• Ard News
  • Posts
  • Цахим мэдээ 04.26

Цахим мэдээ 04.26

КРИПТО ВИЙК

Шинэ 7 хоногийн мэнд ээ! Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:  

  • 📅Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн “KRYPTO WEEK” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

  • 🚗Хятадын цахилгаан автомашины үнийн дайн улам ширүүсэв үү?

Шинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлээрэй! 😁 

  • 2024 оны 4 сарын 26-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +2.56% өсөлттэй, Nasdaq 100 индекс +3.55%-ийн өсөлттэй байсан бол крипто өнгөрсөн 7 хоногт -6.39%-ийн уналттай хаагджээ.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮3.1 тэрбумын арилжаа хийгдсэнээс ₮271 сая буюу 8.6%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛ: АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ ХК “KRYPTO WEEK” АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“KRYPTO WEEK” арга хэмжээ📈: Ард Санхүүгийн Нэгдэл болон түүний холбоо хамаарал бүхий компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын хүрээнд 30 компанийн бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга, хөрөнгө оруулалтын сургалт, хувь хүний санхүүгийн сургалт өгөх “KRYPTO WEEK” арга хэмжээ 7 хоногийн хугацаанд өргөн цар хүрээтэйгээр амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Тус арга хэмжээнд Ард Санхүүгийн Нэгдлийн холбоо хамаарал бүхий нээлттэй компаниуд хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийсэн ба мөн нээлттэй болон хаалттай сангийн нэгж эрх эзэмшдэг хөрөнгө оруулагчиддаа мэдээлэл хүргэсэн бөгөөд бид энэ удаагийн мэдээгээр 3 компанийг онцоллоо.

Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал амжилттай зохион байгуулагдлаа.🙋‍♂️ 

Ард Санхүүгийн Нэгдэл нийт хувьцаа эзэмшигчдэдээ 2023 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангаа танилцуулж үйл ажиллагаагаа тайлагналаа. Тус компанийн хувьд үйл ажиллагааны чиглэлээ банк, даатгал, хөрөнгө оруулалтын банкны гэсэн 3 чиглэлд голлон анхаарахаа мэдэгдсэн бөгөөд бусад хөрөнгө оруулалт хийсэн ба хамааралтай компаниудаа Хөвсгөл ХК  болон Өндөр Хаан ХК компанийн дор бүрэн шилжүүлэн ажиллах болсон байна.

Мөн Ард Санхүүгийн Нэгдэл нь хөрөнгө оруулагч үндэстэн цогцлоох зорилгынхоо хүрээнд санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлж буй Ард Апп-ын 5.0 төсөл амжилттай нэвтрэн нийт 1.1 сая хэрэглэгчидтэй болон зөвхөн Ард Апп-аараа дамжуулан 75.3 тэрбум төгрөгийн цахим зээл, 3.6 сая гүйлгээ, 16.2 тэрбум төгрөгийн хувьцааны арилжаа болон 31.5 тэрбум төгрөгийн хадгаламжийг татан төвлөрүүлэн цар хүрээгээ улам тэлсээр байна. 2024 онд Ард Апп-даа хүссэн банкны картаа холбох боломжийг бий болгож байгаа ба энэ нь гадаадын улс оронд аж амьдардаг элэг нэгт монголчууддаа гадаадын банкны картаа холбон хөрөнгө оруулалт хийх, хувьцаа, бонд болон даатгал цахим зээлийн үйлчилгээ авах боломжуудыг бий болгох юм.

Эх сурвалж: Ард Кредит ББСБ-ын хувьцаа эзэмшичдийн хурлын материал

Ард Кредит ББСБ-ын хувьцаа эзэмшигчдийн хурал амжилттай зохион байгуулагдлаа💳. Тус компанийн голлох үзүүлэлтээс дурдвал нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 24 хувиар өсөж 72 тэрбумд хүрсэн бол нийт зээлийн багц 19 хувиар өсөж 49.5 тэрбумд хүрчээ. Мөн 2022 оны хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлагдсан нэмэлт хувьцаа гаргах ажлыг 2024 оны эхний улиралд амжилттай зохион байгуулсан бөгөөд компанийн 30 хувийг санал болгон 8.9 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн.

Тус компанийн санхүүгийн үзүүлэлтүүд сайжрахаас гадна Монгол Шуудангийн орон нутгийн салбаруудаар дамжуулан үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, харилцагчдын тоогоо нэмэгдүүлэх боломжтой байна. 2023 онд Ард Кредит салбартаа анхны кредит карт гаргасан бол энэ жил дебит картаа гаргахаар зохицуулах байгууллагаас зөвшөөрлөө авахаар ажиллаж байна.

Эх сурвалж: Ард Даатгалын хувьцаа эзэмшичдийн хурлын материал

Ард Даатгал ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал амжилттай зохион байгуулагдлаа📊. Тус компани 2023 оны жилийн эцсийн тайланд нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 24 хувиар өсөж 44.1 тэрбум, даатгалын хураамжийн орлого 45 хувиар өсөж 32.4 тэрбумд хүрчээ. 2023 оны зун Улаанбаатар хотод үер усны байгалийн гамшгийн улмаас их хэмжээний машин усанд автаж байсан билээ. Улмаар даатгалын зах зээлд нөхөн төлбөрийн зардал нэмэгдэж энэ ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй байдал үүссэн юм.

Гэсэн хэдий ч Ард Даатгал 2023 оны жилийн эцсийн тайланд нөхөн төлбөрийн цэвэр зардал өмнөх оны мөн үеэс 38.3 хувиар нэмэгдэн 8.3 тэрбумд хүрсэн ба нөхөн төлбөрийн зардал нэмэгдсэн ч тус компанийн нийт цэвэр ашиг 357 хувиар өсөж 3.3 тэрбумд хүрэн үсрэнгүй өсөлтийг үзүүлсэн байна. Мөн Ард Даатгал нь цахим даатгалын компани болох эрхэм зорилго тавин ажиллаж байна.

Та тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт сонирхож байвал доорх холбоосоор орж, мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.

Холбоо барих утас: 96407073, 86035457

ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: ХЯТАДЫН ЦАХИЛГААН АВТОМАШИНЫ ҮНИЙН ДАЙН УЛАМ ШИРҮҮСЭВ ҮҮ?

Эх сурвалж: Уолл Стрийт Журнал

Цахилгаан машины үнийн дайн ширүүсэхээр байна даа.⚔️ Хятадын үл хөдлөх салбарын уналттай холбоотой манай урд хөршийн эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа билээ. Энэхүү нөхцөл байдлаас гарахын тулд Хятадын засгийн газар аж ахуйн нэгжүүдээ дэмжиж зөөлөн бодлого баримтлахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Хятадын хамгийн томд тооцогддог цахилгаан машин үйлдвэрлэгч компани болох BYD цахилгаан машины үнийг бууруулах бодлого баримталсан юм. Үүнтэй холбоотойгоор BYD компанийн эрэлт нэмэгдэж бусад цахилгаан машин үйлдвэрлэгч компаниудын борлуулалт буурсан. Энэ нь зах зээлээс хэрхэн арчигдахгүй үлдэх вэ гэдэг асуулт цахилгаан машин үйлдвэрлэгч компани болгоны толгойны өвчин болоод байна.

Ямар учиртай үнийн дайн болоод явчихав?🤔 Худалдан авагчид зах зээл дээрх хоёр ижил бүтээгдэхүүний аль хямдыг нь авах тул BYD компани эдийн засгийн нөхцөл байдлын улмаас машины үнээ бууруулсан. Үүний усмаас бусад өрсөлдөгч нар нь хэрэглэгчдээ алдахгүйн тулд үнээ бууруулах бодлого баримталж байна.

Байдал сайнгүй.😕 Элон Маскийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла компанийг мэдэхгүй хүн ховор билээ. 2023 оны 4-р улиралд BYD компанийн үнийн бууралттай холбоотойгоор тус компанийн борлуулалт ихэссэн бол Тесла компанийн борлуулалт Хятадын зах зээлд 40 хүртэлх хувиар, дэлхийн зах зээлд 8.5 хувиар унасан байна. Энэ нь Тесла компани 2020 оны 2-р улирлаас хойших анхны борлуулалт буурсан явдал болоод байна. Энэ байдлаараа үргэлжилбэл төв Азийн хамгийн том зах зээлээс арчигдах ойрхон байна гэж шинжээчид үзэж байна.

Цахилгаан автомашин үйлдвэрлэлийн том тоглогчид ямар хариу үйлдэл үзүүлэв.💣 Олон улсын шинжээчид үнийн дайн одоо л эхэлж байна гэж үзэж байгаа бөгөөд Теслаг 2025 оны эхээр хамгийн өртөг багатай цахилгаан автомашин үйлдвэрлэхээ мэдэгдсэн бол Хятадын бусад том цахилгаан автомашин үйлдвэрлэгч компаниуд удахгүй бол Хятадын цахилгаан машины экспогоор шинэ өртөг хямд загваруудаа танилцуулна гэдгээ мэдэгдээд байна. Хятадад нийлүүлэлт хэтэрч, хэрэглэгчдийн сэтгэл санааны зөөлөн байдлыг харгалзан гуравдугаар улиралд өрсөлдөөн нэмэгдэж, улам ширүүснэ гэсэн хүлээлттэй байна. Зах зээл шинэ, тогтворжсон үе шатанд хүрэхээс өмнө өрсөлдөөний өнөөгийн түвшин 2-3 жил үргэлжилж, энэ талбарт цөөхөн тоглогчид амьд үлдэж магадгүй гэж хөндлөнгийн шинжээчид үзэж байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

🏪CU энэ онд дэлгүүрийн салбар нэмж тэлэхээс илүүтэй ашигтай ажиллах дээр төвлөрч ажиллаж байгаагаа хувьцаа эзэмшигчдийн хурлаараа мэдэгдлээ.

🏦МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ОРЛОГО 3.9 ДАХИН ӨСЖЭЭ.  Тус компанийн үйл ажиллагааны орлого 2023 онд ₮16.7 тэрбумд хүрснээр өмнөх оны мөн үеэс 3.9 дахин өссөн бол цэвэр ашиг ₮646 саяас ₮9.3 тэрбумд хүрснээр 15.5 дахин өссөн байна.

📱GOOGLE АНХ УДАА НОГДОЛ АШИГ ОЛГОХОО ЗАРЛАЛАА. Дээрээс нь $70 тэрбумаар хувьцаагаа халааслахаа мэдэгдсэнээр ханш 16%-иар өсжээ.

МХБ-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН МЭДЭГДЭЛ

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 📅

Эх сурвалж: Investing.com

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор