ОНЦЛОХ БОНД 🚀

АРД КРЕДИТ ББСБ ХК НЭЭЛТТЭЙ БОНД

АРДЫН НЭЭЛТТЭЙ БОНД: Салбарын хөгжлийг түүчээлэгч, алсын хараа бүхий Ард Кредит ББСБ ХК 8 сарын 2-ны өдрийн СЗХ-ны хуралдаанаар нээлттэй бонд гаргах зөвшөөрлөө авсан бөгөөд Апекс Капитал ҮЦК ХХК андеррайтераар ажиллаж, Улаанбаатар Үнэт Цаасны бирж дээр нээлттэй бондоо гаргаж байна. Ард Кредит 2019 онд IPO хийсэн цагаас хойш МХБ-ийн ТOP-20 индексэд багтаж буй бөгөөд Ард Санхүүгийн Нэгдэлийн хамгийн чухал бүрэлдэхүүн билээ.

Ингэснээр Ард Кредит нээлттэй бондоо 4 транчтайгаар зах зээл дээр нэг бүрийг нь ₮100,000-ийн нэрлэсэн үнэлгээтэй гаргаж ₮13.5 тэрбумыг татан төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Цаашлаад Ард Бондын жилийн өгөөж 18.5% төдийгүй бондын өгөөжийг улирал тутамд төлөх аж.

Холбоо барих утас: 96407073, 86035457

БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭ: Ард Кредит нь нийт 42 хүний бүрэлдэхүүнээр 1 сая харилцагчдад зээл, төлбөр тооцоо, карт, мөнгөн гуйвуулга зэрэг санхүүгийн олон төрлийн үйлчилгээг биет болон цахим байдлаар хүргэн ажиллаж байна.

Биет: Ард Даатгал болон Монгол Шуудантай хамтран орон даяарх 400 салбаруудаар

Цахим үйлчилгээ: Ард Аппаар дамжуулан онлайн хэлбэрээр санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлж байна. 

БОНДЫН БАРЬЦАА Бондын эргэн төлөлтийн баталгаа болгон МХБ-ийн I-р ангилалд арилжаалагддаг нээлттэй компаниуд болох “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК, “Ард Кредит ББСБ” ХК-ийн хувьцааг барьцаалж байгаа. Барьцаа хөрөнгийн үнэлгээг сүүлийн 6 сарын жигнэсэн дундаж ханшаар тооцоолсон ба нийт үнийн дүнгээр ₮19.3 тэрбум болж байна.

Барьцаалж буй үнэт цаасны зах зээлийн үнэлгээг 70%-иар тооцон үнэлэх үед ₮13.5 тэрбум байгаа нь уг бондын үндсэн төлбөрийг бүрэн хангаж байгаа юм.

БОНДЫН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦУУЛГА
https://www.youtube.com/watch?v=1s8cj0XVNG8

Хөрөнгө оруулалтын захиалга өгөх
Та НЭЭЛТТЭЙ БОНДЫН захиалга өгөх бол доорх товч дээр дарж холбогдох мэдээллээ бүртгүүлнэ үү.