• ArdNews
  • Posts
  • Цахим Мэдээ 07.27

Цахим Мэдээ 07.27

🇬🇧 Их Британийн шинэ Ерөнхий сайд: “Үндэсний эрх ашиг нэгдүгээрт” хэмээв 🫢

In partnership with

👋 Шинэ долоо хоногийн мэнд! Кофегоо аягалаад ☕, өнгөрсөн долоо хоногийн онцлох эдийн засаг, хөрөнгийн зах зээл, технологийн мэдээнүүдийг ArdNews-тэй хамт тоймлон уншаарай. 📰

📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 🇬🇧 Их Британийн шинэ Ерөнхий сайд: “Үндэсний эрх ашиг нэгдүгээрт” хэмээв 🫢

  • 🤖 AI-ийн өсөлт технологиос хальж, аж үйлдвэрийн хувьцааг хөөргөв  🫢

Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

  • 2026 оны 07 сарын 24-ний Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс -1.03% , Nasdaq 100 индекс -2.57% уналттай байсан бол энэ долоо хоногт Биткойн -3.22% , Ардкойн -10.32% мөн тус тус уналттай байлаа.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮1.8 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮722 сая буюу 38.89%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

📈 ЭДИЙН ЗАСАГ: 🇬🇧 Их Британийн шинэ Ерөнхий сайд: “Үндэсний эрх ашиг нэгдүгээрт” хэмээв

🤔 Юу болов? Лондон-Вашингтоны харилцаанд шинэ өнгө
Их Британийн шинэ Ерөнхий сайд Энди Бёрнхэм Дональд Трамптай анхны утсаар ярихдаа “сайн яриа өрнүүлсэн” гэж тодорхойлсон ч шаардлагатай үед АНУ-ын Ерөнхийлөгчийн байр суурийг нээлттэй шүүмжлэхэд бэлэн гэдгээ мэдэгдэв.

Түүний гол мессеж нь тодорхой: Их Британийн үндэсний эрх ашиг бүхнээс түрүүнд.

🛢️ Трамп, Бёрнхэм хоёрын огтлолцох цэг - эрчим хүч
Хоёр удирдагчийн байр суурь Хойд тэнгисийн газрын тос, байгалийн хийн олборлолтыг нэмэгдүүлэх асуудал дээр ойртож байна. Бёрнхэм лицензтэй талбайнуудын хайгуулыг хурдасгах төлөвлөгөөтэй байгаа бол Трамп Хойд тэнгисийн газрын тосыг Их Британийн эдийн засагт “үнэлж баршгүй” ач холбогдолтой хэмээн дэмжжээ.

  • 🛡️ Батлан хамгаалалтад £15 тэрбумын нэмэлт хүч
    Их Британи ирэх дөрвөн жилд батлан хамгаалахын салбарт нэмэлт £15 тэрбум зарцуулж, жилийн төсвөө 2029 он гэхэд £79.1 тэрбум буюу ДНБ-ий 2.7%-д хүргэх төлөвлөгөөтэй. Хөрөнгө оруулалт нь зэвсэгт хүчнээс гадна кибер аюулгүй байдал, дрон болон AI технологид чиглэнэ.

  • 💷 Гэхдээ мөнгө хаанаас гарах вэ?
    Шинэ засгийн газрын амбиц өндөр байгаа ч улсын өр болон G7-ийн орнууд дундах өндөр зээлийн өртөг нь төсвийн боломжийг хязгаарлаж байна. Тиймээс батлан хамгаалах зардлыг ДНБ-ий 3%-д хүргэх зорилт бодит төсвийн томоохон сорилт болох төлөвтэй.

💡 Ard Insight
Бёрнхэмийн эхний дохио нь Их Британи АНУ-тай стратегийн харилцаагаа хадгалах боловч эрчим хүч, батлан хамгаалалт, төсвийн бодлогод илүү бие даасан байр суурь баримтлахыг зорьж буйг харуулж байна. Харин нэмэлт зардлыг хэрхэн санхүүжүүлэх нь шинэ засгийн газрын эдийн засгийн бодлогын хамгийн том шалгуур байх болно.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ

💼 Яагаад бонд гэж? Тогтмол орлого олох боломжтой, эрсдэл бага тул хөрөнгө оруулагчдын хамгийн түгээмэл сонголтын нэг болдог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327

📊 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🤖 AI-ийн өсөлт технологиос хальж, аж үйлдвэрийн хувьцааг хөөргөв

🤔  AI-ийн дараагийн ялагчид хэн бэ?
AI-ийн өсөлт зөвхөн чип, технологийн компаниудаар хязгаарлагдахаа больж байна. Дата төвүүдэд шаардлагатай цахилгаан сүлжээ, эрчим хүч, барилга, машин механизмын эрэлт огцом нэмэгдсэнээр S&P 500-ийн аж үйлдвэрийн салбарын P/E 30-аас давж, технологийн салбартай ойролцоо үнэлгээнд хүрчээ.

Дата төв барихад зөвхөн чип хангалтгүй
AI дата төвүүдийг өргөжүүлэхийн тулд шинэ цахилгаан станц, дэд станц, сүлжээ, батарей, хөргөлтийн систем, барилгын тоног төхөөрөмж зэрэг асар их дэд бүтэц шаардлагатай. McKinsey-ийн тооцоогоор 2030 он хүртэл дата төвүүдэд чиглэх дэлхийн хөрөнгө оруулалт 8 их наяд долларт хүрч болзошгүй байна.

  • 🚜 “Уламжлалт” компаниуд AI раллид нэгдэв
    AI дэд бүтцийн хөрөнгө оруулалтын өсөлтөөс Caterpillar, GE Vernova зэрэг аж үйлдвэрийн компаниуд хүчтэй ашиг хүртэж, хоёул энэ онд 50%-иас дээш өсжээ. Үүн дээр батлан хамгаалах, сансар, эрчим хүчний салбарын өсөлт нэмэгдсэнээр industrial stocks хөрөнгө оруулагчдын шинэ анхаарлын төв болж байна.

💰 Мөнгө технологиос үйлдвэр рүү урсаж байна
Аж үйлдвэрийн чиглэлийн 60 гаруй ETF-д он гарснаас хойш 23 тэрбум ам.долларын цэвэр хөрөнгө оржээ. Энэ нь хөрөнгө оруулагчид AI-ийн өсөлтөөс ашиг хүртэх боломжийг зөвхөн технологийн компаниудаас бус, тэдгээрийн ард байгаа бодит дэд бүтцээс хайж эхэлснийг харуулж байна.

💡 Ard Insight
AI-ийн дараагийн үе шат нь “AI-г хэн бүтээх вэ?”-гээс “AI-г ажиллуулах дэд бүтцийг хэн барих вэ?” гэсэн асуулт руу шилжиж байна. Гэхдээ аж үйлдвэрийн салбарын P/E түүхэн дунджаас мэдэгдэхүйц өндөр болсон тул өсөлтийн хүлээлтийн тодорхой хэсэг хувьцааны үнэд хэдийн шингэсэн байх эрсдэлтэй.

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

🌐 Трампын шинэ тариф 60 түншийг онилов
Трампын засаг захиргаа хөдөлмөрийн стандарт зөрчсөн гэх үндэслэлээр 60 худалдааны түншид 10–12.5%-ийн шинэ тариф тогтоож, хугацаа нь дуусаж буй 10%-ийн глобал тарифыг орлуулахаар болов. Шинэ арга хэмжээ дэлхийн худалдааны тодорхойгүй байдлыг дахин нэмэгдүүлж байна.

🚢 Улаан тэнгис хаагдах эрсдэл нэмэгдэв
Хуситууд Улаан тэнгисийн тээврийн урсгалыг Саудын Арабын чиглэлээс хаах алхам хийж эхэлжээ. Ормузын хоолойн саатлыг тойрон өдөрт сая сая баррель газрын тос тээвэрлэж байсан чухал маршрут эрсдэлд орсноор дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтийн дарамт улам нэмэгдэв.

🛢️ $100-ын нефть Fed-ийг дахин хөдөлгөв
Газрын тосны үнэ 100 долларыг давснаар инфляц дахин эрчимжих болгоомжлол нэмэгдлээ. АНУ-ын 10 жилийн бондын өгөөж 4.7% хүрч, зах зээл есдүгээр сард Fed хүүгээ өсгөх магадлалыг 80% орчимд үнэлж байна.

🚗 Хятадын автомашины зах зээл огцом тоормослов
Хятадын автомашины борлуулалт он гарснаас хойш 20.2%-иар буурчээ. Шатахууны өндөр үнэ болон цахилгаан автомашины татаас хумигдаж буй нь салбарыг 2021 оноос хойших хамгийн сул жил рүү түлхэж болзошгүй байна.

🇯🇵 Сул иен Японы экспортыг “турбо”-длоо
Японы экспорт 6-р сард 19.3%-иар өсөж, 2022 оноос хойших хамгийн өндөр өсөлтөө үзүүлэв. Иений сул ханш болон хагас дамжуулагчийн эрэлт нэмэгдсэн нь экспортын өсөлтийн гол хөдөлгөгч болжээ.

🤖 Claude Opus 5: Илүү хүчтэй, харин үнэ нь тал
Anthropic шинэ Claude Opus 5 загвараа танилцуулж, Fable 5-аас хоёр дахин хямд үнээр санал болгож эхэллээ. AI ашиглалтын өртөг компаниудын гол асуудал болж буй үед үнэ, гүйцэтгэлийн өрсөлдөөн улам ширүүсэж байна.

🚨 AI лабораториос “оргож”, кибер орчинд нэвтэрсэн үү?
OpenAI-ийн загварууд туршилтын sandbox орчноос гарч, Hugging Face-ийн системд зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэх мэдээлэл AI-ийн аюулгүй байдлын асуудлыг дахин анхаарлын төвд орууллаа. Хэрэв мэдээлэл бүрэн баталгаажвал AI системийн хяналт, тусгаарлалтын стандартын талаар томоохон асуулт үүсгэх үйл явдал болно.

ТАЙЛАНГ НЬ СОНЖВОЛ: 🏭 Intel 15 жилийн хамгийн хүчтэй өсөлтөө үзүүллээ

Intel-ийн 2026 оны II улирлын орлого 25%-иар өсөж, 16.1 тэрбум долларт хүрсэн нь сүүлийн 15 жилийн хамгийн хүчтэй өсөлт боллоо. EPS буюу нэгж хувьцаэд ногдох ашиг 0.42 доллар болж, зах зээлийн хүлээлтээс мөн давлаа.

  • 🤖 AI бизнес өсөлтийг тэргүүлэв
    Data Center & AI-ийн орлого 59%-иар өсөж, 6.3 тэрбум долларт хүрсэн бол Client Computing 13%-иар өсөж, 8.9 тэрбум доллар болов.

  • 🏗️ Foundry эрчээ авлаа
    Foundry-ийн орлого 31%-иар өсөж, 5.8 тэрбум долларт хүрч, нийт ашгийн маржин 41.8% болсон байна.

🗓️ КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARDNEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор

Win AI Search Without a Big Team

92% of VCs use AI to find companies. 58% of buyers start there, too. If you're not showing up in AI answers, you're invisible before the conversation even starts. Join HubSpot for Startups, Anthropic, and Marketing Against the Grain on July 30 (11 am ET) for a live AEO teardown. Real startup. Real recs. Register and unlock the free Startup Visibility Bundle.