• Ard News
  • Posts
  • Цахим Мэдээ 08.04

Цахим Мэдээ 08.04

🇺🇸 АНУ-ын ХНС бодлогын хүүг хэвээр үлдээсэн ч инфляц зорилтод түвшинд биш гэдгийг анхаарууллаа🚨

Шинэ 7 хоногийн мэнд! Шинэ сар гарлаа. 2025 он дуусахад ердөө 4 сар л үдлээ дээ. Та нар минь хөрөнгө оруулалтаа хийж эхэлсэн биздээ. Хэрэв хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй байвал бидэнтэй холбогдоорой. 

📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 📊 Хөрөнгийн зах зээлийн индексүүд “Big Tech”-ийн хүчээр өсөлт үзүүлэв 📈

  • 🇺🇸 АНУ-ын ХНС бодлогын хүүг хэвээр үлдээсэн ч инфляц зорилтод түвшинд биш гэдгийг анхаарууллаа🚨

Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

  • 2025 оны 08 сарын 01-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс -2.50% , Nasdaq 100 индекс -2.50% уналттай байсан бол энэ долоо хоногт Биткойн -3.24% , АрдКойн -1.15% тус тус уналттай байлаа.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮2 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮127 сая буюу 6.35%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

📈 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ:  📊 Хөрөнгийн зах зээлийн индексүүд “Big Tech”-ийн хүчээр өсөлт үзүүлэв 📈

Эх сурвалж: meforum.mn

🤔 Юу болсон бэ?

🧠 Microsoft (MSFT): Azure-ийн 39%-ийн өсөлт хүлээлтийг нэргэж хаялаа.

Microsoft-ийн дөрөвдүгээр улирлын орлого болон ашгийн тайлан Bloomberg-ийн таамгаас бүх үзүүлэлтээр давж, хувьцааны ханш premarket арилжаанд 9%‑иар өсөв.

Үзүүлэлт

Тайлагнасан

Таамаг

🧾 Орлого

$62.5 тэрбум

~$61.0 тэрбум

💰 Цэвэр ашиг

$27.2 тэрбум

🖥️ Azure үүлэн тооцоолол

+39% YoY

~+36%

📉 EPS

$3.32

$3.20

  • Капитал зарцуулалт (CapEx) дараагийн улиралд $30 тэрбумыг давна гэж мэдэгдсэн нь AI дата төвүүд, чип дэд бүтэц-т чиглэсэн өргөтгөлтэй холбоотой.

  • Microsoft 2025 онд Copilot, OpenAI, Teams GPT зэрэг үйлчилгээг бизнесийн бүх шатанд өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа нь AI өсөлтийн цикл-ийг идэвхжүүлж байна.

🌐 Meta (META): Орлого 22% өсөж, хөрөнгө оруулалтын чиглэл тогтворжлоо

Meta 2025 оны хоёрдугаар улирлын тайлангаар 22% өсөлттэй орлого зарласан бөгөөд Wall Street-ийн бүх таамаглал давж, хувьцааны ханш premarket дээр 11%‑иар өссөн байна.

Үзүүлэлт

Тайлагнасан

Таамаг

🧾 Орлого

$42.4 тэрбум

~$41.1 тэрбум

💰 Ашиг (EPS)

$4.65

$4.33

  • CEO Марк Цукерберг анх удаа 2025 онд хөрөнгө оруулалтын гарцаа “тогтвортой барина” гэж мэдэгдсэн нь зах зээлд эерэг дохио болсон.

  • Meta-ийн AI Recommendation Engine, Threads, WhatsApp Ads, Reality Labs зэрэг гол бизнесийн шугамд өсөлт хадгалагдаж байна.

🍏 Apple (AAPL): iPhone, Mac, Services салбаруудын өсөлттэй “ташаа” тайлан

Apple гуравдугаар улирлын санхүүгийн тайлангаа танилцуулж, орлого болон ашгийн аль алинаар нь Wall Street-ийн таамгийг давсан байна. Хувьцааны ханш тайлангийн дараа нэмэгдсэн.

