- Ard News
- Posts
- Цахим мэдээ 04.12 (1)
Цахим мэдээ 04.12 (1)
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 📈МОНОС ХҮНС ХК 4-Р УЛИРЛЫН ТАЙЛАН
Шинэ 7 хоногийн мэнд ээ! Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:
📈 Хөрөнгийн зах зээл: Монос хүнс 4-р жлирлын тайлан
📩Жэй Пи Морган хөрөнгө оруулалтын банкны гүйцэтгэх захирал хөрөнгө оруулагчиддаа юу зөвлөв?
Шинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлээрэй! 😁
2024 оны 4 сарын 12-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс -0.09% уналттай, Nasdaq 100 индекс +1.14%-ийн өсөлттэй байсан бол крипто өнгөрсөн 7 хоногт +4.73%-ийн өсөлттэй хаагджээ.
Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮3.1 тэрбумын арилжаа хийгдсэнээс ₮102 сая буюу 3.27%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 📈МОНОС ХҮНС ХК 4-Р УЛИРЛЫН ТАЙЛАН
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж
📊Тайлангийн улирал эхэллээ: Домгийн шувуу үргээж тайлангийн улирал айсуй. Энэ долоо хоногоос эхлэн дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын банкнууд 2024 оны 1-р улирлын тайлангаа танилцуулах гэж байна. Он гарсаар хөрөнгийн зах зээл ихээхэн өсөлттэй байсан ба энэхүү өсөлт бодитой өсөлт үү эсвэл хөөс үү гэдгийг компанийн тайлан дээрээс харж болох билээ.
Гэвч Монголд 🤔: Дэлхий дахинд 2024 оны эхний улирлын тайланг хүлээж байх зуур монгол 2023 оны 4-р улирлын тайлан танилцуулагдсаар л... Мэдээжийн хэрэг хөрөнгийн зах зээлийн хөгжилд тал бүрийн оролцоо чухал. Үүний адилаар аж ахуйн нэгжүүд маань ч гэсэн дэлхийгээс суралцан хурдаа нэмбэл дээрсэн.
📢Монос хүнс ХК тайланг шинжье: Монголын топ 20 индексийн нэг Монос хүнс ХК-ийн 2023 оны 4-р улирлын тайлан гарчээ. Тайлант хугацаанд борлуулалтын орлого 31.6 тэрбумд хүрч өмнөх оны мөн үеэс 12%-иар нэмэгджээ мөн компанийн цэвэр ашиг 3.4 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 9%-иар нэмэгдсэн байна. Жилээс жилд өсөн нэмэгдэж буй топ компанийн хувьд санхүүгийн тайлан дажгүй шүү…
🏢Нэмж дурдахад: 2022 онд эхлүүлсэн MFC 2.0 төслийн гүйцэтгэл 95%-тай явж байна. Тус үйлдвэр ашиглалтад орсноор Экос усны үйлдвэрлэл 3 дахин нэмэгдэж, хүний нөөц 25%-иар өсөх төлөвтэй мөн экспортын гарц улам бүр нэмэгдэнэ гэсэн сайн мэдээнүүд үргэлжилсээр байна.
📉Сайны хажуугаар саар: Орлого нэмэгдэж ашиг өсөн нийт дүнгээр 4.2 тэрбум төгрөгийн дүнгээр улсад татвар төлсөн байна. Гэвч тус компанийн урт хугацаат өр төлбөр өмнөх оны мөн үеэс 667%-иар нэмэгджээ. Өрийн харьцаа нь 2.5 буюу өөрийн хөрөнгөнөөс 2.5 дахин их өр төлбөртэй байгаа бөгөөд энэхүү өр төлбөрийг дарж барагдуулах сорилттой тулгарлаа.
Та тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт сонирхож байвал доорх холбоосоор орж, мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.
Холбоо барих утас: 96407073, 86035457
ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: ЖЭЙ ПИ МОРГАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДДАА ЮУ ЗӨВЛӨВ?
Эх сурвалж: Уолл Стрийт Журнал
🔔Жэй Пи Морган хөрөнгө оруулалтын банкны гүйцэтгэх захирал хөрөнгө оруулагч нартаа зөвлөмж хүргүүлэв: Өнгөрсөн 7 хоногийн 3 дахь өдөр АНУ-ын инфляцын мэдээ гарсан билээ. Уг мэдээтэй холбоотойгоор АНУ-ын томоохон хөрөнгө оруулалтын банкнуудын нэг JP Morgan компанийн гүйцэтгэх захирал Жэйми Даймон хөрөнгө оруулагч нартаа хандан захиа илгээв.
Гол санаа нь: Түүний өгүүлснээр алдагдалтай төсөв болон геополитикийн хурцдалаас болж инфялцын эсрэг арга хэмжээг сулруулж, улмаар бодлогын хүүг 8%-д хүрч магадгүй онцоллоо. Ифляц ХНС-ын бодсон шиг хурдан буухгүй байгаа ба хэрэв энэ хэвээрээ инфляц буухгүй бол мөнгөний хатуу бодлогоо өөрчлөхгүй ч байж болох юм. Шинжээчид зөөлөн газардалт болох магадлалыг 70-80%-тай харж байгаа бол Даймон түүнээс бага гэж харж байна. Даймон хэлэхдээ тэдний банк бодлогын хүүг 2% хүртэл бууна эсвэл 8% хүртэл өсөх нөхцөлд бэлэн байгаагаа хэллээ.
📉Инфляцын мэдээ сөрөг: Өмнөх сард 3.2%-тай байсан инфляц энэ сард 3.5%-тай гарсан байна. ХНС бодлогын хүүг бууруулна гэсэн мэдээ хөрөнгийн зах зээлийн өсөлтийн шалтгаан байсан. Харин одоо зарим хөрөнгө оруулагчид төв банкийг бодлогын хүүг бууруулахгүй ч байж магадгүй гэж харж байна.
Хэрвээ бодлогын хүүг өсгөвөл🤔: Жэйми Даймон хэлэхдээ засгийн газрыг банкнуудын шинэ капиталын шаардлагыг хэт өндөр байгааг сануулсан ба хэрвээ бодлогын хүү цаашид нэмж өсвөл банкны салбарт системийн хямрал болж магадгүйг анхаарууллаа. Бодлогын хүүгийн түвшин 6%-иас дээш болох юм бол банк болон өр ихтэй компаниудад ихээхэн хүндээр тусах юм. Хүү одоогийн байдлаар 5.3%-тай байгаа. “Бодлогын хүү урт хугацааны туршид өндөр хэвээр байж магадгүй тул хэр олон хөрөнгө оруулагчид болон компаниуд хатуу мөнгөний бодлоготой үед бэлэн байгаа нь эргэлзээтэй байна.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ
БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД
📱БНХАУ-ЫН ИНФЛЯЦЫН МЭДЭЭ ЗАРЛАГДЛАА: БНХАУ-ын 3 сарын хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.1%-иар нэмэгджээ. Шинжээчид 0.4%-иар өснө гэж таамаглаж байсан боловч эдийн засгийн хүндхэн нөхцөл байдлын улмаас дефляци болох эрсдэл ойрхон байна гэв.
🏦БАЙДЕН ХЯТАДЫН ААН-ИЙГ ХАР ЖАГСААЛТАД ОРУУЛСАН ТООГООР ТРАМПЫН ЗАСГИЙН ГАЗРЫН РЕКОРДЫГ ДАВЛАА.Дэлхийн хамгийн том эдийн засагтай орнуудын хоорондын зөрчилдөөн улам бүр нэмэгдэж байгаа нь дэлхийн худалдааг улам хүндрүүлсээр байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден АНУ-ын засаг захиргаанаас илүү олон Хятадын компани, хувь хүмүүсийг экспортын хар жагсаалтад оруулсан байна.
ЕВРОПЫН ТӨВ БАНКНЫ ШИЙДВЭР: Европын төв банкны бодлогын хүүгийн шийдвэрээр бодлогын хүүг 4% буюу хэвээр үлдээсэн бөгөөд ирэх 6 сараас бууруулах хандлагатай байгаагаа мэдэгдэв.
МХБ-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН МЭДЭГДЭЛ
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж
КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 📅
Эх сурвалж: Investing.com
ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор