• ArdNews
  • Posts
  • Цахим Мэдээ 05.04

Цахим Мэдээ 05.04

📊 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН 7 ХОНОГ АРГА ХЭМЖЭЭГЭЭР ЗОЧИЛЦГООЁ 💁🏻‍♂️

In partnership with

👋 Шинэ долоо хоногийн мэнд! Өнгөрөгч 7 хоногт Ард Санхүүгийн Нэгдэл, түүний бүрэлдэхүүн компаниуд хамтран хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч, нэгж эрх эзэмшигчид, харилцагчдаа нээлттэй хүлээн авч, үйл ажиллагаагаа танилцуулж “Хөрөнгө оруулалтын 7 хоног” нэгдсэн арга хэмжээг амжилттай зохион байгуулж дуусгалаа.

📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 📊 Хөрөнгө Оруулалтын 7 Хоног арга хэмжээгээр зочилцгооё 💁🏻‍♂️

  • 🚀 Mag 7 компаниудын хүчтэй тайлан АНУ-ын зах зээлийг дахин түүхэн дээд түвшинд хүргэлээ 📈

Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

  • 2026 оны 05 сарын 01-ний Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +1.08% , Nasdaq 100 индекс +1.58% өсөлттэй байсан бол энэ долоо хоногт Биткойн +2.45% , ардкойн +2.07% тус тус мөн өсөлттэй байлаа.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮5.3 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮82 сая буюу 1.53%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

📊 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН 7 ХОНОГ АРГА ХЭМЖЭЭГЭЭР ЗОЧИЛЦГООЁ 💁🏻‍♂️

📊 Хөрөнгө Оруулалтын 7 хоног буюу Ардын хамаарал бүхий 8 нээлттэй компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал, 3 төрлийн токен эзэмшигчдийн хурал маш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

👀 Онцлох зүйлс:

  • AARD (Ard Financial Group) - Ард Санхүүгийн Нэгдэл хамтын удирдлагын зарчимд шилжлээ.

    Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь Хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн засаглалын шинэ бүтцийг танилцуулж, гүйцэтгэх удирдлагын багийн загварт шилжин ажиллахаар боллоо.

    Энэхүү өөрчлөлтөөр нэг хүний төвлөрсөн удирдлагын загвараас татгалзаж, илүү хамтын шийдвэр гаргалт, ил тод байдал, хариуцлагыг бэхжүүлэх зорилготой байна. Шинэ бүтэц нь гүйцэтгэл, санхүү, банк, хөрөнгө оруулалт, даатгал, аудит, хууль, нийцлийн чиг үүргийг нэг удирдлагын багт нэгтгэжээ.

    Гүйцэтгэх удирдлагын баг нь Төлөөлөн удирдах зөвлөлийн удирдлага дор ажиллаж, компанийн засаглал, ил тод байдал болон урт хугацааны өсөлтийг дэмжихэд төвлөрөх юм.

    Ард Санхүүгийн Нэгдлийн энэхүү шинэчлэл нь компанийн удирдлагыг илүү институтчилсэн, хамтын хариуцлагатай хэлбэрт шилжүүлж, цаашдын тогтвортой өсөлтөд бэлтгэж буй стратегийн алхам боллоо.

  • AIG (Ard Investment Group) - Ард Инвестмент Групп сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийлээ.

    Ард Инвестмент Групп ХК нь сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр төсөл хэрэгжүүлэгч Хүннү Менежмент ХК-д хөрөнгө оруулалт хийж, хамтын ажиллагаа эхлүүллээ.

    Энэхүү хөрөнгө оруулалт нь Монгол Улсын эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг дэмжих, зах зээлийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилготой байна.

    Хүннү Менежмент ХК нь 2024 оноос бүтцийн шинэчлэл хийж, эрчим хүч, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний чиглэлд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бол Ард Инвестмент Групп нь уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, ухаалаг дэд бүтэц, хот байгуулалтын чиглэлд хөрөнгө оруулалт хийх стратегитай ажиллаж байна.


    Энэ хэлцэл нь Ард Инвестмент Группийн хөрөнгө оруулалтын цар хүрээг тэлж, сэргээгдэх эрчим хүч болон стратегийн дэд бүтцийн салбарт байр сууриа нэмэгдүүлэх алхам боллоо.

  • АвДар хэтэвч 2.0 санхүүгийн зуучлагчгүй шинэ шийдлээ танилцууллаа.

    Монгол ДиФай ХХК технологид суурилсан АвДар хэтэвч 2.0 шинэчилсэн хувилбараа албан ёсоор танилцууллаа. Уг шийдэл нь блокчэйн болон ухаалаг гэрээг ашиглан хэрэглэгч хоорондын шууд, ил тод санхүүгийн харилцааг дэмжих зорилготой.

    АвДар хэтэвч нь уламжлалт санхүүгийн зуучлагчдын шимтгэл, зардлыг бууруулж, мөнгө авах, хуримтлуулах болон зээл авах боломжийг хэрэглэгчдэд илүү хүртээмжтэй болгохоор зорьж байна.

    Шинэ хувилбарын гол давуу талууд нь зуучлагчгүй санхүүгийн үйлчилгээ, Аркойноор бараа, үйлчилгээ солилцох бартер маркетплэйс, хэрэглэгчийн оролцоонд суурилсан DAO систем, мөн хязгаарлалтгүй дэлхийн хандалт юм.

    Монгол ДиФай ХХК нь Монголын анхны төгрөгтэй арилжаа бүхий стэйблкойн MONT-ыг бүтээсэн бөгөөд АвДар хэтэвчийг 2025 оноос эхлэн АрдМааний зэрэг технологийн үйлчилгээнүүдтэй холбон хөгжүүлэхээр ажиллаж байна.

    АвДар хэтэвч 2.0 нь хэрэглэгч төвтэй, зуучлагчгүй санхүүгийн экосистем бий болгох зорилготой бөгөөд Монголын финтек, блокчэйн хэрэглээний дараагийн шатны шийдэл болж байна.

  • Айдакс бирж ашгийнхаа 30%-ийг DAXT токен эзэмшигчдэд олгохоор боллоо.

    Монголын анхны криптовалют арилжааны уугуул бирж Айдакс (idax) нь 2025 оны цэвэр ашгийнхаа 30%-ийг DAXT токен эзэмшигчдэд хуваарилахаар зарлалаа.

    Тус бирж сүүлийн 5 жилийн хугацаанд зохицуулалттай орчинд үйл ажиллагаагаа тэлж, 2025 онд дотоодын зах зээлийн 50%-ийг дангаараа эзэлсэн бөгөөд спот, маржин, грид, P2P, фьючерс, хуулбар болон демо арилжаа зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн санал болгож байна.


    Айдаксын энэхүү шийдвэр нь DAXT токены хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэхээс гадна крипто биржийн бизнесийн ашгийг токен эзэмшигчидтэй хуваалцах шинэ жишиг тогтоож байна.

📈 Хувьцаа эзэмшигчдийн хурлын тойм:

Ард Санхүүгийн Нэгдэл ХК (MSE: AARD)

  • Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн нийт хөрөнгө 2025 онд 119.7 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 4% өссөн байна. Харин эздийн өмч 51.5 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 6% буурсан ч компанийн хөрөнгө, санхүүгийн суурь харьцангуй тогтвортой хэвээр байна.    

  • Орлогын хувьд нийт орлого 12.0 тэрбум төгрөг болж 9% өссөн бол цэвэр ашиг 996 сая төгрөгт хүрч, өмнөх оноос огцом өссөн байна.

Үнэлгээний шинжилгээ

  • Одоогийн хаалтын ханш ₮2,800 орчимд хэлбэлзэж, зах зээлийн үнэлгээ ₮67.9 тэрбум байна. Эздийн өмчтэй харьцуулсан P/B харьцаа ойролцоогоор 1.32 байна.

  • Энэ нь AARD-ийн хувьцаа дансны үнээсээ дээгүүр арилжаалагдаж байгаа бөгөөд зах зээл компанийн богино хугацааны ашгаас илүү Ард экосистем, Ард Апп, финтек, хөрөнгө оруулалт болон дижитал шилжилтийн ирээдүйн өсөлтөд өндөр хүлээлт өгч байгааг харуулж байна.

Хөрөнгө оруулалтын төлөв

  • ТУЗ-ийн шийдвэрээр 2025 оны санхүүгийн жилд ногдол ашиг хуваарилахгүй байхаар шийдвэрлэсэн. Иймээс хөрөнгө оруулагчдын өгөөж ойрын хугацаанд ногдол ашгаас бус, компанийн экосистемийн өсөлт, багц компаниудын үнэлгээ болон хувьцааны ханшийн өөрчлөлтөөс хамаарахаар байна.

Ард Кредит ББСБ ХК (MSE: ADB)

  • Ард Кредит ББСБ ХК-ийн зээлийн багц ₮69.7 тэрбумд хүрч, нийт 94,241 зээлдэгчид санхүүгийн үйлчилгээ үзүүллээ. Тайлант хугацаанд зээлийн хүсэлт 509,007-д хүрсэн нь дижитал зээлийн үйлчилгээний эрэлт өндөр хэвээр байгааг харуулж байна.

  • Компанийн финтек зээлийн олгосон дүн ₮127.3 тэрбумд хүрч, онлайн зээл, бизнесийн зээл, хөрөнгө барьцаалсан зээл, ногоон зээл болон хэрэглээний зээлийн бүтээгдэхүүнээр дамжуулан харилцагчдын санхүүгийн хэрэгцээнд шуурхай шийдэл санал болгожээ.

  • Мөн Ард Кредит нь МХБ-ийн ТОП-20 индексийн I ангилалд багтаж, компанийн засаглалын кодексийн хэрэгжилтээр ТОП-20 компанийн нэг болсон байна. Түүнчлэн МББСБХ-ны нэрэмжит “Шилдэг санхүүгийн хүртээмжтэй банк бус санхүүгийн байгууллага” шагналыг хүртсэн нь компанийн зах зээл дэх байр суурийг бататгалаа.

  • Хувьцааны арилжааны хувьд нийт ₮1.1 тэрбумын дүн бүхий 10.7 сая ширхэг хувьцаа арилжигдсан байна. Дижитал үйлчилгээний үр дүнд 80.53 тонн цаас, 1,677.7 мод, 311,973.87 кВт.ц эрчим хүч хэмнэсэн нь компанийн тогтвортой санхүүжилтийн чиглэлийг онцолж байна.

Ард Даатгал ХК (MSE: AIC)

  • Ард Даатгал ХК-ийн нийт хөрөнгө 2025 онд 57.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 12% өссөн байна. Эздийн өмч мөн 22.5 тэрбум төгрөг болж 15% нэмэгдсэн нь компанийн санхүүгийн суурь тогтвортой байгааг харууллаа.

  • Орлогын хувьд нийт хураамжийн орлого 40.5 тэрбум төгрөг болж 11% буурсан ч цэвэр ашиг 3.1 тэрбум төгрөгтхүрч, өмнөх оноос 27% өссөн байна. Энэ нь хөрөнгө оруулалтын өгөөж, зардлын удирдлага болон нөхөн төлбөрийн бүтцийн нөлөөгөөр ашигт ажиллагаа сайжирсныг илтгэж байна.

Үнэлгээний шинжилгээ

  • 2025 оны эцсийн байдлаар хувьцааны хаалтын ханш ₮590.9, зах зээлийн үнэлгээ ₮14 тэрбум, P/B харьцаа 0.77 байна. Энэ нь компанийн ашиг болон дансны үнэлгээтэй харьцуулахад хувьцаа зах зээл дээр харьцангуй хямд үнэлэгдэж байгааг харуулж байна.

Хөрөнгө оруулалтын төлөв

  • Ард Даатгалын ашигт ажиллагаа өссөн, эздийн өмч нэмэгдсэн, хувьцааны P/B харьцаа 1-ээс доогуур байгаа нь хөрөнгө оруулагчдын хувьд боломжит “undervalued” хувьцааны шинжтэй харагдаж байна. Гэхдээ хосолсон харьцаа 102.8% болж өссөн нь даатгалын үндсэн үйл ажиллагааны зардал, нөхөн төлбөрийн дарамт нэмэгдсэнийг анхаарах шаардлагатай.

Ард Инвестмент Групп ХК (MSE: HVL)

  • Ард Инвестмент Групп ХК-ийн нийт хөрөнгө 2025 онд 36.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 155 орчим хувиар өссөн байна. Эздийн өмч 13.7 тэрбум төгрөг болж огцом нэмэгдсэн нь компанийн хөрөнгө оруулалтын багц тэлж, балансын бүтэц сайжирсныг харууллаа.

  • Гэсэн хэдий ч компани 2025 онд 521.8 сая төгрөгийн цэвэр алдагдалтай ажилласан. Энэ нь орлогоос илүү зардал өндөр байсантай холбоотой бөгөөд богино хугацаанд ашигт ажиллагаа хараахан тогтворжоогүй байгааг илтгэж байна.

Шинжээчийн өнцөг

  • AIG-ийн гол үнэ цэнэ нь уламжлалт ашигт ажиллагаанаас илүүтэй хөрөнгө оруулалтын багц, стратегийн хэлцлүүд болон токенжуулалтын ирээдүйн боломж дээр төвлөрч байна. Хүннү Менежмент, Стэпи Нэксус зэрэг хэлцлүүд нь уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, бодит хөрөнгөөр баталгаажсан токенжуулалтын чиглэлд компанийн өсөлтийн шинэ суурь болж байна.

Хөрөнгө оруулалтын төлөв

  • Ойрын хугацаанд ногдол ашиг хүлээхээс илүүтэй хөрөнгө оруулалтын багцын үнэлгээ, шинэ төслүүдийн хэрэгжилт, бодит мөнгөн урсгал үүсэх эсэх нь хувьцааны үнэлгээнд гол нөлөө үзүүлэхээр байна.

Крипто Үндэстэн ХК (MSE: CNF)

  • Крипто Үндэстэн ХК-ийн нийт хөрөнгө 2025 онд 8.2 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 8.7% буурсан байна. Эздийн өмч мөн 6.9 тэрбум төгрөг болж 7.1% буурсан нь компанийн хөрөнгийн үнэлгээ болон санхүүгийн үзүүлэлт сулрах хандлагатай байгааг харууллаа.

  • Орлогын хувьд нийт орлого 11.5 сая төгрөг болж 81.6% буурсан бол компани 2025 онд 62.9 сая төгрөгийн цэвэр алдагдалтай ажилласан байна. Үүнд ерөнхий удирдлагын зардал болон санхүүгийн зардал өссөн нь гол нөлөө үзүүлжээ.

Үнэлгээний шинжилгээ

  • Одоогийн хаалтын ханш ₮27,000, зах зээлийн үнэлгээ ₮3.1 тэрбум байна.

  • Харин эздийн өмч ₮6.9 тэрбум, нийт гаргасан хувьцаа 113,212 ширхэг гэж үзвэл нэгж хувьцаанд ногдох дансны үнэ ойролцоогоор ₮61,143 байна. Үүнтэй харьцуулахад P/B харьцаа 0.44 болж байгаа нь хувьцаа дансны үнээсээ доогуур арилжаалагдаж байгааг харуулж байна.

Хөрөнгө оруулалтын төлөв

  • Компанийн хөрөнгө оруулалтын багцын 45.15% нь ARDX, 38.17% нь BTC, 8.24% нь TON-д төвлөрч байгаа тул компанийн үнэлгээ крипто хөрөнгийн ханшийн хэлбэлзлээс өндөр хамааралтай хэвээр байна. Мөн ТУЗ-ийн шийдвэрээр 2025 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилахгүй байхаар шийдвэрлэсэн байна.

📈 Нэгж Эрх Эзэмшигчдийн хурлын тойм:

Хөрөнгө Оруулагч Үндэстэн Сан (XOYC)

  • Хөрөнгө Оруулагч Үндэстэн Хамтын ХОС-ийн цэвэр хөрөнгийн үнэлгээ 2025 онд 2.6 тэрбум төгрөгт хүрч, нэгж эрхийн үнэлгээ ₮1,219.44 болсон байна. Нэгж эрхийн үнэлгээ өмнөх оны ₮1,163.67-оос 4.8% өссөн нь сангийн багцын үнэ цэнэ тогтвортой нэмэгдсэнийг харууллаа.

  • Сангийн нийт хөрөнгө 2.63 тэрбум төгрөг, эздийн өмч 2.63 тэрбум төгрөг болж өссөн бол тайлант үеийн цэвэр ашиг 96 сая төгрөг байна. Харин нийт орлого 2024 оны 485 сая төгрөгөөс 2025 онд 282 сая төгрөг болж буурсан нь бодит үнэ цэнийн өсөлтийн олз багассантай холбоотой байна.

Үнэлгээний шинжилгээ

  • 2025 оны эцэст нэгж эрхийн үнэлгээ ₮1,219.44, жилийн дээд болон доод үнэлгээ ₮1,042.48 - ₮1,219.44 байна. Сангийн нэгж эрхийн үнэлгээ жилийн эцэст хамгийн өндөр түвшинд хүрсэн нь хөрөнгө оруулалтын багцын гүйцэтгэл оны сүүлээр сайжирсныг илтгэж байна.

Хөрөнгө оруулалтын төлөв

  • Сангийн багцын 66% нь дотоодын хувьцаа, 13% нь өрийн хэрэгсэл, 13% нь гадаад хувьцаа-нд төвлөрч байна. Тогтмол өгөөжтэй хэрэгслүүдийн жилийн хүүгийн өгөөж 18.3%, ногдол ашгийн өгөөж 11% байгаа нь багцын орлогын суурийг дэмжиж байна.

Үндэсний Хувьчлалын Сан (MSE: XOC)

  • Үндэсний Хувьчлалын Сангийн нийт хөрөнгө 2025 онд 7.55 тэрбум төгрөг болж, өмнөх оны 6.8 тэрбум төгрөгөөс өссөн байна. Эздийн өмч мөн 7.55 тэрбум төгрөг болж нэмэгдсэн нь сангийн хөрөнгийн хэмжээ тэлж, багцын үнэлгээ сайжирсныг харууллаа.

  • Орлогын хувьд нийт ашиг 1.09 тэрбум төгрөг болж, өмнөх оны 636 сая төгрөгөөс өссөн бол тайлант үеийн цэвэр ашиг 791 сая төгрөгт хүрсэн байна. Үүнд бодит үнэ цэнийн өсөлтийн олз болон ногдол ашгийн орлого нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Үнэлгээний шинжилгээ

  • Одоогийн хаалтын ханш ₮89.03, зах зээлийн үнэлгээ ₮4.45 тэрбум байна. 2025 оны цэвэр ашиг ₮791 сая, нийт нэгж эрх 50 сая ширхэг гэж үзвэл нэгж эрхэд ногдох ашиг ойролцоогоор ₮15.82 байна.

  • Сангийн цэвэр хөрөнгийн үнэ цэнэ буюу NAV ₮151.16 байгаа тул одоогийн ханшаар тооцсон P/NAV харьцаа 0.59x байна. Энэ нь нэгж эрх цэвэр хөрөнгийн үнэлгээнээсээ доогуур буюу ойролцоогоор 41% хямдарилжаалагдаж байгааг харуулж байна.

Хөрөнгө оруулалтын төлөв

  • Сангийн багцын 76% нь дотоодын хувьцаа, 14% нь гадаад хувьцаа, 7% нь үнэт цаасанд төвлөрч байна. Гол хөрөнгө оруулалтууд нь Эрдэнэ Ресурс, Түмэн Шувуут, Ард Санхүүгийн Нэгдэл, ЛэндМН, Ард Кредит зэрэг компаниудад төвлөрсөн байна.

🤝🏻 Эцэст байна аа… Эрхэм хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчид, хамтрагчид та бүхэндээ Хөрөнгө Оруулалтын 7 Хоног арга хэмжээнд хүрэлцэн ирж, идэвхтэй оролцсон явдалд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Бид энэ удаагийн ээлжит хувьцаа эзэмшигчдийн хурлуудаа хөрөнгө оруулагчдад нээлттэй, мэдээлэлтэй, ил тод орчин бүрдүүлэх зорилготойгоор амжилттай зохион байгууллаа. Компанийн үйл ажиллагаа, санхүүгийн үр дүн, цаашдын зорилт, хөрөнгө оруулалтын боломжуудыг та бүхэндээ танилцуулж, хамтын итгэлцлээ улам бэхжүүлсэн онцгой өдрүүд байлаа.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад оролцсон нийт компаниуд, удирдлагын баг, хамт олон, залуус та бүхэндээ баяр хүргэж, талархал илэрхийлье.

Хүчтэй. Хамтдаа.

💼 Яагаад бонд гэж? Тогтмол орлого олох боломжтой, эрсдэл бага тул хөрөнгө оруулагчдын хамгийн түгээмэл сонголтын нэг болдог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327

📈 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🚀 Mag 7 компаниудын хүчтэй тайлан АНУ-ын зах зээлийг дахин түүхэн дээд түвшинд хүргэлээ 📈

🤔 Юу болсон бэ? АНУ-ын хөрөнгийн зах зээл тавдугаар сарыг хүчтэй эхлүүлж, S&P 500 индекс дахин түүхэн дээд түвшинд хүрлээ. Зах зээлийн өсөлтийн гол хөдөлгүүр нь уламжлалт байдлаар “Mag 7” буюу Nvidia, Alphabet, Microsoft, Apple зэрэг технологийн аваргууд байв. Ялангуяа Nvidia-ийн зах зээлийн цэвэр үнэлгээ ойролцоогоор 4.86 их наяд доллар, Alphabet-ийнх 4.67 их наяд долларт хүрч, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компанийн төлөөх өрсөлдөөн улам ширүүслээ.

📊 Нөхцөл байдал
Зах зээлд “AI + Cloud + Big Tech earnings” гэсэн гурван хүчин зүйл зэрэг эерэг дохио өгч байна. Nvidia нэг сарын хугацаанд огцом өсөж, AI чипийн эрэлт хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин сэргээв. Харин S&P 500-ийн өсөлт ганц компанид төвлөрөхөөс гадна Microsoft, Alphabet, Apple-ийн тайлангийн хүчтэй үзүүлэлтээр давхар дэмжигдэж байна. SPY буюу S&P 500 ETF-ийн ханш сүүлийн арилжаагаар $720.65 орчимд хаагдсан нь зах зээлийн өргөн хүрээний өсөлтийг илтгэж байна.

📉 Түүхэн жишиг ба давтагдах эрсдэл: Технологийн салбар зах зээлийг түүхэн дээд түвшинд хүргэх нь шинэ зүйл биш. 2020 оноос хойших өсөлтийн мөчлөгүүдэд Big Tech компаниуд индексийн гол жинг бүрдүүлж, нийт зах зээлийн чиглэлийг тодорхойлсоор ирсэн. Гэхдээ ижил төрлийн эрсдэл давтагдаж байна: зах зээлийн өсөлт цөөн хэдэн аварга компанид хэт төвлөрөх, AI хөрөнгө оруулалтын өгөөж бодит орлогоор бүрэн батлагдаагүй байх, мөн үнэлгээ хэт халсан эсэх асуудал хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд хэвээр байна.

🧠 Шалтгаан ба тайлбарууд:
Энэ удаагийн өсөлтийн гол тайлбар нь “AI-ийн бодит орлого” харагдаж эхэлсэн явдал. Microsoft-ийн улирлын орлого $82.9 тэрбум болж, өмнөх оноос 18% өссөн бол Microsoft Cloud орлого $54.5 тэрбум хүрч 29% нэмэгдэв. Alphabet-ийн хувьд Google Cloud орлого $20 тэрбум хүрч, AI шийдлүүдийн эрэлт өссөн нь компанийн тайланг хүчтэй дэмжив. Өөрөөр хэлбэл, зах зээл зөвхөн “AI ирээдүй” гэдэг хүлээлтээр бус, тайлан дээр бууж буй бодит өсөлтөөр хөдөлж байна.

👀 Mag 7 тайлан хэр гарав?

  • Microsoft — Q3 орлого $82.9 тэрбум, цэвэр ашиг $31.8 тэрбум болж, cloud болон AI бизнес өсөлтийн гол тулгуур болов. 

  • Alphabet — Q1 орлого $109.9 тэрбум, Google Cloud орлого $20 тэрбум хүрч, AI эрэлт cloud бизнесийг шинэ шатанд гаргав. 

  • Apple — Q2 орлого $111.18 тэрбум хүрч, хүлээлтээс давсан тайлан гаргасны дараа хувьцаа өсөлт үзүүлэв. 

  • Nvidia — AI чипийн зах зээлийн гол тоглогч хэвээр үлдэж, зах зээлийн үнэлгээ нь $4.86 их наяд орчимд хүрээд байна.

🙄 Эцэст нь бол… АНУ-ын зах зээл дахин нэг удаа Big Tech-ийн хүчээр шинэ дээд түвшинд гарлаа. Гэхдээ энэ удаагийн өсөлт өмнөх шиг зөвхөн хүлээлт дээр бус, cloud revenue, AI adoption, earnings beat зэрэг бодит тоон үзүүлэлтээр баталгаажиж байгаа нь онцлог. Нөгөө талаас үнэлгээ өндөр, өсөлт цөөн компанид төвлөрсөн хэвээр байгаа тул зах зээлийн “AI rally” үргэлжлэх эсэх нь дараагийн улирлуудад эдгээр компаниуд AI хөрөнгө оруулалтаа ашиг болгон хувиргаж чадах эсэхээс шууд хамаарна.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ

ТАЙЛАНГ НЬ СОНЖВОЛ: 📱 Apple хүчтэй тайлан гаргаж, AI руу чиглэх дохио өглөө

Apple-ийн улирлын орлого 17% өсөж 111.2 тэрбум долларт хүрч, хүлээлтийг давлаа. Гол өсөлтийг iPhone-ийн орлого 22%, үйлчилгээний орлого 16%, Хятадын зах зээлийн борлуулалт 28% өссөн нь дэмжив.

Тус компани 100 тэрбум долларын хувьцаа буцаан худалдан авалт зарлаж, ногдол ашгаа 4% нэмсэн ч R&D зардал 34% өссөн нь AI болон шинэ бүтээгдэхүүнд илүү их хөрөнгө чиглүүлэх дохио болж байна.

Ерөнхийдөө: Apple богино хугацаанд хүчтэй өсөлт үзүүлсэн ч дараагийн том сорилт нь AI-д суурилсан Siri шинэчлэл болон шинэ iPhone цикл хэрэглэгчдийг хэр итгүүлж чадах вэ гэдэгт төвлөрч байна.

🗓️ КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARDNEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор

Write docs 4x faster. Without hating every second.

Nobody became a developer to write documentation. But the docs still need to get written — PRDs, README updates, architecture decisions, onboarding guides.

Wispr Flow lets you talk through it instead. Speak naturally about what the code does, how it works, and why you built it that way. Flow formats everything into clean, professional text you can paste into Notion, Confluence, or GitHub.

Used by engineering teams at OpenAI, Vercel, and Clay. 89% of messages sent with zero edits. Works system-wide on Mac, Windows, and iPhone.