- Ard News
- Posts
- Цахим мэдээ 06.14
Цахим мэдээ 06.14
⏳АНУ-ын инфляц буурч байгаа хэдий ч ХНС бодлогын хүүгээ бууруулахыг хүссэнгүй
Шинэ 7 хоногийн мэнд ээ! Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:
⏳АНУ-ын инфляц буурч байгаа хэдий ч ХНС бодлогын хүүгээ бууруулахыг хүссэнгүй
🚀БНХАУ дэлхийн худалдааны хэлбэрийг өөрчлөх боломжтой юу?
Шинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлээрэй! 😁
2024 оны 6 сарын 14-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +1.43%, Nasdaq 100 индекс +3.19%-ийн тус тус өсөлттэй байсан бол крипто өнгөрсөн 7 хоногт -3.39%-ийн уналттай хаагджээ.
Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮1.17 тэрбумын арилжаа хийгдсэнээс ₮68.4 сая буюу 5.85%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: ⏳АНУ-ЫН ИНФЛЯЦ БУУРЧ БАЙГАА ХЭДИЙ Ч ХНС БОДЛОГЫН ХҮҮГЭЭ БУУРУУЛАХЫГ ХҮССЭНГҮЙ
Эх сурвалж: Уолл Стрийт Журнал
📢Эдийн засагчид аа! Өнгөрсөн долоо хоногт Холбооны нөөцийн сан инфляцын мэдээ болон мөнгөний бодлогын хурлын үр дүнг танилцууллаа.
🤔Гайхах зүйл бол ХНС 7 дахь удаагаа дараалан мөнгөний бодлогын хурлаар хуралдахдаа бодлогын хүүгээ 23 жилийн дээд түвшинд буюу 5.25%-5.5%-д тогтвортой байлгасан хэвээр л... ХНС бодлогын хүүгээ бууруулахад тун нухацтай хандаж байгаагийн нэг илрэл бөгөөд ХНС-ын дарга Жером Пауэлл "инфляц мэдэгдэхүйц буурсан ч хүүгээ бууруулж эхлэхэд хэтэрхий өндөр хэвээр байна" гэсэн ба оны эхэнд 3 удаа бодлогын хүүг бууруулна гэсэн таамагтай байсан хэдий ч оны эцсээс өмнө нэг удаа л бодлогын хүүгээ бууруулахаа мэдэгдэв.
📊ХНС-ын мэдэгдлээс хэдхэн цагийн өмнө ... бараа үйлчилгээний зардлын хэмжүүр болох хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 3.3 хувиар өссөн буюу шинжээчдийн төсөөллөөс буурсан нь хөрөнгийн зах зээлд өсөлтийг үзүүлсэн бөгөөд NASDAQ 100 индекс 1.5 хувиар өсөж шинэ дээд амжилт тогтоосон бол, S&P 500 индекс 0.9 хувийн өсөлт үзүүлж мөн адил бүх цаг үеийн шинэ дээд түвшинд хүржээ.
🌍ХҮИ буурахад: Хүнсний үнэ 2023 оны тавдугаар сараас ердөө 1 хувиар өссөн бол шатахууны үнэ өмнөх оны мөн үеэс 2.2 хувиар өссөн ч 4-р сараас 3.6 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн бол орон сууцны үнийн өсөлт том асуудал хэвээр байсаар байна.
📋Эцэст нь: ХНС-ын мөнгөний бодлогын хурал 7-р сард болох ба ихэнх шинжээчид 9-р сард болох мөнгөний бодлогын хурлаар 6 сарын ХҮИ-ээс хойш 3 сарын тайлангийн үр дүнгээс шийдвэрээ гаргах өндөр магадлалтай байгаа бөгөөд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх сүүлийн мөнгөний бодлогын хурал учир хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байх нь зүй ёсны хэрэг биз ээ.
Та тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт сонирхож байвал доорх холбоосоор орж, мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.
Холбоо барих утас: 96407073, 86035457
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🤔БНХАУ ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ ХЭЛБЭРИЙГ ӨӨРЧЛӨХ БОЛОМЖТОЙ ЮУ?
Эх сурвалж: Уолл Стрийт Журнал
👀Европын холбооны мэдэгдэл: Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Европын комисс татварын эсрэг мөрдөн байцаалтын үр дүнд Хятадын цахилгаан автомашинд 17.4 хувиас 38.1 хувь хүртэл татвар ногдуулахаа мэдэгдлээ. Тус мэдэгдэлдээ, Хятадын цахилгаан автомашины өртөг бүхэлдээ шударга бус татварын системтэй. Өөрөөр хэлбэл хэтэрхий хямд өртөгтэй цахилгаан автомашин Хятадаас импортлох нь Европын Холбооны үйлдвэрлэлд тодорхой урьдчилан таамаглаж болохуйц хохирол учруулах аюул заналхийлж байна хэмээн татвар ногдуулах шийдвэр гаргасан нь БНХАУ дэлхийн худалдааны хэлбэрийг өөрчлөхөд хүргэв үү?
🤔БНХАУ дэлхийн худалдааны хэлбэрийг өөрчлөх үү? БНХАУ-ын экспортын хүчтэй өсөлт нь үйлдвэрлэгчид худалдааны хязгаарлалт буюу татварын нэмэгдэл хэрэгжиж эхлэхээс өмнө тээвэрлэлтээ хурдасгах болсонтой холбоотой юм. Тухайлбал, Хятадаас АНУ-д хийсэн экспорт сүүлийн хоёр жилийн хандлагаас үл хамааран 5 сард 3.6 хувиар өссөн байна. Гэвч Хятад улс баруунд бага, Зүүн өмнөд Ази, Латин Америкт илүү их бараа экспортолж байгаа бөгөөд энэ оны эхний таван сарын байдлаар Зүүн өмнөд Ази руу хийсэн экспорт хоёр жилийн өмнөх мөн үеэс 12 хувиар өссөн байна. Үүний зэрэгцээ Хятад улс АНУ руу экспортолсон бүтээгдэхүүнээ 17 хувиар бууруулсан байна. Энэ нь зарим талаараа Хятадын компаниуд Вьетнам, Мексик зэрэг улсуудаар дамжуулан худалдааны чиглэлээ өөрчилсөнтэй холбоотой байж болох юм.
🤫Хятад улс ч гэсэн шинэ зах зээл хайж байна. Барууны хориг арга хэмжээ тус улсыг бусад улс оронтой хийх худалдааны ихэнх хэсгийг таслан зогсоосноор сүүлийн хоёр жилийн хугацаанд ОХУ-руу хийх экспорт 70 хувиар өсжээ. Хятад улс хийн түлшээр ажилладаг автомашиныг ОХУ-руу тээвэрлэж байгаа нь дотоодын зах зээл дээр цахилгаан автомашин руу хурдан шилжсэний улмаас хийн түлшээр ажилладаг автомашины хүчин чадал хэтэрсэнтэй холбоотой юм.
⌛Гэхдээ хамгийн чухал нь Хятад улс өмнөхөөсөө өөр төрлийн бүтээгдэхүүн борлуулж байна! Морган Стэнлигийн мэдээлснээр цахилгаан автомашин, батарей, нарны хавтан, боловсорч гүйцсэн чип зэрэг нь шинэ сегментүүд бөгөөд өнгөрсөн онд Хятадын нийт экспортын 8.5 хувийг эзэлж байсан бол таван жилийн өмнөх 4.5 хувийг эзэлж байв. Эдгээр экспортын бүтээгдэхүүнүүд нь ногоон шилжилт болон хиймэл оюун ухааныг хөгжүүлэх технологийг бий болгоход шаардлагатай ч АНУ болон Европын холбоо эсэргүүцсээр байна. Гэсэн хэдий ч боломжийн үнэтэй хятад барааг орлого багатай олон оронд хүлээж авах боломжтой. Fenabrave дилерийн холбооноос мэдээлснээр Бразилын цахилгаан болон эрлийз автомашины борлуулалт 2023 онд бараг хоёр дахин өссөн бөгөөд Хятадын BYD брэндийн цэвэр цахилгаан автомашины борлуулалтын талаас илүү хувийг эзэлж байгаа бол Хятадын бусад автомашин үйлдвэрлэгчид хосолсон хөдөлгүүртэй автомашины борлуулалтаараа тэргүүлжээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ.
БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД
🔥ТРАМП АЖ АХУЙН НЭГЖИЙН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ 20 ХУВЬ ХҮРТЭЛ БУУРУУЛНА ГЭДГЭЭ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛУУДАД ХЭЛЛЭЭ: Дональд Трамп аж ахуйн нэгжийн татварын хэмжээг 20% хүртэл бууруулна, цаашид АНУ-ын томоохон компаниудын орлогын татварыг цаашид бууруулна гэж амласан гэж мэдэгджээ.
📢БОНДЫН ХУДАЛДАН АВАЛТЫН БУУРАЛТЫН ТАЛААР ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ ДУТМАГ БАЙГАА НЬ ЯПОНЫ ИЕНИЙ УНАЛТЫГ ӨДӨӨВ: Баасан гарагт Японы төв банк нөхцөл, цаг хугацаа заалгүйгээр өрийн үнэт цаасаа танах шийдвэр гаргасан. Уг асуудлаар хөрөнгө оруулагчдад бонд худалдан авах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байгаа нь иений ханш дахин сулрахад хүргэж байна.
🏥ТЕМПУС AI ЭМНЭЛГИЙН МЭДЭЭЛЛИЙН ФИРМ IPO ХИЙХДЭЭ 410.7 САЯ ДОЛЛАР БОСГОВ: Технологийн платформын компани Tempus AI Inc. нь эмнэлгийн өгөгдлийг боловсруулахад хиймэл оюун ухаан ашигладаг бөгөөд анхны хувьцаагаа 410.7 сая доллар цуглуулж, зах зээлд нийлүүлэх үнийг хамгийн өндөр түвшинд хүргэв.
КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 📅
Эх сурвалж: Investing.com
ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор