• ArdNews
  • Posts
  • Цахим Мэдээ 08.10

Цахим Мэдээ 08.10

📊 Wall Street дөрөвдүгээр сараас хойших хамгийн хүчтэй долоо хоногийг үзүүллээ 📈

In partnership with

👋 Шинэ долоо хоногийн мэнд! Кофегоо аягалаад ☕, өнгөрсөн долоо хоногийн онцлох эдийн засаг, хөрөнгийн зах зээл, технологийн мэдээнүүдийг ArdNews-тэй хамт тоймлон уншаарай. 📰

📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 🚢 Хормузын хэлэлцээ эргэлзээ дагуулж, нефтийн эрсдэл дахин нэмэгдэв

  • 📊 Wall Street дөрөвдүгээр сараас хойших хамгийн хүчтэй долоо хоногийг үзүүллээ 📈

Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

  • 2026 оны 08 сарын 07-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +3.37% , Nasdaq 100 индекс +5.11% өсөлттэй байсан бол энэ долоо хоногт Биткойн +1.76% , Ардкойн +1.45% мөн тус тус өсөлттэй байлаа.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮2.9 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮115 сая буюу 3.91%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

📈 ЭДИЙН ЗАСАГ:  🚢 Ормузын хэлэлцээ эргэлзээ дагуулж, нефтийн эрсдэл дахин нэмэгдэв

🤝 Шууд хэлэлцээ байхгүй гэж Иран мэдэгдэв
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи АНУ-тай Ормузын хоолойг нээх талаар шууд хэлэлцээ хийгдээгүйгэж мэдэгдлээ. Гэхдээ хоёр тал зуучлагч орнуудаар дамжуулан мессеж солилцож байгаа бөгөөд Оман гол зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байна.

⚠️ Ормузыг нээхэд Тегеран өндөр босго тавив
Иран хоолойг дахин нээхийн тулд АНУ хориг арга хэмжээг сулруулах, бүс нутгаас цэргээ татах, царцаасан хөрөнгийг чөлөөлөх зэрэг өргөн хүрээний нөхцөл тавьж байгаа талаар мэдээлэв. Энэ нь ойрын хугацаанд хурдан тохиролцоонд хүрэх найдлагыг сулруулж байна.

🛢️ Нефтийн үнэ дахин мэдрэмтгий болов
Хэлэлцээний тодорхойгүй байдал нэмэгдсэн ч Brent 83.55 доллар, WTI 78.18 доллар орчимд хаагджээ. Ормузын хоолойгоор дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтийн томоохон хэсэг дамждаг тул аливаа саатал нефтийн үнэд шууд нөлөөлөх эрсдэлтэй хэвээр байна.

🔥 Хуситууд Saudi Aramco-г онилов
Йемений Хусит бүлэг Саудын Арабын Жизан дахь Aramco-ийн боловсруулах үйлдвэрт дроноор цохилт өгсөн гэж мэдэгдэв. Тус байгууламжид гал гарсан ч Саудын тал хүний амь нас эрсдээгүй гэж мэдээлсэн байна.

💡 Ard Insight
Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрахын зэрэгцээ Саудын газрын тосны дэд бүтэц рүү чиглэсэн халдлага үргэлжилж байгаа нь нийлүүлэлтийн эрсдэлийг бууруулахгүй байна. Ийм орчинд нефтийн үнэ геополитикийн мэдээнээс хэт хамааралтай хэвээр үлдэж, инфляц болон зах зээлийн хүлээлтэд дарамт үзүүлж болзошгүй.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ

💼 Яагаад бонд гэж? Тогтмол орлого олох боломжтой, эрсдэл бага тул хөрөнгө оруулагчдын хамгийн түгээмэл сонголтын нэг болдог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327

📊 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 📊 Wall Street дөрөвдүгээр сараас хойших хамгийн хүчтэй долоо хоногийг үзүүллээ 📈

📊 S&P 500 шинэ дээд түвшинд хүрлээ
S&P 500 баасан гарагт 0.62% өсөж, 7,757.64 нэгжид хүрэн түүхэн дээд хаалтаа шинэчиллээ. Nasdaq 1.3%, Dow Jones 0.28% өссөн бөгөөд S&P 500 долоо хоногт 3.6%-ийн өсөлт үзүүлэв.

💼 Сул ажлын байрны тайлан зах зээлийг дэмжив
АНУ-ын 7-р сарын nonfarm payroll 23 мянгаар буурсан нь 83 мянгаар өснө гэсэн хүлээлтээс эрс зөрөв. Үүний дараа хөрөнгө оруулагчид Холбооны Нөөцийн Сан 9-р сард хүүгээ нэмэх магадлалыг бууруулж эхэллээ.

🚀 SpaceX нэг өдөрт 12% өсөв
SpaceX-ийн хувьцаа баасан гарагт 12%, долоо хоногийн дүнгээр бараг 19% өсөв. Argus компанийн үнэлгээг “Buy” болгон ахиулж, 160 долларын зорилтот үнэ тогтоосон нь өсөлтийг дэмжжээ.

🧠 Nvidia долоо хоногт 10% гаруй өсөв
SpaceX хиймэл оюуны дэд бүтцээ Nvidia-ийн технологид түшиглэн хөгжүүлэхээ мэдэгдсэн нь Nvidia-ийн хувьцаанд хүчтэй түлхэц өгч, долоо хоногийн өсөлтийг 10%-иас давууллаа.

🏠 Airbnb дөрвөн жилийн дээд түвшинд
Airbnb орлого, ашгийн хүлээлтийг давж, бүтэн жилийн төлөвөө өсгөсний дараа хувьцаа нь 17% орчим өсөв. Компанийн AI-д суурилсан үйлчилгээ хэрэглэгчийн туршлагыг сайжруулж байгааг CEO онцолсон байна.

✈️ Boeing дөрөвдүгээр сараас хойших шилдэг долоо хоногоо үзүүлэв
Boeing-ийн хувьцаа долоо хоногт ойролцоогоор 7% өсөв. 737 MAX 7 онгоц FAA-ийн зөвшөөрөл авсан, газрын тосны үнэ буурсан болон BNP Paribas үнэлгээг нь ахиулсан нь өсөлтөд нөлөөлжээ.

💻 Технологийн хувьцаанууд эргэн хүчээ авав
Atlassian хүчтэй тайлан, эерэг төлөвийн дараа 35%, Cloudflare 5%-иас дээш өсөв. Чипийн салбарыг дагадаг SOXX ETF долоо хоногт 7%-иас дээш нэмэгдсэн байна.

🛢️ Газрын тос буурч, эрчим хүчний хувьцаанууд дарамтад оров
АНУ-ын газрын тосны фьючерс долоо хоногт 7%-иас дээш буурч, S&P 500 Energy сектор 2%-иас дээш унав. Chevron, ExxonMobil, EOG Resources, Diamondback зэрэг компаниудын хувьцаа дагаж суларлаа.

ТАЙЛАНГ НЬ СОНЖВОЛ: 💊 Eli Lilly: Борлуулалтын нэмэгдэж амь гарав

Eli Lilly-ийн II улирлын орлого өмнөх оны мөн үеэс 48%-иар өсөж, 23.0 тэрбум долларт хүрсэн нь хүлээлтээс 2.3 тэрбум доллароор давлаа. Тохируулсан нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) 8.38 ам.доллар болж, таамгаас 1.80 доллароор өндөр гарчээ. Борлуулалтын хэмжээ 60%-иар өссөн нь бүтээгдэхүүний бодит борлуулалтын үнэ 13%-иар буурсныг бүрэн нөхөж, орлогын өсөлтийг дэмжив.

💉 Mounjaro-гийн борлуулалт 91%-иар өсөж, 9.9 тэрбум доллар, Zepbound-ийн борлуулалт 46%-иар нэмэгдэж, 4.9 тэрбум долларт хүрснээр GLP-1 төрлийн хоёр эмийн нийлбэр орлого 15 тэрбум долларт дөхөв. Олон улсын зах зээл дэх Mounjaro-гийн борлуулалт хоёр дахин давж, 5.2 тэрбум долларт хүрсэн бөгөөд Хятадын нөхөн төлбөрийн тогтолцоотой холбоотой томоохон үнийн бууралтыг үл харгалзан Lilly дэлхийн зах зээл дэх хүртээмжээ үргэлжлүүлэн тэлж байна.

🗓️ КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ

🗓️ ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARDNEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор

One Shark Missed Billions… Another Saw This Coming

Imagine turning down Uber at a valuation of $10 million, only to watch it go public at over $80 billion.

That’s exactly what happened to Mark Cuban… a 799,900% return, gone.

But original Shark Tank investor Kevin Harrington built his career doing the opposite: spotting asymmetric opportunities before they go mainstream.

Like Uber turned vehicles into income-generating assets, Mode Mobile is turning smartphones into income streams.

They were named the #1 fastest-growing software company by Deloitte and have already helped their users earn and save over $1B.

Kevin Harrington invested early.

And at just $0.52/share, you can still get in before their potential IPO.

Potential Uber return for Marc Cuban does not take into account dilution.

The Deloitte rankings are based on submitted applications and public company database research, with winners selected based on their fiscal-year revenue growth percentage over a three-year period in 2023.

Please read the offering circular at invest.modemobile.com. This is a paid advertisement for Mode Mobile’s Regulation A Offering.