• ArdNews
  • Posts
  • Цахим Мэдээ 05.11

Цахим Мэдээ 05.11

🇺🇸 АНУ-ын тэргүүлэх компаниуд Бээжингийн уулзалтаас юу хүлээж байна вэ? 🇨🇳🚨

In partnership with

👋 Шинэ долоо хоногийн мэнд! “Ард Инвестмент Групп” ХК-ийн үнэт цаасны арилжаа дахин идэвхжүүллээ.

Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2026 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн шаардлагын дагуу “Ард Инвестмент Групп” ХК-ийн HVL үсгэн кодтой байсныг AIG кодтой болгож хувьцааны арилжааг сэргээлээ. 📈

📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 🇺🇸 АНУ-ын тэргүүлэх компаниуд Бээжингийн уулзалтаас юу хүлээж байна вэ? 🇨🇳🚨

Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

  • 2026 оны 05 сарын 08-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +2.36% , Nasdaq 100 индекс +5.42% өсөлттэй байсан бол энэ долоо хоногт Биткойн +2.32% , ардкойн +12.02% тус тус мөн өсөлттэй байлаа.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮7.2 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮591 сая буюу 8.59%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

📈 ЭДИЙН ЗАСАГ: 🇺🇸 АНУ-ын тэргүүлэх компаниуд Бээжингийн уулзалтаас юу хүлээж байна вэ? 🇨🇳🚨

🤔 Юу болов? АНУ-ын засаг захиргаа ирэх долоо хоногт Бээжинд болох дээд хэмжээний уулзалтад оролцох бизнесийн төлөөлөгчдийн жагсаалтыг гаргаад байна. Үүнд Nvidia-ийн Женсен Хуанг, Apple-ийн Тим Кук, ExxonMobil-ийн Даррен Вудс нараас гадна Boeing, Qualcomm, Blackstone, Citigroup болон Visa зэрэг компаниудын Гүйцэтгэх захирлууд (CEO) багтжээ. Ерөнхийлөгч Трамп Хятадын удирдагч Ши Жиньпинтэй уулзахдаа эдгээр "бизнесийн дипломатуудыг" ашиглан томоохон хэлцлүүд хийхээр төлөвлөж байгаа нь тодорхой болов.

📊 Нөхцөл байдал

Энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд өрнөж буй худалдааны "гал зогсоох" хэлэлцээрийн хугацааг сунгах, технологийн экспортын хяналтыг зөөлрүүлэх зэрэг эгзэгтэй үед тохиож байна.

  • Nvidia: Хятадын зах зээлд AI чипний борлуулалтаа сэргээх, тухайлбал илүү хүчирхэг H200 чипнийлүүлэх зөвшөөрөл авахыг зорьж байна.

  • Apple: Хятад дахь үйлдвэрлэлийн сүлжээ болон борлуулалтаа хамгаалах, татварын дарамтыг багасгах сонирхолтой.

  • Boeing: 2017 оноос хойш Хятадаас аваагүй байгаа томоохон захиалгыг (500 орчим 737 MAX онгоц) эцэслэн батлах хүлээлттэй байна.

📉 Түүхэн жишиг ба Шинжээчдийн дүгнэлт

Трампын 2017 оны Хятад дахь айлчлалаар 250 тэрбум долларын өртөг бүхий хэлцлүүд яригдаж байсан ч ихэнх нь бодит гэрээ бус "санамж бичиг" төдий үлдсэн түүх бий.

  • Шинжээчдийн үзэж буйгаар: Энэ удаагийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүн өмнөхөөсөө цөөн (29-өөс ~12 орчим компани) байгаа нь "чанартай, бодит үр дүн"-д төвлөрч буйн шинж гэж Reuters дүгнэжээ.

  • Зах зээлийн хүлээлт: Хэрэв Nvidia Хятадад чипээ нийлүүлэх албан ёсны зөвшөөрөл авбал тус компанийн орлого жилд 50 тэрбум доллароор нэмэгдэх боломжтой гэж зарим шинжээчид таамаглаж байна.

🧠 Шалтгаан ба тайлбарууд

Яагаад заавал эдгээр компаниуд вэ?

  1. Технологийн өрсөлдөөн: Nvidia болон Qualcomm-ийг оролцуулж байгаа нь AI болон хагас дамжуулагчийн салбарт АНУ-ын ашиг сонирхлыг хамгаалах, нөгөө талаас Хятадын зах зээлийг алдахгүй байх "тэнцвэрийг" хайж буй хэрэг.

  2. Эрчим хүчний дипломат ажиллагаа: Exxon Mobil-ийг дагуулж яваа нь АНУ-ын газрын тос, шингэрүүлсэн хийг (LNG) Хятадад их хэмжээгээр борлуулж, гадаад худалдааны алдагдлыг бууруулах зорилготой.

  3. Корпорацийн FOMO: Трамп CEO-нуудын дунд "Beijing-д уулзацгаая" гэх мэтээр "хоцрох вий" гэсэн айдас (FOMO) төрүүлж, бизнесийнхнийг өөрийнхөө бодлогод нэгтгэж байна.

🙄 Ерөнхийдөө бол… Энэхүү айлчлал нь зөвхөн улс төрийн уулзалт биш, харин Wall Street-ийн аварга компаниудын ирээдүйн ашиг орлого, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ хаашаа эргэхийг шийдэх "коммерциал шоу" болох нь ээ. Хөрөнгө оруулагчдын хувьд ирэх долоо хоногийн турш Бээжингээс гарах мэдээ бүр хувьцааны ханшид хүчтэй нөлөө үзүүлэхээр байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ

💼 Яагаад бонд гэж? Тогтмол орлого олох боломжтой, эрсдэл бага тул хөрөнгө оруулагчдын хамгийн түгээмэл сонголтын нэг болдог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

📉 Trump Media I улиралд $406 саяын алдагдалтай ажиллав:
Trump Media ($DJT) компани 2026 оны I улиралд 406 сая долларын алдагдалтай ажиллаа.

🛸 АНУ UFO-той холбоотой файлуудыг нийтэллээ:
АНУ-ын Батлан хамгаалах яам UFO болон боломжит харь гарагийн биетүүдтэй холбоотой баримтуудыг ил болголоо.

💳 АНУ-ын зээлийн картын өр дээд түвшинд хүрэв:
АНУ-ын зээлийн картын нийт өр 1.33 их наяд долларт хүрч, түүхэн дээд өрийг тогтоолоо.

🍎 Apple, Intel-тэй чип үйлдвэрлэлийн тохиролцоонд хүрэв:
Apple төхөөрөмжүүддээ ашиглах чипийг Intel-ээр үйлдвэрлүүлэхээр тохиролцсон талаар WSJ мэдээллээ.

🚀 Intel-ийн хувьцаа 15%-иас дээш өсөв:
Intel ($INTC)-ийн хувьцаа Apple-ийн чип үйлдвэрлэлийн мэдээллийн дараа огцом өсөв.

₿ Coinbase I улиралд $88 саяын Bitcoin худалдан авчээ:
Coinbase 2026 оны I улиралд нийт 88 сая долларын Bitcoin худалдан авсан байна.

ТАЙЛАНГ НЬ СОНЖВОЛ: 🕵️ PALANTIR: Токенууд шинэ боломж болж байна

Palantir-ийн АНУ дахь бизнес сүүлийн 12 сарын хугацаанд 2 дахин өсөж, компанийн эрэлт нийлүүлэлтээсээ давсан түвшинд хүрлээ.

AI тооцооллын зардал огцом буурснаар агентын ажлын урсгал хурдтай тэлэх боломж бүрдэж байна. Харин Palantir-ийн AIP платформ болон ontology нь AI загварын гаралтыг найдвартай, хянах боломжтой, үйлдвэрлэлийн хэрэглээнд шилжүүлэх гол дэд бүтэц болж байна.

2026 оны I улиралд Palantir-ийн орлого жилийн дүнгээр 85% өсөж, 1.63 тэрбум долларт хүрсэн нь компанийн хувьд хамгийн хурдтай өсөлт болжээ. Мөн нэгж хувьцаанд ногдох ашиг нь 0.33, Net Dollar Retention 150%, Free Cash Flow 925 сая долларт буюу 57% маржинтай гарсан нь компанийн өсөлтийн чанарыг бататгав.

↗️ AMD: CPU-ийн сэргэлт: AMD-ийн I улирлын орлого 38%-иар өсөж, 10.3 тэрбум долларт хүрсэн бол non-GAAP нэгж хувьцаанд ногдох ашиг 1.37 доллар болж, хүлээлтээс давлаа.

Дата төвийн орлого 57%-иар өсөж 5.8 тэрбум долларт хүрсэн нь EPYC CPU болон Instinct GPU бүтээгдэхүүнүүд өсөлтийн гол хөдөлгүүр болж байгааг харуулж байна. Мөн мөнгөн урсгал 2.6 тэрбум долларт хүрч, AI эрэлт санхүүгийн үр дүнд бодитоор тусч эхэллээ.

AMD серверийн CPU зах зээлийн 2030 оны төсөөллөө 120 тэрбум доллар давна гэж өсгөсөн нь inference болон agentic AI хэрэглээнд CPU-ийн хэрэгцээ нэмэгдэж буйтай холбоотой.

Ингэснээр AMD өөрийгөө NVIDIA-ийн орлох хувилбар бус, харин hyperscaler-уудын хоёр дахь стратегийн AI платформ болох боломжтой тоглогчоор байршуулж байна.

🗓️ КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARDNEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор

Master Claude AI (Free Guide)

The professionals pulling ahead aren't working more. They're using Claude.

Our free guide will show you how to:

Configure Claude to be the perfect assistant

Master AI-powered content creation

Transform complex data into actionable strategies

Harness Claude’s full potential

Transform your workflow with AI and stay ahead of the curve with this comprehensive guide to using Claude at work.