- Ard News
- Posts
- Цахим мэдээ 04.19 (1) (1)
Цахим мэдээ 04.19 (1) (1)
ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 📉ЭЛОН МАСКИЙН ТЕСЛА КОМПАНИ Ч ОНЫГ ХҮНДХЭН ЭХЛҮҮЛЖ БАЙНА ДАА😕
Шинэ 7 хоногийн мэнд ээ! Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:
😕Элон Маскийн Тесла компани ч оныг хүндхэн эхлүүлж байна даа
🌋Холбооны нөөцийн сан бодлогын хүүг бууруулах найдвар бүдгэрч байгаатай холбогдуулан индексүүдийн уналтууд баавгайн зах зээлийн дохио болов уу?
Шинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлээрэй! 😁
2024 оны 4 сарын 12-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс -2.96% , Nasdaq 100 индекс -4.32%-ийн тус тус уналттай өсөлттэй бол крипто мөн адил өнгөрсөн 7 хоногт -7.72%-ийн уналттай хаагджээ.
Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮3.1 тэрбумын арилжаа хийгдсэнээс ₮315 сая буюу 10%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.
ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 📉ЭЛОН МАСКИЙН ТЕСЛА КОМПАНИ Ч ОНЫГ ХҮНДХЭН ЭХЛҮҮЛЖ БАЙНА ДАА😕
Эх сурвалж: bloomberg.com
📉Элон Маскийн Тесла компани ч оныг хүндхэн эхлүүлж байна даа: Өнгөрсөн 7 хоногийн бямба гарагт цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла компани нийт ажилчдынхаа 10 хувийг буюу 14000 ажилчин цомхотголоо. Элон Маск X хуудсандаа Тесла 5 жил тутамд “ өсөлтийн дараагийн үе шатанд компанийг өөрчлөн зохион байгуулж, оновчтой болгох” хэрэгтэй гэж жиргэжээ.
🤔Юу болоод өнгөрөв? Жэй Пи Морганы шинжээчдийн үзэж байгаагаар Теслагийн ажилчдын цомхотгол нь цахилгаан автомашины эрэлт буурч байгаатай холбоотой хэмээн үзсэн байна. Өнгөрсөн улирлын борлуулалт нь нийлбэр дүнгээр 386 мянган автомашин борлуулсан ба энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.5 хувиар буурсан үзүүлэлт юм. Ингэснээр Тесла компани 2020 оны 2-р улирлаас хойших автомашины борлуулалт буурсан анхны жил болсон нь олон улсын шинжээчдийн анхаарлыг ихээхэн татаад байна.
💣Теслагийн хувьд хар дарсан зүүд: Дэлхий даяр, ялангуяа БНХАУ-д автомашины борлуулалт удааширч байгааг олон автомашин үйлдвэрлэгчид ажигласаар байна. Учир нь БНХАУ-ын эдийн засгийн хүнд нөхцөл байдал, үл хөдлөх хөрөнгийн салбарын уналттай холбоотойгоор ард иргэд нь дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор Теслагийн хамгийн том өрсөлдөгч болох BYD-ын борлуулалт ихсэн бол Тесла компанийн борлуулалт 40 хүртэлх хувиар унасан байна. Энэ байдлаараа үргэлжилбэл төв Азийн хамгийн том зах зээлээс арчигдах ойрхон байна гэж шинжээчид үзэж байна.
💸Цахилгаан машины өртөг өндөр: Цахилгаан машин нь хийн хөдөлгүүртэй машин болон хосолсон хөдөлгүүртэй машинаас илүү үнэтэй байна. Өөрөөр хэлбэл АНУ-д зарагдсан автомашины дундаж үнэ $47,218 болсон бол цахилгаан хөдөлгүүрт автомашиных $54,021 болсон байна. Хэдийгээр цахилгаан машины үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн ихэс ч зах зээлийн зарчмаар үнэ буурч байгаа ч уламжлалт машинуудтай харьцуулахад илүү үнэтэй байгаа борлуулалт буурах нэг хүчин билээ.
💡Гарц гаргалгаа нь: Одоогийн байдлаар цахилгаан машин үйлдвэрлэгчдэд шатахуун түгээгчдээс холдох хүсэлтэй энгийн хэрэглэгчид хэрэгтэй байна. Учир нь Тесла болон бусад компаниудын цахилгаан машин худалдаж авах гэж буй хүмүүсийн хувьд ихээхэн түгшүүр төрүүлдэг асуудал нь машинаа цэнэглэх газар олдохгүй явсаар байгаад цэнэггүй болох вий гэсэн айдас юм. Фордын гүйцэтгэх захирал Жим Фарли энэхүү асуудлыг шийдэх нь цахилгаан машины борлуулалтыг нэмэгдүүлэх дараагийн чухал алхам гэж мэдэгджээ.
Та тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт сонирхож байвал доорх холбоосоор орж, мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.
Холбоо барих утас: 96407073, 86035457
ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🌋ХНС БОДЛОГЫН ХҮҮГ БУУРУУЛАХ НАЙДВАР БҮДГЭРЧ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН ИНДЕКСҮҮДИЙН УНАЛТУУД БААВГАЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ДОХИО БОЛОВ УУ?
Эх сурвалж: Уолл Стрийт Журнал
♻️Индексүүдийн уналт шинжээчдийн анхаарлын төвд: Холбооны нөөцийн сан 2024 онд бодлогын хүүгээ бууруулна гэсэн өндөр хүлээлттэйгээр хувьцааны оны эхэнд огцом өсөлтүүдийг эхлүүлсэн. S&P 500 индексийн хувьд 2019 оноос хойших эхний улирлыг хамгийн сайн өсөлттэй эхлүүлсэн билээ.
🙉Гэвч: АНУ-ын 4 сарын инфляцын мэдээ таатай байсангүй. Өөрөөр хэлбэл инфляцын түвшин ХНС-ийн төсөөлснөөс өндөр хэвээр байсаар байна. Энэ нь ХНС 6 сарын мөнгөний бодлогын хурлаар бодлогын хүүг бууруулахгүй байх гэсэн айдсын хүрээнд хөрөнгийн зах зээл уналттай хаагдлаа. Мөн геополитикийн онц ноцтой нөхцөл байдал улам ширүүссэн нь хөрөнгө оруулагчдын хувьд баавгайн зах зээл иргэн ирэв үү гэсэн эргэлзээг төрүүлээд байна.
💹Шинжээчид юу зөвлөв? Олон Улсын шинжээчид 2024 онд 2 удаа бодлогын хүүг бууруулна гэсэн хүлээлттэй байсан ч одоо 12 сарын мөнгөний бодлогын хурлаар 1 удаа л бууруулах болов уу гэсэн хүлээлт үүсээд байгаа нь зах зээлийн таамаглаж байснаас тэс өөр нөхцөл байдал үүссэн байна гэж үзсэн. Одоогийн байдлаар 6 сарын мөнгөний бодлогын хурлаар ХНС бодлогын хүүгээ бууруулах магадлал 16 хувиар үнэлэгдэж байгаа ба сарын өмнө 55 хувьтай байсан. Хэдийгээр гол гурван индекс 4 ба түүнээс дээш хувиар буурсан байгаа ч жилийн хугацаанд гурван индексийн ханш өсөлттэй хэвээр байгаа бөгөөд шинжээчид бухын зах зээл бууж өгөх болоогүй хүчирхэг хэвээр байх болно гэсэн байр суурьтай байна.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ
БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД
📢ХОНКОНГИЙН АЖИЛГҮЙДЛИЙН ТҮВШИН 3% ХҮРТЭЛ НЭМЭГДЖЭЭ: Хонг Конгийн улирлын тохируулгатай ажилгүйдлийн түвшин өмнөх таван жилд 2.9%-д байсан бол 2024 оны 3 сард 3% болон нэмэгджээ. Ажилгүй иргэдийн тоо өмнөх сараас 9.4 мянгаар нэмэгдэж 111.7 мянга болсон бол ажил эрхлэлт 6.3 мянгаар буурч 3.688 сая болжээ.
🏛️ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬ ЭЦСИЙН ШИЛЖҮҮЛЭГТЭЭ ШИЛЖЛЭЭ: УИХ-ын хаврын чуулганы 2024 4 сарын 18-ны хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг болж өнгөрлөө. Эдийн засаг байнгын хорооны ажлын хэсгээс бүрдсэн Үндэсний баялгийн сангийн тухай хууль 60 хувийн саналаар дэмжигдэн УИх-ын хаврын чуулганы эцсийн хэлэлцүүлэгт шилжихээр боллоо.
⚔️ИРАНД ДЭЛБЭРЭЛТ БОЛСОН ТУХАЙ МЭДЭЭЛСНЭЭР НЕФТИЙН ҮНЭ 3 ХУВИАР ӨСӨЖ, $90 ДОЛЛАРТ ДӨХӨВ: Ираны мэдээллийн агентлагууд тус улс даяар хэд хэдэн дэлбэрэлт болсон тухай мэдээлсний дараа Ойрхи Дорнод дахь хурцадмал байдал дахин даамжирснаар Баасан гарагт Азийн худалдаанд нефтийн үнэ огцом өссөн нь Израйлийн зүгээс цохилт өгч болзошгүйг харуулж байна.
МХБ-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН МЭДЭГДЭЛ
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж
КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 📅
Эх сурвалж: Investing.com
ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор