• ArdNews
  • Posts
  • Цахим Мэдээ 06.22

Цахим Мэдээ 06.22

🏦 Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгээ хэвээр үлдээж, бууралтын хүлээлтийг хойшлууллаа 📉

In partnership with

👋 Шинэ долоо хоногийн мэнд! Нар буцаж, наадам ойртсон зуны өдрүүд үргэлжилж байна. Та энэ зуны аяллын төлөвлөгөөгөө гаргасан уу?

Аяллаа хараахан төлөвлөөгүй байсан ч хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө заавал гаргаарай. Харин энэ тал дээр бид танд туслахад бэлэн.

Кофегоо аягалаад, долоо хоногийн мэдээгээ амтархан уншаарай. 📰

📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 💼 АНУ-ын хөдөлмөрийн зах зээл хүлээлтээс хүчтэй гарч, хүү бууруулах хүлээлт саарав 📈

  • 🏦 Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгээ хэвээр үлдээж, бууралтын хүлээлтийг хойшлууллаа 📉

Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

  • 2026 оны 06 сарын 19-ний Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +1.21% , Nasdaq 100 индекс +3.49% өсөлттэй байсан бол энэ долоо хоногт Биткойн -2.32% , Ардкойн +16.90% мөн тус тус хэлбэлзэлтэй байлаа.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮2.4 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮152 сая буюу 6.28%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

📊 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🏦 Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгээ хэвээр үлдээж, бууралтын хүлээлтийг хойшлууллаа 📉

 

 🤔 Юу болов? АНУ-ын Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгээ 3.50% - 3.75% түвшинд хэвээр хадгаллаа. Үүнээс гадна шинэ төсөөллөөрөө 2026 онд хүү буурах бус, харин дахин өсөх боломж нээлттэй хэвээр байгааг зах зээлд дохиоллоо.

📊 Нөхцөл байдал

  • Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгийн 2026 оны эцсийн медиан төсөөлөл 3.8% болж өсгөв.

  • Энэ нь өмнөх 3.4%-ийн төсөөллөөс өндөр үзүүлэлт юм.

  • 19 бодлого боловсруулагчаас:

    • 9 нь хүүг одоогийн түвшнээс дээш байна гэж үзжээ.

    • 5 нь 4.125%-иас дээш хүрч болзошгүй гэж тооцсон байна.

  • Суурь PCE инфляцын төсөөлөл 3.3% болж өссөн нь ХНС-ийн 2%-ийн зорилтоос өндөр хэвээр байна.

👀 Шалтгаан нь юу байх уу? Хэдийгээр хөдөлмөрийн зах зээл тогтвортой, эдийн засгийн өсөлт үргэлжилж байгаа ч инфляцын дарамт бүрэн намжаагүй байна.

ХНС-ийн хувьд:

Инфляц дахин хурдасах эрсдэлтэй
Эрчим хүч болон үйлчилгээний үнийн дарамт өндөр хэвээр
Эдийн засаг хэт халж болзошгүй гэж үзэж байгаа тул хүүг яаравчлан бууруулах сонирхолгүй байгаа аж.

🙄  Зах зээлийн хамгийн чухал дохио

Зах зээл өмнө нь: “2026 онд хэд хэдэн удаа хүү буурна” гэж найдаж байсан бол,

ХНС-ийн шинэ төсөөлөл: “Өндөр хүү удаан хугацаанд хадгалагдана” гэсэн дохиог илүү тод өглөө.

🗣️ Шинжээчдийн дүгнэлтээр: Эдийн засагчид энэ удаагийн мэдэгдлийг “hawkish hold” буюу “Хүүгээ өөрчлөөгүй ч цаашдын өнгө аяс нь чанга хэвээр үлдсэн шийдвэр” хэмээн үнэлж байна.

Мөн хүү бууруулах цикл эхлэх хугацаа өмнөхөөсөө улам хойшлох эрсдэл нэмэгдсэнийг онцолжээ.

📈 Хөрөнгө оруулагчид юуг анхаарч байна вэ?

🔹 Засгийн газрын бондын өгөөж өндөр түвшинд хадгалагдах магадлал нэмэгдэв
🔹 Өсөлтийн хувьцаануудын үнэлгээнд дарамт үүсч болзошгүй
🔹 Банкууд болон мөнгөн урсгал сайтай компаниудад харьцангуй эерэг орчин бүрдэнэ
🔹 Долларын ханш хүчтэй хэвээр үлдэх магадлалтай

 🤔 Ерөнхийдөө бол… ХНС бодлогын хүүгээ хөдөлгөөгүй ч зах зээлд маш тод мессеж өгч, “Инфляцтай хийх тэмцэл дуусаагүй байна.” гэв. Хүү бууруулах хүлээлтээс илүүтэйгээр өндөр хүү удаан үргэлжлэх шинэ бодит байдал хөрөнгө оруулагчдын өмнө тулгарч байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

📉 ХНС бодлогын хүүгээ хэвээр үлдээсэн ч дохио нь “чанга” байв
Бодлогын хүү хэвээр үлдсэн ч 19 албан тушаалтны 9 нь энэ онд хүү өсөх боломжтой гэж үзлээ.

⚠️ АНУ-Ираны хэлэлцээ геополитикийн цохилтод гацав
Швейцарт болсон хэлэлцээ Израилийн Ливан дахь цохилтын дараа нурсан ч удалгүй Хезболлатай гал зогсоох тохиролцоо хийгдэв.

🇯🇵 Япон бодлогын хүүгээ 30 жилийн дээд түвшинд хүргэлээ
BoJ бодлогын хүүгээ 1% болгож өсгөв. Экспорт 17%-иар тэлсэн нь эдийн засгийн сэргэлтийг дэмжив.

🛍️ Хятадын хэрэглээ дахин сулрав
Тавдугаар сард жижиглэн худалдаа 0.6%-иар буурч, үл хөдлөхийн уналт хэрэглэгчдийн итгэлд дарамт болж байна.

📱 Robinhood өсөлтийн үедээ бүтцээ танав
Зургадугаар сарын арилжааны хэмжээ рекорд тогтоосон ч компани удирдлагын шатлалыг багасгахаар ажиллах хүчний 10%-ийг цомхотгов.

🇺🇸 Apple-Intel хэлцэл Intel-д хүч нэмэв
Trump дотоодын чип үйлдвэрлэлийг дэмжих Apple-Intel түншлэлийг зарласны дараа Intel-ийн хувьцаа 10%-иар өсөв.

💼 Яагаад бонд гэж? Тогтмол орлого олох боломжтой, эрсдэл бага тул хөрөнгө оруулагчдын хамгийн түгээмэл сонголтын нэг болдог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327

ТАЙЛАНГ НЬ СОНЖВОЛ: ☁️ Oracle AI дэд бүтцийн өсөлтөө үргэлжлүүлж байна

Oracle 2026 оны IV улирал болон бүтэн жилийн санхүүгийн тайлангаа танилцуулж, зах зээлийн хүлээлтээс давсан үзүүлэлтүүдийг мэдээллээ. Гэсэн хэдий ч AI дэд бүтцийн өндөр хөрөнгө оруулалт, өрийн санхүүжилтийн өсөлтөөс шалтгаалан хөрөнгө оруулагчдын болгоомжлол нэмэгджээ.

📊 Гол үзүүлэлтүүд

  • Нийт орлого: 19.2 тэрбум доллар (+21%)

  • Нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS): 2.11 доллар

  • Cloud Infrastructure (IaaS): 5.8 тэрбум доллар (+93%)

  • Нийт Cloud орлого: 9.9 тэрбум доллар (+47%)

📈 2026 оны бүтэн жилийн үр дүн

  • Нийт орлого: 67.4 тэрбум доллар (+17%)

  • Нийт Cloud орлого: 34.0 тэрбум доллар (+39%)

  • Чөлөөт мөнгөн урсгал (Free Cash Flow): -23.7 тэрбум доллар

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARDNEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор

Are you running your business on incomplete numbers?

Most small business owners have financials, but few have financial clarity. There's a real difference between books that are technically up to date and books that actually tell you what's going on in your business right now. When accounting is reactive — updated when there's time, reviewed at tax season — you lose visibility exactly when you need it most. You can't tell which clients are truly profitable. You can't spot a cash flow gap before it becomes a crisis. BELAY's outsourced accounting team changes that.