- Ard News
- Posts
- Цахим Мэдээ 06.20
Цахим Мэдээ 06.20
Ерөнхий сайд шинэ бүрэлдэхүүнтэй Засгийн газраа бүрдүүллээ

Шинэ 7 хоногийн мэнд!
📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:
🇲🇳 Монголын эрчим хүчний хараат бус байдлын түлхүүр – Gurvantes XXXV 🌍
🇺🇸Трампын тарифын түрэмгийлэл: Apple-ийн хувьцаа хүнд байдалд орлоо 📉
Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

2025 оны 6 сарын 20-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс -0.43% , Nasdaq 100 индекс +0.25% өсөлттэй байсан бол энэ долоо хоногт Биткойн +0.38% , АрдКойн -0.38% уналттай байлаа.
📈 УЛС ТӨР: Шинэ Ерөнхий сайд Г.Занданшатар Засгын газарын бүрэтхүүнээ албан ёсоор томиллоо

Эх сурвалж: itoim
Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн дагуу Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүндийг УИХ болон Ерөнхийлөгчид танилцуулсны дараа, тэднийг албан ёсоор томилох захирамжид гарын үсэг зурлаа. Ингэснээр Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд шинэ бүрэлдэхүүнтэй Засгийн газраа бүрдүүллээ. Энэ нь улс төр, эдийн засагт шинэ хөтөлбөр ба сорилтоо авчрах эхлэл болов.

🎯 Хэтийн зорилтууд
Үндсэн хуулийн шинэчлэл ба ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэх зарчимтай
Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах
Орон нутгийн хөгжлийг тэтгэх
Эдийн засгийг уул уурхайгаас төрөлжүүлэнэ
📉 Эдийн засгийн сорилтууд
Зэс, нүүрсний экспортод хэт их найдлага тавигдсаар – гадаад зах зээлд бүрэн хамааралтай ба хямралд өртөмтгий хэвээр
Улсын өр нэмэгдэж, төсвийн нөөц багасч байгаа нь санхүүгийн хямралд түлхэж болзошгүй
🌍 Олон улсын хүлээлт
Хөрөнгө оруулагчид, олон улсын санхүүгийн байгууллагууд санхүүгийн сахилга бат ба шинэчлэлийн тэнцвэрийг хэрхэн хангахыг онцгой чухалчилж байна
⚙ Цаашдын төлөв ба засаглалын шинэчлэл
Төрийн албыг цомхон, үр дүнтэй болгох
• Багш болон эмчээс бусад төрийн албан хаагчдийн тоог 9 %-иар бууруулна
• Цахим шилжилтэд тулгуурлан 1.9 их наяд төгрөгийн хэмнэлт хийнэ
Гэрээ байгуулаагүй төсөлд зардал зогсоох
• 2025.05.31 дотор батлаагүй гэрээ төслүүдийг цуцлаж — нийт 328.2 тэрбум төгрөгийн хэмнэлт хийнэ
• Харин газрын тосны үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС, Улаанбаатарын усны төсөл зэрэг том төслүүд үргэлжилнэ
Төсвийн дарамтыг бууруулах хууль эрх зүйг шинэчлэх
• 208 хууль, 1028 заалтыг хянаж, төсвид дарамт учруулж буй заалтуудыг цэгцлэж 2026 оныг “Боловсрол дэмжих жил” болгон зарлан сургууль, цэцэрлэг, хөгжилд зориулсан хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжинэ
Дүгнэлт
Амлалт ба шинэчлэлт: Хариуцлага, ил тод засаглал, төсвийн үр ашиг, төрийн бүтэц
Эдийн засгийн сорилт: Төсвийн алдагдал, экспортын хамаарал, гадаад зах зээлийн хямрал
Хөрөнгө оруулагчдын итгэл: Санхүүгийн бодлого, шинэчлэлийн тэнцвэрт байдлаар олон улсын итгэлийг олж авах шаардлагатай
Үр ашиг ба хэмнэлтэд тулгуурласан засаглал: Цахим шилжилт, төсөл хэмнэлт, хууль эрхзүйн шинэчлэлт
Энэ бүх мэдээллийг Даваа гарагийн MARKET INSIGHT: Хөрөнгийн зах зээлд юу болж өрнөв? лайваар мэдээгээр дэлгэрэнгүй хүлээн авч үзнэ үү. 😇
📈 БОНДЫН ТУХАЙ ТОВЧХОН: Бонд нь тогтвортой, таамаглаж болохуйц, тодорхой орлого олох боломжтой байдгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327
📊 ЭДИЙН ЗАСАГ: 📉 АНУ-ын Төвбанк Трампын дарамтыг үл тоож хүүг өөрчилсөнгүй

Эх сурвалж: BBC
АНУ-ын Холбооны Нөөцийн Сан (FED) бодлогын хүүг 4.50% түвшинд хэвээр үлдээлээ. Ингэснээр хүүг дараалсан дөрөв дэх удаагаа өөрчлөөгүй нь боловч хуучин ерөнхийлөгч Дональд Трампын шахалтыг үл ойшоосон шийдвэр боллоо.
⏸ Яагаад хүүг хөдөлгөөгүй вэ?
Трампын мэдэгдлийн дараа Apple-ийн хувьцааны ханш 3%-иар буурч, 2025 оны 5-р сарын 23-ны өдрийн арилжааны үеэр 195.27 долларт хүртлээ уналаа.
Инфляц зорилтот 2%-иас өндөр хэвээр байна.
Хөдөлмөрийн зах зээл сайн байгаа тул төв банк яарах шаардлагагүй.
Трампын тарифууд эдийн засагт хоёрдмол нөлөө үзүүлж, стагфляц (инфляц + эдийн засгийн уналт) үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байна.
💬 Трамп юу гэж хэлэв?
Трамп төв банкны ерөнхийлөгч Жером Пауэллыг “тэнэг” хэмээн дайрч, өөрийгөө төв банкийг удирдах байсан бол илүү сайн ажиллах байсан гэж мэдэгдэв.
Гэвч хуулиар Трамп өөрөө төв банкны тэргүүн болох боломжгүй.
Зарим шинжээчид түүний ийм улс төрийн дарамт нь төв банканд урвуу нөлөө үзүүлж, бие даасан байдлыг нь илүү бэхжүүлж байна гэж үзэж байна.
📊 Цаашдын төлөв
Зах зээл 99.9%-ийн магадлалаар хүү өөрчлөгдөхгүйг тооцож байв.
Төв банк 2025 оны хоёрдугаар хагаст хүү бууруулах боломжтой гэж үзэж байгаа ч энэ нь инфляцын өсөлт тогтворжиж, эдийн засгийн үзүүлэлтүүд дэмжсэн тохиолдолд л хэрэгжих юм.
АНУ-ын төв банк бодлогын хүүг хэт хурдан бууруулахгүй. Улс төрийн шахалт биш, бодит эдийн засгийн нөхцөл дээр л үндэслэж шийдвэрлэнэ.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ.
БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД
🇨🇭 Швейцарийн ТөвБанкны дефляцын улмаас хүүг 0% болгож буурууллаа: Швейцарийн Төв банк үндэсний мөнгөний ханш чангарч, инфляц буурсантай холбогдуулан бодлогын хүүгээ 25 нэгжээр бууруулж, 0 хувь бологлоо. Тавдугаар сард тус улс дефляцад орсон бөгөөд цаашид сөрөг хүү тогтоох магадлалтай байгааг Төв банк мэдэгдэв.
📉 Израиль-Ираны мөргөлдөөн газрын тосны зах зээлд тогтворгүй нөхцөл байдал үүсгэв: Баасан гарагт Израиль Ираны цөмийн байгууламжууд руу цохилт өгсний дараа газрын тосны үнэ 13 хувиар огцом өсөж, өдрийн төгсгөлд 7 хувийн өсөлттэй хаагдсан байна. Шинжээчид мөргөлдөөн улам даамжирвал Ойрх Дорнодын чухал эрчим хүчний дэд бүтцэд аюул учирч, газрын тосны нийлүүлэлт ноцтой эрсдэлд орно хэмээн анхааруулж байна.
🇺🇸АНУ-ын хөрөнгийн зах зээлийн савлагаа Азийн зах зээлд нөлөөлөв: Хөрөнгийн зах зээлүүд Лхагва гарагт тодорхой чиглэлгүй, фьючерсүүд тогтворгүй, хэлбэлзсэнээр хөрөнгө оруулагчдад тодорхойгүй байдлыг бие болгов. Азийн хөрөнгийн зах зээл мөн тодорхойгүй үр дүнтэй байлаа. Жишээлбэл Хонг Конгийн Hang Seng индекс АНУ-ын Израиль-Ираны мөргөлдөөний улмаас 1 хувиас дээш унасан.
🥇 Геополитикийн тодорхойгүй байдал алтны ханшийг хөөрөгдөв: Израилийн Иранд хийсэн цохилтын дараа алтны ханш ойролцоогоор хоёр хувиар өсөж, унци нь 3440 долларт хүрсэн. Энэ нь 4-р сард тогтоосон түүхэн дээд ханшид ойртсоныг харуулсан юм. Хөрөнгө оруулагчид тодорхойгүй байдалд орсон ч алтыг үргэлжлүүлэн сонгож байна. Энэ оны эхнээс хойш алтны үнэ 29 хувиар өсжээ.
🧐 ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ? Хөрөнгө оруулалтын хамгийн анхны "хувьцаат компани" бол 1602 онд байгуулагдсан Нидерландын Зүүн Энэтхэгийн Компани юм. Тус компани нь олон нийтээс хөрөнгө татаж, ашиг орлогыг хуваах анхны загварыг хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь өнөөгийн хувьцааны зах зээлийн үндэс болсон түүхтэй.
Тус компани нь өөрийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжсан анхны байгууллага байсан ба энэ нь Амстердамын хөрөнгийн биржийг үүсгэх шалтгаан болсон юм. 🏛️

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 🗓️

Эх сурвалж: Investing.com
/ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор