- ArdNews
- Posts
- Цахим Мэдээ 06.29
Цахим Мэдээ 06.29
🛢️ Хормузын хоолойд халдлага боллоо. Газрын тосны ханш өсөх үү? 📈

👋 Шинэ долоо хоногийн мэнд! Наадам ойртсон зуны өдрүүд үргэлжилж байна. Та энэ зуны аяллын төлөвлөгөөгөө гаргасан уу?
Аяллаа хараахан төлөвлөөгүй байсан ч хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө заавал гаргаарай. Харин энэ тал дээр бид танд туслахад бэлэн.
Кофегоо аягалаад, долоо хоногийн мэдээгээ амтархан уншаарай. ☕📰
📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:
🇺🇸 Компаниудын санхүүжилтийн эрэлт өсөж, АНУ-ын бондын зах зээл идэвхжилээ 📈
🛢️ Хормузын хоолойд халдлага боллоо. Газрын тосны ханш өсөх үү? 📈
Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗
2026 оны 06 сарын 26-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс -1.95% , Nasdaq 100 индекс -4.62% уналттай байсан бол энэ долоо хоногт Биткойн -3.78% , Ардкойн +8.17% мөн тус тус хэлбэлзэлтэй байлаа.
Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮5.9 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮633 сая буюу 11.02%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.
📈 ЭДИЙН ЗАСАГ: 🇺🇸 Компаниудын санхүүжилтийн эрэлт өсөж, АНУ-ын бондын зах зээл идэвхжилээ 📈
🤔 Юу болов? АНУ-д өндөр өгөөжтэй (High-Yield) компанийн бондын зах зээл 6-р сард эрчимтэй сэргэж, нийт 115 тэрбум долларын шинэ бондын арилжаа хийгдээд байна. Энэ нь сүүлийн хэдэн жилийн хамгийн идэвхтэй саруудын нэгт тооцогдоод байна.
🤔 Яагаад гэж бодож байна? Хиймэл оюун ухааны салбарын өсөлтөөр хөрөнгө оруулагчдын сонирхол хөрөнгийн зах зэл рүү нэмэгдэх болсон. Тэгвэл NVIDIA болон SpaceX зэрэг компаниуд тус бүр 25 тэрбум долларын өндөр өгөөжтэй бонд гаргаж амжилттай татан төвлөрүүллээ.
🙄 Ингэж ойлгож болно шүү
Мөн АНУ-ын Холбооны Нөөцийн Сан (Fed) энэ онд бодлогын хүүгээ бууруулж эхлэх боломжтой гэсэн хүлээлт арилжаачдын дунд нэмэгдсэн нь компаниудын санхүүжилтийн өртөг буурах төлөвийг бүрдүүлж буй нь бондын зах зээлийн идэвхийг улам ихээр дэмжиж байна.
😝 Тоо харвал илүү ойлгомжтой байна байх: 2026 он гарсаар АНУ-ын өндөр өгөөжтэй бондын нийт арилжааны хэмжээ 1.15 их наяд долларт хүрээд байгаа бөгөөд энэ нь цаашдаа хэвээр үлдэж хадгалагдвал 2026 он нь сүүлийн жилүүдийн хамгийн их идэвхтэй бондын зах зээлийн жилүүдийн нэг болох төлөвтэй байна шүү.
💡 Ard Insight
Өндөр өгөөжтэй бондын зах зээл идэвхжиж байгаа нь хөрөнгө оруулагчдын эрсдэлийн дуршил нэмэгдэж, компаниуд хямд өртгөөр санхүүжилт татах боломж өргөжиж байгааг илтгэнэ. Хэрэв хүүгийн түвшин буурч эхэлбэл бондын зах зээлд хөрөнгө оруулалтын урсгал цаашид ч нэмэгдэх магадлал өндөр байна даа.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ
💼 Яагаад бонд гэж? Тогтмол орлого олох боломжтой, эрсдэл бага тул хөрөнгө оруулагчдын хамгийн түгээмэл сонголтын нэг болдог.
Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327
📊 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🛢️ Хормузын хоолойд халдлага боллоо. Газрын тосны ханш өсөх үү? 📈

🤔 Юу болов? АНУ болон Ираны хоорондын хурцадмал байдал дахин даамжирч, Хормузын хоолойд арилжааны газрын тос тээвэрлэгч хөлөг онгоц халдлагад өртжээ. Үүний дараа АНУ Ираны цэргийн хэд хэдэн байгууламжид цохилт өглөө. АНУ-ын Төв командлалын мэдээлснээр уг ажиллагаа нь Ираны талын халдлагад хариу арга хэмжээ байсан гэж мэдэгдсэн байна.
🙄 Найрамдлын гэрээ байгуулсан биз дээ??? Тус халдлагын дараа Ираны Хувьсгалт гвард бүс нутаг дахь АНУ-ын найман цэргийн байг онилсон цохилт өгснөө зарлаж, хоёр улсын хооронд гал зогсоох тохиролцоо хүчин төгөлдөр хэвээр байгаа эсэхэд эргэлзээ үүсээд байна.
🗣️ Ширүүн анхааруулга өгсөн байна шүү Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иранд дахин хатуу анхааруулга өгч, “Хэрэв дипломат замаар асуудлыг шийдвэрлэх боломж бүрэн үгүй болбол Иран улс оршин тогтнох боломжгүй болно” хэмээн мэдэгдсэн нь геополитикийн эрсдэлийг улам нэмэгдүүлэв.
📌 Ийм учраас: Хормузын хоолойгоор дэлхийн далайн тээврээр нийлүүлэгддэг газрын тосны ойролцоогоор 20% нь дамжин өнгөрдөг тул бүс нутгийн аливаа мөргөлдөөн дэлхийн эрчим хүч, түүхий эд болон санхүүгийн зах зээлд шууд нөлөөлөх өндөр эрсдэлтэй байдаг.
💡 Ard Insight
Зах зээл өнгөрсөн долоо хоногт гал зогсоох хэлэлцээрт эергээр хандаж байсан ч шинэ мөргөлдөөн үүссэнээр геополитикийн эрсдэл дахин өсөх нөхцөл бүрдээд байна. Ингэснээр газрын тосны үнэ нэмэгдэх гэх зэрэг хөдөлгөөн зах зээлд илэрч болох боломжтой боллоо.
📊 Хэрэв Хормузын хоолой дахь тээвэрт бодит саатал үүсвэл:
🛢️ Газрын тосны үнэ өснө
🪙 Алт болон бусад аюулгүй хөрөнгийн эрэлт өсөх магадлалтай
📉 Дэлхийн хөрөнгийн зах зээлд хэлбэлзэл нэмэгдэж, эрсдэлтэй хөрөнгөөс хөрөнгө татагдах хандлага ажиглагдаж болзошгүй.
Хөрөнгө оруулагчдын анхаарал энэ долоо хоногт Хормузын хоолойн аюулгүй байдал, АНУ-Ираны цаашдын мэдэгдэл, мөн газрын тосны нийлүүлэлтийн нөхцөл байдалд төвлөрөх төлөвтэй байна шүү.
БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД
📈 АНУ-ын суурь инфляц өсөв
Core PCE инфляц тавдугаар сард 3.4%-д хүрч, 2023 оны аравдугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрлээ. Харин хэрэглээний зардал сарын дүнгээр 0.7%-иар өсөв.
🚨 АНУ Иранд цохилт өглөө
Хормузын хоолойд дөрвөн дроны халдлага гарсны дараа АНУ гал зогсоох тохиролцоог зөрчсөн гэж үзэн Ираны цэргийн байнуудыг онилсон цохилт хийв.
💾 AI-ийн өсөлт төхөөрөмжийн үнийг нэмэгдүүлэв
Хиймэл оюуны эрэлтээс шалтгаалан санах ойн чипийн үнэ өсөж, Apple болон Microsoft MacBook, iPad, Xbox зэрэг бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэгдүүлжээ.
🤖 Anthropic Alibaba-г буруутгав
Anthropic компани Alibaba-г 25,000 хуурамч хаяг ашиглан Claude AI загварын чадварыг хуулбарлах оролдлого хийсэн гэж мэдэгдлээ.
📉 OpenAI IPO-оо хойшлуулж магадгүй
SpaceX-ийн хувьцааны үнэ оргил үеэсээ 20 гаруй хувиар буурсантай холбоотойгоор зах зээлийн тогтворгүй байдлыг харгалзан OpenAI IPO-оо 2027 он хүртэл хойшлуулах хувилбарыг хэлэлцэж байна.
🕶️ Meta шинэ AI нүдний шил танилцуулав
Meta 299 долларын үнэтэй ухаалаг нүдний шилээ танилцуулж, AI төхөөрөмжийн зах зээлд Google болон Snap-тай өрсөлдөхөө эрчимжүүлж байна.
ТАЙЛАНГ НЬ СОНЖВОЛ: ☁️ Micron санхүүгийн III улиралд түүхэн өндөр үзүүлэлттэй ажиллаа
АНУ-ын санах ойн чип үйлдвэрлэгч Micron Technology 2026 оны тавдугаар сарын 28-нд дууссан санхүүгийн III улирлын тайлангаа танилцуулж, орлого, ашиг, мөнгөн урсгал болон ашигт ажиллагааны бүх үндсэн үзүүлэлтээр зах зээлийн хүлээлтээс давсан хүчтэй гүйцэтгэл үзүүллээ.
📈 Орлого
Компанийн нийт орлого өмнөх оны мөн үеэс 346%-иар өсөж 41.5 тэрбум долларт хүрсэн нь шинжээчдийн төсөөллөөс 5.6 тэрбум доллароор өндөр үзүүлэлт байв.
Сегментээр нь авч үзвэл:
☁️ Cloud Memory – 13.8 тэрбум доллар (өмнөх оны мөн үеэс 307%-иар өсөв)
🖥️ Data Center – 11.5 тэрбум доллар (өмнөх оны мөн үеэс 653%-иар өсөв)
📱 Mobile & Client – 11.5 тэрбум доллар (өмнөх оны мөн үеэс 254%-иар өсөв)
🚗 Automotive & Embedded – 4.6 тэрбум доллар (өмнөх оны мөн үеэс 311%-иар өсөв)
📊 Ашигт ажиллагаа
Micron-ийн ашигт ажиллагаа шинэ дээд түвшинд хүрч, нийт ашгийн маржин 85% болж өмнөх оны мөн үеийнхээс хоёр дахин өсөв.
Үүний үр дүнд нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) өмнөх улирлаас 106%-иар өсөж 25.11 долларт хүрсэн бөгөөд зах зээлийн таамгаас 4.25 доллараар давсан үзүүлэлт боллоо.

🗓️ КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARDNEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор
The Lithium Boom is Heating Up
Lithium stock prices have more than doubled in the past year in response to ballooning costs and shortages. $ALB climbed 185%. $SQM, 133%.
This $1B unicorn’s patented technology can recover up to 3X more lithium than traditional methods. That’s earned investment from leaders like General Motors.
Now they’re preparing for commercial production just as experts project 5X demand growth by 2040. EnergyX is tapping into 100,000+ acres of lithium deposits in Chile, a potential $1.1B annual revenue opportunity at projected market prices.
Energy Exploration Technologies, Inc. (“EnergyX”) has engaged Beehiiv to publish this communication in connection with EnergyX’s ongoing Regulation A offering. Beehiiv has been paid in cash and may receive additional compensation. Beehiiv and/or its affiliates do not currently hold securities of EnergyX.
This compensation and any current or future ownership interest could create a conflict of interest. Please consider this disclosure alongside EnergyX’s offering materials. EnergyX’s Regulation A offering has been qualified by the SEC. Offers and sales may be made only by means of the qualified offering circular. Before investing, carefully review the offering circular, including the risk factors. The offering circular is available at invest.energyx.com/.
Comparisons to other companies are for informational purposes only and should not imply similar results. Past performance is not indicative of future results. Market shortfall are forward‑looking estimates and are subject to substantial uncertainty.




