- ArdNews
- Posts
- Цахим Мэдээ 05.25
Цахим Мэдээ 05.25
📈💸 АНУ-д инфляцын дарамт нэмэгдэж, хэрэглэгчдийн зардал өсөв 🛒🇺🇸
👋 Шинэ долоо хоногийн мэнд!
🏃🏻♂️ UB Marathon 2026-ийн баатрууддаа баяр хүргэе!
Гараанаас бариа хүртэл өөрийгөө ялж, амжилттай дуусгасан бүх хүнд дахин дахин баяр хүргэе. 👏🏻 Та нар мундаг шүү!
📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:
📈💸 АНУ-д инфляцын дарамт нэмэгдэж, хэрэглэгчдийн зардал өсөв 🛒🇺🇸
🤖🚀 AI, SpaceX IPO-ийн хүлээлт АНУ-ын хөрөнгийн зах зээлийг түүхэн дээд түвшинд хүргэлээ 📈🇺🇸
Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗
2026 оны 05 сарын 22-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +0.79% , Nasdaq 100 индекс +0.81% өсөлттэй байсан бол энэ долоо хоногт Биткойн +0.13% , ардкойн -2.90% тус тус хэлбэлзэлтэй байлаа.
Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮2.3 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮105 сая буюу 4.5%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.
📈 ЭДИЙН ЗАСАГ: 📈💸 АНУ-д инфляцын дарамт нэмэгдэж, хэрэглэгчдийн зардал өсөв 🛒🇺🇸
🤔 Юу болов? АНУ-д инфляцын дарамт дахин хүчтэй мэдрэгдэж эхэллээ. Memorial Day-ийн амралтын өмнөхөн шатахуун, хүнс, аялал, зугаа цэнгэлийн зардлууд огцом өссөнөөр хэрэглэгчдийн санхүүгийн дарамт нэмэгдэв.
Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ тарифын орлогоос ойролцоогоор 149 тэрбум долларыг буцаан олгох шаардлагатай болж магадгүй гэж мэдэгдсэн бол crypto-д эерэг байр суурьтай Кевин Уорш Холбооны Нөөцийн Сангийн шинэ тэргүүнээр албан ёсоор тангаргаа өргөлөө.
📊 Нөхцөл байдал
⛽ Бензиний үнэ +28.4% өсөв
✈️ Онгоцны тийз +20.7% өсөв
🌭 Үхрийн махны үнэ +16%, хотдог 11% өсөв
☕ Кофе +18.5% өсөв
🍅 Улаан лооль +40% өсөв
🎬 Кино, концертын тасалбар +5.5% өсөв
Мөн хэрэглэгчдийн итгэлийн индекс түүхэн доод түвшинд ойртож, америкчуудын инфляцын талаарх болгоомжлол нэмэгдэж байна.
🧠 Трамп юу гэж хэлэв
АНУ тарифын бодлогын хүрээнд хуримтлуулсан орлогоос 149 тэрбум ам.долларыг буцаан олгох магадлалтай гэж мэдэгдэв
Инфляц болон нийлүүлэлтийн дарамтыг бууруулахын тулд худалдааны шинэ хэлэлцээрүүдийг эрчимжүүлнэ гэж онцолсон
Мөн Трампын дэмжлэгтэйгээр crypto-д эерэг байр суурьтай Кевин Уорш ХНС-ийн шинэ тэргүүн болсон нь зах зээлд мөнгөний бодлого зөөлрөх хүлээлт үүсгэж байна.
🗣️ Шинжээчдийн дүгнэлтээр
Ойрх Дорнодын нөхцөл байдал, газрын тосны үнэ өссөн нь инфляцыг дахин өдөөж байна
Хэрэглэгчдийн худалдан авах чадвар суларч эхэлсэн
Fed шинэ удирдлагын үед crypto болон эрсдэлтэй хөрөнгүүдэд илүү эерэг орчин бүрдэж магадгүй
Гэхдээ инфляц өндөр хэвээр үргэлжилбэл бодлогын хүүг бууруулах боломж хязгаарлагдана гэж анхааруулж байна.
🙄 Ерөнхийдөө бол… АНУ-ын эдийн засаг өндөр инфляц, өндөр зардал, геополитикийн дарамтын шинэ үе рүү орж буй дүр зураг ажиглагдаж байна. Нөгөө талд ХНС-ийн шинэ удирдлага болон crypto-friendly бодлогын хүлээлт нь зах зээлд шинэ чиг хандлага үүсгэж эхэлжээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ
💼 Яагаад бонд гэж? Тогтмол орлого олох боломжтой, эрсдэл бага тул хөрөнгө оруулагчдын хамгийн түгээмэл сонголтын нэг болдог.
Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327
📊 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🤖🚀 AI, SpaceX IPO-ийн хүлээлт АНУ-ын хөрөнгийн зах зээлийг түүхэн дээд түвшинд хүргэлээ 📈🇺🇸

🤔 Юу болов? АНУ-ын хөрөнгийн зах зээл өнгөрсөн баасан гарагт хүчтэй өсөлт үзүүлж, Dow Jones индекс бараг 300 нэгжээр өсөн шинэ дээд ахншаа тогтоолоо. Үүний зэрэгцээ S&P 500 индекс дараалан 8 дахь долоо хоногтоо өсөлттэй хаагдсан нь 2023 оноос хойших хамгийн урт өсөлтийн цуваа болов.
Ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү өсөлтийн дараа “new stock market record!” хэмээн мэдэгдэв.
📊 Нөхцөл байдал
Dow Jones +294 нэгж (+0.58%) → 50,579 нэгж
S&P 500 +0.37% → 7,473 нэгж
Nasdaq +0.19% → 26,343 нэгж
АНУ-ын Treasury bond-ийн өгөөж буурсан нь зах зээлд дэмжлэг болов
Qualcomm-ийн хувьцаа долоо хоногт +18% өсөв
Эрүүл мэндийн салбарын хувьцаанууд сүүлийн 6 сарын хамгийн хүчтэй өсөлтөө үзүүлэв
SpaceX IPO-ийн хүлээлттэй холбоотойгоор retail хөрөнгө оруулагчид сансрын салбарын ETF-үүд рүү хүчтэй орж эхэлжээ
🧠 Шалтгаан ба тайлбарууд
Treasury bond-ийн өгөөж буурсан
Ойрхи Дорнодын геополитикийн эрсдэл хэсэгчлэн намжсан
Инфляцын дарамт өмнөхөөс сулрах хүлээлт нэмэгдсэн
AI, semiconductor болон growth хувьцаанууд дахин хөрөнгө татаж эхэлсэн явдал байв
Мөн SpaceX IPO-ийн хүлээлт retail хөрөнгө оруулагчдын идэвхийг нэмэгдүүлж, space-tech болон defense салбарын хувьцаанд мөнгө төвлөрөхөд хүргэж байна.
🗣️ Шинжээчдийн дүгнэлтээр
Шинжээчдийн үзэж байгаагаар зах зээл одоогоор “soft landing” сценарийг үнэлж эхэлсэн бөгөөд эдийн засаг огцом саарахгүй гэсэн хүлээлт давамгайлж байна.
Гэсэн ч:
⚠️ Өндөр үнэлгээтэй AI хувьцаанууд
⚠️ Геополитикийн эрсдэл
⚠️ ХНС-ийн бодлогын хүүгийн тодорхойгүй байдал
зэрэг нь зах зээлийн савлагааг үргэлжлүүлэх эрсдэлтэй хэвээр байна
🙄 Ерөнхийдөө бол… Wall Street одоогоор өндөр бодлогын хүү, инфляц, геополитикийн дарамтыг үл харгалзан өсөлтийн трендээ хадгалсаар байна. AI boom, SpaceX IPO-ийн хүлээлт болон бондын хүүгийн бууралт нь хөрөнгө оруулагчдын эрсдэлтэй хөрөнгө оруулалтыг дахин сэргээж эхэлжээ.
БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД
🇹🇼🇨🇳 Тайвань: БНХАУ 100 гаруй хөлөг онгоц байршууллаа
Тайванийн талын мэдээлснээр, БНХАУ Тайванийн нутаг дэвсгэрийн усанд 100 гаруй хөлөг онгоц байршуулсан байна. Энэ нь хоёр талын хурцадмал байдлыг дахин нэмэгдүүлж болзошгүй үйл явдал болж байна.
📉 Nvidia рекорд орлого зарласан ч хувьцаа нь унав
Nvidia улирлын орлогоо 81.6 тэрбум доллар гэж тайлагнаж, EPS нь хүлээлтээс давсан ч компанийн хувьцаа 3%-иас дээш унав. Хөрөнгө оруулагчид өндөр үнэлгээ, ирээдүйн өсөлтийн хүлээлтэд болгоомжтой хандаж байна.
📊 OpenAI IPO хийхээр бэлтгэж байна
OpenAI ойрын долоо хоногуудад IPO хийх хүсэлтээ гаргахаар бэлтгэж байна. Хэрэв хэрэгжвэл энэ нь AI салбарын хамгийн том хөрөнгийн зах зээлийн үйл явдлуудын нэг болох төлөвтэй.
₿ Bitcoin дахин 77,000 долларт хүрэв
Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ болон Иран хэлэлцээрээ эцэслэх шатандаа орсон гэж мэдэгдсэний дараа Bitcoin 77,000 долларын түвшинг дахин давлаа.
🪙 SEC Nasdaq Bitcoin индексийн опционы арилжааг зөвшөөрөв
АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо Nasdaq Bitcoin index options-ийн арилжааг зөвшөөрлөө. Энэ нь институционал хөрөнгө оруулагчдын крипто зах зээлд оролцох боломжийг нэмэгдүүлэх чухал алхам болов.
💸 АНУ тарифын орлогоос 149 тэрбум долларыг буцаан олгож магадгүй
Ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдсэнээр, АНУ тарифын орлогоос ойролцоогоор 149 тэрбум долларыг буцаан олгох шаардлагатай болж болзошгүй байна.
ТАЙЛАНГ НЬ СОНЖВОЛ: 🛒 Walmart: Шатахууны зардлын өсөлт ашигт ажиллагаанд дарамт үзүүлэв
Walmart компани 2027 оны санхүүгийн жилийн I улирлын (2026 оны 4 дүгээр сараар дуусгавар болсон улирал) тайлангаа танилцууллаа. Тайлант хугацаанд компанийн орлого өмнөх оны мөн үеэс 7%-иар өсөж, 177.8 тэрбум долларт хүрсэн нь зах зээлийн хүлээлтээс 2.9 тэрбум доллароор өндөр үзүүлэлт боллоо. Харин нэгж хувьцаанд ногдох тохируулсан ашиг (Adjusted EPS) 0.66 доллар болж, шинжээчдийн таамагтай таарав.
Гэсэн хэдий ч шатахууны зардал өссөнтэй холбоотойгоор үйл ажиллагааны ашгийн түвшин (operating margin) бага зэрэг буурсан байна.
🇺🇸 Walmart US сегментийн ижил дэлгүүрийн борлуулалт (comparable sales) 4.1%-иар өсөж, зах зээлийн хүлээлтээс давлаа. Үүнд:
Гүйлгээний тоо 3%-иар өссөн
Нэг худалдан авалтын дундаж дүн 1.1%-иар нэмэгдсэн нь голлон нөлөөлөв.

🗓️ КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARDNEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор
Turn AI into Your Income Engine
Ready to transform artificial intelligence from a buzzword into your personal revenue generator?
HubSpot’s groundbreaking guide "200+ AI-Powered Income Ideas" is your gateway to financial innovation in the digital age.
Inside you'll discover:
A curated collection of 200+ profitable opportunities spanning content creation, e-commerce, gaming, and emerging digital markets—each vetted for real-world potential
Step-by-step implementation guides designed for beginners, making AI accessible regardless of your technical background
Cutting-edge strategies aligned with current market trends, ensuring your ventures stay ahead of the curve
Download your guide today and unlock a future where artificial intelligence powers your success. Your next income stream is waiting.




