• Ard News
  • Posts
  • Цахим мэдээ 05.19

Цахим мэдээ 05.19

ArdNews-н шинэ хувилбараа гаргалаа. Үүний дараа уншаарай 👀

Daily News for Curious Minds

Be the smartest person in the room by reading 1440! Dive into 1440, where 4 million Americans find their daily, fact-based news fix. We navigate through 100+ sources to deliver a comprehensive roundup from every corner of the internet – politics, global events, business, and culture, all in a quick, 5-minute newsletter. It's completely free and devoid of bias or political influence, ensuring you get the facts straight. Subscribe to 1440 today.

Шинэ 7 хоногийн мэнд! Та бүхэндээ шинэхэн дугаараа хүргэж байгаа даа таатай байна. Энэхүү дугаар нь өнгөрөгч сард дэлхийн эдийн засгийн болон хөрөнгийн зах зээлд юу болж өрнөсөнг товчоор хүргэх билээ. Кофегоо бэлдээд тухлан уншаарай. ☕️👀

📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 📉 Инфляц саарлаа – Тарифын нөлөө ирэх саруудад илэрнэ 🇺🇸

  • 🔺Bitcoin-оо хадгал - Wall Street BTC-г албан ёсоор хүлээн зөвшөөрөв 💰

Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

  • 2025 оны 05 сарын 16-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +2.60% , Nasdaq 100 индекс +2.93% өсөлттэй байсан бол энэ долоо хоногт Биткойн -0.98% , АрдКойн -6.11% тус тус хэлбэлзэлтэй байлаа.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮3 тэрбумын арилжаа хийгдсэнээс ₮102 сая буюу 3.40%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

📈 ЭДИЙН ЗАСАГ: 📉 Инфляц саарлаа – Тарифын нөлөө ирэх саруудад илэрнэ 🇺🇸

Эх сурвалж: WSJ.com

🤔 Юу болов: АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас мягмар гарагт мэдээлснээр, 4-р сарын инфляцын түвшин зах зээлийн хүлээлтээс бага гарсан нь Дональд Трампын гаалийн татварууд эдийн засагт нөлөөлж эхэлсэнг илтгэж байна уу даа.

4-р сарын инфляц өмнөх сараас бага зэрэг өссөн ч, сүүлийн 3 жилийн оргил үеэс хамаагүй доогуур түвшинд хэвэр байгаа билээ. Зах зээл уг мэдээнд томоохон хариу үзүүлээгүй бөгөөд хөрөнгийн зах зээл бага зэрэг уналттай, бондын өгөөж тогтсон биш хэвээр байгаа нь бидэнд АНУ-ын инфляцын мэдээ зах зээлд ямар байр суурьтай байгааг илтгэх хандлагатай харуулж буй юм.

🗣️ Шинжээчид юу гэж харав:

Navy Federal Credit Union-ийн эдийн засагч Роберт Фрик: “Тарифын шийдвэр инфляцад үзүүлэх нөлөө удахгүй мэдэгдэх болно. Гэхдээ одоогоор импортлогчид зардлаа шингээж байна. Энэ нь эдийн засгийг харьцангуй тогтвортой барихад нөлөөлж байна.”

Nomura-ийн эдийн засагч Аичи Амемия: “4-р сард тарифын нөлөө гараагүй ч, 5-р сараас эхлэн нөлөөлж болзошгүй. Гэсэн хэдий ч хэрэглээний эрэлт сул байж, барааны нөөц багассан нь үнийг тогтворжуулж магадгүй байна.”

📦 Үнийн хөдөлгөөний дэлгэрэнгүй:

  • Орон сууцны үнэ: +0.3% (CPI-ийн 1/3-ийг бүрдүүлдэг ба нийт өсөлтийн талаас илүүг дангаараа эзэлсэн)

  • Эрчим хүч: +0.7% 🔋(3-р сард -2.4% байсан)

  • Хүнс: -0.1%

  • Хэрэглэсэн тээврийн хэрэгсэл: -0.5% 🚗

  • Шинэ автомашин: 0.0%

  • Эрүүл мэндийн үйлчилгээ: +0.5% 🏥

  • Эрүүл мэндийн даатгал: +0.4%

  • Машины даатгал: +0.6%

  • Өндөгний үнэ: -12.7% 🥚(гэвч жилийн өсөлт +49.3%)

👷 Цалингийн өсөлт ба худалдан авах чадвар:

  1. Бодит дундаж цагийн цалин: Сардаа тэг өсөлт, жилийн өсөлт +1.4%

  2. Инфляц буурсан ч, цалингийн өсөлт сул хэвээр байгаагаас иргэдийн худалдан авах чадвар дорвитой сайжраагүй байна.

🌐 Трампын тарифын нөлөө юу болох вэ?

Ерөнхийлөгч Дональд Трамп “чөлөөлөх өдөр” гэх мэдэгдлийнхээ хүрээнд АНУ-ын бүх импортод 10% татвар оноож, “харилцан” гэдэг нэрийн дор 145%-ийн тарифтай хариу арга хэмжээ авах тухай мэдэгдсэн. Гэхдээ сүүлийн үед тэрбээр байр сууриа зөөллөж, Хятадын эсрэг гаргасан тарифыг 90 хоногоор хойшлуулсан байна. Гэсэн ч бүх импортын дундаж тариф хүчинтэй хэвээр байна.

🏦 Холбооны Нөөцийн банкны хүлээлт:

  • Эдийн засагчид эхэндээ 6-р сараас эхлэн хүү бууруулна гэж найдаж байсан.

  • Харин одоо анхны бууралтыг 9-р сар хүртэл хойшлуулах төлөвтэй, нийт 2 удаа л бууруулж магадгүйгэсэн хүлээлт давамгайлж байна.

⚠️ CPI үзүүлэлт нь Холбооны Нөөцийн Сангийн гаргадаг бодлогын хүүгийн шийдвэрийн инфляцын гол хэмжүүр биш ч, холбогдох өөр индексүүдийн тооцоонд багтдаг.

Эцэст байна аа… Инфляц тогтворжиж байгаа мэт боловч, Трампын татваруудын нөлөө ирэх саруудад хүчтэй илэрч магадгүй. Зах зээл энэ мэдээнд тайван хандаж буй ч, хүүгийн өөрчлөлтийн хүлээлт богино хугацаанд өөрчлөгдөж мэдэхээр байна.

Энэ бүх мэдээллийг Даваа гарагийн MARKET INSIGHT: Хөрөнгийн зах зээлд юу болж өрнөв? лайваар мэдээгээр дэлгэрэнгүй хүлээн авч үзнэ үү. 😇

📈 БОНДЫН ТУХАЙ ТОВЧХОН: Бонд нь тогтвортой, таамаглаж болохуйц, тодорхой орлого олох боломжтой байдгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327

📊 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🔺Bitcoin-оо хадгал - Wall Street BTC-г албан ёсоор хүлээн зөвшөөрөв 💰

Эх сурвалж: wsj.com

🤔 Юу болов? Сүүлийн хэдхэн хоногт Bitcoin-ыг дэмжсэн мэдээллийн давалгаа хэзээний хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж эхлэв. Гэхдээ энэ бол ердөө мэдээ биш. Энэ бол санхүүгийн экосистемийн бүтэц өөрчлөгдөж буй дохио юм.

🗣 Michael Saylor (MicroStrategy CEO): “Шаардлагатай бол шүдээ зар. Харин Bitcoin-оо бүү зар.” Институцийн хамгийн дуулиант хамгаалагч нь дахин байр сууриа батлав.

🏛️ Трамп: “Криптовалют бол санхүүгийн дараагийн үе шат.” Trump-ийн баг Ethereum ETF-г зөвшөөрөх байр сууриа илэрхийлэв.

АНУ даяарх бүх салбаруудаа Bitcoin хүлээн авах төлбөрийн системд албан ёсоор шилжүүллээ. Энэ нь 400+ салбарт хэрэглээний бодит хэрэглээг нэмэгдүүлж буй хоолны сүлжээний анхны том алхам.

🧬 Basel Medical Group (BMGL): Эрүүл мэндийн технологийн групп 1 тэрбум долларын Bitcoin худалдан авах төлөвлөгөөгөө зарлав. Цаашдаа Balance Sheet дээр Bitcoin-той байх нь эрсдэл биш, хамгаалалт болох хандлага илт байна хэмээн дүгнэж ээ.

🪙 BlackRock: Spot Bitcoin ETF-ээр дамжуулан 631,962 BTC буюу 65 тэрбум долларын эзэмшил болж, дэлхийн хамгийн том Bitcoin хөрөнгө эзэмшигчдийн нэг болов.

📊 Зах зээл:

Үзүүлэлт

Өнөөгийн байдал (2025.05.16)

BTC/USD ханш

$102,800

30 хоногийн хэлбэлзэл

±7.2%

Spot ETF эзэмшигчид

11.2% (нийт нийлүүлэлтийн)

Институцийн худалдан авалт

+19.3% (Q2 эхнээс хойш)

Хэрэглээний байгууллагын интеграци

+8 компани (2025.04-05)

BlackRock, BMGL, Fidelity зэрэг институциуд Bitcoin-г стратегийн актив гэж үзэж эхэлсэн нь санхүүгийн системийн өөрчлөлтийн дохио боллоо. Тусгай зориулалтын ETF, хувийн wealth funds, корпорацийн баланс зэрэг сувгаар дамжин BTC нь бодлогын нөөцийн зэрэглэл рүү дөхөж байна.

Улс төрийн бодлого + Крипто = 2025 оны шинэ зэвсэг: Трампын баг крипто талд илт хүч нэмэгдүүлж, “anti-CBDC” буюу төв банкны дижитал валютын эсрэг байр суурь илэрхийлсэн нь биткойныг эрх чөлөөний бэлгэдэл болгон сурталчилж байна. Сонгуулийн PR биш, бодлогын нөлөөтэй үйлдэл. Цаашид зохицуулалтын уралдаан эхлэх магадлал өндөр.

Хэрэглээний экосистем тэлж байна. Энэ бол зөвхөн хадгаламж биш, өдөр тутмын хэрэглээ болсон. Steak ‘n Shake, Shopify, PayPal-ийн интеграци, Starbucks-ын туршилтууд хэрэглэгч нар “BTC-оор үнэхээр юм худалдан авч болдог” гэдгийг ойлгож эхэлж байна.

👀 Эцэст нь байна аа… Хэт богино хугацааны ханшийн хэлбэлзэлд бүү автагдЭнэ бол “үнэ” биш, өмчлөл, эзэмшлийн стратегийн өргөжилт юм. Ханш өсөлтийн үе бүрт хамгийн ашигтай нь бирж, wallet, custodian, settlement компаниуд байдаг. Coinbase, Block, Ledger, Swan, Strike зэрэг үл үзэгдэх бүтэц-ийн өсөлтөд байршуулалт хийх боломж.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ.

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

💼 Amazon компанийн цомхотгол: Зардал бууруулах зорилтын хүрээнд Amazon (AMZN) компани Alexa болон Kindle зэрэг төхөөрөмж, үйлчилгээний нэгжээсээ ойролцоогоор 100, 100-н ажлын байрыг цомхотголоо.

💼 Microsoft компанийн цомхотгол: Microsoft (MSFT) зардал бууруулж, удирдлагын бүтцийг оновчтой болгохын тулд нийт ажилтнуудынхаа 3% буюу ойролцоогоор 7,000 хүнийг цомхотгож байна. Энэ нь компанийн хиймэл оюун ухаанд чиглэсэн их хэмжээний хөрөнгө оруулалтын нэг хэсэг юм.

🛢️ Газрын тосны үнэ: АНУ болон Ираны цөмийн хэлэлцээр ахиж байгааг Ерөнхийлөгч Трамп онцолсны дараа Ираны түүхий газрын тосны өдөрт 1 сая баррель экспортлох боломж нэмэгдэх төлөвтэй болсон. Үүний улмаас газрын тосны үнэ бараг 4%-иар унаж, Brent 63.65 доллар, WTI 60.66 долларт хүрлээ.

🤖Semiconductor аваргуудын Саудын хэлэлцээр: Nvidia (NVDA) болон AMD (AMD) компаниуд Саудын Humain фирмийн хэрэгжүүлж буй томоохон хэмжээний хиймэл оюун ухааны дата төвийн төслийн хүрээнд чип нийлүүлэхээр боллоо. Энэ нь Трампын засаг захиргааны технологийн экспортын хоригийг зөөлрүүлсэнтэй холбоотой. Энэхүү мэдээний араас Nvidia-ийн хувьцаа 5.6%-иар, AMD-ийн хувьцаа 4%-иар өсөв.

📊 SoftBank орлого: SoftBank-ийн Vision Fund жилд 778 сая долларын алдагдал хүлээсэн бөгөөд хөрөнгө оруулалтын ашиг 40%-иар буурч 2.94 тэрбум доллар болсон байна. Гэсэн ч нийт группын хэмжээнд 7.8 тэрбум долларын ашигтай ажиллаж, сүүлийн дөрвөн жилийн анхны ашигтай тайлангаа гаргалаа.

🤩 Шинэ Google лого: Google (GOOGL) 2015 оноос хойш анх удаа “G” логогоо шинэчилж, Gemini брэндинтэйгээ нийцсэн градиент загварыг танилцууллаа. Энэхүү шинэчлэл одоогоор iOS болон Pixel төхөөрөмжүүд дээр харагдаж байна.

🔍 FUND MANAGER: Эрсдэл хүлээх чадвар

Зах зээл тайван байгаа нь таны бодитоор хүлээж чадах эрсдэл болон сэтгэлзүйн тэвчээрийн хоорондох ялгааг бүдгэрүүлдэг.

Хэт их өгөөж хөөх нь тайван орчныг “үгүй хийх” аюултай.

Гэнэтийн өөрчлөлтийн үед та сэтгэл хөдлөлөөр биш, тооцоотой шийдвэр гаргаж чадах уу?

Жишээ нь: Портфелийн бүтэц дээр дахин харах. Өөрийн бууралт даах босго, ликвид шаардлага, сэтгэлзүйн тэвчээр зэргийг эрүүл ухаанаар хэмжих үе. Эрсдэл бол “зах зээлийн хэлбэлзэл” биш, харин таны хүлээлтээс зөрсөн үйл явдлуудын цогц юм.

🧐 ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ? Эрт үед хөрөнгийн бирж дээр брокерууд гараараа дохиж арилжаа хийдэг байв. Тухайн үед биржийн өрөөнд гарсан орилоон, дохих үйлдэл нь бүхэл бүтэн хэлний систем шиг байлаа.

📄 Тайланг нь сонжвол: Walmart: Худалдааны татварын тодорхойгүй нөхцөл байдалд байсан ч Walmart (WMT) АНУ дахь 1-р улирлын борлуулалт 4.5%-иар өсжээ. Цалингийн нэмэгдэл болон Vizio компанийг худалдан авсантай холбоотойгоор цэвэр ашиг 12%-иар буурч 4.5 тэрбум доллар болсон ч жилийн төлөвлөгөө өөрчлөгдөөгүй байна. Компани татварын улмаас үнэ нэмэхээ мэдэгдлээ.

Alibaba: Alibaba (BABA) IV улирлын таамагт хүрч чадаагүйгээс болж урьдчилсан зах зээл дээр хувьцааны үнэ 5%-иар унав. Орлого нь 32.9 тэрбумын таамгаас доогуур буюу 32.6 тэрбум доллар, цэвэр ашиг нь 3.43 тэрбумын хүлээлтээс бага буюу 1.72 тэрбум доллар байжээ.

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 🗓️

Эх сурвалж: Investing.com

/ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор