• Ard News
  • Posts
  • Цахим Мэдээ 06.09

Цахим Мэдээ 06.09

📉 Tesla 14%-иар уналаа. Илон Маск ба Дональд Трампын маргаан хөрөнгө оруулагчдыг цочроолоо 🚨

Шинэ 7 хоногийн мэнд! 2025 оны эхний хагас дууслаа. Та нар маань хөрөнгө оруулалтаа хийж эхлээгүй юм биш биз. 🤔 Тэгвэл танд тохирох “Ухаалаг Хөрөнгө Оруулагч” үнэт цаасны хуримтлалыг санал болгож байна. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй холбогдоорой.

📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 🇺🇸 АНУ–Хятадын харилцаа дахин хурцдав: Трамп, Ши Жиньпинийг “хатуу, хэлэлцэхэд хэцүү” хэмээн тодорхойлов 🇨🇳

  •  📉 Tesla 14%-иар уналаа. Илон Маск ба Дональд Трампын маргаан хөрөнгө оруулагчдыг цочроолоо 🚨

Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

  • 2025 оны 06 сарын 06-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +1.76% , Nasdaq 100 индекс +2.31% өсөлттэй байсан бол энэ долоо хоногт Биткойн +0.29% , АрдКойн +4.26% тус тус өсөлттэй байлаа.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮2.2 тэрбумын арилжаа хийгдсэнээс ₮131 сая буюу 5.78%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

📈 ЭДИЙН ЗАСАГ: 🇺🇸 АНУ–Хятадын харилцаа дахин хурцдав: Трамп, Ши Жиньпинийг “хатуу, хэлэлцэхэд хэцүү” хэмээн тодорхойлов 🇨🇳

Эх сурвалж: tmkenergy.com

🤔 Юу болов: 2025 оны 6-р сарын 8-ны өглөө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн Truth Social хуудсандаа БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг хэлэлцээр хийхэд “туйлын хэцүү, хатуу” нэгэн хэмээн дүгнэсэн нь хоёр улсын хоорондын гүнзгийрч буй эдийн засгийн зөрчлийг дахин хурцатгав.

🕑 Шөнийн 2 цагт нийтэлсэн уг постдоо Трамп дараах үгсийг бичжээ:

“Хятадын Ерөнхийлөгч Ши-д би үргэлж дуртай байсаар ирсэн, цаашид ч тийм байх болно. Гэхдээ тэр үнэхээр хатуу, хэлэлцээ хийхэд туйлын хэцүү хүн юм.”

Энэхүү мэдэгдэл нь хоёр орны худалдаа, технологийн дайны байдал сүүлийн саруудад дахин хурцдаж байгаатай давхцаж байгаа бөгөөд дэлхийн санхүүгийн зах зээл, нийлүүлэлтийн сүлжээ, хөрөнгө оруулагчдын итгэлд хүчтэй нөлөө үзүүлж магадгүй байна.

📉 АНУ–Хятадын худалдааны шинэ сорилтууд: Санхүү, технологийн хориг үргэлжилсээр

2024 оны 5-р сард хоёр тал тарифаа бууруулах эхний шатны тохиролцоонд хүрч байсан ч, уг хэлэлцээр бодитоор хэрэгжих явцад хийсвэрлэл, үл ойлголцол гүнзгийрч эхэлжээ.

🛑 АНУ-ын талаас 2025 оны 3-р сараас эхлэн дараах хориг арга хэмжээг хэрэгжүүлээд байна:

  • GE Aerospace-ийн үйлдвэрлэдэг онгоцны хөдөлгүүрийн гол эд ангиудыг БНХАУ-д экспортлоход хориг тавив;

  • Чип загварчлах (EDA software) технологийг Хятадад экспортлохыг хориглов;

  • Huawei компанийн хиймэл оюун ухаан болон дата төвийн хэрэглээнд зориулсан чип худалдан авах эрхийг бүрмөсөн хязгаарлав.

Эдгээр нь Хятадын дотоод үйлдвэрлэлийн хүчин чадал, технологийн дэвшилд хүчтэй нөлөө үзүүлж байгаа бөгөөд Бээжингийн зүгээс хариу арга хэмжээ авах магадлал өндөр байгаа тухай шинжээчид анхааруулж байна.

📞 Харилцааны сүүлчийн сэжүүр – Утасны яриа хүлээлт

Трамп өнгөрсөн баасан гарагт хийсэн мэдэгдэлдээ БНХАУ-ын удирдагчтай удахгүй утсаар ярилцана гэж найдаж буйгаа илэрхийлсэн. Цагаан ордны Эдийн засгийн зөвлөх Кевин Хассет ч мөн адил энэ долоо хоногт хоёр удирдагчийн утасны яриа болох хүлээлт байгааг сэтгүүлчдэд мэдээлжээ.

Энэхүү яриа хэрэв болж чадвал худалдаа, тариф, технологийн зохицуулалтын түвшинд хүлээлт үүсгэж, тодорхойгүй байдлыг хэсэгчлэн зөөлрүүлж магадгүй.

📊 Хоёр талын худалдааны харилцааны тойм (2024 оны эцсийн байдлаар):

Үзүүлэлт

АНУ → Хятад

Хятад → АНУ

Экспортын хэмжээ

148 тэрбум доллар

489 тэрбум доллар

Тарифын дундаж хувь

19.3%

21.1%

Бэлэн бүтээгдэхүүн (consumer goods)

62 тэрбум доллар

278 тэрбум доллар

Хувийн технологийн экспорт (EDA, AI чип гэх мэт)

8.5 тэрбум доллар

0 доллар

📌 Эх сурвалж: USTR, China Customs Administration, 2025 оны 1-р улирал

🔍 Шинжээчдийн дүгнэлт:

Citi Global Markets-ийн Ази-Номхон далайн шинжээч, Лиан Жан: “Ил тод шүүмжлэл, улс төрийн маргаан нь гадаад худалдааны бодлогод хүчтэй хэлбэлзэл авчирдаг. АНУ, Хятадын харилцаа нь одоо зөвхөн тариф бус, технологийн ноёрхлын өрсөлдөөн болж хувирсан тул эдийн засаг, геополитикийн эрсдэлүүд үргэлжлэх төлөвтэй.”

Энэ бүх мэдээллийг Даваа гарагийн MARKET INSIGHT: Хөрөнгийн зах зээлд юу болж өрнөв? лайваар мэдээгээр дэлгэрэнгүй хүлээн авч үзнэ үү. 😇

📈 БОНДЫН ТУХАЙ ТОВЧХОН: Бонд нь тогтвортой, таамаглаж болохуйц, тодорхой орлого олох боломжтой байдгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327

📊 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 📉 Tesla 14%-иар уналаа. Илон Маск ба Дональд Трампын маргаан хөрөнгө оруулагчдыг цочроолоо 🚨

Эх сурвалж: wsj.com

🤔 Юу болов? 2025 оны 6-р сарын 6-ны өдөр Tesla (TSLA) компанийн хувьцаа өдрийн дотор -14%-иар унаж, Уолл Стрийтийн гол анхаарлыг татлаа. Энэ огцом уналтын шалтгаан нь компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын олон нийтийн сүлжээн дэх ширүүн маргаан байв. Тус маргаан нь нийгэм, улс төр, эдийн засгийн олон талт нөлөөг давхар авчирсан нь үнэт цаасны зах зээл дээр даруй мэдрэгдэв.

Bloomberg Billionaires Index-ийн мэдээлснээр, Илон Маскийн хөрөнгө нэг өдрийн дотор 34 тэрбум доллароор буурсан нь тус индексийн түүхэнд хоёр дахь удаагаа гарч буй хамгийн их хорогдол болж байна. Эхний удаа энэ хэмжээний алдагдал 2021 оны 11-р сард мөн Илон Маскт тохиолдож, 35 тэрбум долларын хасалт бүртгэгдэж байжээ.

📌 Яагаад вэ: Тус үйл явдал нь Маск АНУ-ын Татварын хөнгөлөлтийн шинэ хуулийн төсөлд ил тод шүүмжлэл гаргаснаас үүдэлтэй. Тэрбээр Трампын санал болгосон “Татварын хөнгөлөлтийн хууль”-ыг “тэрбумтнуудад ашигтай, дундаж иргэдэд хортой” хэмээн дүгнэж, X (хуучнаар Twitter)-т хэд хэдэн хатуу үгтэй мэдэгдэл нийтэлсэн юм.

Д.Трамп хариуд нь Маскыг улс төрийн ашиг сонирхлоор удирдуулсан, худал дүр эсгэгч хэмээн нэрлэж, тэдний хоорондын өмнө нь сайн байсан харилцаа тун хурц байдлаар нурж унав.

🤝 Ерөнхийлөгчийн “тэргүүн анд” хэмээн нэрлэгдэж байсан Маск–Трампын эв нэгдэл хэдхэн сарын дотор ийн задарсан нь хөрөнгө оруулагчдад итгэл алдалт, тодорхой бус байдал авчирч, зах зээл дээр сөрөг хандлага үүсгэв.

📉 TSLA хувьцааны уналтын нөлөө ба хөрөнгийн динамик

  • TSLA хувьцаа: -14%

  • Зах зээлийн үнэлгээний бууралт: 110 тэрбум доллар

  • Маскийн нийт хөрөнгийн хорогдол: 34 тэрбум доллар

  • Bloomberg Billionaires Index дэх байр суурь: №1-ээс №3 болж буурсан

  • Хөрөнгө оруулагчдын сэтгэл зүй: Tesla-ийн удирдлагын стратеги, төрийн бодлогын харилцаанд итгэл буурах хандлагатай

Tesla-ийн 2025 оны эхний хагас жилийн хувьцааны өсөлт өмнө нь 18% байсан ч, уг уналтын дараа YTD өсөлт 2.5% хүртэл багаслаа.

🔎 Шинжээчдийн байр суурь

Morgan Stanley, Tech Sector Analyst: “Энэ бол зөвхөн нэг жиргээний маргаан биш. Энэ бол удирдлагын улс төрийн мэдэгдэл, компанийн үнэлгээнд хэрхэн шууд нөлөөлж болдгийг харуулсан тод жишээ юм. Ялангуяа Tesla шиг CEO-оос ихээхэн хамааралтай компаниудад хувь хүний мэдэгдэл зах зээлийн капиталтай тэнцэх хүчтэй нөлөө үзүүлж байна.”

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ.

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

🚨 SpaceX-д тулгарч болзошгүй аюул: Ерөнхийлөгч Трамп НАСА, Пентагон болон АНУ-ын тагнуулын байгууллагуудтай байгуулсан SpaceX-ийн хэдэн тэрбумаар үнэлэгдэх гэрээнүүдийг цуцалж болзошгүй байна.

📉 Apple-ийн уналт: Apple (AAPL) компанийн хувьцаа энэ он гарсаар 20%–иар унаад байна. Үүнд хиймэл оюуны хөгжүүлэлт удаашралтай байгаа нь, тарифын эрсдэл, iPhone-ийн борлуулалт саарсан байдал, мөн App Store-ийн шимтгэл болон Google (GOOGL)-ийн төлбөртэй холбоотой эрх зүйн маргаанууд нөлөөлжээ.

⚖️ UnitedHealthcare хэвлэл мэдээллийн байгууллагыг шүүхэд өглөө: UnitedHealthcare (UNH) компани The Guardian-ыг гүтгэлгийн хэргээр шүүхэд өгсөн байна. Тус компани нь өнгөрсөн жил болсон Гүйцэтгэх захирлынхаа аллагын дараа өвчтөнүүдийн эмчилгээнд сөргөөр нөлөөлсөн зардал бууруулах арга хэмжээ авсан гэх ташаа мэдээлэл тараасан гэж мэдэгдэв.

🧐 ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ? Өнөөдөр хөрөнгийн зах зээл дээр нэг гүйлгээ дунджаар 0.000001 секунд буюу миллисекундээс бага хугацаанд хийгддэг.

📄 Тайланг нь сонжвол: 🧘‍♀️ Lululemon-ийн 1-р улирлын орлого 7%-иар өсч 2.4 тэрбум долларт хүрч, хүлээлттэй нийцлээ. Ашгийн нэгж (EPS) 2.60 доллар болж, таамаглалаас 0.01-ээр давсан бол нийт ашгийн margin 58%-д хүрч өргөжив. Олон улсын борлуулалт 19%-иар өссөн бөгөөд үүнд Хятадын эх газрын 21%-ийн өсөлт онцгой хувь нэмэр оруулсан. Харин АНУ-ын ижил дэлгүүрийн борлуулалт (US comps) 2%-иар буурч, дэлгүүрийн хөдөлгөөн суларсныг илтгэж байна. Ижил дэлгүүрийн борлуулалт ердөө 1%-иар өсч, шинжээчдийн хүлээлтэд хүрсэнгүй.

Менежментийн зүгээс Daydrift, No Line Align зэрэг шинэ бүтээгдэхүүнүүдийг зах зээлд өндөр хүлээн авалттай байгааг онцолсон. Бүтэн жилийн орлогын өсөлтийн таамаглал 5%–7% хэвээр үлдсэн ч ашгийн таамаг 14.68 доллар болон буурсан (өмнөх нь $15.05), шинжээчдийн хүлээлтээс доогуур гарлаа.

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 🗓️

Эх сурвалж: Investing.com

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор

Smarter Investing Starts with Smarter News

The Daily Upside helps 1M+ investors cut through the noise with expert insights. Get clear, concise, actually useful financial news. Smarter investing starts in your inbox—subscribe free.