- Ard News
- Posts
- Цахим Мэдээ 06.02
Цахим Мэдээ 06.02
⚖️ Шүүхээс АНУ-ын Ерөнхийлөгчийн тариф тогтоох шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэв 🛑

Шинэ 7 хоногийн мэнд! MSE: AARD>>HVL (AIG) Монголд анх удаа хувьцааг хувьцаагаар хөрвүүлэх, хувьцаа эргүүлэн худалдах хүсэлт маш амжилттай хэрэгжиж дууслаа. Эрхэм хувьцаа эзэмшигч таны хувьцааны байршуулалт Хувьцааг эргүүлэн худалдан авч, халааслах журмын дагуу үнэт цаасны нийлүүлэлтийг хийн, хөрөнгө оруулагчдадаа эргэн мэдэгдэх болно.
Хүчтэй. Хамтдаа
📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:
⚖️ Шүүхээс АНУ-ын Ерөнхийлөгчийн тариф тогтоох шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэв 🛑
🤖 Хиймэл оюун ухааны хаан - NVIDIA ба Хятадын худалдааны дайны эргэн тойронд 🌏
Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

2025 оны 05 сарын 30-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +2.24% , Nasdaq 100 индекс +2.57% өсөлттэй байсан бол энэ долоо хоногт Биткойн -4.70% , АрдКойн +0.19% тус тус хэлбэлзэлтэй байлаа.
Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮4.2 тэрбумын арилжаа хийгдсэнээс ₮603 сая буюу 15.09%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.
📈 ЭДИЙН ЗАСАГ: ⚖️ Шүүхээс АНУ-ын Ерөнхийлөгчийн тариф тогтоох шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэв 🛑

`Эх сурвалж: tmkenergy.com
🤔 Юу болов: АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын импортын тариф тогтоох шийдвэрийг Холбооны шүүх хүчингүй болгосон түүхэн шийдвэр Лхагва гарагт гарлаа. Энэ шийдвэр нь зөвхөн АНУ-ын дотоодын эдийн засгийн бодлогын асуудал биш, харин олон улсын худалдааны жишиг, хууль ёсны зохицуулалтын тэнцвэрийг дахин хөндсөн явдал болж байна.
🔍 Трампын тариф тогтоох үндэслэл ба IEEPA хуулийн агуулга:
1977 онд батлагдсан “Олон улсын онц байдлын үед эдийн засгийн эрх мэдэл олгох тухай хууль” (IEEPA) нь Ерөнхийлөгчид үндэсний аюулгүй байдалтай холбоотой эдийн засгийн арга хэмжээ авах боломжийг олгодог юм. Энэ хуулийн дагуу Ерөнхийлөгч импорт, экспортын урсгалыг зохицуулж, шаардлагатай тохиолдолд хорио цээр тогтоох эрх мэдэлтэй.
Трампын засаг захиргаа энэхүү хуулийг ашиглан, Конгрессоор батлуулах ёстой тариф тогтоох үйл явцыг тойрч гарахыг оролдсон. Тэрээр үндэсний аюулгүй байдлын нэрийн дор тариф ногдуулах шийдвэр гаргасан бөгөөд үүнийг хар тамхи, хууль бус наймааны эсрэг арга хэмжээ хэмээн тайлбарлаж байв.
⚖️ Шүүхийн шийдвэрийн гол утга:
Олон улсын худалдааны шүүхийн гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй танхим уг маргааныг хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргажээ:
IEEPA хуулийн заалтыг хэт өргөн тайлбарласан гэж үзсэн. Шүүхийн шийдвэрт “IEEPA хуулиар Ерөнхийлөгчид импортын зохицуулалт хийх эрх мэдлийг тодорхой хэмжээнд олгосон боловч, дэлхий дахинд ногдуулсан тарифууд нь уг хуулиар олгогдсон эрх мэдлийн хүрээнээс хэтэрсэн байна” хэмээн онцолжээ.
Аюул заналын шууд холбоо үгүйлэгдсэн. Шүүгчид “хар тамхи болон хууль бус наймааг таслан зогсоох зорилгоор тариф тогтоосон гэх үндэслэл нь эдгээр тарифыг зайлшгүй шаардлагатай гэж үзэх хэмжээнд хүрээгүй” гэж дүгнэсэн байна.
Конгрессын оролцоог үгүйсгэсэн бодлого нь хууль бус. Импортын тарифын бодлого хэрэгжүүлэхийн тулд Конгрессын батламж шаардлагатай атал Трамп үндэсний эдийн засгийн онц байдал зарлаж, энэ байдлыг ашиглан Конгрессоор батлуулахгүйгээр шийдвэр гаргасныг хууль бус гэж үзжээ.
🌐 Эдийн засгийн болон улс төрийн үр нөлөө:
Энэ шийдвэр нь АНУ-ын Ерөнхийлөгчийн гүйцэтгэх эрх мэдлийг хаана хүртэл хязгаарлах вэ гэсэн маргааныг улам хүчтэй өрнүүлэх төлөвтэй. АНУ-ын гадаад худалдааны бодлого, ялангуяа Хятадын эсрэг тарифын бодлого нь сүүлийн жилүүдэд эдийн засгийн гол зөрчил болж ирсэн билээ. Трампын тариф тогтоох бодлого нь дотоодын үйлдвэрлэлээ дэмжих зорилготой мэт харагдаж байсан ч олон улсын худалдааны дүрэм журмыг үл ойшоосон, өргөн цар хүрээтэй алхам болсон нь өнөөдөр шүүхийн шийдвэрээр батлагдлаа.
📝 Трампын засаг захиргааны дараагийн алхам:
Уг шийдвэр гарсны дараа Трампын баг энэ хэргийг яаралтай давж заалдахаа мэдэгдсэн бөгөөд АНУ-ын Дээд шүүх хүртэл сунжрах магадлал өндөр байна. Энэ нь АНУ-ын хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын хоорондын тэнцвэрийг хэрхэн хадгалах вэ гэдэг асуултыг дахин хөндөж, эрх мэдлийн зааг ялгааг шинэчлэн тодорхойлох магадлалтай юм.
👀 Эцэст нь байна аа… АНУ-ын худалдааны бодлого, хууль ёсны зохицуулалт, улс төрийн эрх мэдлийн тэнцвэрийг сорьсон энэ шүүхийн шийдвэр нь дэлхийн зах зээлд чухал нөлөө үзүүлж, цаашдын хөгжлийг тодорхойлох суурь боллоо. Энэхүү хэрэг явцыг бид үргэлжлүүлэн хянаж, хөрөнгө оруулагчид болон олон нийтэд үнэн бодит мэдээллийг хүргэсээр байх болно.
Энэ бүх мэдээллийг Даваа гарагийн MARKET INSIGHT: Хөрөнгийн зах зээлд юу болж өрнөв? лайваар мэдээгээр дэлгэрэнгүй хүлээн авч үзнэ үү. 😇
📈 БОНДЫН ТУХАЙ ТОВЧХОН: Бонд нь тогтвортой, таамаглаж болохуйц, тодорхой орлого олох боломжтой байдгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327
📊 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🤖 Хиймэл оюун ухааны хаан - NVIDIA ба Хятадын худалдааны дайны эргэн тойронд 🌏

Эх сурвалж: wsj.com
🤔 Юу болов? АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн үед тогтворжих дүр зурагтай байгаа ба үүнд NVIDIA компанийн түүхэн амжилт, түүнтэй зэрэгцэн тулгарч буй геополитикийн эрсдэлүүд хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд хэвээр байна. NVIDIA санхүүгийн тайланд компани 44.1 тэрбум долларын орлого олж, өмнөх оны мөн үеэс 69 хувиар өссөн нь хиймэл оюун ухааны салбар дахь “хаан” гэх байр сууриа улам бататгалаа. Энэ өсөлт нь S&P 500 индексийн өсөлтийн гол хөшүүрэг болж байгаа бөгөөд Nvidia нь дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компаниудын нэг хэвээр байгааг дахин харуулж чадлаа.
📈 Санхүүгийн гол үзүүлэлтүүд:
Нийт орлого: 44.1 тэрбум доллар (+12% улирлын дүнгээр, +69% жилийн дүнгээр)
Мэдээллийн төвийн орлого: 39.1 тэрбум доллар (+10% улирлын дүнгээр, +73% жилийн дүнгээр)
Тоглоомын орлого: 3.8 тэрбум доллар (+48% улирлын дүнгээр, +42% жилийн дүнгээр)
Мэргэжлийн дүрслэл: 0.5 тэрбум доллар (улирлын дүнгээр тогтвортой, +19% жилийн дүнгээр)
Автомашины орлого: 0.6 тэрбум доллар (-1% улирлын дүнгээр, +72% жилийн дүнгээр)
OEM & Бусад:0.1 тэрбум доллар (-12% улирлын дүнгээр)
Брутто ашиг: 61% (H20 чипийн 4.5 тэрбум долларын алдагдлыг хасвал 71.3%)
Үйл ажиллагааны ашиг: 21.6 тэрбум доллар
Цэвэр ашиг: 18.8 тэрбум доллар
Хувьцааны ашиг (EPS): 0.81 доллар (H20 алдагдлыг хасвал 0.96 доллар)
🌏 Хятадын зах зээлийн алдагдал:
Гэсэн хэдий ч энэ амжилтын ард шинэ сорилтууд хэвээр байсаар байгаа юм. АНУ-ын Хятадын зах зээл рүү хиймэл оюун ухааны чип экспортлохыг хязгаарласан шинэ хориг нь компанид шууд 4.5 тэрбумын нөөцийн алдагдал авчирсан байна. Үүний үр дүнд дараагийн улиралд 8 тэрбумын орлогын алдагдал хүлээх эрсдэл байгаа бөгөөд энэ нь Хятадын 50 тэрбум долларын AI зах зээлд компанийн байр суурь хүчтэй суларсныг илтгэж байна.
Гүйцэтгэх захирал Женсен Хуанг хэлэхдээ: “Хятадын хиймэл оюун ухааны хөгжил АНУ-ын чипгүйгээр ч үргэлжилнэ. Энэ бодлого өрсөлдөгчдөө илүү хүчирхэг болгож, бидний байр суурийг сулруулж байна.”
⚙️ Мэдээллийн төв – Орлогын гол тулгуур
NVIDIA-ийн орлогын 90%-ийг бүрдүүлдэг мэдээллийн төвийн орлого энэ улиралд 39.1 тэрбум долларт хүрч, жилийн өсөлт 73% байлаа. Blackwell архитектур дээр суурилсан бүтээгдэхүүнүүд Microsoft, OpenAI, Amazon зэрэг томоохон үүлэн үйлчилгээ үзүүлэгчдийн хүчирхэг эрэлтэд тулгуурлаж байна. Томоохон хэрэглэгчид долоо хоногт 72,000 Blackwell GPU бүхий 1,000 гаруй NVL72 суперкомпьютерийн серверийг байнга захиалж байгаа нь энэ зах зээлийн ирээдүй тун өөдрөг байгааг харуулж байна.
🎮 Гэмгүй ч сюрприз – Тоглоомын сегмент
Тоглоомын GPU-уудын орлого ч анхаарал татлаа. Улирлын дүнгээр 48% өсөж, 3.8 тэрбум долларт хүрсэн нь шинжээчдийн таамгийг 30%-иар давсан үзүүлэлт болов. Энэ нь Blackwell архитектурын шинэ үеийн GeForce картууд зах зээлд хүлээн зөвшөөрөгдөж, хэрэглэгчдийн итгэл сэргэж буйг харуулсан хүчтэй дохио болж байна.
🏭 Суверен AI-ийн эрэлт ба Хятадаас өөр ертөнц
Хятад зах зээлд алдагдал хүлээж байгаа ч NVIDIA дэлхий даяар суверен AI төслүүдийн эрэлт хүчтэй байгааг онцолжээ. Япон, Солонгос, Энэтхэг, Канад, Франц, Их Британи зэрэг улс орнууд үндэсний хиймэл оюун ухааны платформ байгуулахад Nvidia-ийн технологийг түшиглэж байгаа нь тус компанийн глобал цар хүрээг улам тэлж өгч байна.
Женсен Хуанг: “Бүх үндэстэн хиймэл оюун ухааныг ирээдүйн аж үйлдвэрийн хувьсгалын зүрхэнд байрлуулж байна. NVIDIA бол зөвхөн аж ахуйн нэгжийн шийдэл нийлүүлэгч биш – харин үндэсний дижитал хөгжлийн үндсэн давхарга болж байна.”
📉 Эрсдэл ба сорилт: Хөрөнгө оруулагчдын болгоомжлол
Төсөөлж байснаас илүү өндөр алдагдлыг нөхөж чадах эсэх нь хөрөнгө оруулагчдын толгойны өвчин болж байна. NVIDIA-ийн хувьцааны ханш 32 дахин PE харьцаанд (ирээдүйн ашгийн үнэлгээ) хүрээд байгаа нь Microsoft-оос өндөр түвшинд оршиж, хэт өөдрөг хүлээлттэй байгаа зах зээлийн өөдөөс тулгарахад хүргэж байна. Үүн дээр нэмэгдэн:
🇨🇳 Хятадын экспортын хориг, Хятадын дотоодын өрсөлдөгчдийн өсөлт
🏭 AMD болон бусад чип үйлдвэрлэгчдийн өсөлт
🏦 Үүлэн үйлчилгээ үзүүлэгчдийн хэт төвлөрөл зэрэг нь урт хугацааны эрсдэл хэвээр байна.
Эцэст нь байна аа… Хэдий тийм боловч, NVIDIA нь хиймэл оюун ухааны эрин үед голлох тоглогч хэвээр байгаа бөгөөд дэлхийн хэмжээнд 100 гаруй AI “үйлдвэр” байгуулж, үндэсний дата төв, суверен AI кластеруудыг тэжээж байгаа нь тус компанийн цаашдын байр суурийг хамгаалж байгаа том давуу тал юм. Бодит орлого, цэвэр ашиг жил дараалан дээд амжилт тогтоосон нь хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин дахин шинэчлэх хөшүүрэг болж байна.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ.
БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД
⚖️ Google-ийн эсрэг өрнөсөн шүүх хурал өндөрлөж байна: АНУ-ын Хууль зүйн яам (DOJ)-ын Google (GOOGL)-ийг өрсөлдөөний эсрэг хэрэгт шүүхийн эцсийн мэдэгдлүүдийг сонсох цаг болсон байна. Энэ шүүхийн шийдвэр нь Chrome зэрэг бүтээгдэхүүнүүдийг тусгаарлах, мөн Apple (AAPL)-ийн 20 тэрбум долларын анхны хайлтын тохиролцоог цуцлахад хүргэж магадгүй байна.
🤝 Meta шинэ хамтрал хийлээ: Meta (META) болон Anduril компаниуд АНУ-ын армийн 100 сая долларын гэрээнд оролцож, хиймэл оюун ухаанаар удирдуулсан VR/AR тулааны төхөөрөмжүүдийг хамтран хөгжүүлэхээр түншлэл байгууллаа.
📊 Palantir АНУ-н Засгийн газартай хамтралаа нэмэгдүүлсээр байна: Трампын засаг захиргаа Palantir (PLTR)-ийн холбооны байгууллагуудтай байгуулсан гэрээг 900 сая доллароос давуулж өргөжүүлжээ. Трамп сонгогдсоноос хойш тус компанийн хувьцаа 140%-иар өссөн байна.
✅ SEC Binance-ийн эсрэг гаргасан хэргийг хэрэгсэхгүй болголоо: SEC нь крипто бирж Binance-ийн эсрэг, Байдены засаг захиргааны үед гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Binance энэ шийдвэрийг “түүхэн мөч” хэмээн үнэлж, талархал илэрхийллээ.
🌍 Дэлхийн хөрөнгө: АНУ дэлхийн сая сая долларын хөрөнгөтнүүдийн 37%, тэрбумтнуудын 33%-ийг эзэмшиж байна. АНУ-д нийт 6 сая гаруй хүн $1 сая доллароос дээш хөрөнгө эзэмшдэг байна.
🧐 ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ? Японы Токио хөрөнгийн бирж нь "Биржийн тахиа" хочтой амьтантай байсан. Энэ тахиа нь орон нутгийн хөрөнгө оруулагчдад зах зээлийн хөдөлгөөн хянахад тусалдаг гэх домог байжээ.

📄 Тайланг нь сонжвол: Costco 2025 оны санхүүгийн тайлангаа танилцууллаа. Орлого жилийн өмнөхөөс 8%-иар өсөж 63.2 тэрбум долларт хүрч хүлээлтээс давсан, нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) нь 4.28 доллар болж мөн адил хүлээлтээс давсан байна. Засварласан дэлгүүрийн борлуулалт нийт 8.0%, АНУ-д 7.9%-иар өссөн бол цахим худалдаа 15.7%-иар өссөн үзүүлэлттэй байна. Гишүүнчлэлийн төлбөрөөс орсон орлого 10%-иар өсч, 1.2 тэрбум доллар болсон нь Costco-ийн үнэнч үйлчлүүлэгчдийн суурийг бататгасан үзүүлэлт боллоо.
Худалдааны аварга компанийн хувьд Walmart болон Target зэрэг өрсөлдөгчдөөсөө түрүүлэн зах зээлд эзлэх байр сууриа улам бэхжүүлж, биеийн дэлгүүр болон цахим худалдааны аль алинд нь амжилттай өргөжиж байна. Дэлхий даяар 905 агуулах (тус улиралд 8 нээгдсэн) болон хямд үнэтэй түлшний борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд ажлын цагийг сунгасан зэрэг нь компанийн үнэ цэнтэй, тохиромжтой үйлчилгээнд төвлөрч байгааг харуулж байна.
КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 🗓️

Эх сурвалж: Investing.com
ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор
Your career will thank you.
Over 4 million professionals start their day with Morning Brew—because business news doesn’t have to be boring.
Each daily email breaks down the biggest stories in business, tech, and finance with clarity, wit, and relevance—so you're not just informed, you're actually interested.
Whether you’re leading meetings or just trying to keep up, Morning Brew helps you talk the talk without digging through social media or jargon-packed articles. And odds are, it’s already sitting in your coworker’s inbox—so you’ll have plenty to chat about.
It’s 100% free and takes less than 15 seconds to sign up, so try it today and see how Morning Brew is transforming business media for the better.