• ArdNews
  • Posts
  • Цахим Мэдээ 07.20

Цахим Мэдээ 07.20

🇺🇸 АНУ болон Ираны мөргөлдөөн хурцдаж, газрын тосны үнэ дахин өслөө 🫢

In partnership with

👋 Шинэ долоо хоногийн мэнд! Наадмын уур амьсгал үргэлжилж байгаа ч дэлхийн зах зээл нэг ч өдөр амарсангүй. 🌍📈

Тиймээс кофегоо аягалаад ☕, өнгөрсөн долоо хоногийн онцлох эдийн засаг, хөрөнгийн зах зээл, технологийн мэдээнүүдийг ArdNews-тэй хамт тоймлон уншаарай. 📰

📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 🇺🇸 АНУ болон Ираны мөргөлдөөн хурцдаж, газрын тосны үнэ дахин өслөө 🫢

  • 🤖 “WarshGPT” эрин эхэлж, Уолл Стрит AI-д найдаж эхэллээ 🫢

Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

  • 2026 оны 07 сарын 17-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс -1.19% , Nasdaq 100 индекс -2.98% уналттай байсан бол энэ долоо хоногт Биткойн -0.65% , Ардкойн +7.53% мөн тус тус хэлбэлзэлтэй байлаа.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮1.2 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮161 сая буюу 12.83%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

📈 ЭДИЙН ЗАСАГ: 🇺🇸 АНУ болон Ираны мөргөлдөөн хурцдаж, газрын тосны үнэ дахин өслөө 🫢

🤔 Юу болов? АНУ Ираны Исламын Хувьсгалт Харуулын Корпус (IRGC)-ын байршлуудад цохилт өгснөө мэдэгдлээ. Энэ нь Йорданд болсон халдлагын улмаас АНУ-ын хоёр цэргийн алба хаагч амиа алдсаны дараах хариу ажиллагаа юм.

🔥 Хурцадмал байдал шинэ шатанд орлоо: АНУ найм дахь шөнөө дараалан Ираны цэргийн дэд бүтэц, эргийн хамгаалалт, пуужин, дроны агуулахуудад цохилт өгчээ. Харин Иран АНУ-тай байгуулсан түр эвлэрлийн санамж бичгээс гарч байгаагаа мэдэгдэж, хоёр талын мөргөлдөөн дахин ширүүсэх дохио болов.

  • 🛢️ Газрын тос хамгийн хүчтэй өсөлтөө үзүүлэв
    Ойрх Дорнод дахь нөхцөл байдал муудсаны дараа Brent газрын тосны үнэ 88.1 долларт хүрч, долоо хоногийн дүнгээр 16%-иар өсөв. Энэ нь Brent-ийн дараалсан гурав дахь долоо хоногийн өсөлт болж байна.

  • 🚢 Дэлхийн нийлүүлэлтэд эрсдэл нэмэгдэв
    Стратегийн ач холбогдолтой Хормузын хоолой дахин эрсдэлийн төвд орлоо. Иран зарим хөлөг онгоцыг саатуулж, бүс нутгийн эрчим хүчний нийлүүлэлт тасалдах эрсдэлийг хөрөнгө оруулагчид дахин үнэлж эхэлжээ.

📊 Зах зээл юунаас болгоомжилж байна вэ?
Хэрэв мөргөлдөөн үргэлжилбэл газрын тосны нийлүүлэлт хумигдаж, дэлхийн инфляц дахин эрчимжих эрсдэл нэмэгдэнэ. Энэ нь төв банкуудын бодлогын хүүг удаан хугацаанд өндөр түвшинд хадгалах дарамтыг бий болгож болзошгүй байна.

💡 Ard Insight
Ойрх Дорнодын геополитикийн эрсдэл нь зөвхөн газрын тосны үнэд бус дэлхийн хөрөнгийн зах зээл, инфляц, мөнгөний бодлогод шууд нөлөөлдөг. Хэрэв Хормузын хоолойн тээвэрлэлтийн урсгалд бодит саатал үүсвэл эрчим хүчний үнэ огцом өсөж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд дарамт учруулах хамгийн том эрсдэлүүдийн нэг болж хувирах магадлалтай.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ

💼 Яагаад бонд гэж? Тогтмол орлого олох боломжтой, эрсдэл бага тул хөрөнгө оруулагчдын хамгийн түгээмэл сонголтын нэг болдог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327

📊 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🤖 “WarshGPT” эрин эхэлж, Уолл Стрит AI-д найдаж эхэллээ 🫢

🤔 Юу болов? АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн шинэ дарга Кевин Уорш мөнгөний бодлогын талаарх олон нийтэд өгөх мэдээллээ эрс багасгаж эхэллээ. Үүний улмаас хөрөнгө оруулалтын компаниуд ХНС-ийн дараагийн алхмыг таамаглахын тулд хиймэл оюун ухаанд суурилсан шинэ хэрэгслүүдийг ашиглаж эхэлжээ.

  • 🤖 “WarshGPT” гэж юу вэ?
    F/m Investments компани “WarshGPT” нэртэй AI хэрэгслийг хөгжүүлж, Уоршийн илтгэл, ярилцлага, нийт 1,800 орчим баримт бичигт дүн шинжилгээ хийж ХНС-ийн бодлогын дараагийн чиглэлийг урьдчилан таамаглахад ашиглаж байна.

🗣️ ХНС бага яривал зах зээл илүү савлана
Уоршийн анхны мөнгөний бодлогын мэдэгдэл өмнөх дарга Жером Пауэллийн үеийнхээс хамаагүй товч байв. UBS-ийн тооцооллоор Уоршийн хэвлэлийн хурлын ердөө 5% нь бодлоготой холбоотой байсан бол Пауэллийн үед энэ үзүүлэлт дунджаар 27% байжээ.

📊 Нэг үг тэрбум доллар хөдөлгөнө
ХНС-ийн мэдээлэл багасах тусам хөрөнгө оруулагчид төв банкны албан тушаалтнуудын нэг өгүүлбэр, бүр нэг үгийг хүртэл зах зээлийн дохио болгон ашиглах хандлага нэмэгдэж байна. Үүний улмаас AI, өгөгдлийн шинжилгээ, макро судалгааны хэрэгслүүдийн эрэлт эрчимтэй өсөж эхэлжээ.

🎯 Тодорхойгүй байдал бол шинэ боломж
Зарим хөрөнгө оруулалтын сангууд мэдээлэл багасах нь эрсдэл гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь мэдээллийн давуу талтай болох шинэ боломж гэж харж байна. Тиймээс томоохон байгууллагууд AI хөгжүүлэлт болон ХНС-ийн хуучин мэргэжилтнүүдийг ажилд авахад ихээхэн хөрөнгө оруулж эхэлжээ.

💡 Ard Insight
Зах зээлийг хөдөлгөдөг зүйл зөвхөн бодлогын хүү биш, харилцааны стратеги ч болж байна. ХНС илүү бага мэдээлэл өгөх тусам тодорхойгүй байдал өсөж, мэдээллийг хамгийн хурдан боловсруулдаг AI болон дата анализын платформууд хөрөнгө оруулалтын салбарын шинэ өрсөлдөөний давуу тал болж хувирах төлөвтэй байна.

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

📉 Инфляцын дарамт буурав
6-р сард АНУ-ын хэрэглээний үнийн индекс (CPI) 0.4%-иар, үйлдвэрлэгчийн үнийн индекс (PPI) 0.3%-иар буурч, зах зээлийн хүлээлтээс доогуур гарлаа. Эрчим хүчний үнийн огцом бууралт инфляцыг сааруулах гол хүчин зүйл болов.

🐉 Хятадын эдийн засаг сүүлийн 3 жилийн хамгийн удаан өсөв
Хятадын ДНБ ердөө 4.3%-иар өсөж, 2022 оноос хойших хамгийн сул үзүүлэлтээ бүртгэлээ. Хотын хөрөнгө оруулалт 6%-иар буурсан нь эдийн засгийг дэмжих шинэ бодлого хэрэгтэй гэсэн хүлээлтийг нэмэгдүүлж байна.

🛢️ Ойрх Дорнод дахин газрын тосыг хөдөлгөлөө
Иран Кувейтийн ус цэвэршүүлэх байгууламж болон цахилгаан станцад цохилт өгсний дараа АНУ-Ираны хурцадмал байдал эрчимжив. Үүний улмаас Brent газрын тосны үнэ долоо хоногт 5%-иар өсөв.

📦 Хятадын экспорт AI-ийн ачаар огцом өсөв
AI төхөөрөмжийн эрэлт болон АНУ-ын тарифын өмнөх импортын идэвхжил нөлөөлж, Хятадын экспорт 27%-иар өсөв. Энэ нь 2021 оноос хойших хамгийн өндөр өсөлт болж байна.

Нью-Йорк шинэ AI дата төвүүдэд “түр зогсоо” дарлаа
Нью-Йорк муж цахилгааны хэрэглээ огцом өсөж буйтай холбоотойгоор бүх шинэ AI дата төвийн төслүүдийг нэг жил хүртэлх хугацаагаар түр зогсоох шийдвэр гаргав.

🍎 Apple Хятадад AI-гаа Alibaba-тай хамт хөгжүүлнэ
Apple Хятадын зах зээлд зориулсан AI үйлчилгээнд Alibaba-ийн Qwen загварыг ашиглахаар болжээ. Мөн AI загваруудаа 15 дахин жижигрүүлж, төхөөрөмж дээр шууд ажиллуулах технологийг хөгжүүлж байна.

🍔 Uber $14.8 тэрбумаар дэлхийн аварга болж байна
Uber Delivery Hero-г 14.8 тэрбум доллараар худалдан авч, Хятадаас бусад 99 улсыг хамарсан дэлхийн хамгийн том хоол хүргэлтийн сүлжээ байгуулахаар төлөвлөж байна.

ТАЙЛАНГ НЬ СОНЖВОЛ: 🔴 Netflix-ийн ашиг өссөн ч орлогын төлөв зах зээлийн хүлээлтэд хүрсэнгүй дээ

Netflix 2026 оны II улирлын санхүүгийн тайлангаа танилцууллаа. Нийт орлого 12.56 тэрбум доллар болж, өмнөх оны мөн үеэс 13%-иар өссөн ч шинжээчдийн 12.58 тэрбум долларын хүлээлтээс үл ялиг доогуур гарлаа.

  • Үйл ажиллагааны ашиг 4.19 тэрбум доллар хүрч хүлээлтээс давсан бол нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) 0.80 доллар болж мөн шинжээчдийн таамгийг давлаа. Үйл ажиллагааны ашигт ажиллагаа 33.4%-д хүрсэн нь Netflix-ийн өндөр ашигтай бизнесийн загвар хэвээр байгааг харуулж байна.

🌏 Азид өсөлт үргэлжилж байна
APAC бүсийн орлого 21%-иар, Латин Америкийн орлого 16%-иар өсөж зах зээлийн төсөөллийг давсан бол АНУ, Канад (UCAN) болон Европ, Ойрх Дорнод, Африкийн (EMEA) орлого хүлээлтэд хүрсэнгүй.

🗓️ КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARDNEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор

Name A Better GTM Resource

GTM Atlas by Attio is back with more frameworks, systems, and insights for early teams navigating growth from scratch, straight from the people shaping modern GTM.

Read six new entries from operators at Anthropic, Notion, Stripe, Linear, Granola, and Wispr Flow.

Mapped by operators. Curated by Attio.