• Ard News
  • Posts
  • Цахим мэдээ 06.07

Цахим мэдээ 06.07

📈 Европын төв банк сүүлийн 5 жилийн хугацаанд анх удаа бодлогын хүүгээ буурууллаа

Шинэ 7 хоногийн мэнд ээ! Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 📈 Европын төв банк сүүлийн 5 жилийн хугацаанд анх удаа бодлогын хүүгээ буурууллаа

  • 🚀Дэлхийн эрэлт тогтворжиж БНХАУ-ын экспортын хэмжээ илүү хурдацтай өслөө

Шинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлээрэй! 😁 

  • 2024 оны 6 сарын 7-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +1.61%, Nasdaq 100 индекс +2.86%-ийн тус тус өсөлттэй байсан бол крипто өнгөрсөн 7 хоногт +5.56%-ийн өсөлттэй хаагджээ.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮1.7 тэрбумын арилжаа хийгдсэнээс ₮76.2 сая буюу 4.36%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: ЕВРОПЫН ТӨВ БАНК СҮҮЛИЙН  5 ЖИЛИЙН ХУГАЦААНД АНХ УДАА БОДЛОГЫН ХҮҮГЭЭ БУУРУУЛЛАА

Эх сурвалж: Уолл Стрийт Журнал

📢Онцлох нь: Европын төв банк урт хугацаанд өсгөсөн бодлогын хүүгээ 0.25 нэгжээр бууруулж 3.75 хувь болгон, бодлогын хүүг өсгөсөн түүхэн хугацаан цувралыг эргүүллээ. Европт Швейцар, Шведийн төв банкнууд өнгөрсөн сард бодлогын хүүгээ бууруулсан ба Европын төв банк 6 сарын эхээр бодлогын хүүгээ бууруулна гэж хатуу мэдэгдээд байсан билээ. Цаашдын бодлогын хүүгийн шийдвэрүүд нь эдийн засгийн нөхцөл байдалд тулгуурлахаа мэдэгдэв.

💡Бодлогын хүүгийн бууралт нь хөрөнгө оруулагчид болон дэлхийн эдийн засгийн хувьд чухал мөч юм. Энэ нь сүүлийн үеийн мөнгөний бодлогын эргэлтийн цэг болж, зээлийн өндөр өртөгтэй тулгараад байгаа өрхүүд, өртэй засгийн газар, хөрөнгө оруулалтаа хазаарласан аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлт үзүүлэх дохио болж байна. ХНС-аас өмнө бодлогын хүүгээ бууруулах нь Еврогийн доллартой харьцах ханшийг сулруулж, импортын бараа, үйлчилгээний үнийг өсгөх эрсдэлтэй хэдий ч хүүгээ бууруулахгүй хэтэрхий удаан хүлээх нь эдийн засгийн сэргэлтийг удаашруулах эрсдэлтэй юм. Бодлогын хүүгээ бууруулснаар АНУ болон Европын хооронд зээлийн зардлын одоо байгаа зөрүүг нэмэгдүүлж байгаа ба богино хугацаанд Европын өсөлтийг нэмэгдүүлэх боломжтой юм.

🔎Хөрөнгө оруулагчид хөрөнгийн болон валютын зах зээл дээр голлон эргэлддэг дэлхийн томоохон төв банкнуудын хоорондын хүүгийн зөрүүг анхааралтай ажигласаар байна. ХНС ирэх долоо хоногт болох мөнгөний бодлогын хурлаар бодлогын хүүгээ 5.25-5.5 хувийн хооронд барих төлөвтэй байгаа ба хэрвээ ХНС бодлогын хүүгээ хэвээр үлдээвэл еврогийн доллартой харьцах ханшийг сулруулж, импортын өртгийг өсгөж, евро бүсийн инфляцыг өсгөх эрсдэлтэй байна. Энэ нь богино хугацаанд эдийн засагт эерэг нөлөө үзүүлж болох хэдий ч урт хугацаанд ОХУ болон Украины мөргөлдөөний улмаас эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийн шокоос гараагүй байсан Евро бүсийн хувьд дахин хүнд цохилт болох эрсдэлтэй.

📋Эцэст нь: Сүүлийн хоёр жилийн хугацаанд бодлогын хүү огцом өссөн хэдий ч АНУ-ын эдийн засгийн өсөлт тогтвортой байгаа нь нотлогдсон. Харин 2022 оны сүүлчээс хойш эдийн засаг нь ихээхэн зогсонги байдалд орсон Европ бүсийн хувьд бодлогын хүүгээ өндөрт барих нь эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөөлөхөөс сэргийлж бодлогын хүүгээ бууруулсан ба дараа долоо хоногт мөнгөний бодлогын хурлаа хийх ХНС болон Английн төв банкнуудын бодлогын хүүгийн шийдвэр нь хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байна.

Та тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт сонирхож байвал доорх холбоосоор орж, мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.

Холбоо барих утас: 96407073, 86035457

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 📈ДЭЛХИЙН ЭРЭЛТ ТОГТВОРЖИЖ БНХАУ-ЫН ЭКСПОРТЫН ХЭМЖЭЭ ИЛҮҮ ХУРДАЦТАЙ ӨСЛӨӨ

Эх сурвалж: Уолл Стрийт Журнал

📢Экспорт: БНХАУ-ын экспортын хэмжээ 5-р сард өмнөх оны мөн үеийнхээс 7.6 хувиар өссөн гэж Гаалийн ерөнхий газраас баасан гарагт мэдээлсэн бөгөөд олон улсын шинжээчдийн төсөөллөөс давсан үр дүнг үзүүллээ. Хятадын худалдааны гол түнш болох Зүүн өмнөд Азийн орнуудын холбооны эдийн засагт нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний хэмжээ 5-р сард өмнөх оны мөн үеэс 22.5 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн бөгөөд бусад хөгжингүй эдийн засагтай улс орны экспортын хэмжээ 5 сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад АНУ-ын экспорт 3.6 хувиар өссөн бол Европын холбооны экспорт 0.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

📈Дэлхийн эрэлт тогтвортой: АНУ-ын эдийн засаг тогтвортой, Европын төв банк бодлогын хүүгээ бууруулсантай холбоотой богино хугацааны эдийн засгийн өсөлттэй байх таамагтай байгааг үндэслэн ирэх саруудад БНХАУ-ын экспортын хэмжээ хөгжингүй улс орны татварын өсөлтийг эсэргүүцэн хүчтэй хэвээр байх төлөвтэй байна.

🇨🇳 АНУ-ын БНХАУ-д тавьсан татварын нэмэгдэл экспортод хэрхэн нөлөөлөх вэ? Өнгөрсөн сард АНУ-ын ерөнхийлөгч Жое Байдены засаг захиргаа цахилгаан тээврийн хэрэгсэл, нарны зай, ган, хөнгөн цагаан бүтээгдэхүүн зэрэг олон төрлийн ангилалд өндөр татвар ногдуулна гэж мэдэгдсэн. Татварын нэмэгдэл энэ оны сүүл үеэс эхлэх ба компаниуд татвараа төлөхийн тулд тээвэрлэлтээ хурдасгаж байгаа тул татварын нэмэгдэл нь Хятадын экспортыг ахиу хэмжээгээр нэмэгдүүлж болзошгүй хэвээр... АНУ-ын татварын нэмэгдэл хүчин төгөлдөр болсон ч худалдааны чиглэлийг өөрчлөх, валютын ханшийн зохицуулалт хийх замаар тэдгээрийн нөлөөллийг бууруулах боломжтой ба Олон улсын шинжээчид энэ онд Хятадын экспортын хэмжээг 2 оронтой тоогоор өсөх магадлалтай гэж үзэж байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

🔥ХАМАС-ЫН УДИРДАГЧ СИНВАР ИЗРАИЛТАЙ ГАЗЫН ЗУРВАСТ ГАЛ ЗОГСООХЫГ ШААРДСАН ХАТУУ БАЙР СУУРЬТАЙ БАЙНА: Газын зурвас дахь ХАМАС-ын удирдагч Арабын хэлэлцээрт оролцогчдод хэлэхдээ, Израил гал зогсоох амлалт өгсөн тохиолдолд л энхийн хэлэлцээрийг хүлээн зөвшөөнө гэсэн нь олон сар үргэлжилсэн дайныг зогсоох саналд өгсөн эхний хариу үйлдэл байлаа.

📢5 САРД AIRBUS-ЫН НИЙЛҮҮЛЭЛТ 16 ХУВИАР БУУРЧЭЭ. Airbus 5-р сард 53 онгоц нийлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 16 хувиар буурч, он гарснаас хойш үйлчлүүлэгчдэд хүлээлгэн өгсөн онгоцны тоог 256-д хүргэсэн гэж онгоц үйлдвэрлэгч пүрэв гарагт мэдэгдэв.

🚫МАСКИЙН 56 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ЦАЛИНГИЙН БАГЦ ДЭМЖИГДЭХ МАГАДЛАЛ ӨНДӨР БАЙНА. Илон Маскийн 56 тэрбум долларын цалингийн багцыг дахин батлах эсэх асуудлаарх томоохон санал хураалт нь ирэх долоо хоногт болох жил тутмын хурлаар хувьцаа эзэмшигчдээс зөвшөөрөл авах магадлалтай байна.

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 📅

Эх сурвалж: Investing.com

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор