• ArdNews
  • Posts
  • Цахим Мэдээ 07.06

Цахим Мэдээ 07.06

🇺🇸 Америкийн 250 жилийн ой маргаан дагууллаа 🫢

In partnership with

👋 Шинэ долоо хоногийн мэнд! Наадам ойртсон зуны өдрүүд үргэлжилж байна. Та энэ зуны аяллын төлөвлөгөөгөө гаргасан уу?

Аяллаа хараахан төлөвлөөгүй байсан ч хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө заавал гаргаарай. Харин энэ тал дээр бид танд туслахад бэлэн.

Кофегоо аягалаад, долоо хоногийн мэдээгээ амтархан уншаарай. ☕📰

📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 🇺🇸 Америкийн 250 жилийн ой маргаан дагууллаа 🫢

  • 🥇 Алт сэргэж, мөнгөний ханш тэргүүлж эхэллээ 📈

Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

  • 2026 оны 07 сарын 03-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +2.33% , Nasdaq 100 индекс +1.00% өсөлттэй байсан бол энэ долоо хоногт Биткойн +7.37% , Ардкойн -3.13% мөн тус тус хэлбэлзэлтэй байлаа.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮3.1 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮426 сая буюу 13.44%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

📈 ЭДИЙН ЗАСАГ: 🇺🇸 Америкийн 250 жилийн ой маргаан дагууллаа 🫢

🤔 Юу болов? АНУ тусгаар тогтнолоо тунхагласны 250 жилийн ойг Вашингтон хотын National Mall-д өргөн хүрээнд тэмдэглэлээ. Гэвч Ерөнхийлөгч Дональд Трампын илтгэл баярын мэндчилгээ гэхээсээ илүү сонгуулийн өмнөх улс төрийн мессежтэй болж, олон нийтийн маргаан дагууллаа.

🫢 Баярын тайзнаас улс төрийн мессеж: Трамп АНУ-ын түүхэн ололтуудыг онцлохын зэрэгцээ сонгуулийн журам, шуудангаар санал өгөх, “коммунизмын аюул” зэрэг сэдвийг хөндсөн нь арга хэмжээг улс төржүүлсэн гэх шүүмжлэлийг нэмэгдүүлэв. Зарим муж, уран бүтээлчид оролцохоос татгалзсан нь энэ маргааныг улам тодотголоо.

🎭 Эв нэгдлийн баяр уу, талцлын толь уу?

250 жилийн ой нь Америкийн хувьд үндэсний эв нэгдэл, түүхэн бахархлын томоохон мөч байх ёстой байв. Харин энэ удаад баярын уур амьсгалыг улс төрийн өнгө аяс давамгайлж, АНУ-ын дотоод талцал хэр гүнзгийрснийг ил харуулсан үйл явдал боллоо.

📊 Санал асуулга юу хэлэв?
Reuters/Ipsos-ийн санал асуулгаар америкчуудын олонх нь уг арга хэмжээг хэт улс төржсөн гэж үзжээ. Энэ нь баярын уур амьсгалаас илүү улс төрийн өнгө аяс давамгайлсныг харуулж байна.

💡 Ard Insight

АНУ-ын 250 жилийн ой аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээний салбарт богино хугацааны идэвхжил авчирсан ч улс төрийн талцал баярын эдийн засгийн эерэг нөлөөг бүдгэрүүлэв. Ирэх сонгуулийн өмнөх орчинд ийм төрлийн улс төржилт нь хөрөнгө оруулагчдын хүлээлт, бодлогын тогтвортой байдалд нөлөөлөх эрсдэлтэй.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ

💼 Яагаад бонд гэж? Тогтмол орлого олох боломжтой, эрсдэл бага тул хөрөнгө оруулагчдын хамгийн түгээмэл сонголтын нэг болдог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327

📊 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🥇 Алт сэргэж, мөнгөний ханш тэргүүлж эхэллээ 📈

🤔 Юу болов? Алтны үнэ сүүлийн нэг сарын хугацааны дараах анхны хоногийн өсөлттэй 7 хоногоо өнгөрүүллээ. АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл хүлээлтээс доогуур гарсны дараа хөрөнгө оруулагчид Холбооны Нөөцийн Сан (Fed) есдүгээр сард бодлогын хүүгээ өсгөх магадлалыг бууруулах хүлээлт нэмэгдсэнээр алтны ханш эргэн өслөө.

📉 Зах зээлийн хүлээлт өөрчлөгдөв

Шинэ мэдээллийн дараа ХНС есдүгээр сард хүүгээ өсгөх магадлал 65%-иас 53.5% болж буурсан нь долларын өсөлтийг сааруулж, хөрөнгө оруулагчид дахин үнэт металлууд руу хошуурцгаах шалтгаан болов.

🥈 Алт ганцаараа биш шүү

Баасан гарагийн арилжаагаар алт ойролцоогоор 1.4%, мөнгө 2.9%, платин 2.8%, паллади 1% өссөн байна. Ялангуяа мөнгөний үнэ энэ долоо хоногт бараг 6.7%-ийн өсөлт үзүүлэх төлөвтэй байгаа нь үнэт металлын зах зээлд эрсдэлийн сонирхол эргэн нэмэгдэж буйг харуулж байна.

📊 Тоонууд юу өгүүлэв?

Хэдийгээр алт энэ долоо хоногт 2.3%-иар өсөх төлөвтэй байгаа ч оны эхэнд тогтоосон 5,500 долларын бүх цаг үеийн дээд түвшнээсээ одоогоор 24%-ийн уналттайгаар арилжаалагдаж байна. Харин мөнгө 2026 онд алтнаас илүү хүчтэй сэргэлт үзүүлж эхэллээ.

🏛️ Одоо бүхний харц Fed дээр

Зах зээл одоо Холбооны Нөөцийн Сангийн дараагийн хурлын мэдэгдэл, инфляц болон хөдөлмөрийн зах зээлийн шинэ мэдээллийг анхааралтай ажиглаж байна. Эдгээр үзүүлэлтүүд нь алтны үнийн дараагийн чиглэлийг тодорхойлох гол хүчин зүйл болох төлөвтэй байна даа.

💡 Ard Insight

Зах зээл ХНС-ийн мөнгөний бодлогын дохиог маш эмзэг хүлээн авч байна. Хэрэв АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд цаашид саарч, бодлогын хүүгийн өсөлтийн дарамт буурвал алт болон бусад үнэт металлуудын сэргэлт үргэлжлэх боломжтой. Харин инфляц дахин эрчимжих эсвэл ХНС хатуу байр сууриа хадгалбал энэхүү өсөлт богино хугацааных байж болзошгүй юм.

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

📉 АНУ-ын хөдөлмөрийн зах зээл огцом саарлаа
АНУ-д 6-р сард ердөө 57,000 шинэ ажлын байр нэмэгдэж, зах зээлийн хүлээлтээс хавьгүй доогуур үзүүлэлт боллоо. Энэ нь эдийн засгийн өсөлт саарч байгаагийн дохио болж байна.

💴 Иений ханш 40 жилийн доод түвшинд хүрэв
Японы иен ам.долларын эсрэг 162.58 хүрч суларснаар сүүлийн 40 жилийн хамгийн доод түвшинд хүрлээ. Зах зээл Японы эрх баригчид дахин валютын интервенц хийх эсэхийг анхааралтай ажиглаж байна.

🚀 Өмнөд Солонгосын экспорт түүхэн өсөлт үзүүлэв
AI чипийн эрэлт огцом өссөнөөр Өмнөд Солонгосын экспорт 70.9%-иар өсөж, нийт экспортын хэмжээ 102.3 тэрбум доллар хүрч шинэ дээд амжилт тогтоолоо.

🏭 Хятадын үйлдвэрүүд эргэн сэргэж эхэллээ
6-р сард Хятадын үйлдвэрлэлийн идэвх хүлээлтээс давж өсөв. AI технологийн бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэн нь дотоодын сул хэрэглээг хэсэгчлэн нөхөж байна.

🤖 Anthropic дахин дэлхийд нээлттэй боллоо
АНУ-ын засаг захиргаа экспортын хязгаарлалтаа цуцалснаар Anthropic-ийн Claude Fable 5 болон Mythos 5загварууд дахин олон улсын хэрэглэгчдэд нээлттэй болов.

☁️ Meta үүлэн үйлчилгээний зах зээлд хүч үзнэ
Meta илүүдэл AI тооцоолох хүчин чадлаа борлуулж эхлэхээр төлөвлөж байна. Ингэснээр AWS, Microsoft Azure, Google Cloud-той шууд өрсөлдөх шинэ тоглогч болж байна.

🪙 Stripe, Visa нар тогтвортой койны өрсөлдөөнд нэгдэв
Stripe, Visa болон 140 гаруй компани хамтран OUSD тогтвортой койныг танилцууллаа. Энэ нь Tether, Circle-ийн ноёрхлыг сорьж буй томоохон алхам болж, Circle-ийн хувьцаа долоо хоногт 14%-иар унав.

📱 Маск AI ухаалаг утас бүтээж эхэллээ
SpaceX хөрөнгө оруулагчдад AI-д суурилсан ухаалаг утасны анхны загвараа танилцуулжээ. Энэхүү төсөл нь Apple болон Android-оос хараат бус шинэ экосистем бий болгох зорилготой байна.

💼 Microsoft AI-д дахин $2.5 тэрбумын бооцоо тавив
Microsoft 2.5 тэрбум долларын шинэ AI нэгж байгуулж, хэрэглэгчдийн талбай дээр шууд ажиллах инженерүүдийн багаа өргөжүүлнэ. Энэ стратегиар Amazon, OpenAI, Anthropic зэрэг компаниудтай өрсөлдөхөө эрчимжүүлж байна.

ТАЙЛАНГ НЬ СОНЖВОЛ: 👟 Nike-ийн санхүүгийн тайлан: Ашиг хүлээлт давсан ч Хятадын зах зээл дарамт хэвээр

Nike Inc. компани 2026 оны санхүүгийн жилийн IV улирлын тайлангаа танилцуулж, нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) 0.20 доллар, нийт орлого 10.97 тэрбум доллар хүрч, шинжээчдийн таамгийг давлаа. Гэсэн хэдий ч нийт борлуулалт өмнөх оны мөн үеэс 1%-иар буурч, ялангуяа Хятадын бүсийн борлуулалт 12%-иар агшсан нь компанийн ойрын хугацааны өсөлтөд дарамт хэвээр байгааг харууллаа.

Тайлангийн онцлох үзүүлэлтүүд:

  • Орлого: 10.97 тэрбум доллар (таамаг: 10.85 тэрбум доллар)

  • EPS: 0.20 доллар (таамаг: 0.11 доллар)

  • Нийт ашгийн маржин: 49.2% болж, өмнөх оноос 890 суурь нэгжээр өсөв. Энэхүү өсөлтөд дэлхийн хэмжээнд ногдуулсан тариф хүчингүй болсонтой холбоотой 986 сая долларын татварын буцаан олголт голлон нөлөөлжээ.

Бүс нутгийн гүйцэтгэл:

  • Хойд Америк: Орлого 3%-иар өсөж, 4.83 тэрбум долларт хүрсэн нь бөөний худалдаа болон гутлын борлуулалт сайжирсантай холбоотой байв.

  • Их Хятад: Борлуулалт 12%-иар буурч, 1.30 тэрбум доллар болсон нь Гүйцэтгэх захирал Elliott Hill-ийн хэрэгжүүлж буй бизнесийн сэргэлтийн стратегид тулгамдсан сорилт хэвээр байгааг илтгэлээ.

🗓️ КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARDNEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор

You already have a take on which AI lab ships next.

Claude or Gemini? OpenAI or Anthropic? GPT-7 before year-end or not? If you read tech newsletters, you've already formed opinions on all of it.

Kalshi has real-money markets on which AI model leads benchmarks this week, which lab ships AGI first, when Anthropic releases Mythos, whether OpenAI raises ChatGPT pricing, and which company has the best coding model at year-end. These aren't abstract questions — they're live markets with real money on both sides, moving as labs ship, benchmarks drop, and announcements land.

The edge belongs to whoever actually follows this space. Not the casual observer — the person who reads model cards, tracks evals, and notices when a new release outperforms the field before the mainstream press catches up.

That person has a genuine edge. If that's you, Kalshi lets you act on it.