• Ard News
  • Posts
  • Цахим Мэдээ 07.07

Цахим Мэдээ 07.07

🇲🇳 Монголын Эдийн Засгийн Форум 2025 | Маргаашийн төлөө Хамтдаа 🤝🏻

Шинэ 7 хоногийн мэнд! Энэ 7 хоногт Монголын Эдийн Засгийн Форум 2025 | Маргаашийн төлөө Хамтдаа гэх уриан дор 16 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тус форум нь 2025 оны 7-р сарын 8,9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжилнэ.

📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 🇲🇳 Монголын Эдийн Засгийн Форум 2025 | Маргаашийн төлөө Хамтдаа 🤝🏻

  • 📈 5 жилд 2 дахин өссөн Америкийн хувьцааны зах зээл хаашаа чиглэж байна вэ? 🚨

Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

  • 2025 оны 07 сарын 04-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +2.09% , Nasdaq 100 индекс +1.70% өсөлттэй байсан бол энэ долоо хоногт Биткойн +0.94% , АрдКойн -2.14% тус тус хэлбэлтэй байлаа.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮3 тэрбумын арилжаа хийгдсэнээс ₮213 сая буюу 7.02%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

📈 ЭДИЙН ЗАСАГ: 🇲🇳 Монголын Эдийн Засгийн Форум 2025 | Маргаашийн төлөө Хамтдаа 🤝🏻

Эх сурвалж: meforum.mn

🤔 MEF гэж юу вэ: Монголын Эдийн Засгийн Форум нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд тулгарч буй асуудал, тэдгээрт шийдэл гаргах зорилготой үндэсний тэргүүлэх хэлэлцүүлгийн платформ юм.

Монголын Эдийн Засгийн Форум нь төрийн бус, ашгийн бус, улс төрөөс хараат бус байгууллага бөгөөд 2010 оноос эхлэн Монгол Улсыг Засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллага, олон улсын төлөөллийн өндөр, дээд түвшний нээлттэй хэлэлцүүлгийг жил бүр өрнүүлсээр ирсэн.

  • Яагаад MEF гэж: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн цаашдын хөгжил нь зөвхөн төрийн бодлогоос бус, хувийн хэвшлийн оролцоо, иргэний нийгмийн санаачилга, олон улсын хамтын ажиллагаанд тулгуурласан нээлттэй, хамтын яриа хэлцлээс хамаарч буй энэ цаг үед Монголын Эдийн Засгийн Чуулган (MEF) бол бодит үр дүн чиглэсэн, итгэлцэлд суурилсан цорын ганц үндэсний индэр юм.

  • Монголын Эдийн Засгийн Чуулган нь зөвхөн өнгөрсөн оны дүгнэлт бус, ирээдүйн хөгжлийн чиглэл, боломжийг хамтдаа тодорхойлох, Монголын эдийн засгийг дэлхийтэй холбосон нээлттэй, оюуны хөрсөнд суурилсан бодлогын форум юм.

👀 MEF 2025 юугаараа онцгой вэ: Монголын Эдийн Засгийн Форум 2025 нь “Маргаашийн төлөө хамтдаа” уриан дор 7 сарын 8,9-нд Улаанбаатар хотод төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, олон улсын байгууллагын төлөөлөгчдийг нэгтгэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг илэн далангүй хэлэлцэж, бодит шийдэлд чиглэсэн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулахаар боллоо.

  • 4 Үндсэн сэдэв:

    Засаглал ба бизнесийн орчин, Дэд бүтэц ба хөрөнгө оруулалт, Шинэ эдийн засаг, Уул уурхай ба стратегийн нөөц гэсэн хүрээнд явагдана.

  • 4 Нэгдсэн хуралдаан:

    Хөрөнгө оруулагчдын итгэлийг даах нь Хот төлөвлөлт Хотын эдийн засаг“ “Тогтвортой хөгжил ба Шинэ эдийн засаг (COP17) Стратегийн нөөц ба Нийлүүлэлтийн гинжин хэлхээ гэх хуралдаанууд болно.

  • 12 Салбар хуралдаан:

    - Бизнест ээлтэй Монгол

    - Тодорхойгүй байдалтай нүүр тулах нь

    - Олон улсаас хөрөнгө оруулалт татах нь

    - Урт хугацааны баялгийн удирдлага

    - Бүсчилсэн хөгжил ба Тээвэр логистикийн хөрөнгө оруулалт

    - Шинэ боломж ба Эрсдэл: Блокчэйн, Хиймэл Оюун

    - Дижитал эрин: Хиймэл оюун ба Дата дэд бүтэц

    - Сэргээгдэх эрчим хүчний асуудал ба Шийдэл

    - Маргаашийн ажиллах хүчин

    - Чухал ашигт малтмал, нийлүүлэлтийн гинжин хэлхээ

    - Хүнсний хангамж

    - Тогтвортой олборлолт гэх хуралдаанууд зохион байгуулагдах болно.

😁 Гадны зочид дунд хэн байна вэ:

Байгууллага

Зочид

J.P.Morgan

Karl Yeh

CNN

Mike Valerio

Breitling

Georges Kern

Meta

Jennifer Chan

StoneX

Juan Pablo

World Bank

Jose L.Diaz Sanches

CC Technology

Zhiliang Li

ADB

Albert Francis Park

Эцэст байна аа… Монгол Улсыг дэлхийд таниулах, сурталчлах энэ томоохон арга хэмжээг хамтдаа амжилттай хэрэгжүүлэх мөч ойртсоор. Чуулганы үеэрх онцлох үйл явдал, сонирхолтой мэдээллийг бид та бүхэнд цаг алдалгүй хүргэсээр байх болно.

💁🏻‍♂️ ArdNews-тэй хамт байгаарай.

📈 БОНДЫН ТУХАЙ ТОВЧХОН: Бонд нь тогтвортой, таамаглаж болохуйц, тодорхой орлого олох боломжтой байдгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327

📊 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 📈 5 жилд 2 дахин өссөн Америкийн хувьцааны зах зээл хаашаа чиглэж байна вэ? 🚨

Эх сурвалж: wsj.com

🤔 Юу болов? Goldman Sachs-ийн мэдээлснээр, 2025 оны 6-р сарын байдлаар АНУ-ын нийт хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 63.8 их наяд доллар болж, түүхэндээ байгаагүй түвшинд хүрчээ.

📈 Энэ нь ердөө 5 жилийн өмнөхөөс хоёр дахин өссөн үзүүлэлт юм.

  • 2020 онд: 31 их наяд доллар

  • 2025 оны зун: 63.8 их наяд доллар

Энэхүү хэт өсөлт нь технологийн салбар дахь AI хөгжил, институтийн хөрөнгө оруулалтын давлагаа, мөн АНУ-ын төв банкны хүлээлттэй уялдсан “зах зээлийн хөөсрөл”-ийг санхүүгийн шинжээчид онцолж байна.

₿ Bitcoin үнэ $110,000-д хүрч, дахин зах зээлд анхаарлын төвд орлоо

  • Bitcoin 2025 оны 6-р сард $110,000-д хүрч, 2021 оны оргил үнийн түвшинг хэтрүүлээд байна

  • 14 жил идэвхгүй байсан нэгэн хэтэвчнээс 10,000 BTC ($1.09 тэрбум) шилжүүлсэн нь анхаарал татаж байна

🧠 Polymarket нэртэй крипто урьдчилсан таамаглалын платформ дээр: 93% магадлалтайгаар АНУ-ын улсын өр 2025 онд 38 их наядыг доллар давна гэсэн таамаглал давамгайлж байна.

АНУ-ын Конгресс “Крипто долоо хоног” зарлав

  • 2025 оны 7-р сарын 14–18-ныг АНУ-ын Төлөөлөгчдийн танхим “Crypto Week” болгон зарлалаа

  • Зорилго: Крипто технологийн зохицуулалт, инновацыг уялдуулах хууль эрх зүйн үндэс суурийг тавих

👮 АНУ-ын Нууц Алба (Secret Service) дэлхий даяар крипто залилангийн эсрэг тусгай ажиллагаа эхлүүлснээ мэдэгдсэн нь хэрэглэгчийн хамгаалалтыг шинэ түвшинд хүргэх алхам хэмээн дүгнэжээ.

Дүгнэлт — Зах зээл хаашаа чиглэж байна вэ?

Үзүүлэлт

2020

2025

Өсөлт

АНУ хувьцааны нийт үнэлгээ

~$31T

$63.8T

+106%

Bitcoin үнэ

~$9,000

$110,000

+1122%

АНУ-ын улсын өр

~$23T

$38T

+65%

📬 Хөрөнгийн зах зээл болон крипто хөрөнгө оруулалтын “хос өсөлт” нь ашигтай боломж төдийгүй эрсдэлтэй шинэ эрин рүү шилжиж буйг илтгэж байна. Институтийн урсгал, хууль эрх зүйн өөрчлөлт, хэрэглэгчийн итгэлийг хослуулсан энэхүү давлагаа хөрөнгө оруулагч бүрийн анхаарлыг татаж байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ.

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

📱 Apple-ийн Хятада дахь iPhone-ийн борлуулалт өсөв: Apple (AAPL) 2022 оноос хойш анх удаа Хятадын зах зээлд iPhone-ийн борлуулалт 2-р улиралд жилийн харьцуулалтаар 8%-аар өссөн гэж мэдээллээ. Энэ өсөлт нь тавдугаар сард хэрэгжүүлсэн хямдрал болон хуучин утсаа шинэ загвар руу солиулах урамшууллаас үүдэлтэй. Гэсэн ч Huawei зэрэг өрсөлдөгч компаниудтай ширүүн өрсөлдөөн үргэлжилсээр байна.

🏦 JPMorgan хувийн банкныхаа бүтцийг шинэчилж байна: JPMorgan Chase (JPM) дэлхийн супер чинээлэг үйлчлүүлэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор хувийн банкныхаа бүтцийг өөрчилж, Давид Фреймийг дэлхий дахины захирал болгон томиллоо.

🇺🇸 Халаа сэлгээ 2020 оноос хойших дээд түвшинд хүрэв: 2025 оны эхний хагаст АНУ-д нийт 744,308 хүн ажлаасаа халагдсан нь цар тахлын үеийн эхэн үеэс хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Үүнд холбооны төсвийн таналт, инфляц ба тарифын улмаас жижиглэн худалдааны салбарын сулрал зэрэг олон хүчин зүйл нөлөөлжээ.

🚀 Nvidia зах зээлийн үнэлгээгээр дахин дэлхийд тэргүүллээ: Nvidia (NVDA) 6-р сард зах зээлийн үнэлгээ нь $3.86 их наяд болж, Microsoft (MSFT)-ийн $3.69 их наядыг даван дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болж дахин тэргүүн байраа эзэллээ.

📉 Microsoft 9,000 ажилтнаа цомхотгохоор төлөвлөж байна: Microsoft энэ оны өмнөх цомхотголын үргэлжлэл болгож, дэлхий дахинд нийт ажиллах хүчнийхээ 4%-иас бага буюу ойролцоогоор 9,000 ажилтныг халахаар төлөвлөж байна.

🧐 ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ? 1986 оны 7-р сарын 10-ныг “Дэлхийн хамгийн халуухан хөрөнгийн зах зээлийн өдөр” хэмээн нэрлэдэг. Тэр өдөр Нью-Йоркийн Хөрөнгийн биржийн төв байрны агааржуулагч систем эвдэрснээр хөрөнгө оруулагчид 38°C-ийн халуунд ажиллахад хүрч, үүний улмаас арилжааны идэвх мэдэгдэхүйц буурсан байна. ☀️📉

📄 Тайланг нь сонжвол: F1: The Movie” кино албан ёсоор нээлтээ хийж, нийт 350 сая доллароос давсан төсөвтэйгөөр (үйлдвэрлэл ба маркетингийн зардал багтсан) дэлгэцийн урлагт хүчтэй нэвтэрч, хурд, тэмүүллээр жигүүрлэсэн уран бүтээл болон үзэгчдэд хүрлээ.

Warner Bros-оор түгээгдэж, Apple Original бүтээл болон хүрсэн тус кино нээлтийн амралтын өдрүүдэд дэлхий даяар 144 сая долларын орлого олсон бөгөөд үүний 56 сая нь АНУ-ын зах зээлээс бүрдсэн. Rotten Tomatoes платформ дээр үзэгчдийн 97%-ийн өндөр үнэлгээ авсан нь энэхүү бүтээл цаашид ч амжилтаа хадгалж, урт хугацааны ашиг олох боломжтойг харуулж байна.

Кинонд гардаг уран зөгнөлт “APX F1” баг $40 сая долларын бүтээгдэхүүн сурталчилгааны орлого бүрдүүлж, ийнхүү анхны зардлын ихэнх хэсгийг нөхөөд амжсан нь энэхүү бүтээлийн арилжааны ухаалаг тооцооллыг баталж өгч байна.

Формула-1 (F1) нь 2024 онд 3.4 тэрбум долларын орлого олсон. Орлогын бүтэц:

  • 33% – Хэвлэл мэдээллийн эрх: F1 TV болон дэлхийн томоохон сувгуудад шууд дамжуулалтын эрх олгож, хамгийн их орлого бүрдүүлдэг.

  • 29% – Уралдаан зохион байгуулах эрх: Хот, улс орнууд нэр хүндээ өсгөхийн тулд Гран При хүлээн авах эрхийн төлөө өндөр төлбөр төлдөг.

  • 19% – Ивээн тэтгэлэг: Брэндүүдийн сонирхол өсөж, зам дагуух сурталчилгаа, багуудтай хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байна.

  • 19% – Бусад: Лас Вегасын тасалбар, VIP үйлчилгээ, тээвэр ложистик зэрэг олон төрлийн эх үүсвэр багтдаг.

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 🗓️

Эх сурвалж: Investing.com

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор

Investment picks returning 200%+

AIR Insiders get weekly expert investment picks and exclusive offers and perks from leading private market investing tools and platforms. So if you’re looking to invest in private markets like real estate, private credit, pre-IPO venture or crypto, the time to join FOR FREE is now.