- Ard News
- Posts
- Цахим мэдээ 05.05
Цахим мэдээ 05.05
📊 Хөрөнгө Оруулалтын 7 Хоног арга хэмжээгээр зочилцгооё 💁🏻♂️

Шинэ 7 хоногийн мэнд! Өнгөрөгч 7 хоногт Ард Санхүүгийн Нэгдэл, түүний бүрэлдэхүүн компаниуд хамтран хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч, нэгж эрх эзэмшигчид, харилцагчдаа нээлттэй хүлээн авч, үйл ажиллагаагаа танилцуулж “Хөрөнгө оруулалтын 7 хоног” нэгдсэн арга хэмжээг амжилттай зохион байгуулж дуусгалаа.
Хүрэлцэн ирсэн та бүхэндээ гүнээ талархал илэрхийлье.
📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:
📊 Хөрөнгө Оруулалтын 7 Хоног арга хэмжээгээр зочилцгооё 💁🏻♂️
Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

2025 оны 05 сарын 02-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +2.85% , Nasdaq 100 индекс +3.45% байсан бол энэ долоо хоногт Биткойн +1.05% , АрдКойн -1.85% хэлбэлзэлтэй байлаа.
Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮4,8 тэрбумын арилжаа хийгдсэнээс ₮72 сая буюу 1.50%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.
📊📈 ЭДИЙН ЗАСАГ: 📊 Хөрөнгө Оруулалтын 7 Хоног арга хэмжээгээр зочилцгооё 💁🏻♂️

Эх сурвалж: WSJ.com
📊 Хөрөнгө Оруулалтын 7 хоног гэж юу вэ?: Ард Санхүүгийн Нэгдэл, түүний бүрэлдэхүүн компаниуд хамтран хөрөнгө оруулагч, хувьцаа, нэгж эрх эзэмшигчид, харилцагчдаа нээлттэй хүлээн авч, үйл ажиллагаагаа танилцуулж цаашдын төлөвлөгөөг танилцуулан, монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг идэвхжүүлэх, олон нийтийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх зорилготой арга хэмжээ билээ.
💁🏻♂️ Юу болж өрнөв: Энэ жилийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2025 оны 04-р сарын 28-аас 05-р сарын 02-ны өдөр хүртэл Ард Санхүүгийн Нэгдэл, түүний бүрэлдэхүүн компаниуд хамтран хөрөнгө оруулагч, хувьцаа, нэгж эрх эзэмшигчид харилцагчдаа нээлттэй хүлээн авч, үйл ажиллагаагаа танилцуулж, танилцуулга болон хэлэлцүүлгүүдийг бэлтгэн хүргэлээ. Тус арга хэмжээгээр ТУЗ-ын гишүүн Бруно Рашле болон хараат бус гишүүн Роланд Нэш нар хүрэлцэн ирсэн билээ. Мөн “Крипто, хөрөнгө оруулалт” “Санхүүгийн цогц үйлчилгээ” “Хувийн санхүүгийн сургалтууд” “Компани бүрийн урамшуулал” “Хөгжөөнт тоглоом” зэрэг олон олон үйлчилгээнүүдийг нийт харилцагч, хэрэглэгч, хөрөнгө оруулагч нартаа хүргэлээ.
👀 Тоо үнэнийг хэлнэ:
4 Нээлттэй компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал
2 Сангийн нэгж эрх эзэмшигчдийн хурал
9 Онцлох танилцуулга
5 Тусгай хэлэлцүүлэг
5 Community meetings
🗣️ Онцлох зүйлс:
AIG ( Ard Investment Group) - Энэхүү шинэчлэл нь Ардын даатгалын кластер Өндөрхаан хувьцаат компани руу шилжиж, менежментийн худалдан авалтыг эхлүүлж байгаа бол өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулж, багцдаа нэгтгэсэн санхүүгийн бус ихэнх компаниудыг ( ТэнГэрЛиг Медиа Групп, UBX, GrapeCity, Crypto Nation, Lotto42 гэх мэт ) Хөвсгөл хувьцаат компани руу шилжүүлэн Ардын хувьцаагаа эргүүлэн халааслах замаар тусгаарлах ажлыг 2025 онд хэрэгжүүлэхэд бэлэн болсноо зарлалаа. Энэ ажлыг гүйцэтгэх явцад Хөвсгөл ХК нь нэрээ AIG (Ard Investment Group) болгон өөрчлөхөөр тогтсон билээ. Тус компанийн үйл ажиллагаа болон цаашдын ажлыг Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн ТУЗ-ын дарга Ч.Ганхуяг удирдан ажиллахаар болсон билээ.
AFG ( Ard Financial Group ) - Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь банк, даатгал, хөрөнгө оруулалтын банк гэх 3 кластер буюу 11 компанийг ( Ард Кредит, Ард Лизинг, Ард Актив ХЗХ, ӨндөрХаан ХК, Ард Даатгал, Ардын Тэтгэврийн сан, Ард Менежмент, Ард Секюритиз ҮЦК, Ард Пропертиз, Хаалттай болон Нээлттэй Сангууд )хариуцан авч үлдэх болсон билээ. Цаашид тус компанийн үйл ажиллагааг Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Гүйцэтгэх Захирал Б.Золбоо удирдан авч явах болсон билээ.
Хувьцаа халааслах шийдвэр - Нийт 4,335,190 ширхэг буюу нийт хувьцааны 15 орчим хувийг халааслах шийдвэр гаргасан. AARD хувьцааг 2,920 төгрөгөөр үнэлж, 1 ширхэг AARD = 20 ширхэг HVL (ширхэг бүр нь 146 төгрөгөөр үнэлэгдсэн) гэсэн солилцооны нөхцөлөөр хувьцаа эзэмшигчиддээ сонголт олгож эхэллээ.
АвДар - Монголдоо хамгийн өндөр өгөөжтэй хуримтлал хийж, хамгийн бага хүүтэй зээлийг гаргах крипто хэтэвчийг та бүхэндээ танилцууллаа. Үүнийгээ АвДар гэж нэрлэсэн билээ. Тус хурлын өдрүүдээр ирсэн харилцагчид эхний байдлаар татах холбоосыг авч танилцсан билээ.
Хамтрал - Ард Кредит ББСБ x Монгол Шуудан ХК хамтран ухаалаг ПОС системээр дамжуулан санхүүгийн үйлчилгээ хүргэнэ. Улаанбаатар, 2025-05-01-Монгол Улсын тэргүүлэгч банк бус санхүүгийн байгууллагуудын нэг болох Ард Кредит ББСБ ХК нь Монгол шуудан ХК-тай хамтран ухаалаг ПОС (Point of Sale) системийг ашиглан Монгол орны бүх аймаг сумдуудад санхүүгийн үйлчилгээг хүргэх стратегийн хамтын ажиллагааг үзэглэлээ.
Даатгал x Хувийн Тэтгэврийн Сангийн Нэгдэл үүсгэн байгуулагдлаа. Улаанбаатар хот, 2025-04-29-Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь өөрийн эзэмшлийн Ард Даатгал ХК-ийг Өндөрхаан ХК-д худалдахтай холбоотой гэрээнд холбогдох талууд гарын үсэг зурж, Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь үйл ажиллагаагаа илүү нарийвчлах, ашигт ажиллагаагаа сайжруулах, хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх, удирдлагын зөв арга барилыг хэрэгжүүлэх зэрэг зорилгоор 3 жилийн өмнөөс бүтцийн өөрчлөлтүүдийг хийж эхэлсэн билээ. Өөрөөр хэлбэл, Ард Санхүүгийн Нэгдэл ХК өөрийн шууд болон хамаарал бүхий компаниудын эзэмшиж буй Ард Даатгал ХК-ийн 50 хувьтай тэнцэх хувьцааг нийт 20 тэрбум төгрөгөөр үнэлэн Өндөрхаан ХК-д худалдахаар талуудтай тохиролцоонд хүрч, холбогдох гэрээнд талууд гарын үсэг зурснаар даатгалын салбарын хувьд түүхэн шийдвэрийг гаргалаа.
📈 Хувьцаа эзэмшигчдийн хурлын тойм:
Ард Санхүүгийн Нэгдэл ХК (𝐌𝐒𝐄: 𝐀𝐀𝐑𝐃)
Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь сүүлийн жилүүдэд стратегийн бүтцийн өөрчлөлтөө тууштай хэрэгжүүлж, илүү төвлөрсөн, ашигт ажиллагаа өндөртэй бизнесийн модельд шилжиж байна.
Хөрөнгө оруулалтын багцыг оновчтой болгох, давхардлыг арилгах, санхүүгийн бус хөрөнгийг салгах алхмууд нь урт хугацаандаа өгөөжийг нэмэгдүүлэх хандлагатай.
Хувьцаа халааслах шийдвэр нь хувьцааны үнэ цэнийг дэмжих ба хувьцаа эзэмшигчдэд нөхөн үнэлгээний боломж олгож байгаа тул AARD хувьцаа нь УРТ ХУГАЦААНЫ хөрөнгө оруулалт болж өгөхөөр байна.
Ард Даатгал ХК (𝐌𝐒𝐄: 𝐀𝐈𝐂)
Ард Даатгал ХК-ийн хураамжийн орлого сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдэж 45.2 тэрбум төгрөгт хүрсэн байна. Нийт цэвэр хураамжийн орлого өнгөрсөн оны мөн үеэс 42 хувь өссөн буюу нийт 36.8 тэрбум төгрөг, нөхөн төлбөрийн хэмжээ 19.6 тэрбум төгрөг, тайлант онд нийт 2.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.
Үнэлгээний шинжилгээ: 2024 оны эцэст компанийн нийт үнэлгээ 20 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд энэ нь өмнөх оны үнэлгээнээс өссөн үзүүлэлт юм. Хувьцааны P/B харьцаа оны эцэст 1.03 бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хурлын өдөр арилжаалагдаж буй ханшаар тооцвол P/B 0.8 болж буурсан байна. Энэ нь компанийн активын бодит үнэлгээтэй харьцуулахад зах зээл дээр үнэлгээ харьцангуй хямд байгааг илтгэж байна.
Шинжээчийн таамаглал ба хөрөнгө оруулалтын төлөв
Одоогийн үнэлгээнээс харахад Ард Даатгал ХК-ийн хувьцаа дотоод үнэ цэнээсээ доогуур арилжаалагдаж байгаа нь боломжит хөрөнгө оруулагчдад “𝐨𝐯𝐞𝐫𝐬𝐨𝐥𝐝” буюу хямдаар үнэлэгдсэн харагдаж байна. Хэрэв компанийн санхүүгийн гүйцэтгэл тогтвортой байж, 2025 онд ашиг өсөх хүлээлт биелвэл хувьцааны үнэ ойрын хугацаанд 750–850 төгрөгийн хүрээнд сэргэлт хийх боломжтой гэж таамаглаж байна.
Ард Кредит ББСБ ХК (𝐌𝐒𝐄: 𝐀𝐃𝐁)
Хурлаар дурдсан зарим чухал тоог авч үзвэл “Ард Кредит ББСБ” ХК-ийн Зээлдэгчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23 хувиар өсөж 80 мянга давсан байна. Үүний үр дүнд нийт олгосон зээл 64 хувиар өсөж 115 тэрбум төгрөгт хүрсэн байна. Хүүгийн орлого 35 хувиар өсөж 17.9 тэрбум төгрөгт хүрсэн бол Цэвэр ашиг 4 тэрбум төгрөгт хүрч 56 хувиар тус тус өссөн байна. Эздийн өмч 77 хувиар өсөж 37 тэрбум төгрөг болсноор Үнэ-Эздийн өмчийн харьцаа 1.14 буюу салбарын дунджаас бага байгаа нь хувьцааны үнэлгээг хямд байгааг илтгэж байна.
Крипто Үндэстэн ХК (𝐌𝐒𝐄: 𝐂𝐍𝐅)
2024 оны эцэст нийт хөрөнгө 8.9 тэрбум төгрөгт хүрсэн. Орлого 62 сая төгрөг, зардал 53 сая төгрөг байсан бол Цэвэр ашиг 8.9 сая төгрөгөөр оныг хаасан байна.
Хөрөнгө оруулалтын багцын өөрчлөлт: 2024 онд хөрөнгө оруулалтын багцдаа TON болон BS9 токенуудыг шинээр нэмсэн.
Багцын үнэлгээ 7.8 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд: 𝐁𝐓𝐂 – 37.24%, 𝐀𝐑𝐃𝐗 – 29.31%, 𝐓𝐎𝐍 – 23.84%, Бусад (𝐄𝐓𝐇, 𝐁𝐒𝟗, 𝐔𝐒𝐃𝐓, 𝐀𝐑𝐃𝐌) – 9.61%
2025 оны төлөвлөгөө: Дотоодын зах зээлд бонд гаргаж, хувьцааны токенжуулалт хийж АйДакс бирж дээр арилжаалж Улаанбаатар үнэт цаасны бирж дээр давхар бүртгүүлэх зэрэг гүйцэтгэх ажилуудаа танилцууллаа.
📈 Нэгж Эрх Эзэмшигчдийн хурлын тойм:
Хөрөнгө Оруулагч Үндэстэн Сан (XOYC)
Хөрөнгө Оруулагч Үндэстэн сангийн нэгж эрхийн үнэлгээ 24 онд 1,180 төгрөгт хүрч тайлант жилд +17.15 хувийн өсөлтийг үзүүлсэн байна. Мөн Хөрөнгө оруулалтын багцын 69 хувийг дотоодын 17 төрлийн хувьцаа, 14 хувийг 7 бонд болон ХБҮЦ, 7 хувийг банкны хадгаламж, 9 хувийг бэлэн мөнгө эзэлж байна.
Онцлох үйл явдал:
1. Хувьцааны хөрөнгө оруулалтын дийлэнхийг санхүүгийн салбар эзэлж байна: Хөрөнгө оруулалтын багцын хамгийн том хэсэг нь санхүүгийн салбарын хувьцаанууд эзэлж байгааг танилцуулсан.
2. Нэгж эрх эзэмшигчдийн тоо өссөн: 2024 оны эцсийн байдлаар нэгж эрх эзэмшигчдийн тоо 1,684 болсон ба өмнөх оноос 56 хувиар өссөн.
3. Хөрөнгө Оруулагч Үндэстэн хамтын ХОC 356 сая төгрөгийн ашигтай ажилласан.
Үндэсний Хувьчлалын Сан хамтын ХОС (𝐌𝐒𝐄: 𝐗𝐎𝐂)
Сангийн цэвэр хөрөнгийн үнэлгээ 6.75 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 7.2 хувиар өссөн. Нэгж эрхийн үнэлгээ 135.10 төгрөгтэй байгаа нь жилийн эцсийн зах зээлийн ханш болох 114.94 төгрөгөөс 17.5 хувиар илүү буюу хямд үнэлгээтэй байгааг илтгэж байна. Сангийн зах зээлийн ханш өнгөрсөн оны мөн үеэс 8.0 хувиар өссөн нь арилжааг идэвхтэй байгааг харуулж байна.
Онцлох үйл явдал: 2024 оны эхний улирлаас эхлэн Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн MSE:ERD хувьцааг багцын 4 хувиас 10 хүртэлх хувиар нэмэгдүүлсэн. Монголын хөрөнгийн бирж ХК MSE:MSE хувьцааг цаг үеийн нөхцөл байдалд уялдуулан багцын 8.4 хувиас 2.77 хувь хүртэл оргил ханш дээр дунджлан хэрэгжүүлсэн. ХОС-ийн нэгж эрх эзэмшигчийн тоо өсөж байгаа бөгөөд өнгөрсөн оноос 11.8 хувиар өсөж 6,882-т хүрсэн байна.
Дүгнэлт: Хөрөнгө оруулалтын сангийн хувьд багцаа зөв оновчтой бүрдүүлснээр өгөөжтэй хөрөнгө оруулалтын шийдвэрүүдийг гаргаж сангийн цэвэр үнэлгээг өсгөж чадсан байна.
Сангийн цэвэр үнэлгээ нь зах зээлийн ханшаасаа бага байгаа нь хөрөнгө оруулагчдад хямд үнээр нэгжийн эрхийг авч ТОП хувьцаануудаас авах боломжийг олгож байна.
😇 Эцэст нь: Эрхэм хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч, хамтрагч та бүхэндээ Хөрөнгө Оруулалтын 7 Хоног арга хэмжээнд хүрэлцэн ирсэнд гүнээ талархал илэрхийлье.
Бид ээлжит хувьцаа эзэмшигчдийн хурлуудаа Хөрөнгө Оруулалтын нээлттэй хаалганы өдөр болгон амжилттай зохион байгууллаа. Идэвхтэй оролцож, дэмжиж ирсэн та бүхэндээ баярлалаа. Энэхүү арга хэмжээг зохион байгуулсан нийт компаниуд болон ажиллагсад залуустаа баяр хүргье, талархал илэрхийлье.
Хүчтэй. Хамтдаа
📈 БОНДЫН ТУХАЙ ТОВЧХОН: Бонд нь тогтвортой, таамаглаж болохуйц, тодорхой орлого олох боломжтой байдгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327
БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД
🇨🇳 Хятад улс Тариф бүрэн цуцлахгүй бол ахиц гарахгүй: Хятад улс АНУ-тай хийх худалдааны хэлэлцээг үнэлэж буйгаа мэдэгдсэн ч ахиц дэвшил гаргахын тулд бүх тарифыг бүрэн цуцлах болон АНУ-аас тодорхой амлалт шаардлагатай гэдгийг анхаарууллаа. Харин Трампын засаг захиргаа Энэтхэгтэй худалдааны хэлэлцээр байгуулахад маш ойртсон гэж мэдэгдэв.
🇺🇸 АНУ-ын эдийн засаг агшиж, Fed-д дарамт нэмэгдэв: АНУ-ын эдийн засаг эхний улиралд 0.3%-иар агшсан нь хүлээлтээс дор байлаа. Энэ нь бизнесүүд Трампын шинэ тарифуудаас өмнө бараа импортлохоор яаравчласнаар 41%-ийн импортын өсөлт бий болсонтой холбоотой. Уг агшилт Холбооны Нөөцийн Сан (Fed)-д нэмэлт дарамт үүсгэж байна.
Болно. Хөрөнгийн зах зээл бол өгөөж, эрсдэл 2-т суурилсан орчин. Харин фанд менежерүүдийн зорилго бол “алдааг багасгаж, урт хугацаанд өсөлт авчрах”.
📉 Жишээ:
Зах зээл 10%-иар унасан үед хувьцаа эзэмшигч нь бүх 10%-ийн уналтыг амсдаг. Харин фанд менежер эрсдэлээ хуваарилсан тул таны багц 4-6% л унаж байж болно. Харин өсөх үед бүрэн потенциал ашиг хүртэх давуу тал бий.
🧐 ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ? Fonterra Shareholders Fund гэх мэт сангууд сүү, бяслаг, сүүн бүтээгдэхүүний зах зээлд хөрөнгө оруулдаг. Тийм ээ, сүү таныг баян болгох боломжтой!

📄 Тайланг нь сонжвол: Microsoft орлого нь өмнөх оны мөн үеэс 13%-иар өсч 70.1 тэрбум долларт хүрсэн нь зах зээлийн таамгаас 1.6 тэрбум доллараар давсан байна. Нэгж хувьцааны ашиг (EPS) 18%-иар өсч 3.46 доллар болсон нь хүлээлтээс 0.24 доллараар давжээ.
Өсөлт өргөн хүрээгээр явагдсан боловч тэргүүлэгч нь Azure үйлчилгээ байв—энэ нь валютын нөлөөг тооцохгүйгээр 35%-иар өссөн нь өмнөх улирлын 31%-тай харьцуулахад хурдассан үзүүлэлт юм. Үүнээс AI нь Azure-ийн өсөлтийн 16 нэгж хувийг бүрдүүлсэн нь мөн өмнөх улирлын 13%-иас нэмэгдсэн байна.
Microsoft Cloud-ийн орлого 20%-иар өсч 42.4 тэрбум доллар хүрсэн нь 0.2 тэрбум доллараар таамгаас давсан. Нийт хөрөнгө оруулалт (CapEx) 21.4 тэрбум доллар болсон нь өнгөрсөн улирлаас бага зэрэг буурсан бөгөөд энэ нь сүүлийн үед 10 шинэ дата төв нээж дууссантай холбоотой юм.
Цаашид юу хүлээж байна вэ? Microsoft 4-р улиралд 73.2–74.3 тэрбум долларын орлого олохоор төлөвлөж байгаа нь шинжээчдийн таамгаас давж байна. Azure-ийн өсөлт 34–35% байх төлөвтэй. FY26 (2026 оны санхүүгийн жил)-д CapEx нэмэгдэх боловч өсөлтийн хурдац удаашрах төлөвтэй байна.
Гүйцэтгэх захирал Сатья Наделла Microsoft-ын дэд бүтцийн өргөтгөх чадвар, AI ажлын ачаалал дээд цэгтээ хүрсэн болон SQL, Teams, Fabric зэрэг enterprise хэрэглээнд хүчтэй байр суурь эзэлж буйг онцолжээ. Макро эдийн засгийн тодорхойгүй байдлын дунд ч Microsoft нь OpenAI-тэй нэгдсэн шийдлүүд болон тогтвортой enterprise эрэлтийн ачаар AI платформын өрсөлдөөнд тэргүүлэх байр сууриа хадгалж чадахаар харагдаж байна.
КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 🗓️

Эх сурвалж: Investing.com
/ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор