• ArdNews
  • Posts
  • Цахим Мэдээ 06.15

Цахим Мэдээ 06.15

🚀 SpaceX түүхэн IPO хийж, Илон Маск дэлхийн анхны “их наядтан” болов 📈

In partnership with

👋 Шинэ долоо хоногийн мэнд! Дэлхийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл болон бизнесийн орчны онцлох үйл явдлуудыг нэгтгэсэн энэ удаагийн мэдээгээ танд хүргэж байна. Кофегоо аягалаад, мэдээгээ амтархан уншаарай ☕📰

📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 🚀 SpaceX түүхэн IPO хийж, Илон Маск дэлхийн анхны “их наядтан” болов 📈

Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

  • 2026 оны 06 сарын 12-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс -0.12% , Nasdaq 100 индекс +0.52% хэлбэлзэлтэй байсан бол энэ долоо хоногт Биткойн +3.73% , Ардкойн -5.10% мөн тус тус хэлбэлзэлтэй байлаа.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮5.5 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮1 тэрбум буюу 20.30%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

📊 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🚀 SpaceX түүхэн IPO хийж, Илон Маск дэлхийн анхны “их наядтан” болов 📈

🤔 Юу болов? SpaceX 2026 оны 6-р сарын 12-нд NASDAQ биржид SPCX тикертэйгээр бүртгүүлж, 75 тэрбум долларын IPO хийснээр хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн том IPO-г амжилттай хэрэгжүүллээ.

IPO-ийн дараа компанийн үнэлгээ 2.1 их наяд долларт хүрч, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компаниудын эхний 10-т багтав. Энэхүү өсөлтийн үр дүнд Илон Маскийн хөрөнгө 1 их наяд долларыг давж, дэлхийн анхны албан ёсны “paper trillionaire” болов.

📊 Нөхцөл байдал

  • IPO хэмжээ: $75 тэрбум

  • IPO ханш: $135 хувьцаа

  • Эхний өдрийн хаалтын үнэ: $160.95 (+19.2%)

  • Өдрийн дээд ханш: $176.52

  • Зах зээлийн үнэлгээ: $2.1 их наяд

  • Дэлхийн 7 дахь хамгийн өндөр үнэлгээтэй компани болов

  • Эхний өдөр 500+ сая хувьцаа арилжаалагдаж, $33 тэрбумын арилжааны эргэлт бүртгэгджээ

🧠 Яагаад ийм өндөр үнэлэгдэв?

Хөрөнгө оруулагчид SpaceX-ийг зөвхөн пуужингийн компани гэж харахаа больжээ.

Тэдний үнэлгээ дараах бизнесүүд дээр тулгуурлаж байна:

🛰️ Starlink – дэлхийн хамгийн том хиймэл дагуулын интернэт сүлжээ
🤖 Space AI – сансарт суурилсан дата төв, AI тооцооллын экосистем
🚀 Starship – Ангараг гарагийн урт хугацааны төсөл
📡 Батлан хамгаалах болон засгийн газрын гэрээнүүд
🧠 xAI болон Grok AI-тэй уялдсан AI стратеги

💵 Хэн хамгийн их ашиг хүртэв?

Илон Маск – хөрөнгө нь 1 их наяд долларыг давлаа

SpaceX-ийн ажилтнууд компанийн хувьцааны ачаар 4,400 гаруй одоогийн болон хуучин ажилтан саятан болж эхлэв.

🏦 Томоохон хөрөнгө оруулагчид:

  • BlackRock

  • ARK Invest

  • Fidelity

  • Vanguard зэрэг байгууллагууд томоохон байр суурь эзэлжээ.

📈 Зах зээл үүнийг хэрхэн хүлээж авав?

Захиалга IPO-ийн санал болгосон хэмжээнээс хэд дахин давсан
Институц болон жижиг хөрөнгө оруулагчдын нийлсэн эрэлт $350 тэрбумд хүрсэн
Space, AI, Defense чиглэлийн хувьцаанууд даган өсөв
Space ETF болон сансрын технологийн компаниудын үнэлгээ огцом нэмэгдэв

Зах зээл SpaceX-ийг шинэ үеийн: “Tesla + NVIDIA + Amazon Web Services + Defense Contractor” хосолсон бизнес гэж үнэлж эхэлсэн байна.

🗣️ Шинжээчдийн дүгнэлтээр

Зарим шинжээчид SpaceX-ийг XXI зууны хамгийн хүчирхэг технологийн платформ гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь:

⚠️ $2 их наядын үнэлгээ нь ирээдүйн өсөлтийг хэт өндөр үнэлсэн байж болзошгүй
⚠️ AI болон сансрын дата төвийн төсөл нь одоогоор батлагдсан орлогын загваргүй
⚠️ Starship, Ангараг гарагийн хөтөлбөрүүд асар өндөр хөрөнгө шаардсан хэвээр байгаа гэж анхааруулж байна.

🌎 Энэ IPO яагаад түүхэн бэ?

🏆 Хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн том IPO
🏆 Saudi Aramco-ийн IPO-г хол давсан хэмжээ
🏆 NASDAQ-ийн түүхэн дэх хамгийн том дебют
🏆 Дэлхийн анхны их наядтан төрөв
🏆 4,400+ ажилтан саятан болов

🙄 Ерөнхийдөө бол… SpaceX-ийн IPO нь зөвхөн нэг компанийн биржид гарсан үйл явдал биш байлаа. Энэ нь хөрөнгө оруулагчид ирээдүйд хамгийн их үнэ цэн бүтээнэ гэж үзэж буй AI + Сансар + Өгөгдөл + Батлан хамгаалах гэсэн дөрвөн том мегатрендэд хэр их мөнгө төвлөрч байгааг харуулсан түүхэн үйл явдал боллоо.

🚀 Tesla цахилгаан автомашины эрин үеийг эхлүүлсэн бол SpaceX хөрөнгийн зах зээл дээр сансар, AI-ийн эрин үеийг эхлүүлж байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ

💼 Яагаад бонд гэж? Тогтмол орлого олох боломжтой, эрсдэл бага тул хөрөнгө оруулагчдын хамгийн түгээмэл сонголтын нэг болдог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

📈 Инфляц дахин эрчимжив
Эрчим хүчний үнийн өсөлтийн нөлөөгөөр АНУ-ын CPI 4.2%, PPI 6.5% хүрч, 2022 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрлээ.

🛢️ АНУ–Ираны хэлэлцээр ойртож байна
Ормузын хоолойг нээж, Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах хэлэлцээр байгуулагдах магадлал 80% хүрсэн байна.

🇨🇳 AI экспорт Хятадын өсөлтийг дэмжив
AI-тэй холбоотой экспорт тавдугаар сард 19.4%-иар өсөж, үйлдвэрийн үнийн инфляцыг 4 жилийн дээд түвшинд хүргэлээ.

🛒 Amazon AI хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэв
Amazon Citigroup-оос 17.5 тэрбум долларын санхүүжилт татаж, AI дэд бүтцийн өргөтгөлөө хурдасгаж байна.

🤖 ChatGPT 1 тэрбум хэрэглэгчтэй болов
ChatGPT сарын 1 тэрбум идэвхтэй хэрэглэгчийн босгыг давж, энэ амжилтад хамгийн хурдан хүрсэн аппликэйшн боллоо.

ТАЙЛАНГ НЬ СОНЖВОЛ: ☁️ Oracle: Хүчтэй өсөлт, өндөр өртөгтэй өргөтгөл

Oracle 2026 оны IV улиралд хүлээлтээс давсан санхүүгийн үзүүлэлт тайлагнаж, нийт захиалгын үлдэгдлээ (backlog) 638 тэрбум долларт хүргэлээ. Гэсэн хэдий ч ирэх жилүүдийн хөрөнгө оруулалтын өндөр зардал болон ашигт ажиллагааны дарамтаас шалтгаалан хувьцааны ханш 12%-иар унаж, өнгөрсөн оны 12-р сараас хойших хамгийн огцом бууралтаа үзүүлэв.

📊 Гол үзүүлэлтүүд

  • Орлого: 19.2 тэрбум доллар (+21% ж/ж)

  • Oracle Cloud Infrastructure (OCI): 5.8 тэрбум доллар (+93%)

  • Нийт Cloud орлого: 9.9 тэрбум доллар (+47%)

  • Hardware: 0.9 тэрбум доллар (+9%)

  • Services: 1.5 тэрбум доллар (+13%)

  • Software: 6.8 тэрбум доллар (-2%)

📉 Дарамт болсон хүчин зүйлс

  • Нийт ашгийн маржин 65% болж, 5 нэгж хувиар буурсан

  • 2026 онд CapEx 56 тэрбум долларт хүрч, төлөвлөсөн хэмжээнээс давсан

  • Чөлөөт мөнгөн урсгал -24 тэрбум доллар болсон

  • FY27-д нэмэлтээр ойролцоогоор 40 тэрбум долларын өр болон хувьцааны санхүүжилт татахаар төлөвлөж байна

  • Цэвэр өрийн хэмжээ 124 тэрбум долларт хүрчээ

🧠 Гол агуулга
Oracle-ийн асуудал нь өсөлт биш, харин энэхүү асар том AI болон дата төвийн эрэлтийг хангахын тулд шаардлагатай хөрөнгө оруулалтын өртөг юм. Компанийн захиалгын үлдэгдэл түүхэн өндөр түвшинд хүрсэн ч хөрөнгө оруулагчид үүнийг ашигтай орлого болгон хувиргах зардал, өрийн дарамтад илүү анхаарч байна.

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARDNEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор

Your business has grown. Is your accounting on the same path?

When you started out, doing your own books made sense. But the business you're running today isn't the one you started. If your accounting hasn't kept pace, it's quietly costing you — outdated financials, no clear view of what's actually profitable, and hours every week pulled away from the work that grows your business. At BELAY, our Financial Experts integrate directly into your business. They manage your books, reconcile accounts, run payroll, and deliver the timely insight you need to make big decisions with confidence. Stop guessing. Start knowing.