- Ard News
- Posts
- Цахим мэдээ 04.05
Цахим мэдээ 04.05
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ: 📉ДЭЛХИЙН БАНКНЫ ТӨСӨӨЛӨЛ
Шинэ 7 хоногийн мэнд ээ! Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:
📉 Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөлөө буурууллаа.
🇨🇳🤏Хятадын үл хөдлөхийн магнатууд 100 тэрбум доллар алдчихлаа гэж үү%
Шинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлээрэй! 😁
2024 оны 4 сарын 5-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс -1.64%, Nasdaq 100 индекс -1.79%-иар тус тус буурсан бол крипто өнгөрсөн 7 хоногт -4.26%-ийн бууралттай хаагджээ.
Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮5.2 тэрбумын арилжаа хийгдсэнээс ₮221 сая буюу 4.26%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ: 📉ДЭЛХИЙН БАНКНЫ ТӨСӨӨЛӨЛ
Эх сурвалж: Дэлхийн Банк, Монголбанк, Азийн Хөгжлийн Банк, ОУВС
🌐Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөллөө буурууллаа. Монгол Улсын эдийн засаг сайжирч, экспорт өсөн нэмэгдэж, төлбөрийн тэнцэл анх удаа эерэг гарч, инфляц монгол банкны зорилтот түвшинд хүрэн хэдий ч Дэлхийн Банк яагаад эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулав?
💡Хариулт энгийн: Дэлхийн Банк Монгол Улсыг урт хугацааны өр төлбөртөө анхаарлаа хандуулах шаардлагатай байгаа хэмээн үзжээ. Улс орны өрийн харьцааны зохистой түвшин нь 60% ба үүнээс хэтэрвэл тухайн улсын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байдаг. Монгол Улсын хувьд өрийн харьцаа нь 48%-тай байгаа нь дунд хугацаандаа хүүгийн төлбөрийн дарамт нэмэгдэж эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө гэж үзсэн байна.
💸Өрийн харьцаа=ДНБ/Нийт өр төлбөр: Корона вирустай холбоотой эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг давахын тулд бодлогын хүүг өсгөн инфляцыг барьж, эдийн засгийн өсөлтийн хурд буурсан нь улсын өрийн харьцааг илүү хурдтай нэмэгдүүлсэн.
📊Эдийн засаг таатай бус: Дэлхийн Банктай адил Монголбанк 2024 оны эдийн засгийн төсөөллөө 6.2%-иас 3.8% болгон бууруулсан. Хөдөө аж ахуйн салбарын хүндхэн нөхцөл байдлаас үүдэн тогтворжиж байсан инфляцыг өдөөх магадлалтай гэж үзжээ. Хэрэглээний үнийн индексийн 10%-ийг махны үнэ эзэлдэг тул хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн өсөлтийг сааруулж магадгүй юм. Мөн үүнээс гадна сонгуультай жилийн бэлэн мөнгө тараалт, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэлт, 1072 хувьцааны ногдол ашиг зэрэг нь инфляцад их хэмжээний дарамт болох нь дамжиггүй.
⌛Урт хугацаандаа: Хэдийгээр 2024 онд инфляцыг өдөөх маш олон хүчин зүйл байгаа ч экспортын хэмжээ нэмэгдэж, гадаад валютын албан нөөц түүхэн дээд түвшиндөө хүрсэн байгаа нь төгрөгийн тогтвортой байдлыг ханган, импортоор орж ирэх барааны өртгийг бууруулснаар эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх боломжтой.
Та тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт сонирхож байвал доорх холбоосоор орж, мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.
Холбоо барих утас: 96407073, 86035457
ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ: ХЯТАДЫН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН МАГНАТУУД 100 ТЭРБУМ ДОЛЛАР АЛДЧИХЛАА ГЭЖ ҮҮ?
Эх сурвалж: Блүүмбэрг
Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарт өрнөсөн өсөлт нь тус улсын түүхэнд байгаагүй их баялгийг хуримтлуулахад хүргэсэн. Дэлхий дээрх хамгийн баян 500 хүмүүсийн 10 нь Хятадын үл хөдлөхийн магнатууд байна. Гэвч тус салбарт учирсан хямрал эдгээр хүмүүсийн хөрөнгөөс дор хаяж $100 тэрбумыг хэдхэн жилийн дотор арчиж хаяжээ. Бид энэ удаагийн мэдээгээрээ гурвыг нь онцоллоо.
Хуай цагдан хоригдож байгаа бөгөөд түүний Хонконгийн Виктория Оргил дахь хоёр үл хөдлөх хөрөнгийг хураан авсан. Хуай нэгэн цагт хууль тогтоогчдод хязгааргүй нөлөө үзүүлж, цахилгаан автомашинаас авахуулаад үл хөдлөх хөрөнгөөр эзэнт гүрнийг удирдаж байсан. Хятадын зах зээлийн албаныхны мэдээлснээр, Хуай болон Эвэрграндын бусад ажилчид 2016-2020 оны хооронд компанийн орлогыг 78 тэрбум доллараар хуурамчаар өсгөсөн нь түүхэнд хамгийн том луйвруудын нэг болсон байна. 2021 онд түүний хөрөнгийн үнэлгээ нь $24.6 тэрбум байсан бол одоо $1.1 тэрбум болжээ.
Зуо 2021 онд нас барснаас хойш түүний эхнэр Жу Ян үл хөдлөх хөрөнгийг нь эзэмших болсон. Хятад улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямралын улмаас Kэ Холдингийн орлого унасан. Тус компани хямралыг даван туулахын тулд барилгын засвар, тавилга, түрээсийн гэх мэт шинэ салбаруудад хүч үзэж дампуурлаас ангижрахыг оролдож байгаа.
Тус компани 2023 оны 10 сард долларын өрөө төлж барагдуулах боломжгүй болсноо зарласан Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн угалтын дахин нэг том цохилт болоод байлаа. Цаашилаад тус компаний борлуулалт унаж, 2024 оны 1 сард гэхэд 75% -иар буурсан байсан бол 3 сард 83% -иар унасан нь төлбөрийн алдагдалд оруулжээ. Мөн санхүүгийн тайлагаа илгээх дээ хоцорсон, өрөө эргүүлэн төлж барагдуулаагүй гэдэг шалтгаанаар гэж түүний компанийг татан буулгахыг хүссэн өргөдөл шүүхэд ирсэн билээ.
Эцэст нь Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын өрийн хэмжээ өндөр байгаа. Хэрэв үл хөдлөх хөрөнгийн үнэ буурсаар байвал энэ нь санхүүгийн хямралд хүргэж болзошгүй юм.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ
БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД
📱САМСУНГИЙН АШИГ СЭРГЭВ: Самсунг Электроникс компанийн ашиг 2024 оны эхний улиралд огцом өссөн нь компанийн гол хагас дамжуулагчийн салбар дахь өөрчлөлт болон Galaxy S24 ухаалаг гар утасны борлуулалт нэмэгдсэн нь голлон нөлөөлөв.
🏦БЕРЕНБЕРГ БАНК РИО ТИНТОГИЙН ХУВЬЦААГ АВАХЫГ ЗӨВЛӨВ: Он гарснаар хойш 14.4 хувь унаад буй Рио Тинто компанийн хувьцааг Беренберг банкны шинжээчид худалдаж авах зөвлөмжийг өгчээ.
🇮🇱ИЗРАЙЛЫН ОСОЛ СУНАКИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ТАНХИМД ШИНЭ ХАГАРЛЫГ НЭЭВ: Израйлын нисгэгчгүй онгоц Газын зурваст долоон тусламжийн ажилтныг (түүний дотор гурван Их Британийн иргэнийг) хөнөөсөн нь Их Британийн Ерөнхий сайд Израйлтай зэвсгийн худалдаа хийхээ зогсоох шахалт үзүүлсэн нь Их Британийн парламентын танхимд ихээхэн маргааныг эхлүүлээд байна.
МХБ-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН МЭДЭГДЭЛ
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж
КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 📅
Эх сурвалж: Investing.com
ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор