• ArdNews
  • Posts
  • Цахим Мэдээ 06.02

Цахим Мэдээ 06.02

🇺🇸АНУ-ын инфляц 3 жилийн дээд түвшинд хүрч, ХНС-ийн дараагийн алхам анхаарлын төвд орлоо 📈

In partnership with

👋 Шинэ долоо хоногийн мэнд! 2026 оны эхний хагас дууссан байна шүү. Хэрэв хөрөнгө оруулалт хийж эхлээгүй байгаа бол эхлээрэй. 😁

📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 🇺🇸АНУ-ын инфляц 3 жилийн дээд түвшинд хүрч, ХНС-ийн дараагийн алхам анхаарлын төвд орлоо 📈

Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

  • 2026 оны 05 сарын 29-ний Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +0.97% , Nasdaq 100 индекс +1.99% өсөлттэй байсан бол энэ долоо хоногт Биткойн -4.74% , ардкойн +2.53% тус тус хэлбэлзэлтэй байлаа.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮6.4 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮157 сая буюу 2.4%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

📈 ЭДИЙН ЗАСАГ: 🇺🇸АНУ-ын инфляц 3 жилийн дээд түвшинд хүрч, ХНС-ийн дараагийн алхам анхаарлын төвд орлоо 📈

🤔 Юу болов? АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн хамгийн чухалд тооцогддог инфляцын үзүүлэлт болох PCE (Personal Consumption Expenditures) индекс дөрөвдүгээр сард жилийн дүнгээр 3.8%-иар өсөж, 2023 оны дунд үеэс хойших хамгийн өндөр түвшинд хүрлээ.

Мөн хүнс, эрчим хүчний үнийг хассан Core PCE инфляц 3.3% болж өссөн нь ХНС-ийн 2%-ийн зорилтот түвшнээс хэт давсан өндөр хэвээр байна.

📊 Нөхцөл байдал

  • PCE инфляц: 3.8% (3 жилийн дээд түвшин)

  • Core PCE инфляц: 3.3%

  • Хэрэглээний зардал: +0.5%

  • Бодит хэрэглэж болох орлого: -0.5%

  • Өрхийн хуримтлалын түвшин: 2.6% (2022 оноос хойших хамгийн доод түвшин)

  • Бензиний үнэ дөрөвдүгээр сард 12.3%-иар өсөв

  • Ормузын хоолойн нөхцөл байдал эрчим хүчний үнийг огцом өсгөв

Хэдийгээр америкчуудын хэрэглээ өссөн ч бодит орлого буурч, өсөлтийг хадгалахын тулд хуримтлалаа ашиглаж эхэлсэн нь анхаарал татаж байна.

🗣️ Шинжээчдийн дүгнэлтээр: Шинжээчдийн үзэж буйгаар инфляцын дарамт түр зуурын бус болж эхэлж байна.

Fitch Ratings-ийн эдийн засагчдын хэлснээр:
• Эрчим хүчний үнийн өсөлт суурь инфляц руу нэвтэрч эхэлсэн
• ХНС инфляцыг үл хайхрах боломжгүй болсон
• Бодлогын хүү бууруулах хүлээлт улам хойшлогдож магадгүй

Мөн зарим эдийн засагчид АНУ-ын өсөлт өндөр орлоготой өрхүүдийн хэрэглээ, AI хөрөнгө оруулалт болон хөрөнгийн зах зээлийн өсөлтөд хэт түшиглэж байгааг анхааруулж байна.

📈 Зах зээл үүнийг хэрхэн хүлээж авав

  • Зах зээл ХНС 2027 он хүртэл бодлогын хүүг өндөр түвшинд хадгалж болзошгүй гэж үнэлж эхэллээ

  • Долларын ханш сулрав

  • Treasury бондын өгөөж буурлаа

  • Wall Street АНУ–Ираны гал зогсоох хэлэлцээрийн эерэг мэдээлэлд дэмжигдэн өсөлттэй хаагдав

Хөрөнгө оруулагчид инфляцын муу мэдээг түр үл ойшоож, геополитикийн эрсдэл буурах магадлалд илүү төвлөрсөн байна.

🙄 Ерөнхийдөө бол байна аа… АНУ-ын эдийн засагт нэгэн сонирхолтой дүр зураг үүсээд байна. Иргэдийн хэрэглээ өссөн хэвээр байгаа ч бодит орлого буурч, хуримтлалын түвшин огцом багасаж байна. Нөгөө талд инфляц ХНС-ийн зорилтоос улам холдож байгаа нь бодлогын хүүг удаан хугацаанд өндөр түвшинд хадгалах эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Өөрөөр хэлбэл, АНУ-ын эдийн засаг өсөлтөө хадгалж байгаа ч инфляцын дарамт дахин хүчтэй эргэн ирж болзошгүй дохио илэрч эхэллээ. 🚨📊

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ

💼 Яагаад бонд гэж? Тогтмол орлого олох боломжтой, эрсдэл бага тул хөрөнгө оруулагчдын хамгийн түгээмэл сонголтын нэг болдог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327

🗓️ КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARDNEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор

Turn AI into Your Income Engine

Ready to transform artificial intelligence from a buzzword into your personal revenue generator?

HubSpot’s groundbreaking guide "200+ AI-Powered Income Ideas" is your gateway to financial innovation in the digital age.

Inside you'll discover:

  • A curated collection of 200+ profitable opportunities spanning content creation, e-commerce, gaming, and emerging digital markets—each vetted for real-world potential

  • Step-by-step implementation guides designed for beginners, making AI accessible regardless of your technical background

  • Cutting-edge strategies aligned with current market trends, ensuring your ventures stay ahead of the curve

Download your guide today and unlock a future where artificial intelligence powers your success. Your next income stream is waiting.