- Ard News
- Posts
- Цахим мэдээ 07.26
Цахим мэдээ 07.26
📈Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн хагас жилийн гүйцэтгэлийг шинжвэл
5
Шинэ 7 хоногийн мэнд ээ! Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:
📈Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн хагас жилийн гүйцэтгэлийг шинжвэл
🚀Ард Кредит ББСБ ХК-ийн хагас жилийн гүйцэтгэлийг шинжвэл
Шинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлээрэй! 😁
2024 оны 7 сарын 26-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс -1.09% , Nasdaq 100 индекс -2.46%-ийн тус тус уналттай байсан бол крипто өнгөрсөн 7 хоногт 0.8%-ийн өсөлттэй хаагджээ.
Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮3.7 тэрбумын арилжаа хийгдсэнээс ₮143 сая буюу 3.85%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ:🚀АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ ХК-ИЙН ХАГАС ЖИЛИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ШИНЖВЭЛ
Эх сурвалж: Ард Санхүүгийн Нэгдлийн хагас жилийн т
📢AARD Хувьцаа эзэмшигчдийн сонорт: Хөрөнгө Оруулагч Үндэстнийг цогцлоох эрхэм зорилготой Ард Санхүүгийн нэгдэл хагас жилийн тайлангаа танилцууллаа. Тайлангаас онцлох нь:
🚀AARD: Цэвэр ашиг +139%: 2023 оны эхний хагаст 3.9 тэрбум төгрөгийн алдагтай ажилласан тус компанийн цэвэр ашиг өмнөх оны оны мөн үеэс 139%, он гарснаас хойш 1,247% өсөж 2.5 тэрбум хүржээ. Үүнд хөрөнгө оруулалтын орлого өмнөх оны мөн үеэс 43%-иар өсөж 2.7 тэрбум төгрөг болсон нь голлон нөлөөллөө. Мөн нийт хөрөнгө оруулсан болон холбоо хамаарал бүхий 44 компанийн ашигт ажиллагаа болон нийгэмд эзлэх байр суурь нэмэгдэж байгаа нь групп компанийн ашигт ажиллагаанд эергээр нөлөөлсөн байна.
✅Онцлох хэлцэл 1: 2024 оны эхний хагас жилд Хөвсгөл ХК нэрийг Ард Инвестмент групп ХК болгох асуудлыг баталж тус компанийн дор Тэнгэрлэг медиа групп ХК, Крипто Үндэстэн ХК, Улаанбаатар ҮЦБ гэх мэт компаниудыг шилжүүлэн гүйцэтгэх захирлаар Ард Санхүүгийн Нэгдлийн ТУЗ-ын дарга Ч.Ганхуяг захирал ажиллахаар болсон байна.
✅Онцлох хэлцэл 2: Зөвхөн даатгалын үйл ажиллагаа дагнан явуулах холдинг компани явуулах зорилгоор Өндөр Хаан ХК-ийн дор Ард тэтгэврийн данс ХХК-ийг шилжүүлсэн ба Ард Даатгал ХК-ийг 2-р хагаст шилжүүлэхээр төлөвлөж ажиллаж байгаа юм байна. Энэ нь зөвхөн даатгалын салбарыг сонирхдог стратегийн хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор даатгалын компаниудаа өрх тусгаарлах болсон байна.
⌛Ард цар хүрээгээ улам тэлсээр: Ард Санхүүгийн Нэгдэл нь хөрөнгө оруулагч үндэстэн цогцлоох зорилгынхоо хүрээнд санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлж буй Ард Апп-ын 5.0 төсөл амжилттай нэвтрэн эхний хагаст нийт 1.1 сая хэрэглэгчидтэй болон зөвхөн Ард Апп-аараа дамжуулан 45.5 тэрбум төгрөгийн цахим зээл, 2.2 сая гүйлгээ, 10 тэрбум төгрөгийн хувьцааны арилжаа болон 18 тэрбум төгрөгийн хадгаламжийг татан төвлөрүүлэн цар хүрээгээ улам тэлсээр байна. 2024 онд Ард Апп-даа хүссэн банкны картаа холбох боломжийг бий болгож байгаа ба энэ нь гадаадын улс оронд аж амьдардаг элэг нэгт монголчууддаа гадаадын банкны картаа холбон хөрөнгө оруулалт хийх, хувьцаа, бонд болон даатгал цахим зээлийн үйлчилгээ авах боломжуудыг бий болгох юм.
💪Хөрөнгийн захын өнгө: MSE:AARD тикертэй арилжаалагддаг Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаа 2024 оны эхний хагаст 16%-ийн уналттай байсан хэдий ч эхний хагасын тайлан эерэг гарсантай холбоотой сүүлийн долоо хоногт хувьцааны ханш 5.5%-ийн өсөлтийг үзүүллээ. Юу ч гэсэн компанийн санхүүгийн үзүүлэлтүүд сайжирч хөрөнгө оруулсан охин компаниудын ашиг нэмэгдсээр л… Харин хувьцааны ханш хэрхэх бол ?
Та тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт сонирхож байвал доорх холбоосоор орж, мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.
Холбоо барих утас: 96407073, 86035457
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ:🚀АРД КРЕДИТ ББСБ ХК-ИЙН ХАГАС ЖИЛИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ШИНЖВЭЛ
Эх сурвалж: Уолл Стрийт Журнал
📢ADB хувьцаа эзэмшигчдийн сонорт: Тус компанийн голлох үзүүлэлтээс дурдвал нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 32.8 % өсөж 83 тэрбумд хүрсэн бол нийт зээлийн багц 24% өсөж 54.4 тэрбумд, хүү шимтгэлийн орлого 38% өсөж 9.2 тэрбум төгрөгт хүрч компанийн санхүүгийн үзүүлэлтүүд улам сайжирчээ. Цэвэр ашгийн хувьд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 54% өсөж 1.5 тэрбумд ба хүүгийн орлого 45%, хүү, шимтгэлийн 38% тус тус өссөн нь голлон нөлөөллөө. Эхний хагасын цэвэр ашгийн төсөөлөл 855 сая төгрөг байсан бол хагас жилийн гүйцэтгэлээр 184% давуулан биелүүлж ажилласан байна.
🔥II хагасын төлөвлөгөө: Үйл ажиллагааны цар хүрээгээ улам өргөжүүлэхээр тус компани нь 8 сард багтаан нээлттэй бонд гарган 12-14 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Мэдээжийн хэрэг санхүүжилт татан төвлөрүүлж эх үүсвэрээ нэмэгдүүлэх нь нөгөө талдаа зээлийн багц нэмэгдэж борлуулалт ашиг нэмэгдэх ёстой. Энэ утгаараа нээлттэй бонд гаргах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэв.
💯Монголдоо түүчээлэгч: Монгол банкны кредит картын зөвшөөрөл авсан 2 ББСБ байдаг бол зах зээлд нэвтрүүлсэн нь ганцхан Ард Кредит ББСБ аж. Энэхүү үйлчилгээг цааш хөгжүүлэн ажиллахын зэрэгцээ дебет карт гаргахаар төлөвлөн ББСБ салбартаа шинийг илэрхийлж түүчээлэн ажиллаж байна.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ.
БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД
🔥COLD-STORAGE GIANT LINEAGE IPO ХИЙХДЭЭ 4.4 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ БОСГОЖЭЭ Хүчин чадлаараа дэлхийн хамгийн том хөргөгч агуулах компани болох Lineage энэ оны хамгийн том хөрөнгийн биржид анх удаагаа олон нийтэд санал болгосноор 4.4 тэрбум доллар босгожээ.
🤔БАЙДЕНЫ КАМПАНИТ АЖИЛ БУУРЧ БАЙГАА ТУЛ ТРАМП GOP-ЫГ БҮРЭН ХЯНАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО. Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд аллагын оролдлогоос амьд гарсан тул хөрөнгө оруулагчид 2024 оны сонгуульд ялалт байгуулах боломж нь нэмэгдлээ.
🚀СЭРГЭЛТ АВЧ БУЙ ЯПОНЫ БАНКНУУД: Япон улс зөөлөн мөнгөний бодлогоосоо аажмаар гарсан нь Японы банкнуудыг хэт ачаалалд оруулахад тусалсан бөгөөд Топикс Банкны индекс сүүлийн хоёр жилд хоёр дахин өссөн байна. Японы Төв банк 3-р сард сүүлийн 17 жилийн хугацаанд анх удаа бодлогын хүүгээ өсгөж, хүүгийн сөрөг дэглэмээ зогсоосон билээ.
КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 📅
Эх сурвалж: Investing.com
/ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор