• Ard News
  • Posts
  • Цахим мэдээ 06.28

Цахим мэдээ 06.28

💥Зэсийн үнийн хөөргөдлийн хөөс хагарав уу?

Шинэ 7 хоногийн мэнд ээ! Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 💥Зэсийн үнийн хөөргөдлийн хөөс хагарав уу?

  • 🤔Канадын газрын тос олборлогч компаниудын ганцхан жилийн дотор эрчим хүчний салбарын тэргүүлэх компаниудын эгнээнд оров

Шинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлээрэй! 😁 

  • 2024 оны 6 сарын 28-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +0.00% өөрчлөлтгүй, Nasdaq 100 индекс -0.14%-ийн уналттай байсан бол крипто өнгөрсөн 7 хоногт -5.80%-ийн уналттай хаагджээ.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮2.2 тэрбумын арилжаа хийгдсэнээс ₮121.5 сая буюу 5.47%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🚀ЗЭСИЙН ҮНИЙН ХӨӨРӨГДЛИЙН ХӨӨС ХАГАРАВ УУ?

Эх сурвалж: Уолл Стрийт Журнал

📢Цахилгаан дамжуулагч металл хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсаар л... Гэвч зэсийн өсөлтийн шалтгаан болоод байсан хомсдол өнгөрсөн сараас сэргэж буй төлөвтэй. Хөрөнгө оруулагчид энэ жил зэсийн хомсдол бий болно гэсэн таамаглалтай байсан нь эрт хөрөнгө оруулалт хийсэн хүмүүс ашиг хүртэх боломжийг бүрдүүлж, харин хожим орж ирсэн хүмүүс тийм ч их ашиг олсонгүй.

⛏️Өнгөрсөн сарын 20-нд Лондонгийн Металлын Бирж (LME) дээр зэсийн үнэ нэг тонн нь 11,100 орчим долларт хүрч, жилийн эхнээс хойш 29 хувиар өссөн байна. Энэхүү үнийн өсөлт нь уул уурхайн салбарын тэргүүлэгч компани болох BHP нь Anglo American-той хамтрах сонирхолтой байсан ба түүхэн дэх хамгийн том уул уурхайн хэлцэл болж магадгүй гэдгээрээ онцлог байлаа. Эдгээр хүчин зүйлс нь зэсийн хувьд мөн л чухал мөч болж байгаа гэдэгт итгүүлээд байв. Хэсэг хугацаа өнгөрөв. Гэсэн хэдий ч BHP хамтрах санал тавьсангүй. Харин зэсийн спот үнэ оргил үеэсээ 14 хувиар буурсан байна.

🤔Шалтгаан нь юу байв?, Хаврын үнийн өсөлт нь зэс хэрэглэгчдээс илүү хөрөнгө оруулагчдын нөлөөгөөр хөдөлсөнд байгаа юм . 4 сарын эхнээс 5 сарын дунд үе хүртэл Нью-Йорк дахь зэсийн фьючерс 26.4 хувиар өссөн ба зах зээлийн тренд дагаж арилжаанд оролцдог арилжаачид болон түүхий эдийн худалдааны зөвлөхүүд мөн л зэсийн нийлүүлэлтийн хомсдолд итгэн орсонтой холбоотой билээ.

📈Оны эхнээс өнгөрсөн сарын дунд үе гэхэд Лондонд LME дээрх лонг позиц 5,300 лотоос 71,900 лот болтлоо өссөн гэж Fastmarkets  мэдээлэв. (1 лот = 25 тонн зэс). Энэ нь зэсийн өсөлтийн эсрэг байр суурьтай байсан арилжаачдад цохилт өгөв. Гэвч хэт үнийн өсөлт нь зарим үйлдвэрийг зэсийн худалдан авалтаа хойшлуулахад хүргэв.

⚖️Төсөөлөл өөрчлөгдөв. Оны өмнө хөрөнгө оруулагч, арилжаачид зэсийн хомсдол цаашид бий болно гэсэн хүлээлттэй байсан хэдий ч нийлүүлэлтийн хомсдол үүсэх нь тодорхойгүй болов. Панамын томоохон зэсийн уурхай болох “Кобре Панама”-ын үйл ажиллагаа зогсоогдсон нь асуудал үүсгээд байсан боловч  хэрэв ирэх оны эхээр үйл ажиллагаа нь хэвийн явагдаж эхэлбэл зах зээлд 1.8 хувийн нийлүүлэлтийг бий болгох боломжтой. Мөн зэсийн томоохон эрэлтийг бий болгогч Хятад улсын эдийн засгийн удаашрал мөн, дотооддоо зэсийн эрэл хайгуулыг эрчимтэй явуулж байгаа гэх зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан зэсийн эрэлт багасав.

Та тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт сонирхож байвал доорх холбоосоор орж, мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.

Холбоо барих утас: 96407073, 86035457

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🤔КАНАДЫН ГАЗРЫН ТОС ОЛБОРЛОГЧ КОМПАНИУД ГАНЦХАН ЖИЛИЙН ДОТОР ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ТЭРГҮҮЛЭХ КОМПАНИУДЫН ЭГНЭЭНД ОРОВ

Эх сурвалж: Уолл Стрийт Журнал

👀Канад: 164 тэрбум баррель нөөцтэй Канадын газрын тосны элс нь манай гараг дээрх хамгийн том газрын тосны ордуудын нэгд тооцогддог. Канад улс газрын тосны нөөцөөрөө Венесуэл, Саудын Арабын дараагаар орж байна. Газрын тосны элс нь Канадын газрын тосны үйлдвэрлэлийн чухал хэсэг бөгөөд 2023 онд дотоодын нийт үйлдвэрлэлийн 58 орчим хувийг газрын тосны элсэнд үйлдвэрлэсэн байна.

🚀Нефть-элс үйлдвэрлэгчид сүүлийн нэг жилийн хугацаанд эрчим хүчний салбарт тэргүүлэгч компаниудын тоонд багтаж байна. Канадын дөрвөн том газрын тос олборлогч компанийн хувьцааны зах зээлийн үнэлгээ сүүлийн 12 сарын хугацаанд дунджаар 37 хувиар өсөж, АНУ-ын эрчим хүчний томоохон компаниудын индексээс 19 хувиар илүү байна.

🤫Бүх зүйл үргэлж өсөлттэй байдаггүй. Нефть-элсний байгууламжууд нь асар их хэмжээний урьдчилгаа зардал шаарддаг, ашиглалтад өндөр өртөгтэй, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг. Үүгээр ч зогсохгүй Канадын газрын тос дамжуулах хоолойн хүчин чадал нэмэгдсэний улмаас үйл ажиллагаа нь саармагжих ч тохиолдол байдаг байна. Энэ нь газрын тосны бизнесээс илүүтэйгээр элсний олборлолтоос олон тэрбум доллар цуглуулах нөхцөлийг бүрдүүлдэг ба Канадын газрын тосны элс нь Америкийн хурдацтай хөгжиж буй занарын өндөр өртгийг бууруулагч гол хүчин зүйлүүдийн нэг аж.

Тэгвэл энэ оны 5 сарын 1-ээс эхлэн Транс уулын хоолойг өдөрт 590,000 баррелиарын хүчин чадалтай болгож өргөтгөсөн нь хоолойн хүчин чадлыг нэмэгдүүлж Канадын экспортыг олон жилийн турш дэмжихэд хангалттай байх ёстой гэж S&P Global Commodity Insights мэдээлэв. Wood Mackenzie эрчим хүчний судалгааны фирмийн тооцоогоор Канадын нефтийн элсний нэг баррель ашиглалтын зардал сүүлийн таван жилд 19 орчим хувиар буурсан байна. Энэ нь цаашид ашиглалтын зардал буурч экспортод гаргах нефтийн элсний тоо нэмэгдэх нь ашигт ажиллагаанд эергээр нөлөөлөх хүлээлттэй байна гэв.

⚠️Урт хугацаандаа:  2023 оны байдлаар дэлхийд нийт борлуулагдсан автомашины талаас илүү хувийг цахилгаан автомашины борлууллалт эзэлсэн. Олон улсын шинжээчдийн үзэж байгаагаар цахилгаан автомашины борлуулалт нь нефтийн зах зээлд сөргөөр нөлөөлөх ба 2026 оны эцэс гэхэд WTI газрын тосны үнэ 10 доллар буюу 19 хувиар буурах магадгүй гэсэн прогнозтой байгаа хэмээн мэдэгдээд байна. Газрын тосны акулуудын үнэлгээ нэмэгдсэн ч ирээдүйн эрэлт хомсдох эрсдэл ойртсоор л…

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ.

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

🔥АМАЗОН 2 ИХ НАЯД ДОЛЛАРЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ КЛУБТ НЭГДЛЭЭ: Цахим худалдааны аварга одоо Майкрософт, Apple, Nvidia, Alphabet-тэй хамтран хүүхдүүдийн ширээний ард суух боломжтой боллоо. Амазоны хувьцааны үнэ энэ жил 26 орчим хувиар өссөн нь хиймэл оюун ухааныг тойрсон сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй. Компани сүүлийн үеийн удаашралаас сэргэж, зардлаа бууруулж чадсанд хөрөнгө оруулагчид сайшаалтай хандав.

📢БАЙДЕНЫ ЗАСАГ ЗАХИРГАА ИЗРАИЛ БА ХЕЗБОЛЛАГИЙН ХООРОНДОХ ДАЙНЫГ НАМЖААХААР ТЭМЦЭЖ БАЙНА: Байденийн засаг захиргаа Ливаны өмнөд хэсэгт Израил болон Хезболла хоёрын хооронд улам хурцадсан хилийн мөргөлдөөнийг намжаахын тулд Газын зурваст гал зогсоох хэлэлцээр хийхэд АНУ хүндрэлтэй тулгараад байгаа тул томоохон мөргөлдөөн болж байна гэж Америкийн албаны хүмүүс мэдэгдэв.

🏥5 САРД ХЯТАДЫН ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ДАХИН БУУРЧЭЭ: Хятадын гадаадын шууд хөрөнгө оруулалт 5 сард улам буурч, 12 сар дараалан буурсаар байгааг албан ёсны тоо баримт харуулж байна.

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор