• Ard News
  • Posts
  • Цахим мэдээ 05.10(1)

Цахим мэдээ 05.10(1)

БНХАУ-ын MSCI Chine индексийн 3 жилийн дараах огцом өсөлт

Шинэ 7 хоногийн мэнд ээ! Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:  

  • 📈БНХАУ-ын MSCI Chine индексийн 3 жилийн дараах огцом өсөлт

  • 🏛️Их Британийн төв банк бодлогын хүүгээ 16 жилийн түүхэн дээд түвшиндээ хэвээр үлдээв

  • 🚀Энэтхэг Улсын хамтын хөрөнгө оруулалтын сангийн зах зээл 19 хувийн өсөлт үзүүлж АНУ, ЯПОН, БНХАУ-ыг ардаа хаялаа

Шинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлээрэй! 😁 

  • 2024 оны 5 сарын 10-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +1.8%, Nasdaq 100 индекс +0.55%-ийн тус тус өсөлттэй байсан бол крипто өнгөрсөн 7 хоногт -0.49%-ийн уналттай хаагджээ.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮2.1 тэрбумын арилжаа хийгдсэнээс ₮204 сая буюу 9.4%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🚀БНХАУ-ЫН MSCI CHINA ИНДЕКСИЙН 3 ЖИЛИЙН ДАРААХ ОГЦОМ ӨСӨЛТ

Эх сурвалж: Уолл Стрийт Журнал

📢Их наяд долларын асуулт. Тэд энэ удаад жинхэнээсээ буцаж ирсэн үү? Өнгөрсөн сараас эхлэн БНХАУ-ын хувьцаанууд хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байсаар л . Хонг Конг болон АНУ-д бүртгэлтэй дотоодод арилжаалагддаг хувьцаанууд болон Хятадын компаниудыг багтаасан MSCI Chine индекс 3-р сарын сүүлчээс хойш 10 хувиар өсөж бусад голлох индексүүдээс өндөр өсөлтийг үзүүлсэн бол S&P 500 индекс мөн хугацаанд 1.3 хувиар унасан байна. MSCI Chine индексийн өсөлт нь Хятадын хувьцааг бухын зах зээлийн рүү шилжсэн үү гэсэн асуулт хөрөнгө оруулагчдын дунд үүсээд байна.

💡Энэхүү өсөлтийн шалтгаан нь БНХАУ-ын эдийн засгийн өсөлт өнгөрсөн улирлын төсөөллөөс давж гарсан мөн үйлдвэрлэлийн индексийн өсөлт зэрэг нь голлон нөлөөлжээ. Гэвч үл хөдлөхийн зах зээл уналттай хэвээр байгаа ч Бээжин хотын удирдагчид саяхан борлогдоогүй орон сууцны хэт их ачааллыг арилгах шинэ төлөвлөгөө гаргахаа мэдэгдсэн байна.

🤔Хөрөнгө оруулагчдын эргэлзээ: 3 жил дараалан уналттай байсны дараах огцом өсөлт нь эргэлзээг төрүүлэв. MSCI Chine индекс 2022 оны 10 сараас эхлэн цар тахал дуусаж гадаад худалдаа сэргэнэ гэсэн итгэл найдвараар гурван сарын хугацаанд 57 хувиар өссөн боловч Хятадад цар тахлын дараах сэргэлт төсөөлснөөс сайнгүй байсан нь дахин уналтын тренд лүү шилжсэн. Энэ удаад хөрөнгө оруулагчид илүү няхуур хандаж байна.

📊Хамгийн чухал нь Хятадын хувьцаанууд 3 жилийн хугацаанд хагасаас илүү үнээ алдсан нь зах зээл дээр хямдаар үнэлэгдэж байна. Мөн стратегийн хөрөнгө оруулагчид Хятадын эдийн засгийн нөхцөл байдал тодорхой хэмжээнд сайжраагүй ч тус улс руу чиглэх мөнгөний урсгалаа нэмэгдүүлсээр байна. Тухайлбал, хуучин Азийн сангууд болон хөгжиж буй зах зээлийн сангууд өнгөрсөн сард Хятадын уналттай байх байр суурийг 0.8 хувиар бууруулсан байна.

Эцэст нь Хятадын ААН-дийн ашигт ажиллагаа сул хэвээр байна. Үл хөдлөхийн салбарын уналт дотоодын эрэлтэд нөлөөлсөн хэвээр байгаа бол үйлдвэрлэгчийн үнийн уналт нь үйлдвэрлэгчдийн ашгийг бууруулсаар байна. Goldman Sachs хөрөнгө оруулалтын банкны шинжээчдийн мэдээлснээр MSCI China индекс дэх хувьцааны нэгж хувьцаанд ногдох ашгийг 7 хувиар бууруулсан боловч зарим салбар, тухайлбал онлайн худалдааны компаниуд ашиг орлогыг ахиулсан байна. Хямдхан үнэлгээ, хөрөнгийн урсгалын эрч нь Хятадын зах зээлийг хэсэг хугацаанд өсөлттэй үргэлжлүүлж магадгүй. Гэсэн хэдий ч илүү тогтвортой өсөлтөд хүрэхийн тулд орлогын өсөлтийг сэргээх шаардлагатай.

Та тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт сонирхож байвал доорх холбоосоор орж, мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.

Холбоо барих утас: 96407073, 86035457

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🏛️ИХ БРИТАНИЙН ТӨВ БАНК БОДЛОГЫН ХҮҮГЭЭ ХЭВЭЭР ҮЛДЭЭВ

Эх сурвалж: Уолл Стрийт Журнал

🇬🇧Бодлогын хүүг хэвээр үлдээв: Их Британийн Төв банк өнгөрсөн пүрэв гаригт бодлого боловсруулагчдынхаа 6 дахь удаагийн уулзалтаар бодлогын хүүгээ 5.25%-д үлдээсэн нь хөрөнгө оруулагчид болон эдийн засагчдын хүлээлттэй нийцэв. Гэвч Мөнгөний бодлогын хорооны есөн гишүүний хоёр нь бодлогын хүүг 5 хувь болгон бууруулахаар санал өгсөн бөгөөд ирэх саруудад бодлогын хүүгээ бууруулах хандлагатай байгаагаа мэдэгдлээ. Мөнгөний бодлогын хорооны дараагийн уулзалт 6, 8-р сард болох ба Их Британийн төв банк ХНС-аас урьтаж бодлогын хүүгээ бууруулах магадлалтай байна. ХНС-аас өмнө бодлогын хүүгээ бууруулах нь фунт стерлингийн доллартой харьцах ханшийг сулруулж, импортын бараа, үйлчилгээний үнийг өсгөх эрсдэлтэй хэдий ч хүүгээ бууруулахгүй хэтэрхий удаан хүлээх нь эдийн засгийн сэргэлтийг удаашруулах эрсдэлтэй гэж үзсэн байна.

📈Эдийн засаг: Бодлогын хүү нь эдийн засгийн цаашдын хувь заяаг илэрхийлдэг ба сүүлийн 18 сарын хугацаанд АНУ-ын эдийн засаг хурдацтай өсөж байсан ч ОХУ болон Украины мөргөлдөөний улмаас эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг нь Их Британи болон Европын орнуудад хүндээр нөлөөлсөн. Их Британи энэ цочролоосоо сэргэж эхэлж байгаа ба эдийн засгийн гарц өнгөрсөн оны сүүлийн 2-р улиралд буурсан ч 2024 оны эхний улиралд дахин өсөх төлөвтэй байна.

✔️Инфляц : Төв банк энэ оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 0.25 хувиас 0.5 хувьд, ирэх оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 0.75 хувиас 1 хувьд хүргэсэн байна. Инфляц сүүлийн саруудад тогтмол буурч, төв банк 4-р сард зорилтот 2 хувьд хүрсэн байх магадлалтай гэж мэдэгдсэн ч албан ёсны тоо 5-р сарын 22-нд гарахаар хүлээгдэж байна.

⏳Эцэст нь: Европт Швейцар, Шведийн төв банкнууд 2021 онд инфляцын өсөлт эхэлснээс хойш анх удаа бодлогын хүүгээ бууруулсан бол Европын Төв банк 6-р сарын эхээр бууруулна гэж хатуу мэдэгдсэн. Их Британийн бодлого боловсруулагчид ирэх сарын бодлогын хүүгийн шийдвэрээ гаргахдаа инфляц болон ажилгүйдлийн түвшинг анхааралтай ажиглана гэж мэдэгдэв.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САН: 🚀ЭНЭТХЭГ УЛСЫН ХАМТЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ЗАХ ЗЭЭЛ 19 ХУВИЙН ӨСӨЛТ ҮЗҮҮЛЖ АНУ, ЯПОН, ХЯТАДЫГ АРДАА ХАЯЛАА

Эх сурвалж: Морнинг стар

🗝️Өсөлтийн гол нууц: 2023 он Энэтхэгийн хамтын хөрөнгө оруулалтын сангийн зах зээлд хурдацтай өсөлт, түүхэн их хэмжээний хөрөнгө авчирсан жил байлаа. Америкийн санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч Morningstar байгууллагын судалгаагаар өнгөрөгч онд Энэтхэгийн хамтын хөрөнгө оруулалтын сангийн зах зээлийн өсөлт 19%-д хүрсэн байна. Энэ хурдацтай өсөлтөд юу нөлөөлснийг товчхон тайлбарлая. 

⛏️Технологийн дэвшил. Улирал бүр шинэчлэгдэж байгаа ухаалаг гар утас, өндөр хурдны утасгүй сүлжээ болох 5G ба 6G зэрэг техник технологийн хурдацтай хөгжил нь өнөөдөр бидэнд утсаараа хүссэн санхүүгийн үйлчилгээгээ авахад хялбар байдлыг бий болгосон. Сангийн нэгж эрхийг хэзээ авч, хэзээ зарахаа өөрөө шийдэх бүрэн боломжийг хөрөнгө оруулагчдад олгосноороо маш том давуу тал болсон юм.

👆Ард иргэдийн санхүүгийн боловсрол дээшилсэн. YouTube ороод нэг сэдвээр хайлт хийхэд л энэтхэг залуугийн хичээл гарч ирдгийг бүгд л мэднэ. 2023 онд Энэтхэг улсын хүн амын 27% (390 сая хүн) нь санхүүгийн боловсролтой гэсэн судалгаа гарсан. Энэ тоо 20 жилийн дотор 50%-д хүрэх боломжтой ч гэж тооцоолсон байна.

💳Орлогын түвшний өсөлт. Сүүлийн 10 жилийн хугацааг харвал Энэтхэгт ядуурлын түвшин 17% буурч, нэг хүнд ногдох ДНБ-ий өсөлт 2023 онд 6.3%-д хүрч дэлхийн дундаж болох 2.9%-аас 2 дахин өндөр гарчээ.

🎉Биет хөрөнгөөс татгалзаж эхэлсэн. Дээр дурдсан шалтгаануудаас гадна Ковид-19 цар тахлын улмаас хэсэг хугацаанд гэртээ хийцгүй суусан залуу энэтхэгчүүд үл хөдлөх, алт, тэр бүү хэл банкны хадгаламж зэргээс татгалзаж хөрөнгийн зах зээл, тэр дундаа хөрөнгө оруулалтын санд ихээр хөрөнгө оруулах болсон байна. 

Эцэст нь: Энэ бүхний үр дүнд 1.4 тэрбум хүн амтай улсад  20 сая гаруй хөрөнгө оруулагч нэмэгдэж, давтагдаагүй тоогоор нийт 40 сая гаруй данс бүртгэгджээ. Түүнчлэн тус улсын хөрөнгө оруулалтын сангийн зах зээл 33 сарын туршид тасралтгүй өсөж 2023 оны 11 сард түүхэн дээд үзүүлэлт болох 2.1 тэрбум ам. долларт хүрсэн байна. Үүнд №1 бүтээгдэхүүнээр хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг сар бүр авах автомат таталтын тохиргоотой бүтээгдэхүүн шалгарчээ. Яг л манай Ухаалаг Хөрөнгө Оруулагч гэсэн үг.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

🔥АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЖО БАЙДЕН БНХАУ-ЫН СТРАТЕГИЙН САЛБАРУУДАД ГААЛИЙН ТАТВАР НОГДУУЛАХААР БОЛЖЭЭ. Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа ирэх долоо хоногт Хятадын татварын талаар өргөн цар хүрээтэй шийдвэрийг гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь стратегийн гол салбарууд болох цахилгаан автомашин, батерей, нарны зай зэрэг үйлдвэрүүдэд чиглэж, одоо байгаа татваруудыг голчлон хэвээр үлдээхээ мэдэгдэв.

📢САУДЫН АРАБЫН УГСАА ЗАЛГАМЖЛАХ ХАНХҮҮ ЭНЭ САРЫН СҮҮЛЭЭР ЯПОНД АЙЛЧИЛНА. Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман энэ сарын сүүлээр Ойрхи Дорнодоос гадуур ховор аялал хийхээр Японд айлчлах гэж байна. Япон бол Саудын Арабаас түүхий нефтийн хамгийн том худалдан авагчдын нэг бөгөөд тус улсын баялгийн сан нь Nintendo Co-ийн хамгийн том хувьцаа эзэмшигчдийн нэг юм.

🚫ИТАЛИЙН АЖ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ГАРЦ ГЭНЭТИЙН УНАЛТАД ОРОВ. Тус улсын эдийн засаг өсөлтийн хурдацтай тэмцэж, хөрөнгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2-р сард -3.8%, завсрын бүтээгдэхүүний үйлдвэрлэл -0.1 хувиар буурсан байна.

🏛️СИСТЕМИЙН НӨЛӨӨ БҮХИЙ 5 БАНКНЫ САЛБАРЫН СУДАЛГАА: 2024 оны 1-р улирлын байдлаар олон нийтэд нээлттэй арилжааны банкуудын тайлан баланс дээр хийсэн банкны салбарын судалгаа гарчээ.

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 📅

Эх сурвалж: Investing.com

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор