- Ard News
- Posts
- Цахим Мэдээ 07.21
Цахим Мэдээ 07.21
🏙️ AlG Group “Smart City” төсөл хэрэгжилтийн хүрээнд Ажнай Корпорацитай стратегийн түншээр нэгдлээ 🤝🏻

Шинэ 7 хоногийн мэнд! Дэнж хотойтол сайхан наадав уу? Биднийг наадах хойгуур дэлхийн ХЗ болон Крипто зах зээлд томоохон өөрчлөлтүүд оржээ. Биткойн бүх цаг үеийн шинэ дээд ханшдаа хүрч, S&P 500 болон Nvidia нар мөн адил шинэ дээд ханшдаа хүрсэн билээ.
📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:
🇲🇳 Монголын Эдийн Засгийн Форум 2025 | Маргаашийн төлөө Хамтдаа 🤝🏻
🇺🇸 Трамп крипто-г албан ёсоор батлав - Америк инновацийн шинэ эхлэлийг зарлалаа! 🚨
Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

2025 оны 07 сарын 18-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +0.67% , Nasdaq 100 индекс +1.25% өсөлттэй байсан бол энэ долоо хоногт Биткойн +0.78% , АрдКойн +1.51% тус тус өсөлттэй байлаа.
Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮14 сая төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮10 сая буюу 64.91%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.
📈 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🇲🇳 Монголын Эдийн Засгийн Форум 2025 | Маргаашийн төлөө Хамтдаа 🤝🏻
🤔 MEF гэж юу вэ: Монголын Эдийн Засгийн Форум нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд тулгарч буй асуудал, тэдгээрт шийдэл гаргах зорилготой үндэсний тэргүүлэх хэлэлцүүлгийн платформ юм.
Монголын Эдийн Засгийн Форум нь төрийн бус, ашгийн бус, улс төрөөс хараат бус байгууллага бөгөөд 2010 оноос эхлэн Монгол Улсыг Засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллага, олон улсын төлөөллийн өндөр, дээд түвшний нээлттэй хэлэлцүүлгийг жил бүр өрнүүлсээр ирсэн.
👀 MEF 2025 онцгойлох нь: Монголын Эдийн Засгийн Форум 2025 нь “Маргаашийн төлөө хамтдаа” уриан дор 7 сарын 8,9-нд Улаанбаатар хотод төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, олон улсын байгууллагын төлөөлөгчдийг нэгтгэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг илэн далангүй хэлэлцэж, бодит шийдэлд чиглэсэн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулахаар боллоо.
👥 Оролцогчид +4,500 хүн
Төрийн төлөөлөл +500
Олон улсын зочид +700
Залуучуудын төлөөлөл +2,000
Идэвхтэн оролцогчид (volunteer) +100
Хөтлөгчид ба хэлэлцүүлэгт оролцогчид +100
Хувийн хэвшил, ТББ, Академик байгууллагууд +900
Ивээн тэтгэгч байгууллагууд +100
Хэвлэл мэдээллийн төлөөлөл +100
Оролцогчдын онцлох ишлэлүүд:
Juan Pablo (Senior Emerging Markets Analyst, StoneX Group Inc): Монгол Улс нь ялангуяа уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт ихээхэн боломжийг санал болгож байна.
Б. Лхагвасүрэн (Монгол банкны ерөнхийлөгч): 2025 оны эхнээс худалдааны дайн өрнөж эхлээд байна. АНУ болон Монгол Улсаас харилцан тавьсан 10%-ийн тарифт хураамж нь шууд томоохон нөлөө үзүүлээгүй ч, Монголын нийт экспортын ойролцоогоор 90% нь Хятад руу чиглэдэг. Иймээс дэлхийн эдийн засгийн хэлбэлзэл, зах зээлийн итгэл буурах, Хятадын хэрэглээний бүтэц өөрчлөгдөх зэрэг нь Монгол Улсад дам (шууд бус) байдлаар ноцтой нөлөөлөл үзүүлэх магадлалтай юм.
Georges. A (Breitling компанийн Гүйцэтгэх захирал): Монгол Улс бол байгалийн баялагтай, өргөн уудам газар нутагтай улс. Өнөөгийн нөхцөлд миний хувьд тогтвортой байдал бол хамгийн чухал асуудал гэж харж байна.
HOUTAN Bassiri (НҮБ-ын Шороонжилтыг бууруулах конвенцийн Глобал механизмын “Инновацийн санхүүжилт ба түншлэл” хариуцсан менежер): Монгол Улсын талхлагдсан бэлчээрүүдийг сайжруулахад чиглэсэн зорилтот санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудал шийдэгдэж байна.
Н. Учрал (МУ-ын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд): Монгол Улс аж үйлдвэрийн баазаа төрөлжүүлж, худалдааны хэлэлцээрүүдээ урагшлуулан, дотоодын үйлдвэрлэгчдээ хамгаалж, дэлхийн зах зээлд нэвтрэх боломжийг тэлэх бэхжүүлсэн гадаад худалдааны хуульбатлах шаардлагатай байна. Жилд 39,000 тонн ноос, ноолуур, 16 сая ширхэг арьс шир боловсруулах боломжтой орны хувьд, бид энэ чадавхаа бүрэн ашиглах цаг болсон. Мөн эрчим хүчний экспортыг урт хугацааны тэргүүлэх чиглэл хэмээн тодорхойлж, сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтыг дэмжихэд бэлэн байна.
🤝🏻 Онцлох түншлэл: Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдол, хүн амын хэт төвлөрлийг бууруулах зорилготой “Smart City” төсөл хэрэгжилтийн шинэ үе шатанд шилжлээ.
Энэхүү төсөл нь анх Австрийн Teichmann & Compagnons Property Networks GmbH болон Ard Financial Group-ийн охин компани болох AlG Group-ийн хамтын ажиллагаагаар эхэлсэн билээ.
Харин одоо Монгол Улсын тэргүүлэх үндэсний хөрөнгө оруулагчдын нэг болох “Ажнай Корпораци” энэхүү төсөлд стратегийн түншээр нэгдэн орж байгаагаар төсөл өргөжиж байна.
Энэхүү шинэ түншлэл нь инфраструктурын хөгжлийг түргэтгэж, ирээдүйн ухаалаг хотын бүтээн байгуулалтыг бодит үр дүнд хүргэх чухал хөшүүрэг болно гэж талууд үзэж байна.

Эцэст байна аа… Монгол Улсыг дэлхийд таниулах, сурталчлах энэ томоохон арга хэмжээг хамтдаа амжилттай хэрэгжүүлж чадлаа.
📈 БОНДЫН ТУХАЙ ТОВЧХОН: Бонд нь тогтвортой, таамаглаж болохуйц, тодорхой орлого олох боломжтой байдгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327
📈 ЭДИЙН ЗАСАГ: 🇺🇸 Трамп крипто-г албан ёсоор батлагдав
Америк инновацийн шинэ эхлэлийг зарлалаа! 🚨

Эх сурвалж: wsj.com
🤔 Юу болов? 2025 оны 7-р сарын 18-ны өдөр Ерөнхийлөгч Дональд Трамп криптовалютын талаарх шинэ үеийн хууль болох “Genius Act”-т гарын үсэг зурж, АНУ-ын хууль тогтоомжийн хүрээнд крипто хөрөнгийг дэмжих түүхэн алхам хийлээ.
Genius Act нь криптовалют болон блокчейн технологид суурилсан хөрөнгийн ангилал, татварын тогтолцоо, хэрэглэгчийн хамгаалалт, санхүүгийн дэд бүтцийн шинэчлэлийг хамарсан үндэсний хэмжээний иж бүрэн зохицуулалт юм.
Тэргүүлэгчдийн байр суурь:
🏛️ SEC-ийн дарга Пол Аткинс: Genius Act-ийн баталгаа бол крипто зах зээлийг боловсронгуй болгох чухал алхам юм.
🏦 Цахим хөрөнгийн асуудал хариуцсан захирал (Трампын Засаг захиргаа): Энэ хууль батлагдсанаар АНУ долларын ноёрхлыг хадгалж, инновацийн шинэ давалгааг нээж байна.
🇺🇸 Ерөнхийлөгч Дональд Трамп:
Крипто цаашдаа улам хөгжих болно. Та нар их сайн үр дүн үзүүлнэ.
Энэ бол долларын нэр хүндийг өсгөж, хүчирхэгжүүлж буй зүйл. Улсад маань ч сайн.
Крипто аль ч хувьцаанаас илүү өсөлт үзүүлсэн.
📊 Эдийн засаг, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө
Үзүүлэлт | Батлагдсаны өмнө | Батлагдсаны дараа |
---|---|---|
Bitcoin үнэ | $109,500 | $122,900 (+5.8%) |
Coinbase хувьцаа | $241 | $257 (+6.6%) |
Crypto ETF-үүдийн урсгал | +$450 сая/7 хоног | +$800 сая/7 хоног |
BTC арилжааны хэмжээ (24h) | $32 тэрбум доллар | $39 тэрбум доллар |
📈 Crypto-ийн зах зээлийн үнэлгээ 24 цагийн дотор 90 тэрбум доллароор өсч 2.65 их наяд долларт хүрсэн. Хууль батлагдсаны дараа институцийн хөрөнгө оруулагчид эргэн орж ирж эхэлж байна.
🔍 Ямар заалтууд багтсан бэ?
Крипто хөрөнгийг ангилж, “Commodity” болон “Security” гэж тодорхойлох эрх бүхий тогтолцоо бүрдүүлэв
Capital Gains татварыг 2 жилийн барьцаалалттай хөрөнгөд бууруулав
Хувийн хөрөнгө оруулалтад зориулсан DeFi хэрэглээг тодорхой хүрээнд чөлөөлөв
Stablecoin-уудын хяналт, баталгаажуулалтын тусгай стандарт тогтоов
Үндэсний төв банк болон US Treasury-тай хамтран “Digital Dollar Compatibility Framework” нэвтрүүлэх суурь тавив
Дэлхий дахин яаж хүлээж авч байна вэ?
🇬🇧 Их Британи: “Genius Act”-ийг “гайхалтай дэвшилтэт хууль” хэмээн дүгнэж, Европын зах зээлтэй уялдуулах судалгаа эхлүүлсэн
🇯🇵 Япон: G7 хүрээнд АНУ-ын чиг шугамыг улс орнууд дагах хэрэгтэй гэж мэдэгдэв
🇸🇬 Сингапур: Институцийн хөрөнгө оруулалтыг татах шинэ стратегид Genius Act-ийг үндсэн жишигболгохоор төлөвлөж байна
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ.
БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД
🚫 Wells Fargo Хятад руу хийх ажилтны аяллыг зогсоов: Wells Fargo компани ажилчдаа Хятад руу хийх бүх аяллыг түр зогсоожээ. Энэ нь Хятадад ажиллаж буй гадаадын бизнесүүдийн дунд хууль эрх зүйн эрсдэлтэй холбоотой болгоомжлол дахин нэмэгдэхэд хүргэж байна.
📉 Amazon AWS-д ажилтнуудыг цомхотгов: Amazon (AMZN) компани AWS үүлэн тооцооллын салбартаа хэдэн зуун ажилтныг цомхотгосон талаар мэдээлжээ. Энэ нь Гүйцэтгэх захирал Энди Жэссигийн хиймэл оюун ухааны нэвтрэлт ажлын хүчний хэрэгцээг бууруулна гэсэн анхааруулгатай холбоотой шийдвэр юм.
🇯🇵 Японы инфляцын өсөлт саарлаа: 2025 оны 6-р сард Японы инфляцын түвшин 3.3% болж, 5-р сарын 3.7%-ийн дээд цэгээс буурсан байна. Энэ нь будааны үнийн өсөлт бага зэрэг тогтворжсонтой холбоотой.
🏦 Goldman Sachs ашиг орлогоороо таамгийг даван биелүүлэв: Goldman Sachs (GS) 2025 оны 2-р улиралд нэгж хувьцаанд ногдох ашиг нь 10.91 доллар, нийт орлого нь 14.58 тэрбум доллар болж, шинжээчдийн таамгаас 1 тэрбум доллароор давсан байна. Үүнд арилжааны орлого нь хүлээлтээс 840 сая доллароор илүү гарсан нь гол нөлөө үзүүлжээ. Цэвэр ашиг 22%-иар өсч 3.72 тэрбум доллар хүрсэн бөгөөд тайлангийн дараах зах зээл дээр хувьцааны ханш 1%-иар нэмэгдсэн байна.
💼 Morgan Stanley ашиг орлогоо давуулан биелүүлэв: Morgan Stanley (MS) 2025 оны 2-р улирлын нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) 2.13 доллар болж, шинжээчдийн хүлээлт болох 1.96-аас давсан үзүүлэлт үзүүлжээ. Хувьцааны арилжаа болон хөрөнгийн удирдлагын салбарын хүчтэй үзүүлэлтүүдийн ачаар нийт орлого 16.79 тэрбум доллар хүрсэн бол цэвэр ашиг 13%-иар өсч 3.5 тэрбум доллар болсон байна.
📉 Bank of America ашиг өссөн ч орлогын таамгийг бага зэрэг алдлаа: Bank of America нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) 0.89 доллар болж, шинжээчдийн таамгийг давсан ч нийт орлого 26.61 тэрбум доллар болж, хүлээгдэж байсан 26.72 тэрбум доллароос бага гарлаа. Энэ нь цэвэр хүүгийн орлого хүлээлтээс доогуур гарсантай холбоотой. Ашиг нь 3%-иар өссөн бөгөөд үүнд зээлийн чанар сайжирч, бондын арилжаа хүчтэй байсан нь голлон нөлөөлжээ. Тайлангийн дараах зах зээл дээр хувьцааны ханш 1%-иар өссөн байна.
🧐 ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ? Дэлхийн II дайны үеэр Coca-Cola компани АНУ-ын цэргүүдэд ундаа тасралтгүй нийлүүлж байсан нь зөвхөн эх оронч үүрэг гүйцэтгээд зогсохгүй, компанийн ирээдүйн өсөлтийн суурийг тавьсан стратегийн чухал алхам болсон юм.
Энэ үеийн тогтмол нийлүүлэлт нь хувьцааны үнийг тогтмол өсгөхөд нөлөөлж, хөрөнгө оруулагчдын итгэлийг бататган, Coca-Cola-г дэлхий дахинд нэр хүндтэй брэнд болгон гаргаж ирэхэд түлхэц болсон.

📄 Тайланг нь сонжвол: ⚙️ TSMC: AI чиглэлд өндөр хурдтай хэвээр
Taiwan Semiconductor Manufacturing Company (TSMC)-ийн 2-р улирлын орлого жилийн өмнөхөөс 44%-иар өсч 30.1 тэрбум долларт хүрсэн бол цэвэр ашиг 61%-иар өсч 12.8 тэрбум доллар болсон нь шинжээчдийн таамгаас давсан үзүүлэлт байлаа. Энэ нь ашгийн түвшин нэмэгдсэнтэй холбоотой.

Өндөр хүчин чадал шаардсан тооцоолол (HPC) буюу AI хурдасгуур зэрэг бүтээгдэхүүнүүд нийт орлогын 60%-ийг бүрдүүлсэн нь өмнөх жилийн 52%-аас өссөн үзүүлэлт юм. Харин 3nm, 5nm, 7nm зэрэг дэвшилтэт технологийн түвшний чипүүд нийт ваферийн орлогын 74%-ийг бүрдүүлсэн бол зөвхөн 3nm технологи 24%-д хүрсэн байна. Энэ өсөлт нь Apple, NVIDIA, AMD зэрэг гол үйлчлүүлэгчдээс хамаарчээ.
TSMC-ийн удирдлагууд хиймэл оюун ухааны эрэлт, CoWoS (дэвшилтэт савлагааны технологи) хүчин чадлыг нэмэгдүүлж байгаатай холбоотойгоор 2025 оны жилийн орлогын өсөлтийн таамгийг өмнөх ~25%-иас ~30%-дхүртэл ахиулжээ.
3-р улирлын орлого 32.4 тэрбум доллар байна гэж таамагласан бол, 4-р улиралд зах зээлийн таамгаас өөрөөр, орлого дараалсан улирлуудад буурах төлөвтэй байгаа нь тарифтай холбоотой урьдчилсан захиалгуудын нөлөөгөөр үүссэн эсэх асуултыг төрүүлж байна. Гэсэн ч удирдлагууд ийм зүйл үгүй гэж мэдэгдсэн.
TSMC 38–42 тэрбумын хөрөнгө оруулалтын зардлын (Capex) төлөвлөгөөг хэвээр хадгалж, АНУ-ын Аризона дахь үйл ажиллагаагаа түргэтгэн өргөтгөж байна. Геополитикийн тодорхойгүй байдал, валютын хэлбэлзэлтэй холбоотойгоор болгоомжлол хэвээр үлдэж байгаа ч үйлчлүүлэгчдийн зан төлөвт өөрчлөлтхараахан ажиглагдаагүй байна.
КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 🗓️

Эх сурвалж: Investing.com
ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор