• ArdNews
  • Posts
  • Цахим Мэдээ 05.18

Цахим Мэдээ 05.18

🇺🇸 🇨🇳 Трамп, Ши Жиньпин нарын Бээжингийн уулзалт: Худалдааны эвлэрэл үү, эсвэл түр намжсан өрсөлдөөн үү? 🚨

Sponsored by

👋 Шинэ долоо хоногийн мэнд! UB Marathon 2026 эхлэхэд ердөө 5 хоног үлдсэн байна. Бэлтгэлээ базааж, өөрийгөө дайчлах мөч ирлээ.
Бүгдэд нь амжилт хүсье! 🏃‍♂️

📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 🇺🇸 🇨🇳 Трамп, Ши Жиньпин нарын Бээжингийн уулзалт: Худалдааны эвлэрэл үү, эсвэл түр намжсан өрсөлдөөн үү? 🚨

  • 🇺🇸 АНУ-ын хөрөнгийн зах зээлд нэг өдрийн дотор $900 тэрбум долларын үнэлгээ арчигдлаа 📉

Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

  • 2026 оны 05 сарын 15-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +0.31% , Nasdaq 100 индекс -0.21% хэлбэлзэлтэй байсан бол энэ долоо хоногт Биткойн -3.05% , ардкойн +2.01% мөн тус тус хэлбэлзэлтэй байлаа.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮9.5 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮132 сая буюу 1.39%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

📈 ЭДИЙН ЗАСАГ: 🇺🇸🇨🇳 Трамп, Ши Жиньпин нарын Бээжингийн уулзалт: Худалдааны эвлэрэл үү, эсвэл түр намжсан өрсөлдөөн үү? 🚨

🤔 Юу болов? АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-д хоёр өдрийн төрийн айлчлал хийж, Бээжин хотноо Ши Жиньпинтэй өндөр түвшний уулзалт зохион байгууллаа. Хоёр тал уулзалтыг “маш амжилттай” гэж тодорхойлсон ч бодитой томоохон хэлэлцээрүүд эцэслэн баталгаажаагүй байна.

Уулзалтын үеэр худалдаа, AI технологи, хагас дамжуулагч, Тайвань, Иран болон дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ зэрэг геополитикийн эмзэг асуудлууд хэлэлцэгдэв.

📊 Нөхцөл байдал

  • АНУ, БНХАУ тарифын мөргөлдөөнийг түр намжаасан ч худалдааны үл итгэлцэл хэвээр байна

  • Трамп Хятад улс Boeing-ийн 200 онгоц худалдан авах боломжтой гэж мэдэгдэв

  • АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх талаар ярилцсан

  • AI болон чипний экспорт уулзалтын гол сэдвүүдийн нэг болов

  • Тайванийн асуудлыг Бээжин “хамгийн эмзэг улаан шугам” гэдгээ дахин сануулав

  • Ши Жиньпиний АНУ-д хийх дараагийн айлчлалыг 2026 оны 9-р сард төлөвлөж байна

🧠 Трамп болон Ши хоёр юу гэж хэлцгээв

  • 🇺🇸 Трамп:

    • Хоёр улсын хувьд гайхалтай худалдааны тохиролцоонууд хийгдсэн

    • AI-ийн “аюулгүй хязгаарлалт” дээр хамтран ажиллах боломжтой

    • Ираны асуудал болон Hormuz Strait-ийн тогтвортой байдлын талаар Бээжингээс дэмжлэг хүсэж байна

  • 🇨🇳 Ши Жиньпин:

    • “Хэрэв Тайванийн асуудлыг буруу удирдвал хоёр улс мөргөлдөөнд хүрч болзошгүй” гэж хатуу анхааруулав

    • Хятад-Америкийн харилцааг “бүтээлч стратегийн тогтвортой байдал”-д тулгуурлан шинэ шатанд гаргахыг уриалав

    • АНУ-ын компаниудад Хятадын зах зээлд “өргөн боломж” байгааг онцлов

🗣️ Шинжээчдийн дүгнэлтээр

Шинжээчид энэхүү уулзалтыг “дипломат уур амьсгал сайжирсан ч бодит breakthrough хараахан болоогүй” гэж дүгнэж байна хэмээв.

Ялангуяа Тайвань, чипний экспорт, AI технологийн өрсөлдөөн зэрэг суурь зөрчлүүд хэвээр үлдэв. Хоёр талын мэдэгдлүүдийн хооронд зөрүү их байсан нь тодорхойгүй байдлыг нэмэгдүүлсэн хэвээр байв. Гэсэн ч хоёр тал шууд хурцадмал байдлаас зайлсхийж, тогтвортой харилцааны суурь хадгалах сонирхолтой байгааг илэрхийллээ.

👀 Ерөнхийдөө бол байна… АНУ-БНХАУ-ын уулзалтад 2017 онтой харьцуулахад технологи, санхүүгийн салбарын томоохон компаниуд илүү идэвхтэй оролцов. Гол зорилго нь Хятадын зах зээлд байр сууриа хадгалах, экспортын хориг, тариф, геополитикийн эрсдэлийг бууруулах байлаа.

  • NVIDIA Хятадын AI чипний зах зээлд дахин нэвтрэхийг

  • Boeing шинэ онгоцны захиалга сэргээхийг,

  • Apple нийлүүлэлтийн сүлжээ болон хэрэглэгчийн зах зээлээ хамгаалахыг,

  • Tesla Шанхайн үйлдвэр болон EV зах зээл дэх байр сууриа хадгалахыг зорьж байна.

Мөн BlackRock, Goldman Sachs, Citigroup зэрэг санхүүгийн байгууллагууд Хятадын хөрөнгийн зах зээл, хөрөнгийн удирдлага, даатгал, андеррайтингийн салбарт илүү гүн нэвтрэх сонирхолтой байна.

Зах зээл уулзалтыг эерэгээр хүлээж авч, Hang Seng болон CSI 300 индексүүд өссөн. Гэхдээ Тайвань, AI чип, тариф, Ираны асуудал зэрэг суурь зөрчил хэвээр байгаа тул энэ нь бүрэн тохиролцоо гэхээсээ илүү “түр намжмал байдал” гэж харагдаж байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ

💼 Яагаад бонд гэж? Тогтмол орлого олох боломжтой, эрсдэл бага тул хөрөнгө оруулагчдын хамгийн түгээмэл сонголтын нэг болдог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327

📊 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🇺🇸 АНУ-ын хөрөнгийн зах зээлд нэг өдрийн дотор $900 тэрбум долларын үнэлгээ арчигдлаа 📉

🤔 Юу болов? АНУ-ын хөрөнгийн зах зээл огцом савлаж, S&P 500 индекс энэ оны хамгийн хүчтэй уналтын нэгийг үзүүллээ. Зах зээлийн нийт үнэлгээнээс нэг өдрийн дотор 780-900 тэрбум орчим доллар арчигдсан бөгөөд технологийн томоохон компаниудын хувьцаанууд хүчтэй уналт үзүүлснээр ийм зүйл боллоо.

👨🏼‍🦳 Үүний зэрэгцээ Холбооны Нөөцийн Сангийн (Fed) тэргүүн Жером Пауэлл 8 жилийн бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж, албан тушаалаасаа буусан нь зах зээлийн онцлох мэдээ байв.

📊 Нөхцөл байдал

  • S&P 500 индекс 1.2%-иар унаж, зах зээлийн үнэлгээнээс +800 тэрбум доллар арчигдав

  • АНУ-ын инфляц 3.8%-д хүрч, эрчим хүчний зардал 18%-иар өсөв

  • 10 жилийн Treasury bond-ийн өгөөж 4.5%-аас давж, 30 жилийн бонд 5%-д хүрэв

  • NVIDIA, AMD, Broadcom зэрэг AI болон semiconductor хувьцаанууд 3-6%-ийн уналттай хаагдав

 Гэсэн ч S&P 500 индекс түүхэн дээд түвшин болох 7,500 нэгжид хүрсэн нь зах зээлийн сэргэлтийг илэрхийлж буй мэт.

🧠 Шалтгаан ба тайлбарууд

  • Инфляц дахин өсөж эхэлсэн дохио

  • ХНС хүүгээ удаан хугацаанд өндөр түвшинд хадгалах эрсдэл

  • Бондын өгөөж өссөнөөр хөрөнгийн үнэлгээнд дарамт үүссэн явдал байв

Мөн AI-тэй холбоотой компаниудын үнэлгээ сүүлийн саруудад хэт өссөн гэж үзсэн хөрөнгө оруулагчид ашиг түгжих хөдөлгөөн хийж эхэлжээ.

🗣️ Шинжээчдийн дүгнэлтээр

Зарим шинжээчид энэхүү уналтыг “завсрын хөдөлгөөн” гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь ХНС-ийн шинэ удирдлагын бодлого тодорхойгүй байгаа нь зах зээлийн савлагааг нэмэгдүүлнэ гэж анхааруулж байна.

Мөн NVIDIA дэлхийн хоёр дахь хамгийн өндөр үнэлгээтэй хөрөнгө болсон нь AI зах зээл хэт хөөрөгдөж буй эсэх талаар шинэ маргаан үүсгээд байна.

🙄 Ерөнхийдөө бол… Сүүлийн саруудад AI өсөлтөөр хэт халсан АНУ-ын зах зээл бодит эрсдэлүүдтэй нүүр тулж эхэллээ. Инфляц, өндөр хүү, бондын өгөөж болон ХНС-ийн дараагийн алхамууд нь ойрын хугацаанд зах зээлийн чиглэлийг тодорхойлох гол хүчин зүйл хэвээр байна.

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

🇺🇸🇨🇳 АНУ-БНХАУ-ын худалдааны эвлэрэл хэвээр үргэлжилж байна:
Трамп, Ши нарын Бээжингийн дээд хэмжээний уулзалт өндөрлөж, Хятад улс Boeing-ийн 200 онгоц худалдан авахаар тохиролцсон бөгөөд зах зээлээ цаашид нээлттэй болгохоо мэдэгдэв.

🏛️ Кевин Уорш Холбооны Нөөцийн Сангийн шинэ тэргүүнээр батлагдав:
Кевин Уорш ХНС-ийн 11 дэх тэргүүний санал хураалтаар батлагдаж, инфляц тогтвортой өндөр хэвээр байгаа энэ үед зах зээл хүү бууруулах хүлээлтээ багасгаж байна.

🏭 Хятадын үйлдвэрлэгчийн үнэ 3 жилийн дээд түвшинд хүрэв:
Хятадын үйлдвэрлэгчийн үнийн индекс 2.8%-иар өсөж, сүүлийн 3 жилийн хамгийн өндөр түвшинд хүрлээ. Хормузын хоолойн хориг түүхий эдийн зардлыг огцом нэмэгдүүлсэн нь гол нөлөө үзүүлэв.

🤖 АНУ Nvidia H200 чипийг Хятадын 10 компанид борлуулахыг зөвшөөрөв:
АНУ Nvidia-ийн H200 чипийг Хятадын 10 компанид нийлүүлэх зөвшөөрөл олгосон ч одоогоор хэлцэл эцэслэгдээгүй байна. Бээжин худалдан авагчдыг дотоодын чип ашиглахыг шахаж байна.

🏢 OpenAI байгууллагын зах зээлд бүрэн төвлөрч эхэллээ:
OpenAI корпорацуудын дотоод үйл ажиллагаанд инженерүүдээ шууд байршуулдаг 4 тэрбум ам.долларын шинэ нэгж байгуулж, AI зөвлөх үйлчилгээний Tomoro компанийг худалдан авав.

ТАЙЛАНГ НЬ СОНЖВОЛ: 🐉 Alibaba : AI өсөлтийн төлөөх ашигт ажиллагааны золиос

Компанийн орлого жилийн өмнөхөөс 3%-иар өсөж 35.3 тэрбум доллар болсон ч хүлээлтээс 1.1 тэрбум доллароор дутсан байна. Харин тохируулсан EBITA 84%-иар буурч 0.7 тэрбум доллар болсон бөгөөд компани сүүлийн таван жилд анх удаа үйл ажиллагааны алдагдалтай ажиллав.

Гэсэн хэдий ч хувьцааны үнэ 8%-иар өссөн нь хөрөнгө оруулагчид богино хугацааны ашигт ажиллагаанаас илүү хиймэл оюуны хөгжлийн чиглэл, өсөлтийн боломжийг онцолсонтой холбоотой.

Гүйцэтгэх захирал Эдди Ву Alibaba-ийн AI бизнес “туршилтын шатнаас өргөн хүрээний арилжааны хэрэглээний шатанд шилжсэн” гэж мэдэгдсэн. Компани өмнө зарласан 3 жилийн 52 тэрбум долларын AI хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнөөс ч илүү хөрөнгө зарцуулах төлөвтэй байна.

Товчхондоо, Alibaba богино хугацааны ашгаа золиослон AI өсөлт, зах зээлийн байр сууриа бэхжүүлэхийг сонгож байна.

🗓️ КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARDNEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор

Escape Wall Street's Control Over Your Crypto

Wall Street hijacked the stock market 200 years ago. 

Now in 2026, they're coming for YOUR digital assets.

Bitcoin was supposed to be peer-to-peer. No banks. No middlemen.

Not anymore.

BlackRock owns more Bitcoin than most countries. 

Fidelity's ETF hit $10 billion. 

JPMorgan called Bitcoin a "fraud" — now they run billions in tokenized assets. 

They ARE crypto now.

Every time you hit "Buy" on Coinbase, you're trading at their prices that they've already positioned themselves for the biggest returns. You're fighting over scraps.

It's the 2008 playbook. 

Wall Street sold mortgage-backed securities to retail, then shorted them and made billions while people lost their homes.

But there's a way to operate outside their system.

Tan Gera, ex-Wall Street banker and CFA Charterholder, walked away after discovering their two-tier system. 

Now, his 35-person research team helps 3,000+ investors access opportunities before Wall Street marks them up 100x.

For educational purposes only. Results will vary. DM Intelligence LLC is not liable for losses.