- Ard News
- Posts
- Цахим мэдээ 05.03 (1)
Цахим мэдээ 05.03 (1)
Зэсийн ханш огцом өсөхтэй зэрэгцэн Монголын уул уурхайн биржээр арилжаалагдаж эхэллээ
Шинэ 7 хоногийн мэнд ээ! Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:
⛏️Зэсийн ханш огцом өсөхтэй зэрэгцэн Монголын уул уурхайн биржээр арилжаалагдаж эхэллээ.
🇯🇵💴Японы иений ханш 34 жилийн түүхэн дэх хамгийн доод түвшиндээ хүрлээ
Шинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлээрэй! 😁
2024 оны 5 сарын 3-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс -0.43% уналттай, Nasdaq 100 индекс +0.55%-ийн өсөлттэй байсан бол крипто өнгөрсөн 7 хоногт -6.25%-ийн уналттай хаагджээ.
Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮2.8 тэрбумын арилжаа хийгдсэнээс ₮361 сая буюу 12.9%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.
ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛ: ЗЭСИЙН ХАНШ ОГЦОМ ӨСӨХТЭЙ ЗЭРЭГЦЭН МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН БИРЖЭЭР АРИЛЖААЛАГДАЖ ЭХЭЛЛЭЭ
Эх сурвалж: Уолл Стрийт Журнал
Зэсийн ханшийн өсөлтийн нууц🕵️♂️ Зэсийн бухын зах зээл Лондонгийн Металлын Биржийг донсолгож байна. Хятадын эдийн засаг саарсан 2023 оны төгсгөлд гурван сарын хугацаат зэсийн фьючерсийн үнэ метр тонн тутамд $8000-оос бага байсан ч Лхагва гарагт $9700-оос дээш түвшинд очлоо. Энэ нь оны эхнээс 13 орчим хувиар өссөн дүн болж байна.
🤔Зэсийн үнэ өсөхөд юу нөлөөлөв? Зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт бус байдлаас улбаалан зэсийн үнэ дээшилж байна. АНУ-ын хүлээлтээс давсан эдийн засгийн хүчтэй өсөлт, удаан хүлээгдсэн Хятадын боловсруулах салбарын сэргэлт нь нийт эрэлтийг өдөөж байгаа бол хэд хэдэн зэс олборлолтын компаниудын үйлдвэрлэл багассан, дэлхийн хамгийн том зэсийн уурхайнуудын нэг болох “Cobre Panama”-г хаасан нөхцөл байдал, сунжирсан явдлууд нь нийлүүлэлт талд хүндхэн сорилтыг бий болгож байна.
🕵️♀️🕵️♂️Шинжээчид: “Citi Group” буюу үндэстэн дамнасан хөрөнгө оруулалтын банкны шинжээчид дараагийн гурван жилийн хугацаанд нэг сая метр тонн зэсийн хомсдол зах зээлд бий болно гэж тооцсон бол Morgan Stanley 700,000 метр тонн гэж тооцжээ. Дэлхийн зэсийн нийлүүлэлтийн талыг нь бүрдүүлдэг Хятадын зэсийн эрэлт 2024 оны эхээр огцом өсөж, жилийн 18%-ийн өсөлтийг сүүлийн 5 сарын хугацаанд бий болгоод байна. Үүний голлох хүчин зүйл нь зэсийг түлхүү ашигладаг цэвэр эрчим хүчний шилжилт юм. 2024 оны эхээр Хятадын цахилгаан авто машины үйлдвэрлэл 30 хувиар өссөн бол суурилагдсан нарны хавтангийн хүчин чадал 2023 онд 60 хувиар өсжээ.
📊Цаашид: Энэ бүхэн зэсийн үнийг цаашид өндөр түвшинд хадгалах хүчин зүйл болж байгаа ч зах зээлд хэд хэдэн эрсдэл байсаар байна.
📈Нийлүүлэлтийн тэлэлт. Deutsche Bank-ийн тооцооллоор хэрвээ Cobre Panama-ийн үйл ажиллагаа дараа жил хүртэл идэвхгүй хэвээр байвал зэсийн эрэлт нийлүүлэлтээс 3 хувиар давах төлөвтэй байна. Харин уурхай эргээд нээгдсэн тохиолдолд дараа жил зах зээлд 1.8%-ийн илүүдэл бий болно гэж тооцжээ.
🛬Хятадын эрэлт буурах. Үл хөдлөх салбар уналттай байгаа нь зэсийн эрэлтийг эрчим хүч, цахилгаан бүтээгдэхүүний салбараас илүү хамааралтай болгосон. Зэсийг түлхүү ашигладаг салбарууд (ялангуяа, цахилгаан машин, нарны хавтан) зах зээл өөртөө шингээж авахад хүндрэл тулгарч болохуйц хэмжээний их үйлдвэрлэлийг бий болгосон нь цаашид зэсийн үнийг бууруулах эрсдэл болж байна.
🇨🇳Хятадын төсвийн бодлого сулрах. Их хэмжээний өр, үл хөдлөх салбарын уналттай тулгараад байгаа Хятадын төсвийн бодлого энэ жил суларвал цэвэр эрчим хүчний шилжилтийг удаашруулж, зэсийн эрэлтийг бууруулна.
Зэсийн зах зээлийг гэрэлтэй ирээдүй хүлээж байгаа ч үүнд хүрэх зам дардан байхгүй нь. 2024 онд Хятадын эдийн засаг, Cobre Panama-ийн нөхцөл байдал зэсийн зах зээлд хүчтэй нөлөөлөх төлөвтэй байна.
⛏️Энэхүү үйл явдалтай зэрэгцээд: Монголын Хөрөнгийн Бирж дээр 4 сарын 29-нд зэсийн баяжмалын анхны арилжааг явуулсан. Зэсийн баяжмалыг биржээр арилжаалсан эхний өдөр Эрдэнэт үйлдвэр 3000 тонны баяжмалыг амжилттай арилжаалж, Монгол Улсын уул уурхайн түүхэнд шинэ хуудсыг нээлээ. Харин “Оюу толгой”-н хувьд энэ асуудлаар “Рио Тинто” болон “Оюу толгой” ХХК-ийн удирдлагуудтай хэлэлцээ хийж байна.
Та тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт сонирхож байвал доорх холбоосоор орж, мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.
Холбоо барих утас: 96407073, 86035457
ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: ЯПОНЫ ИЕНИЙ ХАНШ 34 ЖИЛИЙН ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ДООД ТҮВШИНДЭЭ ХҮРЛЭЭ
Эх сурвалж: Уолл Стрийт Журнал
Япон улсын үндэсний мөнгөн тэмдэгт💴: Япон Улсын үндэсний мөнгөн тэмдэгт болох иений доллартой харьцах ханш 34 жилийн түүхэнд хамгийн доод түвшинд хүрлээ. Японы төв банк өнгөрсөн 5 дахь өдөр бодлогын хүүгээ хэвээр үлдээснээр долларын эрэлт ихсэн иений ханшид нөлөөлжээ.
Энэхүү уналтын шалтгаан юунд байв💱? АНУ-ын ХНС мөнгөний бодлогын хурлаар бодлогын хүү бууруулахгүй байж магадгүй гэсэн мэдэгдэл нь японы иен долларын эсрэг сулрах болсон шалтгаан болоод байна. Валютын ханшийн сулрал тухайн валютын эрэлт нийлүүлэлтийн зарчмаар явагддаг. Сөрөг хүүгийн бодлогоос 3 сард татгалзан эерэг хүүгийн бодлого руу шилжиж бодлогын хүүгээ 0 хувиас 0.1 хувьд барих болсон ч энэ нь АНУ-ын бодлогын хүү 5.00-5.25 байгаа нь японы ард иргэд иенээс илүү доллар худалдаж авах сонирхолтой болгосон байна.
🤔Япон улс яагаад бодлогын хүүгээ нэмж болохгүй гэж? 2024 оны эхний улирлын байдлаар Япон улсын өрийн харьцаа 264 хувь байна. Энэ нь хөгжингүй орны хувьд хамгийн өндөр хувь юм. Япон улс яагаад ийм их өртэй байна вэ? 1991 онд Японы хөрөнгийн зах зээлийн үнийн хөөс хагарснаар ДНБ бодит утгаараа мэдэгдэхүйц буурч “Алдагдсан 10 жил гэж тодорхойлсон эдийн засгийн удаан хугацааны зогсонги байдал үүссэн.
Алдагдсан арван жилийн хугацаанд 2008 оны Их хямрал, мөн гурван удаагийн гамшиг (газар хөдлөлт, цунами, цөмийн гамшиг гэх мэт) зэрэг үндэсний хоёр хямрал зэрэг олон сорилтуудын хариуд Япон улсын өр нэмэгдсээр байна. Энэ их өртэй улс бодлогын хүүгээ нэмэх үед дагаад зээлийн хүү нэмэгдэж улмаар Япон улс ойрын хугацаан энэ их өрийн хүүгийн дарамтад орох эрсдэлтэй учир бодлогын хүүгээ өсгөхгүй байгаа нэг шалтгаан билээ.
Нөгөө талаас өөр нэг хардалт🤫: АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч экс ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ болон Япон улсыг өөрийн орны валютыг санаатайгаар долларын эсрэг сулруулж байна гэсэн байр суурийг илэрхийлээд байна. Баримт нотолгоо байхгүй ч Дональд Трампын баг Япон улс бодлогын хүүгээ нэмэхгүйгээр гадаад худалдааны орц гарцыг сайжруулах зорилгоор иений ханшийг зориудаар буулгаж экспортын хэмжээг нэмэгдүүлж байна гэсэн хардлага төрсөөр байгаагаа илэрхийлсэн. Гэвч Япон улс Даваа гарагт иений ханшийн уналтыг зогсоохын тулд зах зээлд интервенц хийсэн бөгөөд Даваа гарагийн арилжаагаар иен нэг долларт ¥156 иен буюу түүнээс дээш болтлоо өссөн байна.
⏳Эцэст нь: Ямартай ч АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп мөрийн хөтөлбөртөө АНУ-ын худалдааны алдагдлыг бууруулах зорилгоор долларын ханшийг сулруулах талаар бодож байгаа дурдсан. Энэ нөхцөл байдалд иений ханш улам суларч байгаа нь тийм ч таатай нөхцөл байдал биш билээ. Тиймээс Япон Улсын төв банк ямар шийдвэр гаргах нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ
БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД
🇲🇳ИНФЛЯЦ ЗОРИЛТОТ ТӨВШИНДӨӨ БАЙХ БОЛОМЖТОЙ.Хэрвээ хөдөө аж ахуйн салбар уналт үзүүлээгүй бол дотоодын эдийн засаг өнгөрсөн оныхоос илүү өндөр өсөлттэй гарахаар байлаа. Монгол Улсын гадаад өрийн эргэн төлөлтийн хуваариас харахад 2026 он хүртэл том дүнтэй гадаад эргэн төлөлт байхгүй. Банкны салбарын зээлийн жилийн өсөлт 20 орчим хувийн түвшинд тогтвортой буюу санхүүгийн зуучлал, дотоод, гадаад төлбөр тооцоо хэвийн үргэлжилж байна.
🏦700 САЯ ДОЛЛАРЫН БОНД ГАРГАХ ЭРХИЙГ ХҮСНЭ. Гадаад зах зээлээс 700 сая долларын бондыг босгож чадвал олон жил яриад ажил хэрэг болгож чадахгүй байгаа гэр хорооллыг барилгажуулах ажлыг эхлүүлнэ.
🚫ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ КРИПТО БИРЖИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИД 4 САР ХОРИХ ЯЛ ОНООЛОО. BINANCE биржийг үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал асан Жао-д АНУ-ын мөнгө угаахтай тэмцэх гэмт хэргийн дүрэм зөрчсөн хэргээр сэжиглэгдсэн ба урт хугацааны мөрдөн байцаалтын үр дүнд 4 сарын хорих ял оноохоор шийдвэрлэжээ.
КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 📅
Эх сурвалж: Investing.com
ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор