- ArdNews
- Posts
- Цахим Мэдээ 04.20
Цахим Мэдээ 04.20
🇨🇳 Хятадын Дэд бүтцийн хөрөнгө оруулалт эдийн засгийн өсөлтийг дэмжлээ 📈
👋 Шинэ долоо хоногийн мэнд! Хаврын тэнгэр үргэлжилсэн энэ үед дархлаагаа сайн дэмжээрэй ArdNews-н уншигчид маань 🤗
📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:
🇨🇳 Хятадын Дэд бүтцийн хөрөнгө оруулалт эдийн засгийн өсөлтийг дэмжлээ 📈
🚀 S&P 500 индекс шинэ түүхэн ханшид хүрч, газрын тосны үнэ огцом буурлаа 📈
Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗
2026 оны 04 сарын 17-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +4.70% , Nasdaq 100 индекс +6.40% өсөлттэй байсан бол энэ долоо хоногт Биткойн +1.74% , ардкойн -0.11% тус тус хэлбэлзэлтэй байлаа.
Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮2.4 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮74 сая буюу 3.05%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.
📈 ЭДИЙН ЗАСАГ: 🇨🇳 Хятадын Дэд бүтцийн хөрөнгө оруулалт эдийн засгийн өсөлтийг дэмжлээ 📈
🤔 Юу болов? Хятадын эдийн засгийн өсөлт хүлээлтээс давлаа ч суурь эрэлт сул хэвээр байна. Хятадын эдийн засаг 2026 оны эхний улиралд хүлээлтээс давсан өсөлт үзүүлж, жилийн дүнгээр 5%-д хүрлээ. Энэ нь зах зээлийн таамаг болох 4.8%-аас өндөр үзүүлэлт байсан бөгөөд богино хугацаанд эдийн засгийн идэвх сэргэж буй мэт харагдаж байна. Гэвч энэхүү өсөлтийн ард өрхийн хэрэглээ, үл хөдлөх хөрөнгийн зах зээл, дотоод эрэлтийн сулрал зэрэг суурь асуудлууд хэвээр үлдэж байна.
🏗️ Дэд бүтцийн хөрөнгө оруулалт өсөлтийг тэтгэв:
Төмөр зам, эрчим хүчний сүлжээ зэрэг салбарт зарцуулалт 8.9%-иар өсөж, сул дорой хэрэглээг нөхсөн ч өрхийн хэрэглээ сул хэвээр байна.🏠 Үл хөдлөхийн зах зээл эдийн засгийг чирч байна:
Орон сууцны үнэ огцом буурч, өрхийн хуримтлалд сөргөөр нөлөөлснөөр хэрэглээ буурч, жижиглэн худалдааны өсөлт ердөө 2.4% хүрэв.🚗 Дотоод эрэлт сул хэвээр:
Автомашины борлуулалт 17%-иар буурсан нь төрийн дэмжлэг буурсантай холбоотойгоор хэрэглээний сул байдлыг илтгэж байна.📦 Экспорт өссөн ч тогтвортой эсэх эргэлзээтэй:
Цахилгаан автомашин (+78%) болон литийн батарей (+50%) экспортыг дэмжсэн ч дэлхийн геополитикийн эрсдэл, түүхий эдийн үнэ өсөлт дарамт үүсгэж байна.
🧠 AI хөгжил хагас дамжуулагчийн импортыг өсгөв л гэнэ дээ…
Хятадад дата төвүүд, хиймэл оюун ухааны дэд бүтцийн бүтээн байгуулалт эрчимжиж буйтай холбоотойгоор компьютерын чип, хагас дамжуулагчийн импорт огцом нэмэгджээ. Гуравдугаар сард чипийн импорт ам.долларын дүнгээр өмнөх оны мөн үеэс 54%-иар өссөн нь технологийн салбарын хөрөнгө оруулалт эрчимжиж буйг илтгэж байна. Гэхдээ энэ нь нэг талаас өсөлтийн шинэ тулгуур болж байгаа ч нөгөө талаас импортын зардлыг өсгөж, худалдааны ашигт сөргөөр нөлөөлж байна.
🌍 Геополитик ба худалдааны дарамт нэмэгдэж байгаа нь … Иран дахь дайнаас үүдэлтэй түүхий эдийн үнэ өсөлт болон АНУ-ын тарифын бодлого нь Хятадын эдийн засгийн хэтийн төлөвт эрсдэл дагуулж байна.
🤷🏻♂️ Ерөнхийдөө бол байна аа… Хятадын эдийн засаг 2026 оны эхний улиралд хүлээлтээс давсан өсөлт үзүүлсэн ч энэ өсөлт өрхийн хэрэглээ, үл хөдлөх хөрөнгийн сэргэлтээс бус, төрийн дэд бүтцийн зардал болон экспортын тодорхой салбаруудаас ихээхэн хамаарч байна. Иймээс өнөөгийн өсөлт нь чанартай, өргөн суурьтай сэргэлт гэхээсээ илүү бодлогын дэмжлэгтэй түр зуурын тогтвортой байдал гэж харагдаж байна. Цаашид дотоод эрэлт сэргэхгүй, үл хөдлөх хөрөнгийн уналт үргэлжилж, гадаад худалдааны орчин муудвал Хятадын өсөлт саарах эрсдэл хэвээр байна.
💼 Яагаад бонд гэж? Тогтмол орлого олох боломжтой, эрсдэл бага тул хөрөнгө оруулагчдын хамгийн түгээмэл сонголтын нэг болдог.
Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327
📈 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🚀 S&P 500 индекс шинэ түүхэн ханшид хүрч, газрын тосны үнэ огцом буурлаа 📈
🤔 Юу болсон бэ? АНУ-ын гол индекс болох S&P 500 7,126 нэгжид хүрч, түүхэн дээд түвшинд дахин хаагдлаа. Энэхүү өсөлт нь зах зээл геополитикийн эрсдэлийг үл харгалзан эерэг хүлээлттэй байгааг илтгэж байна. Ялангуяа технологи болон AI салбарын хувьцаанууд өсөлтийг тэргүүлж байна.
👉 Үүний зэрэгцээ Nasdaq индекс 13 дараалсан өсөлт үзүүлж, 1992 оноос хойших хамгийн урт өсөлтийн циклээ бүртгэж байгаа нь технологийн салбар дахин зах зээлийг манлайлах шатандаа орсныг илтгэж байна.
🛢️ Газрын тосны үнэ огцом унав: Иран Хормузын хоолойг дахин нээснээр дэлхийн нефтийн нийлүүлэлтийн дарамт буурч, газрын тосны үнэ 13%-иар огцом унаж 80 орчим долларт хүрлээ. Энэ нь инфляц буурах хүлээлтийг нэмэгдүүлж, эрчим хүчнээс хамааралтай салбарууд (аялал, тээвэр, авто) өсөхөд түлхэц болов.
🙄 Ерөнхийдөө бол байна аа… Зах зээлийн хөдөлгөгч хүчин зүйлсийг нэгтгэн авч үзвэл, геополитикийн эрсдэл буурч буй хүлээлт нэмэгдэж, газрын тосны үнэ огцом буурснаар инфляцын дарамт сулрах нөхцөл бүрдэн, улмаар Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүг бууруулах боломж нэмэгдэх хүлээлт зах зээлд давамгайлж байна. Иймээс эдгээр хүчин зүйлсийн нийлбэр нөлөө нь хөрөнгө оруулагчдын эрсдэл авах сонирхлыг нэмэгдүүлж, хувьцааны зах зээлийг шинэ түүхэн оргилд хүргэж байна.
🧭 Цаашид эрсдэл хэрхэх вэ?
Хэдийгээр богино хугацаанд зах зээл эерэг чиглэлтэй байгаа ч нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй хэвээр байна. Хормузын хоолойн асуудал дахин хурцадвал газрын тосны нийлүүлэлт доголдож, үнэ эргэн огцом өсөх эрсдэл хадгалагдсаар байна.
👉 Мөн зах зээлийн одоогийн өсөлт нь хүлээлт дээр суурилсан “forward pricing” шинжтэй тул эдийн засгийн бодит үзүүлэлтүүд (инфляц, хөдөлмөрийн зах зээл, компанийн орлого) таамаглалаас зөрөх тохиолдолд засвар үүсэх магадлал өндөр хэвээр байна.
🗣️ Эцэст нь бол… Эрчим хүчний зах зээл дээрх огцом өөрчлөлтүүд нь инфляц болон мөнгөний бодлогын хүлээлтээр дамжин дэлхийн хөрөнгийн зах зээлийг тодорхойлж байна. Одоогийн өсөлт нь эрсдэлийн түр зуурын бууралтад суурилсан тул хөрөнгө оруулагчид геополитик болон макро үзүүлэлтүүдийг нягт ажиглах шаардлагатай хэвээр байна.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ
БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД
🛢️ Иран Хормузын хоолойг дахин хаалаа:
Иран улс Хормузын хоолойг дахин хааж, АНУ гэрээг биелүүлээгүй гэж буруутгав. Энэ нь дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтэд дахин тодорхойгүй байдал үүсгэж, зах зээлийн эрсдэлийг нэмэгдүүлж байна.
📉 Хятадын эдийн засгийн өсөлт хүлээлт давсан ч экспорт саарлаа:
China-ын ДНБ I улиралд 5% өсч хүлээлт давсан боловч 3-р сард экспортын өсөлт 2.5% болж огцом саарсан нь Ираны дайны сөрөг нөлөөг илтгэж байна.
✈️ Spirit Airlines дампууралд ойртож магадгүй:
Онгоцны түлшний үнэ Ираны дайнаас хойш 95% өссөн нь тус компанийн санхүүгийн дарамтыг эрс нэмэгдүүлж, дахин дампуурах эрсдэлийг бий болгож байна.
🤖 Anthropic Claude Opus 4.7-оо танилцууллаа:
Шинэ загвар нь код бичих болон логик сэтгэх чадвараа сайжруулсан ч кибер чадамжийг бууруулсан нь аюулгүй байдлын чиг хандлагыг илэрхийлж байна.
🧠 Cerebras IPO хийхээр бүртгүүлэв:
2025 онд $510 сая орлоготой (+76% YoY) ажилласан тус компани $20+ тэрбумын OpenAI-тай гэрээ байгуулсны дараа олон нийтэд хувьцаагаа санал болгохоор бэлтгэж байна.
👟 Allbirds AI чиглэлд гэнэтийн эргэлт хийлээ:
Гутлын оюуны өмчөө $39 саяар зарж, AI руу шилжих стратеги зарласны дараа хувьцааны үнэ $3-оос $17 хүртэл огцом өсөв.
ТАЙЛАНГ НЬ СОНЖВОЛ: ⚡️ TSMC AI-ийн дараагийн давалгаанаас хүчтэй өсөлт үзүүллээ
TSMC-ийн 2026 оны I улирлын тайлангаас харахад хиймэл оюуны салбар дахь эрэлт таамаг төдий бус, бодит орлого болон ашгийн өсөлт болж хувирчээ. Компанийн орлого өмнөх оны мөн үеэс 41%-иар өсөж 35.9 тэрбум долларт хүрсэн бол цэвэр ашиг 58%-иар нэмэгдсэн байна. Үүний дараа удирдлагууд 2026 оны бүтэн жилийн орлогын өсөлтийн төсөөллөө 30%-иас дээш түвшинд хүргэн ахиуллаа.
👉 Энэ нь AI дэд бүтэцтэй холбоотой зах зээлийн эрэлт хүлээлтээс давж, үйлдвэрлэл дээр шууд хүчтэй нөлөөлж эхэлснийг харуулж байна.
📈 Ашигт ажиллагаа ч мөн хүлээлтээс давлаа
TSMC-ийн нийт ашгийн хувь 66%-д хүрч, шинжээчдийн 64.5%-ийн хүлээлтээс давсан нь анхаарал татав. Энэ нь компани зөвхөн борлуулалтаа өсгөөгүй, өндөр үнэ цэнтэй дэвшилтэт чипүүд дээр төвлөрснөөр ашигт ажиллагаагаа улам сайжруулсны илрэл юм.

🗓️ КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARDNEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор
Fast browsing. Faster thinking.
Your browser gets you to a page. Norton Neo gets you to the answer. The first safe AI-native browser built by Norton moves with you from idea to action without slowing you down. Magic Box understands your intent before you finish typing. AI that works inside your flow, not beside it. No prompting. No copy-pasting. No switching apps.
Built-in AI, instantly and for free. Privacy handled by Norton. Built-in VPN and ad blocking protect you by default. No configuration. No extra apps. Nothing to think about.
Fast. Safe. Intelligent. That's Neo.






