- Ard News
- Posts
- Цахим Мэдээ 06.30
Цахим Мэдээ 06.30
📈 S&P 500 шинэ дээд амжилт тогтоолоо: Хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна уу? 🚨

Шинэ 7 хоногийн мэнд! Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй “FIBA 3x3 World Cup 2025” тэмцээний турш гайхалтай өрсөлдөөнийг үзүүлсэн Монгол улсын эмэгтэй шигшээ багийн тоглогчид ДАШТ-ий мөнгөн медалийн эзэд боллоо. Халуун баяр хүргэе. 👏🏻🇲🇳
📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:
🗳️Трамп vs Пауэлл: Улс төрийн эрсдэл нэмэгдэж байна 👀
📈 S&P 500 шинэ дээд амжилт тогтоолоо: Хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна уу? 🚨
Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

2025 оны 06 сарын 27-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +1.76% , Nasdaq 100 индекс +4.17% өсөлттэй байсан бол энэ долоо хоногт Биткойн +1.49% , АрдКойн -1.42% тус тус хэлбэлтэй байлаа.
Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮7.2 тэрбумын арилжаа хийгдсэнээс ₮138 сая буюу 1.9%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.
📈 ЭДИЙН ЗАСАГ: 🗳️Трамп vs Пауэлл: Улс төрийн эрсдэл нэмэгдэж байна 👀

Эх сурвалж: reuters.com
🤔 Юу болов: АНУ-ын төв банк болох Холбооны Нөөцийн Сан зах зээлийн ирээдүйн чиг хандлагад нөлөөлөхүйц чухал мэдэгдлүүдийг 2025 оны 6-р сарын 23-наас хойш хийлээ. ХНС-н тэргүүн Жером Пауэлл инфляц, хүүгийн бодлого, криптовалютын зохицуулалт зэрэг өргөн хүрээний асуудлаар байр сууриа илэрхийлсэн бол улс төрийн талцал шинэ түвшинд гарч, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татав.
🏦 Fed: Хүүг бууруулах нөхцөл бүрдээгүй хэвээр байна
Fed-ийн дарга Жером Пауэлл хэд хэдэн чухал илтгэлдээ дараах гол байр суурийг илэрхийллээ:
Инфляци буурсан хэдий ч: “Инфляци сүүлийн саруудад мэдэгдэхүйц саарсан ч хангалттай түвшинд буугаагүй учраас бид одоогоор бодлогын хүүг бууруулах боломжгүй гэж үзэж байна.”
Хүүгийн бууралт 2025 онд хязгаарлагдмал: “Манай таамаглалд энэ жил инфляц дахин өснө гэж буй тул хүүг бууруулах шалтгаан харагдахгүй байна.”
АНУ рецессид ороогүй: Зах зээлд зарим болгоомжлол байгаа ч эдийн засгийн нийт үзүүлэлтүүд рецессийн түвшинд хүрээгүйг Пауэлл онцолсон.
Криптовалют: “Тогтвортой койн” улам бүр бодит боллоо
Пауэлл криптовалютын зах зээлтэй холбоотой дараах чухал байр суурийг илэрхийлсэн нь энэ салбарын хөгжилд эерэг дохио өглөө:
“Банкнууд криптовалюттай холбоотой үйл ажиллагаа эрхлэх бүрэн эрхтэй.”
Тогтвортой койнууд (stablecoins) одоо улам боловсронгуй болж, уламжлалт санхүүгийн тогтолцоонд нэгтгэгдэх шатандаа явж буйг тэмдэглэв.
📍 Энэ мэдэгдэл нь Wall Street-ийн крипто төслүүдэд шинэ дэмжлэг болж, зарим токены ханшуудыг +3% өслөө.
🗳️Трамп vs Пауэлл: Улс төрийн эрсдэл нэмэгдэж байна
Харин ерөнхийлөгч Дональд Трамп Жером Пауэллыг “маш тэнэг хүн” гэж шууд шүүмжилж, хэрвээ дахин ХНС-н ерөнхийлөгч болбол түүнийг огцруулна гэдгээ ил тод мэдэгдлээ.
Энэ мэдэгдэл зах зээлд богино хугацааны эргэлзээ үүсгэж, АНУ-ын долларын ханш суларсан харин алт болон нефтийн үнэ өсөхөд хүргэсэн.
💬 Үүний зэрэгцээ, Пауэлл “ирээдүйн худалдааны гэрээнүүд төв банкны бодлогод тодорхой уян хатан байдлыг авчирна” хэмээн мэдэгдсэн нь улс төр-эдийн засгийн тэнцвэрийг хадгалах оролдлого боллоо.
Эцэст нь байна аа...
Хүү буурах магадлал: 2025 онд хүлээгдэж байсан хүүгийн бууралт тодорхойгүй боллоо.
Крипто: Хуулийн зохицуулалтын орчин тодорхой болж эхэлж буй нь хөрөнгө оруулагчдад эерэг дохио өгч байна.
Улс төр: АНУ-ын дотоод улс төрийн нөхцөл байдал гадаад зах зээлд эрсдэл нэмэх хандлагатай байна.
Энэ бүх мэдээллийг Даваа гарагийн MARKET INSIGHT: Хөрөнгийн зах зээлд юу болж өрнөв? лайваар мэдээгээр дэлгэрэнгүй хүлээн авч үзнэ үү. 😇
📈 БОНДЫН ТУХАЙ ТОВЧХОН: Бонд нь тогтвортой, таамаглаж болохуйц, тодорхой орлого олох боломжтой байдгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327
📊 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 📈 S&P 500 шинэ дээд амжилт тогтоолоо: Хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна уу? 🚨

Эх сурвалж: wsj.com
🤔 Юу болов? 🇺🇸 Америкийн хөрөнгийн зах зээл 2025 оны 6-р сарын 28-ны өдөр дахин түүхэн амжилт тогтоож, S&P 500 индекс 6,173 нэгжид хүрч хаагдлаа. Энэ нь өмнөх бүх цаг үеийн хамгийн өндөр түвшин бөгөөд технологи болон хиймэл оюун ухааны салбар дахь өсөлт, АНУ-ын төв банкны бодлогын чиглэлийн тодорхойгүй байдал багасаж буйтай холбоотойгоор хөрөнгө оруулагчид эргэлзээгүйгээр эргэн орж ирснийг харуулж байна.
📊 Үндсэн үзүүлэлтүүд:
S&P 500: +0.5% өсч 6,173.00 нэгжид хаагдсан – шинэ түүхэн дээд амжилт
Nasdaq Composite: +0.8% өсч 21,630.43 нэгжид хүрсэн
Dow Jones Industrial Average: +0.3% өсч 42,491.12 нэгжид хүрсэн
VIX индекс (аюулгүй байдлын индекс): 11.45 – сүүлийн 3 жилийн хамгийн нам түвшин
📌 Nvidia, Microsoft зэрэг технологийн аваргууд индексийг хөтөлж байна
S&P 500-ийн өсөлтөд хамгийн их хувь нэмэр оруулсан компаниуд:
Nvidia (NVDA): +3.1% — Хиймэл оюун ухааны GPU эрэлт тасралтгүй өсч байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлийг бататгаж байна
Apple (AAPL): +1.7% — AI интеграцитай шинэ бүтээгдэхүүнүүд зах зээлд эерэг хүлээлт үүсгээд байна
Microsoft (MSFT): +2.0% — Copilot болон Azure AI-ийн өргөтгөл хөрөнгө оруулалтын урсгалыг татаж байна
Федерал Резервийн дарга Жером Пауэлл саяхан хийсэн мэдэгдэлдээ: “Инфляц бодитоор буурч байгаа бөгөөд эдийн засаг рецессийн байдалд ороогүй” хэмээн тэмдэглэсэн нь хөрөнгө оруулагчдын эрсдэл хүлээх чадварыг дэмжив.
ETF болон институцийн урсгал дахин идэвхжив
S&P 500 суурьтай ETF-үүдэд $6.2 тэрбумын шинэ хөрөнгө орж ирсэн (өнгөрсөн 7 хоногт)
401(k) тэтгэврийн сангууд, пенсийн сангууд дахин хувьцаанд төвлөрөх чиг хандлага ажиглагдаж байна
💬 Шинжээчдийн байр суурь:
Goldman Sachs: “S&P 500-ийн өсөлт богино хугацаанд хадгалагдах боломжтой. Гэхдээ ашигт ажиллагаа 2025 оны II улиралд онцгой анхаарал татаж магадгүй.”
JP Morgan Asset Management: Зах зээл одоогоор AI hype-ийг хэт өндөр үнэлж байгаа. Дундаж компанийн өсөлт S&P 500-ийн индексийн өсөлтөөс хамаагүй сул байна.
📌 Fact: 2025 оны эхний хагас жилийн байдлаар S&P 500 индекс 14.8% өсөөд байгаа бөгөөд энэ нь 2021 оноос хойших хамгийн хурдтай өсөлт юм.
👀 Эцэст нь байна аа… Америкийн хөрөнгийн зах зээл түүхэн өндөрлөгт хүрээд байгаа ч, энэ нь зөвхөн технологийн хэдхэн аваргаар хөтлөгдөж буй өсөлт гэдгийг орхигдуулж болохгүй. Хэт өндөр үнэлгээ, төв банкны бодлогын эргэлт, геополитикийн эрсдэлүүд зэрэг нь ойрын саруудад зах зээлийн хэлбэлзлийг бий болгож болзошгүй юм.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ.
БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД
🚨 Tesla дээд түвшний удирдлагаа халлаа: Tesla (TSLA) компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск гол зах зээлүүд дэх борлуулалт тасралтгүй буурсны улмаас үйлдвэрлэл, үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Omead Afshar-ыг халжээ.
🚫 Европийн холбоо Meta-д дахин торгууль ногдуулахыг анхааруулав: Meta (META) компанийн шинэчлэн боловсруулсан “төлбөр төлөх эсвэл зөвшөөрөх” загвар нь Европын Холбооны Цахим зах зээлийн тухай хууль (Digital Markets Act)-ийг зөрчсөн хэвээр байж болзошгүй гэж зохицуулагчид мэдэгдлээ. Үүний улмаас Meta-д дахин өндөр торгууль оногдуулж болзошгүй байна.
🇯🇵 SoftBank: SoftBank компанийн Гүйцэтгэх захирал Масайоши Сон OpenAI-д “бүхнээ зориулахад” бэлэн гэж хэлсэн бөгөөд 33.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж, “хиймэл супер оюун ухаан”-ы салбарт тэргүүлэгч болохыг зорьж байна. Тэрээр анхны хөрөнгө оруулагч болохыг хүссэн ч Microsoft (MSFT)-д энэ боломжийг алдсан гэж илчилжээ.
🧐 ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ? 1929 оны Их хямралын үеэр АНУ-ын хөрөнгийн зах зээлийг сэргээх гол шийдвэрүүдийн нэгийг согтуу хүн гаргасан гэх яриа байдаг. Тухайн үед хөрөнгийн биржийн захирлууд нэгэн пабд уулзаж байсан бөгөөд тэдний гаргасан шийдвэр зах зээлийг аврах чухал алхам болжээ.

📄 Тайланг нь сонжвол: 👟 Nike компанийн 2025 оны санхүүгийн жилийн 4-р улирлын (тавдугаар сарын улирал) тайлан хүндрэлтэй сэргэлтийн үед тогтворжилтын шинж тэмдгүүдийг харууллаа. Орлого өмнөх оны мөн үеэс 12%-иар буурч 11.1 тэрбум доллар болсон ч хүлээлтээс 380 саяар давсан байна. Нийт ашгийн түвшин 4 нэгжээр буурч 40% болсон нь айдас төрүүлсэн түвшнээс дээр байв.
Nike Direct борлуулалт 14%-иар, бөөний борлуулалт 9%-иар тус тус буурсан нь дижитал болон үндсэн бүтээгдэхүүний сул байдал үргэлжилж байгааг харуулж байгаа ч жижиглэн худалдааны харилцаагаа дахин сэргээж эхэлж буй дэвшлийг мөн илтгэж байна. БНХАУ дахь орлого 21%-иар буурч 1.5 тэрбум доллар болсон нь бусад бүс нутгуудаас илүү сул үзүүлэлт байв.
Нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) 0.14 доллар болж, өмнөх оны мөн үеэс 86%-иар буурсан ч таамаглалаас өндөр гарч ($0.02-оор давсан) үзүүлэлтээ биелүүлжээ.
КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 🗓️

Эх сурвалж: Investing.com
ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор
Don’t snooze on student loans
June is the sweet spot to start planning how you’ll cover what FAFSA doesn’t.
You’ve got time to compare options, talk it over with a co-signer, and find a private loan that actually fits your life.
Think beyond tuition—the right student loan can cover housing, meal plans, and even your laptop.
View Money’s best student loans list to find a lender, apply in as little as 3 minutes, and start the semester on the right foot.