• Ard News
  • Posts
  • Цахим мэдээ 05.17

Цахим мэдээ 05.17

АНУ-ын хэрэглээний үнийн индекс 2021 оноос хойших хамгийн бага өсөлтөө үзүүлэв

In partnership with

Шинэ 7 хоногийн мэнд ээ! Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 📈АНУ-ын хэрэглээний үнийн индекс 2021 оноос хойших хамгийн бага өсөлтөө үзүүлэв

  • 🤔Мeme хувьцааны огцом өсөлтөд жиргээ л хангалттай байв уу?

  • 🚀Дэлхийн хамтын хөрөнгө оруулалтын сангийн зах зээлийн төсөөлөл

Шинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлээрэй! 😁 

  • 2024 оны 5 сарын 17-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +1.31%, Nasdaq 100 индекс +1.97%-ийн тус тус өсөлттэй байсан бол крипто өнгөрсөн 7 хоногт +8.72%-ийн өсөлттэй хаагджээ.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮2.4 тэрбумын арилжаа хийгдсэнээс ₮172 сая буюу 7.2%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ЫН ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС 2021 ОНООС ХОЙШИХ ХАМГИЙН БАГА ӨСӨЛТӨӨ ҮЗҮҮЛЭВ

Эх сурвалж: Уолл Стрийт Журнал

📢Эдийн засаг: Өнгөрсөн долоо хоногт гарсан эдийн засгийн шинэ мэдээллүүдээс хамгийн онцлох нь инфляц 4 сард буурсан үзүүлэлттэй байгаа нь оны эхний 3 сарын инфляцын таагүй мэдээнүүдийг үл харгалзан ХНС хүүгээ бууруулах нөхцөлийг бүрдүүллээ.

💡Хэрэглээний үнийн индекс 4 сарын байдлаар хүнс, эрчим хүчний үнэ тогтворгүй байгаа ч өнгөрсөн оны мөн үеэс 3.6 хувиар өссөн байна. Энэ нь 2021 оны 4 сараас хойших хамгийн бага өсөлт юм. Сар бүр хэрэглээний үнийн индекс 0.3 хувиар өссөн нь сүүлийн зургаан сарын хугацаанд анх удаа өсөлт нь өмнөх сараас удааширсан үзүүлэлт боллоо. Хэрэглээний үнийн индексийн бууралтад нөлөөлсөн хүчин зүйлс:

• Хүнсний бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн сараас 0.2 хувиар буурсан нь сүүлийн нэг жилийн анхны бууралт юм.

• Дөрөвдүгээр сард эрүүл мэндийн даатгал болон автомашины даатгал гуравдугаар сартай харьцуулахад удаан өссөн байна.

• Өнгөрсөн 7 хоногт гаргасан тусдаа тайланд өнгөрсөн сард хэрэглэгчдийн зарцуулалт тогтвортой байсныг харуулжээ.

🔎Шинжээчид:Инфляцын түвшин буурна гэдэг нь энэ жил ХНС  бодлогын хүүгээ бууруулахад ойртож байна гэсэн үг боловч энэ нь хэрэгжих эсэх нь ирэх сарын хэрэглээний үнийн индексийн тайлангаас шалтгаална. Гэсэн хэдий ч шинжээчид 2024 ондоо багтаан 2 удаа хүүгээ бууруулна гэж таамаглаж байгаа бөгөөд эхний хүүгийн бууралт 9 сараас эхлэх таамаглалтай байна.

📊Инфляц буурахад юу нөлөөлж байна вэ? Хөдөлмөрийн статистикийн товчооны мэдээлснээр, инфляцыг бууруулахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Үүнд: орон сууцны түрээсийн үнэ болон байгалийн хий нь үнийн өсөлтийн 70 гаруй хувийг бүрдүүлж байгаа юм. 4 сард байгалийн хийн үнэ 2.8 хувиар өссөн нь сүүлийн үеийн нефтийн үнийн өсөлт нөлөөлсөн байна. Мөн орон сууцны нэмүү өртөг нэмэгдсэн ч түрээсийн үнэ сүүлийн хоёр жилийн хугацаанд хамгийн бага хурдтай өссөн нь эдийн засагчдад үнэ буурах хандлагатай байгааг харуулж байна.

Та тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт сонирхож байвал доорх холбоосоор орж, мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.

Холбоо барих утас: 96407073, 86035457

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🤔МEME ХУВЬЦААНЫ ОГЦОМ ӨСӨЛТӨД ЖИРГЭЭ Л ХАНГАЛТТАЙ БАЙВ УУ?

Эх сурвалж: Уолл Стрийт Журнал

📢Онцлох нь: Өнгөрсөн 7хоногийн Даваа гарагт Roaring Kitty нэрээрээ алдартай meme хувьцааны арилжаачин Кейт Гилийн жиргээ GameStop болон AMC-ийн хувьцааг огцом өсгөлөө. Тэрээр 2021 онд дэлхийн анхаарлыг GameStop буюу видео тоглоомын зах зээл рүү чиглүүлэхэд тусалж, сонирхогчдын олон тооны худалдаачдад урам зориг өгч, видео тоглоомын жижиглэн худалдаалагчдын хувьцааг өсгөхөд голлон нөлөөлсөн. Харин хэсэг чимээгүй байсан Кейт Гили 3 жилийн дараа өөрийн X хуудсандаа суудал дээрээ урагш бөхийж буй хүний зургийг нийтэлсэн байна.

📈Үүнд жиргээ л хангалттай байв уу?. Кейт Гилийн жиргээнд ямар нэгэн хувьцааг дурдаагүй байсан ба Даваа гарагт GameStop-ийн хувьцааны үнэ 74 хувиар өссөн бол мягмар гарагт хувьцааны ханш 60 хувиар өссөн ба нийт 2 хоногийн дотор зах зээлийн үнэлгээг 9.6 тэрбум доллароор нэмэгдүүлсэн байна. AMC Entertainment AMC-ийн хувьцаа мөн адил хугацаанд хугацаанд 135% өссөн байна. Энэ долоо хоногт Plug Power 34%, BlackBerry 20%, Koss 92% өссөн байна.

⛏️Энэхүү өсөлтийн учир шалтгаан: 2021 оноос мийм хувьцаа буюу нийгмийн сэтгэл хөдлөлийн нөлөөллийн улмаас нэр хүндтэй болсон компаниудын хувьцаанд хөрөнгө оруулдаг сонирхогчдын үе бий болсноор “деген” арилжааны тогтвортой хүч эхэлсэн. Деген арилжаачид нь ихэвчлэн бизнесийн үндсэн зарчмуудад санаа тавьдаггүй зөвхөн нийгмийн сэтгэл хөдлөлийг даган арилждаг хүмүүсийг хэлдэг бөгөөд GameStop хувьцааны өсөлтийн нууц нь Roaring Kitty 3 жилийн дараах жиргээ нь эдгээр арилжаачдын сонирхлыг татсан нь хоёрхон хоногийн дотор 134 хувийн өсөлтийн нууц байв.

⏳Эцэст нь: АНУ-ын хөрөнгийн зах зээл мийм хувьцааныхтай зэрэгцэн өсөж, Nasdaq 100 индекс бүх цаг үеийн дээд түвшинд хүрлээ. Инфляцын мэдээ эерэг гарсантай холбоотой хөрөнгө оруулагчид Холбооны нөөцийн сан хэзээ хүүгээ бууруулж эхлэх тухай хүлээлтийг эргэн харахаас аргагүйд хүргэсний дараа өнгөрсөн сард зогсонги өсөлттэй байсан голлох индексүүд эргэн өсөлтийг үзүүллээ.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САН: 🚀ДЭЛХИЙН ХАМТЫН ХОС-ИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТӨСӨӨЛӨЛ

💸Дэлхийн хамтын хөрөнгө оруулалтын сан (ХОС)-ийн зах зээл 2022 онд $66.3 их наядын үнэлгээтэй байсан бол Spherical Insights олон улсын зах зээлийн судалгааны байгууллагын тооцооллоор 11.2%-ийн жилийн дундаж өсөлттэйгөөр 2032 он гэхэд $191.8 их наядад хүрнэ гэж дүгнэжээ. 

Тус байгууллагын 2022-2032 оны зах зээлийн урьдчилсан тооцоог товчхон хүргэе. 

  1. Дэлхийд хамтын ХОС-ийг нээлттэй, хаалттай гэсэн хоёр төрөлд хуваадаг. Тэгвэл нээлттэй хамтын ХОС нь илүүтэйгүүр давамгайлж нийт орлогын 78.6 хувийг эзэлнэ.

  2. Хөрөнгө оруулагчдыг төрлөөр нь хувь хүн ба институц гэж хуваадаг бөгөөд хувь хөрөнгө оруулагч болон жижиг дунд бизнесүүд зах зээлд хүч түрэн орж ирнэ. 

  3. Хамтын ХОС нь банк, хөрөнгө оруулалтын зөвлөх, шууд борлуулалт, брокер дилер болон бусад аргаар борлуулагддаг. Шууд борлуулалт 37.2%-иас дээш хувийг эзэлж орлогын хамгийн том хувийг бүрдүүлнэ. 

  4. Хөрөнгө оруулалтын стратегийн хувьд хувьцааны хөрөнгө оруулалт нэмэгдэх төлөвтэй байна. 

  5. Хойд Америк зах зээлийн 41.8%-иас дээш хувийг бүрдүүлнэ. Түүнчлэн Европын зах зээл хурдацтай өсөхөөр байгаа нь дотроо олон улстай тус зах зээлийн төрөл бүрийн зохицуулалтын орчинтой холбоотой. Тэр дундаас Люксембург болон Ирланд улсууд зохицуулалтын хувьд хамгийн таатайд тооцогджээ.

Эцэст нь хамгийн анхдагч санхүүгийн хэрэгслүүдийн нэг болох хамтын хөрөнгө оруулалтын сангийн орчин Монгол улсад 2013 онд Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдсанаар бий болсон бол анхны хамтын ХОС нь 2020 онд байгуулагдаж байжээ. 

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

🔥УОРРЕН БАФФЕТЫН БЕРКШИР ӨӨРИЙН НУУЦЛАГ ХУВЬЦААГ ИЛЧИЛЖЭЭ: Уоррен Баффетын сан өнгөрсөн оны хагас жилээс хойш дэлхийн хамгийн том даатгалын компаниудын нэг Chubb-д хөрөнгө оруулж байсан нь олон нийтэд ил тод боллоо. Тэрээр даатгалын салбар Беркширт өндөр ач холбогдолтой хэвээрээ байгааг дашрамд онцолсон юм.

📢УИХ-ААС ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАТАЛЛАА. Тус хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтөд санал оруулагчид энэхүү хууль батлагдсанаар үнэт цаасны зах зээл дэх зардал буурах, бүтээгдэхүүний төрөл нэмэгдэх ач холбогдолтой гэж үзсэн байна.Тухайлбал Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, МҮЦАЭХ-оос холбогдох харилцааг зохицуулах 12 журмыг шинээр болон шинэчлэн батлах эрх үүсэж, тус журмууд батлагдсанаар шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрэх эрх зүйн зохицуулалт бүрдэх юм.

🚫БНХАУ УНАЛТТАЙ БАЙГАА ҮЛ ХӨДЛӨХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨСГӨХИЙН ТУЛД НУХАЦТАЙ ХАНДАЖ БАЙНА. БНХАУ үл хөдлөхийн зах зээлээ сэргээхийн тулд хамгийн зоригтой алхмаа хийлээ. Өөрөөр хэлбэл орон сууцны зээлийн хүүгийн доод хэмжээг цуцлах, орон сууц худалдан авах хүсэлтэй иргэдийн урьдчилгаа төлбөрийг бууруулах зэрэг олон арга хэмжээг авч байгаа бөгөөд засгийн газраас ард иргэдээ үл хөдлөхийн зах зээлд орж ирэхийн уриалсаар байна.

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 📅

Эх сурвалж: Investing.com

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор

Green Energy Meets Bitcoin, Hidden Gem Company

This tiny company has all but cemented itself in the future list of bitcoin mining giants.

An industry shakeup of environmental regulations could spell catastrophe for others, while this company begins to soar.

The underlying factors?

Cheap production and carbon neutral mining.

But that’s just the start of it.

Subscribe to Bullseye Trade to learn more.