зардал дагуулж, нийт ашгийн маржин 8 нэгж хувиар буурч 66% болсон бөгөөд компани 626 сая долларын цэвэр алдагдал хүлээсэн байна. Үүнд GPU барьцаалсан өрийн санхүүжилттэй холбоотой 640 сая долларын хүүгийн зардал голлон нөлөөлөв.

📚 AI эрэлт хүчин чадлаасаа давж байна
CoreWeave-ийн захиалгын үлдэгдэл 246%-иар өсөж, 104 тэрбум долларт хүрсэн бөгөөд III улирлын эхээр дахин 25 тэрбум долларын шинэ гэрээ байгуулжээ. Ойрын хугацаанд ашиглах боломжтой хүчин чадал нь бараг бүрэн захиалагдсан байна.

🏗️ Өсөлтийн өртөг өндөр хэвээр
II улиралд хөрөнгө оруулалтын зардал 9.4 тэрбум доллар буюу улирлын орлогоос гурав дахин өндөр байв. CoreWeave 2026 оны CapEx төлөвөө 35-39 тэрбум доллар болгон нэмэгдүүлсэн бөгөөд цаашдын гол сорилт нь асар их эрэлтийг бодит орлого, ашигт ажиллагаа болгон хэр хурдан хувиргах вэ гэдэгт төвлөрч байна.

🗓️ КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ

🗓️ ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARDNEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор

What's changing in global hiring?

Global hiring is changing fast. From AI's impact on HR to evolving compliance requirements and international expansion strategies, the rules are constantly shifting.

Oyster's events bring together HR leaders, founders, operators, and global employment experts to discuss what's working now—and what's coming next.

Whether you're hiring internationally today or planning for tomorrow, you'll walk away with practical insights you can actually use.