- Ard News
- Posts
- Цахим мэдээ 05.12
Цахим мэдээ 05.12
🔺АНУ Биткойны албан ёсны нөөц хөрөнгөтэй боллоо: Дэлхийн 5 дахь том хөрөнгө болов! 💥
Your job called—it wants better business news
Welcome to Morning Brew—the world’s most engaging business newsletter. Seriously, we mean it.
Morning Brew’s daily email keeps professionals informed on the business news that matters, but with a twist—think jokes, pop culture, quick writeups, and anything that makes traditionally dull news actually enjoyable.
It’s 100% free—so why not give it a shot? And if you decide you’d rather stick with dry, long-winded business news, you can always unsubscribe.

Шинэ 7 хоногийн мэнд! Өнгөрөгч 7 хоногт АНУ бодлогын хүүгийн шийдвэр болон криптовалютын зах зэлийн өсөлт зэрэг олон олон сонирхолтой мэдээнүүд гарлаа. Эдгээр мэдээллийг бид бэлтгэн хүргэлээ. Дараагийн 7 хоногт АНУ-ын 4-р сарын инфляцын мэдээ танилцуулагдах болно. Зах зээл хааш эргэхийг харцгаая.
📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:
📊 Хүү хэвээр, эрсдэл өндөр: Холбооны Нөөцийн Сангийн ээлжит шийдвэр
🔺 АНУ Биткойны албан ёсны нөөц хөрөнгөтэй боллоо: Дэлхийн 5 дахь том хөрөнгө болов! 💥
Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

2025 оны 05 сарын 09-ний Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +0.08% , Nasdaq 100 индекс +0.67% өсөлттэй байсан бол энэ долоо хоногт Биткойн +9.11% , АрдКойн -3.31% тус тус хэлбэлзэлтэй байлаа.
Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮3,8 тэрбумын арилжаа хийгдсэнээс ₮66 сая буюу 1.71%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.
📈 ЭДИЙН ЗАСАГ: 📊 Хүү хэвээр, эрсдэл өндөр: Холбооны Нөөцийн Сангийн ээлжит шийдвэр 📈

Эх сурвалж: WSJ.com
🤔 Юу болов: АНУ-ын Холбооны Нөөцийн Сан (Federal Reserve) 2025 оны 5-р сарын хуралдаанаараа бодлогын хүүг 4.25%–4.50% түвшинд хэвээр үлдээх шийдвэр гаргалаа. Энэ нь эдийн засгийн өсөлт, инфляцийн дарамт, ажилгүйдлийн түвшин зэрэг олон үзүүлэлтэд тэнцвэртэй хандсан алхам байв.
Гол онцлогууд:
🗣️ Jerome Powell: “Ажилгүйдэл болон инфляц дахин өсөх эрсдэл бий”
“Инфляци мэдэгдэхүйц буурсан, гэвч бид зорилгодоо хүрэхэд хангалтгүй”
“АНУ-ын эдийн засаг тэсвэртэй байгаа ч цаашдын өсөлтөд гадаад, дотоод эрсдэлүүд нөлөөлнө.”
🗣️ Дональд Трамп: “Манай эдийн засаг сайн байгаа төдийгүй, урьд өмнө байгаагүйгээр BOOM хийнэ!” хэмээн итгэлтэй мэдэгдэж үүний араас тэрээр хэлэхдээ
“Америкийн алтан үе эхэлж байна!” гэж мэдэгдэв. 🌟
Хэрэв татвар, тариф буурахгүй бол эдийн засгийн өсөлт саарч, инфляц өсөж, ажилгүйдэл нэмэгдэх эрсдэлтэй гэж анхааруулав.
📈Эдийн засгийн дүн шинжилгээ ба судалгаа:
Үзүүлэлт | 2024 оны эцэс | 2025 оны 1-р улирал | Тайлбар |
---|---|---|---|
Инфляц (CPI, жилийн дүнгээр) | 3.4% | 3.1% | Төв банкны зорилт болох 2%-иас өндөр хэвээр |
Ажилгүйдлийн түвшин | 3.7% | 3.9% | Бага зэрэг өссөн ч түүхэн доод түвшинд ойрхон байна |
АНУ-ын ДНБ (YoY) | +2.1% | +1.8% (урьдчилсан) | Өсөлт удааширч байгаа ч эерэг |
Холбооны Нөөцийн Сан | 4.25%–4.50% | 4.25%–4.50% | Хэвээр хадгалагдлаа |
📉 Зах зээлийн хариу үйлдэл:
S&P 500 индекс -0.7% уналттай хаагдсан.
Долларын индекс (DXY) бага зэрэг суларсан.
Алтны үнэ өсөв: 3,371 → 3,414 доллар болсон.
Тесла, Apple, Microsoft зэрэг өндөр өсөлттэй хувьцаанууд бага зэрэг бууралттай хаагдлаа.
Эцэст нь байна аа… Энэ үед тогтвортой орлого бүхий хувьцаа, хөрөнгө оруулалтын сангууд эрсдэл багатай, урт хугацааны стратегид тохирох сонголт байх магадлалтай.
Энэ бүх мэдээллийг Даваа гарагийн MARKET INSIGHT: Хөрөнгийн зах зээлд юу болж өрнөв? лайваар мэдээгээр дэлгэрэнгүй хүлээн авч үзнэ үү. 😇
📈 БОНДЫН ТУХАЙ ТОВЧХОН: Бонд нь тогтвортой, таамаглаж болохуйц, тодорхой орлого олох боломжтой байдгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327
📊 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🔺 АНУ Биткойны албан ёсны нөөц хөрөнгөтэй боллоо: Дэлхийн 5 дахь том хөрөнгө болов!”💥

Эх сурвалж: wsj.com
🤔 Юу болов? АНУ-ын муж улсад Биткойн албан ёсны нөөц хөрөнгө боллоо 🇺🇸 | Биткойн Амазон-ыг гүйцэж, дэлхийн 5 дахь том хөрөнгө боллоо 📈
2025 оны 5-р сарын эхээр крипто зах зээл дахин түүхэн амжилтад хүрлээ. Биткойн (BTC) нь зах зээлийн үнэлгээгээр Amazon-ыг гүйцэж, дэлхийн 5 дахь том хөрөнгө болсноос гадна, АНУ-ын Аризона муж Биткойн нөөцийн сан (Bitcoin Reserve Fund) байгуулах албан ёсны хууль баталсан анхны муж боллоо.
📌 Онцлох үйл явдлууд:
Аризона мужийн амбан захирагч Биткойн нөөц хөрөнгө бүрдүүлэх тухай хуулинд гарын үсэг зурлаа. Энэ нь мужийн төсвийн нөөцөө Биткойнд хөрвүүлэн хамгаалах шинэ алхам бөгөөд крипто валютыг төрийн түвшинд хүлээн зөвшөөрч буй анхны бодит хэрэгжилт юм.
Standard Chartered банкны крипто шинжээч 2024 онд дэвшүүлсэн 120,000 долларын BTC үнэ “магадгүй хэт бага үнэлгээ байсан” хэмээн уучлал гуйлаа.
💬 Майкл Сэйлор (MicroStrategy-ийн үүсгэн байгуулагч):
“Та одоо ч Биткойныг $200,000 хүрэхээс өмнө авах боломжтой байна.”
📈 Биткойн зах зээлийн үнэлгээ:
Gold – 22.3 тэрбум доллар
Microsoft – 3.26 тэрбум доллар
Apple– 2.96 тэрбум доллар
Nvidia – 2.84 тэрбум доллар
Bitcoin – 2.08 тэрбум доллар
🇺🇸 АНУ-ын дэд ерөнхийлөгч JD Ванс 2025 оны Bitcoin Conference-д оролцож үг хэлэхээр боллоо. Энэ нь АНУ-ын төрийн дээд албан тушаалтнуудын зүгээс крипто салбарыг нээлттэй дэмжиж байгааг харуулж буй бодит жишээ юм.
BTC-ийн зах зээлийн шинжилгээ (2025 оны 5-р сар):
Үзүүлэлт | Үнэ | Сарын өөрчлөлт | Жилийн өөрчлөлт |
---|---|---|---|
Bitcoin (BTC) | 71,200 доллар | +12.3% | +96.5% |
Ethereum (ETH) | 3,520 доллар | +6.8% | +68.1% |
BTC dominance | 54.2% | +1.9% | - |
Крипто зах зээлийн нийт үнэлгээ | 2.65 тэрбум доллар | +8.5% | +87.4% |
🐳 “Whale” буюу том эзэмшигчдийн тоо 1000+ BTC эзэмшигчид 2%-иар өссөн.
🔐 Хөрөнгө оруулагчдын 68% нь хөрөнгөө 6+ сар хадгалж буй нь Биткойн одоо уламжлалт хөрөнгө оруулалт шиг болсны баталгаа гэж үзэж байна.
🤔 Эцэст нь байна аа... Биткойныг төрийн бодлогын түвшинд дэмжиж эхэлсэн нь крипто хөрөнгийг зөвхөн технологи бус, санхүүгийн стратегийн хэрэгсэл хэмээн хүлээн зөвшөөрч байгааг харуулж байна. Зах зээлийн үнэлгээ, институцийн оролцоо, хүлээлт зэргийг харвал Биткойны дараагийн зорилтот үнэ 100,000-150,000 долларт хүрэх магадлал бодитой болсон байна. Гэхдээ өндөр хэлбэлзэлтэй, зохицуулалтын орчин хувьсан өөрчлөгдөж буйг харгалзан, эрсдэл тараах стратеги болон урт хугацааны хандлага баримтлах нь зүйтэй.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ.
БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД
🇨🇳 Хятадын экспорт: АНУ-тай хийж буй худалдаанд үйлчилж буй тарифын улмаас Хятадын АНУ руу хийсэн экспорт 4-р сард жилийн өмнөхөөс 21%-иар буурч 33 тэрбум ам.долларт хүрсэн бол, Зүүн өмнөд Ази болон Европ руу хийсэн экспортын өсөлтийн ачаар нийт экспорт 8.1%-иар өссөн байна. Эдийн засагчид анхааруулж байгаагаар, хэрэв АНУ-тай хийж буй худалдаа хоёр дахин буурвал Хятад улсын ДНБ 1%-иас илүүгээр хорогдох эрсдэлтэй.
📊 Nvidia Хятадын зах зээлд зориулан шинэ чип: Nvidia (NVDA) компани АНУ-ын экспортын хяналтад нийцүүлж, Хятадын зах зээлд зориулсан H20 хиймэл оюун ухааны чипийн сул хувилбарыг гаргах гэж байна. Энэхүү чип нь багасгасан санах ой, гүйцэтгэлтэй байх бөгөөд Alibaba (BABA), ByteDance, Tencent (HKG:0700) зэрэг гол харилцагчдаас хүлээгдэж буй 18 тэрбум долларын захиалгад нөлөөлөх төлөвтэй.
💵 Байгалийн хийн ашиг хүртэгчид: Хятадад нийлүүлэлт 35%-иар буурсан ч Энэтхэг, Бразил, Япон зэрэг улсуудын эрэлт нэмэгдсэнээр байгалийн хий шингэрүүлэх бүтээгдэхүүний экспорт 4-р сард өдөрт 2.9 сая баррель болж дээд амжилтад хүрлээ. Үүний үр дүнд Enterprise Products Partners (EPD), Energy Transfer (ET) зэрэг экспортлогч компаниуд ашиг хүртжээ.
🏢 Toyota-н ашиг буурч байна: Toyota (TM) компани АНУ-ын автомашины тарифын улмаас ердөө 2 сарын хугацаанд 1.3 тэрбум долларын ашиг алдана гэж тооцоолж байгаа бөгөөд жилийн үйл ажиллагааны ашгийн төлөвийг 20%-иар буурахаар төсөөлжээ. Мөн Японы хамгийн том экспортын салбарт цаашдын тодорхойгүй байдал гүнзгийрч болзошгүйг анхааруулсан байна.
Хөрөнгө оруулалтын сан нь “түргэн баяжих” хэрэгсэл биш. Харин урт хугацаанд тогтвортой өсөлт бий болгох зорилготой санхүүгийн хэрэгсэл юм. Та сар бүр бага багаар хөрөнгө оруулснаар өгөөжийн ид шидийг ашиглан хөрөнгөө цасан бөмбөг мэт өсгөх боломжтой.
Жишээ:
Хэрэв та сар бүр 100,000₮-ийг 15 жилийн турш жилийн 15%-ийн өгөөжтэй фанд тогтмол хийвэл:
Та нийт 18 сая төгрөг оруулсан байх боловч таны нийт хөрөнгө чинь 50 сая төгрөг болж өсөх боломжтой!
📊 Энэ бол цаг хугацаа + сахилга бат + мэргэжлийн удирдлага-ын үр дүн.
🧐 СОНОРДУУЛАХАД БАЙНА АА.. Үндэсний Хувьчлалын Сан Хамтын Хөрөнгө Оруулалтын Сангийн (ХОС) 2024 оны гүйцэтгэлийн тайлан.

2024 оны жилийн эцсийн байдлаар Үндэсний Хувьчлалын Сан Хамтын ХОС нь 382 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд нийт цэвэр хөрөнгийн хэмжээ 6.75 тэрбум төгрөгт хүрлээ. Үүний үр дүнд сангийн нэгж эрхийн цэвэр үнэлгээ 135.10 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өссөн байна. Зах зээлийн ханш 2024 оны эцэст 114.94 төгрөгөөр хаагдаж, жилийн хугацаанд 8.0 хувийн өсөлт үзүүлсэн үзүүлэлттэй байна.
Зах зээл дээрх нэгж эрхийн ханш, цэвэр хөрөнгийн үнэлгээнээс 51 хувиар хямд байгаа нь хөрөнгө оруулагчдад боломж үүсгэж байна.
Сангийн үндсэн үйл ажиллагаа болох хөрөнгө оруулалтын багцын хувьд 2024 оны байдлаар нийт хөрөнгийн 82 орчим хувийг дотоодын хувьцаа, 6 орчим хувийг гадаадын хувьцаа бүрдүүлж байгаа юм. Онцлох хөрөнгө оруулалтуудын хувьд 2024 оны эхний улирлаас эхлэн Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (MSE:ERD) компанийн хувьцаанд оруулсан хөрөнгө оруулалтыг багцын 4 хувиас 10 хувьд хүрсэн. Мөн Монголын Хөрөнгийн Бирж ХК (MSE:MSE) компанийн хувьцааг зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан, багцын 8.4 хувиас 2.7 хувьд хүртэл аажмаар бууруулж, ашигтай үнээр арилжаалсан байна. Үндэсний Хувьчлалын Сангийн хувьд 2025 онд гадаад хувьцааны багцаа нийт багцын 20 хувь хүртэл өсгөх төлөвлөгөөтэй байгаа аж.
Сангийн нэгж эрх эзэмшигчдийн тоо тогтвортой өсөлттэй байгаа бөгөөд өмнөх оноос 11.8 хувиар нэмэгдэж, 6,882 болсон нь олон нийтийн итгэл, оролцооны нэмэгдлийг илтгэж байна.
🧐 ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ? "Small-cap" буюу жижиг зах зээлтэй компаниудын хувьцаа урт хугацаанд ихэвчлэн илүү их өгөөжтэй байдаг гэж судалгаагаар тогтоогдсон.

📄 Тайланг нь сонжвол: 🚖 Uber: АНУ дахь аялал жуулчлал сулрав. Uber-ийн 1-р улирлын орлого жилийн өмнөхөөс 14%-иар өсч 11.5 тэрбум долларт хүрсэн ч таамаглалаас 90 сая доллароор бага гарлаа. Нийт захиалга 42.8 тэрбум доллар болж, зах зээлийн 43.1 тэрбумын хүлээлтээс доогуур байсан нь АНУ-д чиглэсэн аялал жуулчлалын сул байдал болон ханшийн сөрөг нөлөөнөөс шалтгаалсан. Харин тохируулсан EBITDA 1.87 тэрбум доллар болж, жилийн өмнөхөөс 35%-иар өсч хүлээлтээс давсан бол үйл ажиллагааны ашиг 172 саяас 1.2 тэрбум доллар болж огцом өссөн нь зардлын үр ашигтай ажиллагаанаас шалтгаалжээ. Хөрөнгө оруулалтын дахин үнэлгээ нь цэвэр ашгийг 51 сая доллараар нэмэгдүүлсэн байна.
КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 🗓️

Эх сурвалж: Investing.com
/ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор