- ArdNews
- Posts
- Цахим Мэдээ 04.27
Цахим Мэдээ 04.27
🇺🇸🚨 Вашингтонд Цагаан ордны арга хэмжээний үеэр халдлага гарч, Ерөнхийлөгчийг нүүлгэн шилжүүлэв ⚠️🏛️
👋 Шинэ долоо хоногийн мэнд! Эрхэм харилцагч, хувьцаа эзэмшигч та бүхнийг 4 сарын 27-ноос 5 сарын 1-ний хооронд зохион байгуулагдах Хөрөнгө Оруулалтын 7 хоног арга хэмжээнд урьж байна.
Энэ удаагийн Хөрөнгө Оруулалтын 7 хоног арга хэмжээг та зорин ирснээр Ардын хамаарал бүхий 8 нээлттэй компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас гадна 3 төрлийн токен эзэмшигчдийн хуралд өөрийн эзэмшдэг тикерын дагуу бүртгүүлэн оролцох боломжтой.
Эрхэм та бүхэнтэйгээ тун удахгүй уулзах гэж байгаадаа баяртай байна. Баярлалаа.
📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:
🇺🇸🚨 Вашингтонд Цагаан ордны арга хэмжээний үеэр халдлага гарч, Ерөнхийлөгчийг нүүлгэн шилжүүлэв ⚠️🏛️
🚗📉 Tesla-ийн өсөлт саарч, шинэ бизнес модельд шилжиж байна 🔄🤖
Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗
2026 оны 04 сарын 24-ний Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +0.67% , Nasdaq 100 индекс +2.41% өсөлттэй байсан бол энэ долоо хоногт Биткойн +2.32% , ардкойн +12.02% тус тус мөн өсөлттэй байлаа.
Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮5.3 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮82 сая буюу 1.53%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.
📈 ЭДИЙН ЗАСАГ: 🇺🇸🚨 Вашингтонд Цагаан ордны арга хэмжээний үеэр халдлага гарч, Ерөнхийлөгчийг нүүлгэн шилжүүлэв ⚠️🏛️
ю
🤔 Юу болов? АНУ-ын нийслэл Вашингтон хотод жил бүр зохион байгуулагддаг Цагаан ордны Сурвалжлагчдын Холбооны хүлээн авалтын үеэр зэвсэгт халдлага гарч, тухайн үед ойролцоо байсан Ерөнхийлөгч Дональд Трампыг аюулгүй байдлын үүднээс яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. Зэвсэглэсэн этгээд олон төрлийн галт зэвсэг ашиглан халдлага үйлдэж, Трампын хамгаалалтын албаны нэг гишүүнийг шархдуулсан бөгөөд сэжигтэн этгээдийг газар дээр нь баривчилжээ.
📊 Баримт, нөхцөл Байкал
Сэжигтэн: 31 настай, Калифорний мужийн иргэн Коул Томас Аллен
Зэвсэг: Гар буу, урт буу болон хутга зэрэг олон төрлийн зэвсэг
Хохирол: Нэг хамгаалагч шархадсан, биеийн байдал тогтвортой
Шүүхийн эхний сонсгол: Даваа гарагт товлогдсон
Урьдчилсан шалгалтаар: Гэмт хэрэгт холбогдож байсан түүх илрээгүй
Вашингтон хотын цагдаагийн газраас халдлагын шалтгаан, зорилгыг одоогоор тодорхойлоогүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
🙄 Ерөнхийдөө бол… Энэ хэрэг нь АНУ-ын улс төрийн өндөр түвшний арга хэмжээний үеэр гарсан ноцтой аюулгүй байдлын зөрчил гэж үнэлэгдэж байна. Тус арга хэмжээ нь улс төр, хэвлэл мэдээллийн элитүүдийг нэг дор цуглуулдаг тул ийм төрлийн халдлага нь системийн хамгаалалтын сул талыг ил болгож байгаа юм.

📉 Түүхэн жишиг ба давтагдах эрсдэл: АНУ-д улс төрийн удирдагчид руу чиглэсэн халдлага шинэ зүйл биш.
1981 онд Ерөнхийлөгч Рональд Рейганд халдах оролдлого гарч байсан
Халдлага мөн адил Вашингтонд байрлах зочид буудлын орчимд болсон
Энэ нь улс төрийн өндөр хамгаалалттай орчинд ч эрсдэл бүрэн арилдаггүйг харуулж байна.
🧠 Шалтгаан ба боломжит тайлбарууд: Одоогоор халдлагын тодорхой сэдэл илрээгүй байгаа ч дараах боломжит хүчин зүйлсийг шинжээчид авч үзэж байна:
Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал
Улс төрийн туйлшрал
Ганцаардал, нийгмийн тасралт
Хувийн зорилготой халдлага
🗣️ Трамп “хамгийн өндөр хамгаалалттай орчинд ч ийм эрсдэл үүсэж байна” хэмээн мэдэгдсэн нь анхаарал татаж байна.
🧭 Цаашид эрсдэл
АНУ-д улс төрийн арга хэмжээнүүдийн хамгаалалт эрс чангарна
Олон нийтийн арга хэмжээний нээлттэй байдал буурах магадлалтай
Улс төрийн туйлшрал нэмэгдэх тусам ижил төрлийн халдлагын эрсдэл өснө
Гадаадын удирдагчид оролцдог арга хэмжээнүүдэд олон улсын аюулгүй байдлын протокол өөрчлөгдөх боломжтой
🤷🏻♂️ Эцэст нь бол… Энэхүү халдлага нь зөвхөн нэг удаагийн хэрэг бус, харин орчин үеийн улс төрийн орчны эмзэг байдлыг илтгэж байна. Аюулгүй байдал, нээлттэй ардчиллын хоорондын тэнцвэрийг хадгалах нь цаашид илүү хүндрэх төлөвтэй байна.
💼 Яагаад бонд гэж? Тогтмол орлого олох боломжтой, эрсдэл бага тул хөрөнгө оруулагчдын хамгийн түгээмэл сонголтын нэг болдог.
Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327
📈 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🚗📉 Tesla-ийн өсөлт саарч, шинэ бизнес модельд шилжиж байна 🔄🤖
🤔 Юу болсон бэ? Tesla 2026 оны I улирлын тайлангаа танилцуулж, нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) хүлээлтээс давсан ч орлого зах зээлийн таамгаас доогуур гарлаа. Нэгж хувьцаанд ногдох ашиг 41 цент хүрсэн нь 37 цент гэсэн хүлээлтээс өндөр байсан бол нийт орлого 22.39 тэрбум доллар нь 22.64 тэрбум долларын шинжээчдийн хүлээлтэд хүрсэнгүй.
📊 Зах зээлийн хөдөлгөөн
Тайлан гарсны дараа Tesla-ийн хувьцаа богино хугацаанд өссөн ч компанийн зардлын төлөв нэмэгдсэнтэй холбоотойгоор өсөлтөө алдаж, дарамтад орсон.
Он гарсаар Tesla-ийн хувьцаа -14% унасан
Орлого жилийн дүнгээр +16% өссөн ч ашигт ажиллагааны чанар маргаантай хэвээр
Автомашины бизнес өрсөлдөөнөөс шалтгаалан сул хэвээр байна
📉 Сегментүүдийн гүйцэтгэл
Автомашин: Гол орлогын эх үүсвэр боловч өсөлт удааширсан
Эрчим хүч: 2.41 тэрбум доллар (+12% YoY) – тогтвортой өсөлт
Үйлчилгээ & бусад: +16% өсөлт
Нийт ашиг (Net income): 477 сая доллар (өмнөх оны 1.39 тэрбум доллароос огцом буурсан)
🧠 Юу нөлөөлөв? Хямд үнэтэй цахилгаан автомашины сегментэд BYD болон Xiaomi зэрэг өрсөлдөгчид зах зээлийг эрчимтэй тэлж, Tesla-ийн байр суурийг шахаж байна. Үүнтэй зэрэгцэн Tesla үнэ бууруулах стратеги хэрэгжүүлснээр ашигт ажиллагааны маржин буурсан бөгөөд төрийн зүгээс олгож байсан EV худалдан авалтын татварын урамшууллууд багассан нь эрэлтэд сөргөөр нөлөөлөв. Мөн Model Y загварын үйлдвэрлэлийн шинэчлэл нь богино хугацаанд нийлүүлэлтийн доголдол үүсгэж, гүйцэтгэлд дарамт болсон байна.
🗣️ Шинжээчдийн таамаг
Зах зээл Tesla-аас илүү хурдтай өсөлт хүлээж байсан ч шинжээчид компанийн урт хугацааны өсөлтийн гол тулгуур нь хиймэл оюун ухаан болон роботикс, тэр дундаа Optimus төслийг хэвээр гэж үзэж байна. Гэсэн хэдий ч ойрын хугацаанд автомашины үндсэн бизнес өрсөлдөөн, үнийн дарамтаас шалтгаалан сул хэвээр байх төлөвтэй байгаа бөгөөд 2026 онд төлөвлөгдөж буй ойролцоогоор 5 тэрбум долларын нэмэлт зардал нь ашигт ажиллагаанд дарамт учруулах магадлалтай.
🤷🏻♂️ SpaceX яах бол?
Tesla-ийн гүйцэтгэл сулрах үед SpaceX нь Elon Musk-ийн нийт үнэлгээ, хөрөнгө оруулагчдын итгэлийг тэнцвэржүүлэгч гол актив хэвээр байна. SpaceX-ийн Starlink үйлчилгээ дэлхий даяар өргөжиж, тогтвортой мөнгөн урсгал бий болгож байгаа нь Tesla-аас ялгаатайгаар илүү “predictable revenue” бүтэцтэйд тооцогдож байна.
Үүнтэй зэрэгцэн Starship хөтөлбөр амжилттай хэрэгжих эсэх нь SpaceX-ийн урт хугацааны үнэлгээнд шийдвэрлэх нөлөө үзүүлэх бөгөөд хэрэв амжилттай болбол сансар судлал, тээврийн салбарт шинэ зах зээл нээх потенциалтай. Ийм нөхцөлд Tesla-ийн богино хугацааны сул гүйцэтгэлийг SpaceX-ийн өсөлт тодорхой хэмжээнд “hedge” хийх боломжтой гэж шинжээчид үзэж байна.
🙄 Эцэст нь бол… Tesla ашиг дээрээ хүлээлт давсан ч орлогын сул үзүүлэлт болон үндсэн автомашины бизнесийн дарамт нь компанийн богино хугацааны өсөлтийг хязгаарлаж байна. Нөгөө талд хиймэл оюун ухаан, автономит технологи, роботикс зэрэг шинэ чиглэлүүд нь урт хугацаанд өндөр потенциалтай хэвээр боловч зах зээл бодит, хэмжигдэхүйц үр дүнг ойрын хугацаанд шаардаж эхэлжээ.
Иймд Tesla-ийн ирээдүйн үнэлгээ нь зөвхөн технологийн амлалт бус, харин эдгээр стратеги бодит орлого, ашиг болон хөрөнгө оруулагчдын итгэлд хэр хурдан хөрвөхөөс шууд хамаарах шийдвэрлэх үе шатанд ирээд байна.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН 7 ХОНОГ
Хөрөнгө Оруулалтын 7 хоног арга хэмжээг та зорин ирснээр Ардын хамаарал бүхий 8 нээлттэй компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас гадна 3 төрлийн токен эзэмшигчдийн хуралд өөрийн эзэмшдэг тикерын дагуу бүртгүүлэн оролцох боломжтой.
Эрхэм та бүхэнтэйгээ тун удахгүй уулзах гэж байгаадаа баяртай байна. Баярлалаа.

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД
🚨 Meta 10%-ийн цомхотгол хийж, зардлаа оновчлов:
Meta нийт ажиллах хүчнийхээ 10%-иар бууруулж, ойролцоогоор 8,000 ажлын байр болон 6,000 нээлттэй орон тоог цомхотгохоор боллоо. Энэхүү алхам нь өндөр зардалтай AI болон дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх “efficiency drive”-ийн хүрээнд хийгдэж байна.
🍏 Трамп: Apple-ийн гүйцэтгэл үргэлжлэн сайжирна:
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күүкийг “компанийг тогтвортой өндөр гүйцэтгэлд хүргэсээр байна” хэмээн үнэлэв. Энэ нь Apple-ийн удирдлагад өгч буй улс төрийн дэмжлэгийг илэрхийлж байна.
🤖 Amazon Anthropic-д $25 тэрбум хүртэл хөрөнгө оруулна:
Amazon хиймэл оюуны стартап Anthropic-д $25 тэрбум хүртэл хөрөнгө оруулах төлөвлөгөөг зарлалаа. Энэхүү хөрөнгө оруулалт нь AI салбар дахь өрсөлдөөнийг эрчимжүүлэх стратегийн алхам болж байна.
🧠 Google мөн Anthropic-д $40 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр болов:
Google Anthropic компанид $40 тэрбум хүртэл хөрөнгө оруулах шийдвэр гаргаж, Claude AI-ийн хөгжүүлэлтийг дэмжихээр боллоо. Энэ нь AI салбар дахь “arms race”-ийг улам эрчимжүүлж байна.
🚀 Nvidia-ийн зах зээлийн үнэлгээ $250 тэрбумаар нэмэгдэв:
Nvidia-ийн хувьцаа 5%-иас дээш өсөж, нэг өдөрт зах зээлийн үнэлгээндээ $250 тэрбум нэмэгдлээ. Нийт үнэлгээ нь $5 их наяд хүрч, AI чипийн эрэлт өндөр хэвээр байгааг харуулж байна.
🚗 Tesla SpaceX-д $2 тэрбумын хөрөнгө оруулалт хийв:
Tesla компани SpaceX-д $2 тэрбумын хөрөнгө оруулалт хийж, Илон Маскийн бизнесүүдийн синержийг бэхжүүлэх алхам хийлээ. Энэ нь сансар болон технологийн экосистемийг нэгтгэх стратегийн хүрээнд хийгдэж байна.
ТАЙЛАНГ НЬ СОНЖВОЛ: 🌐 IBM: Програм хангамжид суурилсан өсөлт ба мэйнфрэймийн эрэлт
IBM 2024 оны I улиралд орлогоо өмнөх оны мөн үеэс 9%-иар өсгөж 15.9 тэрбум долларт хүргэсэн бөгөөд нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) 1.91 доллар болж, хүлээлтээс давсан үзүүлэлттэй гарлаа. Гэсэн хэдий ч жилийн төлөвөө өөрчлөөгүй нь зах зээлд сөргөөр нөлөөлж, хувьцааны ханш 10%-иас дээш буурсан байна.
Инфраструктурын орлого 15%-иар өсөхөд z17 цикл голлон нөлөөлсөн бол IBM Z мэйнфрэйм нэгжийн орлого 51%-иар өсөж, рекорд түвшинд хүрсэн нь уламжлалт серверийн эрэлт буурах эргэлзээг няцаалаа. Програм хангамжийн сегмент 11%-иар өсөж, өгөгдлийн бизнес 16%-иар нэмэгдэн 1.5 тэрбум долларт хүрсэн байна. Мөн Red Hat OpenShift-ийн жилийн давтагдах орлого (ARR) 2 тэрбум долларт хүрч, Confluent худалдан авалт нь IBM-ийн өгөгдөл боловсруулах чадавхыг нэмэгдүүлж байна.

🗓️ КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARDNEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор
Speak your PR description, bug reproduction, or Cursor prompt. Wispr Flow auto-tags file names, preserves variable names, and formats everything for immediate paste into GitHub, Jira, or your editor.
No re-typing. No context gaps. No mangled syntax. Works natively inside Cursor, Warp, and every IDE at the system level.
4x faster than typing. 89% of messages sent with zero edits. Used by engineering teams at OpenAI, Vercel, and Clay.






