- ArdNews
- Posts
- Цахим Мэдээ 08.03
Цахим Мэдээ 08.03
🛢️ Ираны дайны нефтийн ралли хөрөнгө оруулагчдыг баяжуулав

👋 Шинэ долоо хоногийн мэнд! Кофегоо аягалаад ☕, өнгөрсөн долоо хоногийн онцлох эдийн засаг, хөрөнгийн зах зээл, технологийн мэдээнүүдийг ArdNews-тэй хамт тоймлон уншаарай. 📰
📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:
🇺🇸 АНУ-ын өсөлт саарч, инфляц өндөр хэвээр үлдлээ
🛢️ Ираны дайны нефтийн ралли хөрөнгө оруулагчдыг баяжуулав
Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗
2026 оны 07 сарын 31-ний Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +0.34% , Nasdaq 100 индекс -0.49% уналттай байсан бол энэ долоо хоногт Биткойн -1.20% , Ардкойн +1.46% мөн тус тус хэлбэлзэлтэй байлаа.
Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮2 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮190 сая буюу 9.13%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.
📈 ЭДИЙН ЗАСАГ: 🇺🇸 АНУ-ын өсөлт саарч, инфляц өндөр хэвээр үлдлээ

📉 ДНБ хүлээлтээс доогуур гарлаа: АНУ-ын эдийн засаг II улиралд 1.5%-иар өсөж, зах зээлийн 1.8%-ийн хүлээлтэд хүрсэнгүй. Өмнөх улиралд өсөлт 2.1% байсан бөгөөд бараа материал болон холбооны төсвийн зардлын бууралт нийт үзүүлэлтэд голлон дарамт болжээ.
🛍️ Гэхдээ хэрэглэгчид “тоормослоогүй”
Ерөнхий үзүүлэлт сул байсан ч хувийн хэрэглээ 2.1%-иар, дотоодын суурь эрэлтийг хэмждэг үзүүлэлт 3.9%-иар өссөн нь эдийн засгийн үндсэн хөдөлгөгч хүч бүрэн суларч амжаагүйг харууллаа.
🔥 Инфляц Fed-ийн зорилтоос хол байна
6-р сарын суурь суурь инфляц жилийн дүнгээр 3.3% гарч, ХНС-ийн 2%-ийн зорилтоос өндөр хэвээр үлдэв. Эрчим хүчний үнэ буурсан ч инфляцын дарамт бүрэн арилсангүй.
⛽ Шатахуун буурсан ч санаа амрах болоогүй
Эрчим хүчний бараа, үйлчилгээний үнэ 5.9%-иар, бензиний үнэ 9.2%-иар буурсан нь сарын инфляцыг сааруулжээ. Гэсэн ч улирлын суурь инфляц өндөр хэвээр байгаа нь мөнгөний бодлогыг зөөлрүүлэхэд саад болж байна.
🏦 Fed-ийн дараагийн алхам улам төвөгтэй болов
Өсөлт саарч байгаа ч инфляц өндөр хэвээр байгаа энэ хослол нь ХНС-нд бодлогын хүүг бууруулах ч, өсгөх ч шийдвэрийг хүндрүүлж байна. Зах зээл тайлангийн дараа хувьцааны фьючерсийг өсгөсөн ч бондын өгөөж огцом нэмэгдэв.
💡 Ard Insight
АНУ-ын эдийн засгийн гол эрсдэл нь “өсөлт саарч, инфляц буухгүй байх” нөхцөл юм. Хэрэглээ одоогоор тэсвэртэй байгаа ч хадгаламжийн түвшин буурч буй нь цаашдын эрэлтийн тогтвортой байдалд анхаарах дохио болж байна.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ
💼 Яагаад бонд гэж? Тогтмол орлого олох боломжтой, эрсдэл бага тул хөрөнгө оруулагчдын хамгийн түгээмэл сонголтын нэг болдог.
Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327
📊 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🛢️ Ираны дайны нефтийн ралли хөрөнгө оруулагчдыг баяжуулав

💰 Эрчим хүчний компаниудын ашиг тэсрэв: Ирантай холбоотой мөргөлдөөн нефтийн үнийг огцом өсгөснөөр ExxonMobil-ийн ашиг 14.5 тэрбум долларт хүрч хоёр дахин, Chevron-ийн цэвэр ашиг бараг 400%-иар өсөв. Харин Valero Energy-ийн улирлын ашиг өмнөх оноос 400%-иас дээш нэмэгджээ.
📊 Нефтийн ETF-үүд жилийн ялагч боловГазрын тос болон боловсруулах үйлдвэрийн ETF-үүд хүчтэй өсөлт үзүүллээ. Он гарснаас хойш
USO 87%
BNO 78.1%
DBO 76%
CRAK 44.6%
XLE 30%-иас дээш өсөлттэй байна.
🎢 Гэхдээ энэ арилжаа улам төвөгтэй болно
Нефтийн үнэ гуравдугаар сараас хойш нэг баррель нь 72–120 ам.долларын хооронд огцом савлав. Дайны нөхцөл намжиж, Ормузын хоолой дахин нээгдэх хүлээлт нэмэгдэхэд үнэ долоо хоногт 5%-иас дээш буурсан байна.
⚠️ Хөрөнгө оруулалт уу, таамаглал уу?
Шинжээчид геополитикт тулгуурласан нефтийн арилжааг урт хугацааны хөрөнгө оруулалтаас илүү богино хугацааны өндөр эрсдэлтэй таамаглал гэж анхааруулж байна. Зах зээлийн чиглэл нэг мэдэгдэл, нэг халдлагаар огцом өөрчлөгдөх эрсдэлтэй.
🔋 Дараагийн боломж нефтиэс өөр байж магадгүй
Урт хугацаанд байгалийн хий, эрчим хүчний дэд бүтэц, уран болон цөмийн эрчим хүчний салбар илүү тогтвортой боломж санал болгож магадгүй. Ялангуяа AI дата төвүүдийн цахилгааны эрэлт нэмэгдэх нь эдгээр салбарыг дэмжих төлөвтэй байна.
💡 Ard Insight
Ираны мөргөлдөөн нефтийн салбарт асар их богино хугацааны ашиг авчирсан ч раллийн гол хөдөлгөгч нь компанийн суурь үзүүлэлтээс илүү геополитикийн эрсдэл байв. Ийм үед ашгаа хамгаалах, эрсдэлийг тараан байршуулах нь өсөлтийг хөөхөөс илүү чухал болж байна.
ТАЙЛАНГ НЬ СОНЖВОЛ: 📱 Apple: Хүлээлтээс давсан ч зах зээлийн хүлээлтийг хангаж чадсангүй
Apple компанийн 2026 оны III улирлын орлого өмнөх оны мөн үеэс 16%-иар өсөж, 109.4 тэрбум долларт хүрсэн нь зах зээлийн төсөөллөөс 0.5 тэрбум доллароор өндөр байлаа. Нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) 2.02 доллар болж, шинжээчдийн таамгийг 0.13 доллароор давсан үзүүлэлттэй гарлаа.
Тарифын буцаан олголт EPS-д 0.11 долларын эерэг нөлөө үзүүлсэн ч, уг нөлөөг хассан үндсэн гүйцэтгэл мөн хүлээлтээс давсан байна. Эдгээр нь компанийн түүхэн дэх 6-р сарын улирлын хамгийн өндөр үзүүлэлтүүд байсан ч тайлангийн дараа хувьцааны ханш ойролцоогоор 6%-иар буурлаа.
Гол үзүүлэлтүүд:
📱 iPhone-ийн орлого 22%-иар өсөж, түүхэн дээд хэмжээ болох 54.3 тэрбум доллар хүрэв.
💻 Mac бүтээгдэхүүний орлого 29%-иар өсөж, 10.4 тэрбум долларын шинэ дээд амжилт тогтоов.
🇨🇳 БНХАУ-ын зах зээл сэргэж, орлого 22%-иар өсөн 18.8 тэрбум доллар болсон.
☁️ Services сегментийн өсөлт 12% болж саарсан ч 30.7 тэрбум долларын орлого бүрдүүлэв.

🕶️ Meta: AI-д хийсэн хөрөнгө оруулалтын үнэ цэнэ ба өндөр зардлын дарамт
Meta компанийн 2026 оны II улирлын орлого өмнөх оны мөн үеэс 28%-иар өсөж, 60.8 тэрбум долларт хүрсэн нь шинжээчдийн төсөөллөөс 0.5 тэрбум доллароор өндөр байлаа.
Харин GAAP EPS өмнөх оноос 13%-иар буурч, 6.18 доллар болсон. Үүнд:
⚖️ Өсвөр насныхны аюулгүй байдалтай холбоотой шүүхийн маргааны 2.4 тэрбум долларын зардал,
👥 Ажилтны бүтцийн өөрчлөлтийн 1.2 тэрбум долларын тэтгэмжийн зардал тус тус нөлөөлсөн байна.
Эдгээр нэг удаагийн зардлыг хасаж тооцвол үйл ажиллагааны ашиг 8%-иар буурахын оронд 9%-иар өсөх байсан бөгөөд үндсэн бизнесийн гүйцэтгэл зах зээлийн хүлээлтээс давсан хэвээр байв.
Гэсэн хэдий ч хөрөнгө оруулагчид хиймэл оюун ухааны (AI) чиглэлд өсөн нэмэгдэж буй их хэмжээний хөрөнгө оруулалт, ирээдүйн зардлын дарамтад болгоомжилсноор компанийн хувьцааны ханш тайлангийн дараа хамгийн ихдээ 10%-иар буурсан байна.

🗓️ КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARDNEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор
The New Rules of Online Visibility
Your customers are searching in places your strategy doesn’t reach.
So before your business is buried and left behind, you need to understand the new rules of SEO.
BELAY's SEO in the Age of AI report explains how search is changing, what AI means for your visibility, and the practical steps small businesses like yours can take to stay visible.
BELAY’s U.S.-based Marketing Assistants turn strategy into execution, helping your business stay visible, credible, and competitive in every search.