Үзүүлэлт

Тайлагнасан

Таамаг

Өмнөх он

🧾 Орлого

$94.0 тэрбум

$89.2 тэрбум

$85.7 тэрбум

💰 EPS

$1.57

$1.43

$1.40

📱 iPhone орлого

$44.0 тэрбум

$39.8 тэрбум

🌍 Хятадын орлого

$15.3 тэрбум

$15.1 тэрбум

🧾 Services орлого

$27.4 тэрбум

$26.8 тэрбум

💻 Mac орлого

$8.0 тэрбум

📉 iPad орлого

$6.5 тэрбум

$7.1 тэрбум

⌚️ Wearables орлого

$7.4 тэрбум

$8.1 тэрбум

  • CEO Тим Күүк: “iPhone, Mac, Services салбарууд бүх бүс нутагт хоёр оронтой өсөлт үзүүлж, Apple 6-р сарын улиралд түүхэн дээд амжилтаа тогтоолоо.”

  • Гэсэн ч iPad болон Wearables (Apple Watch, AirPods гэх мэт) борлуулалт өмнөх оноос буурсан.

  • Трампын зүгээс iPhone-ийг АНУ-д үйлдвэрлэхгүй бол 25% тариф тогтооно гэж заналхийлсэн нь геополитикийн тодорхой бус байдал нэмэгдэж буйг илтгэж байна.

  • Мөн Apple-ийн $20 тэрбумын Google Search гэрээ-г АНУ-ын антитраст хэрэг шалгаж байгаа нь Services орлогын ирээдүйд эрсдэл үүсгэж болзошгүй.

🧠 ArdNews Analysis:

“Big Tech” буюу S&P 500-ийн индексийн 25%-ийг бүрдүүлдэг гол технологийн компаниудын тайлан AI өсөлт, үйлчилгээгийн өргөтгөл, тогтвортой зарцуулалтын удирдлага зэргээр эерэг дохио өглөө.

  • Microsoft – AI хөрөнгө оруулалтад “all-in” явж буйг CapEx баталж байна.

  • Meta – Өсөлт үргэлжилсэн ч Meta AI, Llama 4, Threads зэргийг үр ашигтай байлгах нь сорилт хэвээр.

  • Apple – iPhone болон үйлчилгээний орлого тогтвортой ч, геополитик + антитраст = дунд хугацааны эрсдэл.

📈 БОНДЫН ТУХАЙ ТОВЧХОН: Бонд нь тогтвортой, таамаглаж болохуйц, тодорхой орлого олох боломжтой байдгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327

📈 ЭДИЙН ЗАСАГ: 🇺🇸 АНУ-ын ХНС бодлогын хүүг хэвээр үлдээсэн ч инфляц зорилтод түвшинд биш гэдгийг анхаарууллаа🚨

Эх сурвалж: wsj.com

🤔 Юу болов? АНУ-ын Холбооны Нөөцийн Сан 2025 оны 7-р сарын хуралдаанаараа бодлогын хүүг 4.25%–4.50% түвшинд өөрчлөлтгүй хадгалах шийдвэр гаргалаа. Энэ нь дараалан 5 дахь сар бодлогын хүүг огт өөрчилсөнгүй бөгөөд зах зээлийн зарим хэсгийн хүлээж байсан ба “9-р сард хүү буурах” таамгийг хойшлуулж байна.

Ерөнхийлөгч Дональд Трамп ХНС-аас бодлогын хүүг бууруулахыг шахалттайгаар шаардсаар байгаа бөгөөд өөрийн хэрэгжүүлж буй татварын бодлого (тариф) инфляцыг өдөөхгүй гэж мэдэгдсэн. Гэвч ХНС-ийн дарга Жером Пауэлл болон Төв банкны гишүүд инфляц хангалттай эрсдэлтэй хэвээр байна хэмээн үзэж, дүгнэлт хийхэд эрт гэж дүгнэж байна.

📊 Гол үзүүлэлтүүд:

📊 Гол үзүүлэлтүүд:

Бодлогын хүү

4.25% – 4.50%

Хүү хадгалагдсан хугацаа

5 сар

Инфляц (PCE Core YoY)

2.7%

Ажилгүйдлийн түвшин

3.9%

🔎 ХНС яагаад хүүг өөрчилсөнгүй вэ?

  • Үйлчилгээний инфляц удааширсан ч хангалттай бус. Түрээс, эрүүл мэнд, даатгал зэрэг сегментүүд өсөлттэй хэвээр байна.

  • Цалингийн өсөлт 3.8–4.2% орчимд хэлбэлзэж, хөдөлмөрийн зах зээл зөөлөн хөрч буй ч инфляцын дарамт үргэлжилж буйг илтгэж байна.

  • Тарифын дарамт дахин сэргэх магадлал Трампын бодлогоос үүдэлтэйгээр нэмэгдэж болзошгүй гэж ХНС дүгнэж буй.

🗣️ Жером Пауэлл — “Инфляц буурах төлөвт орсон хэдий ч, бид зорилтот 2%-д хүрэх хүртэл анхаарлаа сулруулахгүй.”

Зах зээлийн хариу үйлдэл: 

  • Бондын зах зээл: 10 жилийн өгөөж бага зэрэг буурсан ч богино хугацааны хүү өндөр түвшинд хадгалагдаж байна.

  • Хувьцааны зах зээл: EPS-ийн өсөлтийн хүлээлт тааруу байгаа энэ үед өндөр хүү нь зах зээлд дарамт болж байна.

  • Доллар: Хүү бууруулахгүй гэсэн дохио долларт дэмжлэг үзүүлж, хөгжиж буй орнуудын валюттай харьцах ханшид дарамт үүсгэж байна.

  • Алт ба түүхий эд: Хүү өндөр хэвээр байгаа ч инфляцын хамгаалалт, бодлогын тодорхой бус байдал нэмэгдсэн тул алтны эрэлт нэмэгдэж байна.

🧭 Ардчилсан нөхцөл дэх улс төрийн нөлөөлөл: Трампын зүгээс ХНС-д үзүүлж буй шахалт нь улам бүр ил тод болж, сонгуулийн циклд мөнгөний бодлого улс төржих эрсдэлтэй байгааг харуулж байна. Тэрбээр “татвар нэмсэн ч инфляц өсөхгүй” гэж мэдэгдэж байгаа ч ХНС түүнийг өгөгдөл дээр үндэслээгүй гэж үзэж, хараат бус байдал, инфляцын эсрэг тууштай байр сууриа хадгалж байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ.

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

🏭 БНХАУ-ын үйлдвэрлэлийн үзүүлэлт буурав: Хятадын 7-р сарын үйлдвэрлэлийн PMI индекс 49.3 болж буурсан нь шинжээчдийн таамгийг давж, дараалан 4 дэх сар уналттай гарч буйг харууллаа.

🔋 Tesla 4.3 тэрбум долларын батерей нийлүүлэх гэрээ байгууллаа: Tesla нь LG Energy Solution компанитай АНУ-д үйлдвэрлэх эрчим хүч хадгалах системд ашиглагдах батерей нийлүүлэх 4.3 тэрбум долларын гэрээ байгуулжээ.

💳 JPMorgan Apple Card-ын гэрээнд ойртлоо: JPMorgan нь Apple-ийн зээлийн картын хөтөлбөрийг Goldman Sachs-аас шилжүүлэн авах ахисан шатны хэлэлцээрт оролцож байна.

📰 Amazon, The New York Times-тай AI гэрээ байгууллаа: Amazon болон The New York Times компаниуд олон жилийн хугацаатай лицензийн гэрээ байгуулж, Amazon жил бүр 20–25 сая долларын төлбөр төлөхөөр тохиролцжээ.

📦 Тайваны AI дата төвийн стратегийн түншлэл эхэллээ: Foxconn болон TECO Electric компаниуд хиймэл оюун ухаанд суурилсан дата төвүүдийг хамтран хөгжүүлэх стратегийн түншлэл байгууллаа.

🧐 ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ? 1973 онд нэгэн туршилтаар санамсаргүй байдлаар хувьцаа сонгосон сармагчин “The Wall Street Journal”-ийн тэргүүлэгч хөрөнгө оруулалтын шинжээчдийн гүйцэтгэлийг давж гарсан нь тухайн үед олны анхаарлыг татсан. Энэ сонирхолтой түүх нь хөрөнгийн зах зээл заримдаа логик, шинжилгээний хүрээнээс давсан, бүрэн санамсаргүй мэт хөдөлдөгийг тодхон харуулсан жишээ болж үлджээ.

📄 Тайланг нь сонжвол: 📱 Apple: Эрэлт түрүүлж ирлээ

Apple компанийн 6-р сарын улирлын (санхүүгийн 2025 оны 3-р улирал) орлого жилийн өсөлтөөр 10% нэмэгдэж 94 тэрбум долларт хүрч (хүлээлтээс 4.9 тэрбум доллароор илүү), нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) 12%-иар өсч 1.57 доллар болсон (0.14 доллароор хүлээлтээс давсан). Уламжлалт сул байдаг энэ улиралд ийнхүү гэнэтийн өндөр гүйцэтгэл үзүүллээ.

📱 iPhone-ийн борлуулалт жилийн өсөлтөөр 13%-иар нэмэгдэн 44.6 тэрбум долларт хүрсэн нь татвар нэмэгдэхээс өмнөх “түрүүлж худалдан авах” эрэлт болон шинэчлэлтийн эргэлттэй холбоотой байв. Тим Күүк АНУ дахь “ер бусын худалдан авалтын хэмнэлийг” онцолсон.

💳 Үйлчилгээний орлого (Services) жилийн өсөлтөөр 13%-иар нэмэгдэж 27.4 тэрбум долларт хүрч, бүх цаг үеийн 6-р сарын улирлын дээд амжилтыг тогтоов.

Хэдийгээр 800 сая долларын татварын зардал шингэсэн ч нийт ашгийн түвшин 46%-д хадгалагдсан нь үйлчилгээний өндөр ашгийн түвшин Apple-ийн ашигт ажиллагааны бүтцийг дэмжсээр байгааг харуулж байна.

🕶️ Meta: Хиймэл оюун ухаанд чиглэсэн зарцуулалт хурдасч байна

Meta компанийн хоёрдугаар улирлын тайлан онцгой сайн гарч, орлого жилийн өсөлтөөр 22%-иар нэмэгдэж $47.5 тэрбум долларт хүрэв (2.7 тэрбум долларын давуулалт), харин нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) 36%-иар өсөж 7.14 доллар болсон (1.24 доллароор давсан).

📢 Сурталчилгааны хүчтэй орлого гол үр дүнг бүрдүүлсэн бөгөөд сурталчилгааны нийт тоо 11%-иар өсөж, нэгжийн дундаж үнэ 9%-иар нэмэгдсэн нь үйл ажиллагааны ашигт ажиллагааг 43%-д хүргэв.

👥 “Family of Apps” буюу Meta-ийн бүх платформыг хамарсан өдөр тутмын идэвхтэй хэрэглэгчдийн тоо 6%-иар өсөж 3.48 тэрбум долларт хүрсэн ба Meta AI одоогоор сард 1 тэрбум доллар гаруй хэрэглэгчтэй болоод байна.

🚀 Meta-ийн зар сурталчилгааны үндсэн орлого хиймэл оюун ухаанд чиглэсэн асар их хөрөнгө оруулалтыг санхүүжүүлж байгаа бол “Reality Labs”-ийн алдагдал 4.5 тэрбум долларт хүрсэн хэвээр байна.

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 🗓️

Эх сурвалж: Investing.com

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор