• Ard News
  • Posts
  • Цахим мэдээ 07.05

Цахим мэдээ 07.05

АНУ-ын болон МУ-ын 2024 оны эхний хагасын хөрөнгийн зах зээлийн өгөөж хэд байв?🤔

5

Шинэ 7 хоногийн мэнд ээ! Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 🇺🇸&🇲🇳 АНУ-ын болон МУ-ын 2024 оны эхний хагасын хөрөнгийн зах зээлийн өгөөж хэд байв?🤔

  • 🇲🇳Хамгийн өндөр өсөлтийн эзэн Уул уурхайн салбар 🚀

Шинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлээрэй! 😁 

  • 2024 оны 7 сарын 5-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +1.47% , Nasdaq 100 индекс +2.65%-ийн тус тус өсөлттэй байсан бол крипто өнгөрсөн 7 хоногт -9.95%-ийн уналттай хаагджээ.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮4.4 тэрбумын арилжаа хийгдсэнээс ₮449.1 сая буюу 10.17%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🚀АНУ-ЫН БОЛОН МУ-ЫН 2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАСЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨГӨӨЖ ХЭД БАЙВ?

Эх сурвалж: Edward Jones

📢АНУ-ын хөрөнгийн зах зээл, ялангуяа S&P 500 индексийг авч үзвэл энэ жилийн хагас хүрэхэд 15%-ийн өгөөжийг өгчээ. Энэ нь сүүлийн 35 жилийн доторх долоо дахь хамгийн сайн эхлэлүүдийн нэг байсан ба S&P 500 индекс энэ жил 30 гаруй удаа шинэ дээд түвшин тогтоожээ.

💯Эхний хагас жилд эрчтэй өсөх нь дараагийн хагаст эрчээ алдана гэсэн үг биш юм. Тухайлбал 11 жилийн хугацаанд оны эхний хагаст хувьцаанууд 10 гаруй хувийн өсөлтийг үзүүлсэн ба дундаж бүтэн жилийн өгөөж нь 29%-тай байв.

🤔Хоёрдугаар хагасын төлөв: Хөрөнгийн зах зээлд үндсэн суурь дэмжлэг их байгаа хэдий ч эхний хагасын өсөлтийг хоёрдугаар хагасад давтан хүлээхээргүй байна. Гэсэн хэдий ч ХНС бодлогын хүүг бууруулах мөн компанийн ашиг нэмэгдэх хүлээлттэй байгаагаас үзэхэд нэмэлт өсөлтийн боломж сайн байна. Энэ хүлээлт нь 2024 оны өсөлтөд аль хэдийнээ шингэсэн байж магадгүй, хөрөнгө оруулагчид оны үлдсэн хугацаанд өөдрөг байх шалтгаанууд байгаа ч илүү бага өсөлт хүлээх хэрэгтэй гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: МХБ

🚀Топ 20 индекс: Монголын хөрөнгийн зах зээлийг ТОП-20 индексээр авч үзвэл сүүлийн 12 жилийн хугацаанд оны эхний хагаст дунджаар 0.3 хувиар өссөн байна. Харин сүүлийн хагаст дунджаар 12.8 хувиар өссөн нь хөрөнгийн зах зээл ихэвчлэн сүүлийн хагас жилд өсөлтөө үзүүлдэг байх нь. 2024 оны эхний хагаст ТОП-20 индекс 7 хувиар өссөн нь 2021 оноос бусад жилүүдээс илүү байхаас гадна сүүлийн хагаст нэмэлт өсөлт үзүүлж магадгүй зүй тогтол ажиглагдаж байна.

📈Хоёрдугаар хагасын төлөв: Монгол Улсын эдийн засаг 2024 оны эхний хагаст эдийн засаг 7 хувиар өсөж, инфляц монгол банкны зорилтот түвшинд хадгалагдсаар байгаа нь өндөр бодлогын хүүг бууруулах хөшүүрэг бүрдэн бодлогын хүүг 13 хувиас 11 хувь болгон буурууллаа. Бодлогын хүүг бууруулснаар зээлийн хүү болон хадгаламжийн хүү буурдаг жамтай. Цаашлаад бондын өгөөж буурах нь хөрөнгө оруулагчдыг хөрөнгийн зах зээл рүү татах нэгэн хөшүүрэг болох биз ээ. Түүхэн хугацаанаас харвал ТОП-20 индекс сүүлийн 12 жилийн хугацаанд хоёрдугаар хагаст 12.8 хувиар өссөн зүй тогтол нь компаниудын эхний хагасын тайлангийн хүлээлтээс хамаарч өндөр өсөлтийг үзүүлэх боломж би болоод байна.

Та тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт сонирхож байвал доорх холбоосоор орж, мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.

Холбоо барих утас: 96407073, 86035457

АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🚀ХАМГИЙН ӨНДӨР ӨСӨЛТИЙН ЭЗЭН ТЕХНОЛОГИЙН САЛБАР✔️

Эх сурвалж: Edward Jones

Ялагч: Технологийн салбар 🏆:Технологи болон харилцаа холбооны салбарууд зах зээлд тэргүүлж, 25 хувиас дээш өсөлт үзүүлсэн. Ийнхүү хиймэл оюун ухааны (AI) эрэлт хэрэгцээ, сонирхол нь томоохон технологийн компаниудын орлого, үнэлгээг нэмэгдүүлж одоогоор 30 дахин илүү орлоготой арилжаалагдаж байгаа ба ирээдүйн өсөлтийн хүлээлт ч хүчтэй байгааг харуулж байна.

🔥Энэ оны эхний хагаст хиймэл оюун ухаан (AI)-тай холбоотой томоохон технологийн компаниудын ашиг орлого өслөө. "Гайхамшигт 7" гэгдэх (NVIDIA, Microsoft, Apple, Google, Tesla, Meta, Amazon) компаниуд дунджаар 39 хувийн өсөлт үзүүлсэн бөгөөд NVIDIA-ийн хувьцаа ойролцоогоор 150 хувиар өсөж, дэлхийн хамгийн том компани болжээ.

🤔Хоёрдугаар хагасын төлөв: Шинжээчдийн үзэж байгаагаар хиймэл оюун ухааны (AI) хурдац цаашид хүчтэй үргэлжлэх төлөвтэй. Мөн үйлдвэрлэлийн бүтээмжийн өсөлтөөр дамжуулан эдийн засгийн өсөлт болон компанийн ашгийн өсөлт нь цаашид ч үргэлжлэх боломжтой байна. Санхүүгийн зах зээл үүнийг урьдчилан таамаглаж, AI салбарт оруулсан хөрөнгө оруулалтын асар их өсөлтийг бий болгосон байна. Шинжээчид гэнэтийн уналт гарахгүй гэж үзэж байгаа ч томоохон технологийн компаниудын үнэлгээ ханасан байгааг хэлэх нь зүйтэй. Технологийн салбар цаашид ч сайн үзүүлэлттэй байж болох хэдий ч II хагаст бусад салбарууд илүү өсөлт үзүүлэх боломжтой.

Эх сурвалж: Edward Jones

🤫Ялагдагч: Бага зах зээлийн үнэлгээтэй хувьцаанууд (Russell 2000 индекс): Бага зах зээлийн үнэлгээтэй хувьцаанууд эхний хагаст бага өсөлт үзүүлсэн хэдий ч томоохон компанийн хувьцаануудаас доогуур гүйцэтгэлтэй байлаа. Үүний гол шалтгаан нь томоохон технологийн компаниудын ихээхэн өсөлт болон өндөр зардлаас (хүүгийн түвшин) үүдэлтэйгээр ашгийн үзүүлэлт буурсантай холбоотой.

😴Бага ЗЗҮ-тэй компаниудыг хөрөнгө оруулалт тойрсоор л: Аж үйлдвэр, эрчим хүчний салбарт илүү их хөрөнгө оруулалт хийж, технологи, харилцаа холбооны үйлчилгээнд бага хөрөнгө оруулалт хийдэг учраас жижиг компаниудыг индекс бусад индекстэй харьцуулахад тийм ч их өссөнгүй. Гэсэн хэдий ч жижиг компаниуд сайн ажилласан хэвээр байгаа бөгөөд өнгөрсөн онд 11 гаруй хувийн өгөөжтэй байв. Томоохон технологийн компаниудын өсөлт, өндөр хүүгийн түвшин, эдийн засгийн өсөлт саарч байгаа зэргээс шалтгаалан бага ЗЗҮ-тэй хувьцаанууд тийм ч сайн үзүүлэлттэй байсангүй.

🚀Хоёрдугаар хагасын төлөв: Түүхээс харвал, бага ЗЗҮ-тэй хувьцаанууд томоохон хувьцаануудтай харьцуулахад муу үзүүлэлттэй байсан үеүдийн дараа тэргүүлэх байр суурийг эргүүлэн авах хандлагатай байв. Жижиг ЗЗҮ-тэй хувьцаанууд дахин өсөлт үзүүлэх боломжтой боловч, шинжээчдийн үзэж байгаагаар энэ нь хэд хэдэн нөхцөлийг шаардах ба үүнд: Бодлогын хүүгийн түвшний бууралт, ХНС мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлэх, мөн эдийн засгийн өсөлтийн хурд зэргээс хамаарна. Бага ЗЗҮ-тэй хувьцаанууд зээл, үйлдвэрлэлийн зардал, мөн дотоодын эрэлт зэрэгт илүү мэдрэмтгий тул эдгээр нөхцөлүүд бүрдсэнээр тэдний өсөлтөд эерэг нөлөөтэй. Эдийн засаг одоогоор сул байгаа хэдий ч мөнгөний бодлого зөөлрөх нь жижиг хувьцаануудыг амжилтад хүргэх үндэс суурийг тавьж болох хэдий ч эдийн засаг бүрэн сэргэхэд удаан хугацаа шаардагдаж магадгүй гэж шинжээчид үзэж байна.

МУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🚀ХАМГИЙН ӨНДӨР ӨСӨЛТИЙН ЭЗЭН УУЛ УУРХАЙН САЛБАР⛏️

Эх сурвалж: МХБ

Ялагч: Уул уурхайн салбар🏆: Уул уурхайн салбар ТОП-20 индексийг өсөлтөөрөө тэргүүлж, эхний хагаст 57.5 хувийн өсөлтийг үзүүлэв. Монгол Улс 2023 онд 69.6 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны төсөвт оруулсан төсөөллөөс 90 хувиар өссөн үзүүлэлт болсон нь уул уурхайн салбарын компаниудын ашиг орлого өсөхөд нөлөөлөв. Мөн Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах болсонтой холбоотой МХБ-ийн хувьцааны ханш эхний хагаст 168 хувь өсөж топ 20 индексийг тэргүүлсэн ч санхүүгийн салбарын бусад компаниудын ханшийн уналт нь хойш татав.

🤔Хоёрдугаар хагасын төлөв: Нүүрсний экспорт энэ онд өндөр хэвээр хадгалагдаж, нүүрснээс бусад уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт өмнөх оноос нэмэгдэх нөлөөгөөр уул уурхайн салбарын үйлдвэрлэл 9.6 хувиар өсөх төлөвтэй байна. Оюу толгойн зэсийн баяжмалын олборлолт 2025 оноос эрчимжин уул уурхайн салбарын өсөлтийг тэтгэх хүлээлт хэвээр байна. Уул уурхайн салбарын өсөлтөөр дамжуулан эдийн засгийн өсөлт болон компанийн ашгийн өсөлт ч цаашид үргэлжлэх боломжтой. Шинжээчид Уул уурхайтай холбоотой компаниудын үнэлгээ ханасан гэж үзэж байгаа ч эхний хагасын тайлан эерэг сөрөг байхаас шалтгаалан өсөлт үргэлжлэх эсэх нь шийдэгдэх төлөвтэй байна. Уул уурхайн салбар цаашид сайн үзүүлэлттэй байж болох хэдий ч хоёрдугаар хагаст бусад салбаруудын томоохон компаниудын үнэлгээ бага байгаа нь илүү өсөлт үзүүлэх боломжтой.

Эх сурвалж: МХБ

🤫Ялагдагч: 1 их наядаас дээш үнэлгээтэй компаниуд: Топ 20 индексэд багтаж буй компаниудыг зах зээлийн үнэлгээгээр ялгавал 1 их наядаас дээш үнэлгээтэй 4 компани (KHAN, TDB, TTL, APU) байгаа бол үлдсэн 16 компани нь 1 их наядаас доош үнэлгээтэй компаниудад хамаарагдаж байна. 2024 оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр 1 их наядаас доош үнэлгээтэй компаниудын үнэлгээ 2 хувь өссөн бол 1 их наядаас дээш үнэлгээтэй компаниудын үнэлгээ 7.9 хувиар унасан үзүүлэлттэй байна.

Хоёрдугаар хагасын төлөв: Олон улсын судалгааны байгууллага болох Fitch агентлаг Монгол Улсын нүүрсний экспорт 2024 онд сард дунджаар 5 сая тонн байна ыгэж таамаглаж улсын эдийн засгийн өсөлтийг 4 хувьд тооцоолж байсан бол 2024 оны эхний хагасын байдлаар сард дунджаар 6.5 сая тонн нүүрс экспортолсон нь 2024 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 7 хувь болгон нэмэгдүүлэхэд нөлөөлөв. Эдийн засгийн орчин сайжирч байгаа нь 1 их наядаас дээш үнэлгээтэй компаниудын хувьд бизнесийн орчин сайжирч ашиг орлого нэмэгдэх төлөвтэй байна. Он гарснаас хойш 7.9 хувь унасан 1 их наядаас дээш үнэлгээтэй компаниудын хувьд хувьцааны ханш өсөх эсэхэд эхний хагас жилийн тайлангийн үр дүн нөлөө үзүүлэхээр байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ.

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

🔥NASDAQ 100 ИНДЕКС 22 ДАХЬ ШИНЭ ДЭЭД АМЖИЛТАА ТОГТООХОД ТЕСЛА ТУСЛАВ: Мягмар гарагт Теслагийн хувьцааны ханшийн өсөлт нь Nasdaq 100 болон S&P 500 индексийг шинэ дээд амжилт тогтооход туслав. Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэлл АНУ инфляцийн талаар "их ахиц дэвшил гаргасан" гэж мэдэгдсэн ба Хөдөлмөрийн яамны мэдээллээс харахад хөдөлмөрийн зах зээл тахлын өмнөх жишигт аажмаар хүрэх хандлагатай байгааг мэдэгдсэн нь өсөлтийг үзүүлэв.

🤔ХАР САЛХИНЫ ЭРСДЭЛ СҮҮЛИЙН ХОЁР САРЫН ДЭЭД ХЭМЖЭЭНД ХҮРЧ, АНУ-ЫН НЕФТИЙН НӨӨЦИЙН ХЭМЖЭЭ БУУРЧЭЭ: Хар салхи шуурганы улирлыг улам дордуулж болзошгүй тул нефтийн үнэ сүүлийн хоёр сарын дээд түвшинд хүрч, АНУ-ын түүхий нефтийн нөөц багасаж байгаа нь эрэлт сайжирч байгааг илтгэж байна.

🚀ГОЛДМАН, СИТИ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКУУД 90 ХУВИЙН ӨСӨЛТИЙН ДАРАА Ч NVIDIA НИЙЛҮҮЛЭГЧ HYNIX ИЛҮҮ ИХ АШИГ ОЛНО ГЭЖ ТААМАГЛАЖ БАЙНА: Nvidia корпорацын гол нийлүүлэгч болох Өмнөд Солонгосын SK Hynix Inc-ийн хувьцааны үнэ өнгөрсөн нэг жилийн хугацаанд 90 гаруй хувиар өссөн бөгөөд Уолл Стрит цаашид өсөх болно гэж таамаглаж байна.

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 📅

Эх сурвалж: Investing.com

/ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор