• Ard News
  • Posts
  • Цахим мэдээ 05.24 (1) (1)

Цахим мэдээ 05.24 (1) (1)

📈NVIDIA-ийн хувьцааны ханш сүүлийн 12 сарын дотор гурав дахин өслөө

Шинэ 7 хоногийн мэнд ээ! Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 📈NVIDIA-ийн хувьцааны ханш сүүлийн 12 сарын дотор гурав дахин өслөө

  • 🚀Аюулгүй хөрөнгийн эрэл хайгуулын үеэр БНХАУ-ын шинэ бондын үнэ огцом өслөө

Шинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлээрэй! 😁 

  • 2024 оны 5 сарын 24-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс -0.48%-ийн уналттай, Nasdaq 100 индекс +0.65%-ийн өсөлттэй байсан бол крипто өнгөрсөн 7 хоногт +0.08%-ийн өсөлттэй хаагджээ.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮3.5 тэрбумын арилжаа хийгдсэнээс ₮83.5 сая буюу 2.37%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: ⏳NVIDIA-ИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ СҮҮЛИЙН 12 САРЫН ДОТОР ГУРАВ ДАХИН ӨСЛӨӨ

Эх сурвалж: Уолл Стрийт Журнал

📢Технологийн салбарын аварга: Технологийн салбарын аваргуудын нэг болох Nvidia компани өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт 2024 оны эхний улирлын тайлангаа танилцуулан хувьцааны ханш 9 хувиар өсөж түүхэн дээд хэмжээ буюу 1000 долларыг даван зах зээлийн үнэлгээ нь 2 их наяд доллароос давлаа. Тус компанийн борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс гурав дахин нэмэгдэж 26 тэрбум долларт хүрч, цэвэр ашиг долоо дахин нэмэгдэж 14.88 тэрбум долларт хүрчээ.

💡Юу нөлөөлөв: Nvidia-ийн хийсэн чипүүд нь хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд маш том түлхэц өгсөн бөгөөд чип үйлдвэрлэлээ зогсооход бараг бүх томоохон салбарын үйл ажиллагааг тасалдуулах боломжтой. Гүйцэтгэх захирал Женсен Хуан аж үйлдвэрийн шинэ хувьсгалын эхлэлийг зарлаж, Nvidia 1 их наяд доллароор "AI үйлдвэр" босгохоо мэдэгдлээ. Хиймэл оюун ухаан нь бараг бүх салбарт бүтээмжийн мэдэгдэхүйц өсөлтийг үзүүлж, компаниудыг илүү зардал, эрчим хүч хэмнэхэд тусалдаг бөгөөд Nvidia-ийн хамгийн том хэрэглэгчид болох Alphabet-ийн Google, Microsoft, Amazon зэрэг үүлэн тооцооллын томоохон компаниуд Nvidia-ийн дата төвийн орлогын 45 орчим хувийг буюу 10 тэрбум гаруй долларыг бүрдүүлдэг гэж мэдэгдэв. Эдгээр технологийн аварга компаниуд нь бүгд 2024 оны эхний улирлын тайландаа AI дэд бүтцэд илүү их хөрөнгө оруулах шаардлагатай гэж үзэн ойрын хугацааны хөрөнгийн зарцуулалтын таамаглалыг онцлон тэмдэглэсэн нь nvidia-ийн хувьцааны ханшийн өсөлтөд нөлөөлжээ.

🔎Цаашид энэхүү өсөлтөө хадгалж үлдэх үү? Хиймэл оюун ухааны хамгийн том платформууд болох OpenAI-ийн Chat GPT нь хүнтэй төстэй текст үүсгэх чадвараараа хэрэглэгчдийг гайхшируулсны дараа Nvidia-ийн борлуулалт нэг жилийн өмнө огцом өссөн. Open AI нь Chat GPT үүсгэхийн тулд Nvidia-ийн мянга мянган AI чипийг ашигласан гэж шинжээчид үзэж байгаа ба томоохон технологийн компаниуд болон хиймэл оюун ухаант стартапууд Nvidia-ийн аль болох олон чип худалдаж авахаар улайрч байгаа нь өсөлтөө хадгалж үлдэх боломжтой хэмээн олон улсын шинжээчид үзэж байна.

🤔Шинэ загварын хүлээлт өмнөх загварын эрэлтэд нөлөөлсөнгүй: Nvidia хоёр сарын өмнө хөгжүүлэгчдийн бага хурал дээр Blackwell нэртэй AI чипийг танилцуулсан боловч энэ оны эцэс хүртэл худалдаанд гаргахгүй гэдгээ мэдэгдсэн. Тиймээс ойрын хугацааны борлуулалтад сөргөөр нөлөөлж болзошгүй хэмээн үзэж байсан хэдий ч одоо худалдаалагдаж буй H100 нэртэй AI чипийг Tesla, Meta Platforms болон бусад технологийн компаниуд хиймэл оюун ухааны хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийн тулд хэдэн мянган ширхгийг худалдаж авахаар төлөвлөж байгаагаа энэ жил мэдэгдсэн зэрэг нь тус компанийн борлуулалт улам өсөх үндэс суурь болсоор байна.

📋Эцэст нь: FactSet-ийн тооцоолсноор Nvidia-ийн жилийн дата төвийн орлого одоогийн 66 тэрбум доллартой харьцуулахад ирэх онд 100 тэрбум ам.долларт хүрнэ гэж Уолл Стрийт таамаглажээ. Гэсэн хэдий ч Nvidia-ийн хамгийн том сорилт нь бизнесийнх нь өөрчлөлттэй холбоотой өндөр хүлээлтийг зохицуулах явдал бөгөөд хувьцааны ханшийг тогтвортой байлгахын тулд Уолл стрийтийн таамаглалыг 1.5 тэрбум доллароор давуулах шаардлагатай хэмээн олон улсын шинжээчид үзэж байна.

Та тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт сонирхож байвал доорх холбоосоор орж, мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.

Холбоо барих утас: 96407073, 86035457

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🤔АЮУЛГҮЙ ХӨРӨНГИЙН ЭРЭЛ ХАЙГУУЛЫН ҮЕЭР ХЯТАДЫН ШИНЭ БОНДЫН ҮНЭ ОГЦОМ ӨСЛӨӨ

Эх сурвалж: Уолл Стрийт Журнал

📢Шинэ бондын огцом өсөлт: БНХАУ-ын 30 жилийн хугацаатай шинэ бондын үнэ саяхан дебют хийснээсээ хойш огцом огцом өсөлтийг үзүүллээ. Хятадын Сангийн яамнаас худалдсан тус бондыг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр стратегийн хөрөнгө оруулагчдад санал болгож, лхагва гарагт Шанхай, Шэньжэний хөрөнгийн бирж дээр арилжаалж эхэлсэн нь жижиглэнгийн хөрөнгө оруулагчдад нээлттэй болсон байна.

📈Баярын салют буудаж эхлэв. Санхүүгийн мэдээллээр хангагч Wind-ийн арилжааны бүртгэлээс үзэхэд лхагва гарагт Шанхайд арилжааны эхний минутад бондын үнэ 13 хувиас илүү өссөн нь арилжаа зогсоход хүргэсэн байна. Өглөөний дунд арилжаа эхлэхэд үнэ өссөөр байсан бөгөөд 10 минут хүрэхгүй хугацаанд 16,571 доллароос 230,000 гаруй доллартой тэнцэх хэмжээний арилжааны дараагаар үнэ нь 25 хувиар өссөн байна.

⛏️Энэхүү өндөр өсөлтийн нууц нь Хятадын төрийн бондын багахан хэсгийг л жижиглэнгийн хөрөнгө оруулагчдад арилжаалах боломжтой болгосонтой холбоотой байж магадгүй тул нэг гүйлгээ нь үнийн томоохон өөрчлөлтийг үүсгэсэн байж болзошгүй юм. 30 жилийн хугацаатай бондын дийлэнх нь Хятадын банк хоорондын бондын зах зээлд бүртгэлтэй бөгөөд зөвхөн банк гэх мэт институциональ хөрөнгө оруулагчдад л худалдаж авах боломжтой байсан. Жижиглэнгийн хөрөнгө оруулагчдад хэдий хэмжээний төрийн бондын хүртээмжтэй байсныг хэн ч мэдэхгүй байгаа бөгөөд өмнө нь Хятадын төрийн үнэт цаасны ердөө 3 орчим хувь нь хоёр бирж дээр арилжаалагддаг байсан гэж Хятадын төв хадгаламжийн клирингийн төв мэдээллээ.

🇨🇳Тус улсад эдийн засаг удааширч, үл хөдлөх хөрөнгийн хямрал үргэлжилж, хөрөнгийн зах зээл тогтворгүй байгаа тул Хятадад аюулгүй хөрөнгийн эрэлт хэрэгцээ өнгөрсөн жилээс өссөн байна. Стратегийн хөрөнгө оруулагчид болон жижиглэнгийн хөрөнгө оруулагчид инфляц бага, эдийн засаг удаашралтай байгаа тул найдвартай, хөрвөх чадвартай хөрөнгийг хайх нь зөв хэмээн Хятадын стратегич нар засгийн газрын бондууд аюулгүй бас хөрвөх чадвартай талаар мэдээлэв.

Эцэст нь: 40 тэрбум юань буюу 5.52 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний 30 жилийн хугацаатай төрийн тусгай бонд нь засгийн газрын энэ онд гаргахаар төлөвлөж буй нэг их наяд юанийн үнэт цаасны эхний багц байв. Орлогыг бизнесийн үйл ажиллагааг идэвхжүүлж, энэ онд Бээжингийн эдийн засгийн өсөлтийг 5% орчим болгох зорилтод хүрэхэд зарцуулах аж.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

🔥АЛИБАБА ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ НӨХЦӨЛТЭЙ ХӨРВӨХ БОНДООР ДАМЖУУЛАН 4.5 ТЭРБУМ ДОЛЛАР БОСГОНО: Алибаба компани долоон жилийн хугацаатай 0.5 хувийн купонтой хөрвөх бонд гаргахаа мэдэгдсэн. Энэхүү бондыг Америкийн хадгаламжийн нэгж хувьцааны анхны хөрвүүлэлтийн үнээр 105.04 доллароор сольж болох бөгөөд энэ нь пүрэв гарагийн хаалтын ханш 80.80 ам.доллароос 30 хувиар нэмэгдэнэ.

📢ЯПОНЫ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ЭРЧИМТЭЙ ХӨГЖИЖ БАЙНА. Сул валют Японы хөрөнгийн зах зээлд ашигтай юу? Иений ханш бага байх нь экспортыг илүү өрсөлдөх чадвартай болгох учир Японы хувьцаанд эерэг нөлөө үзүүлдэг уламжлалтай. Bank of America-ийн мэдээлснээр Топикс индексийн компаниудын талаас илүү хувь нь экспортлогч юм. Долларын ханшийн нэмэгдэл иен бүр Японы хамгийн том компаниудыг хянадаг Топикс 500-д багтах компаниудын үйл ажиллагааны ашгийг 0.5 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж брокер тооцоолжээ.

🚫FTX БИРЖИЙН СЭМ БАНКМЕН-ФРИД ШИНЭ ШОРОНД ШИЛЖИЖ БАЙНА. Албаны хүмүүс Сэм Банкман-Фридийг шинэ шоронд шилжүүлэх үйл явцыг лхагва гарагийн эхээр эхлүүлсэн нь түүний давж заалдах хүсэлтийг бэлтгэхэд нь туслахын зэрэгцээ Нью-Йоркт үлдэх хүслийг нь үгүйсгэв гэж шоронд хоригдож буй FTX үүсгэн байгуулагчийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 📅

Эх сурвалж: Investing.com

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор