• ArdNews
  • Posts
  • Цахим Мэдээ 04.13

Цахим Мэдээ 04.13

🚀 Alphabet-ийн SpaceX-д оруулсан $900 саяын шийдвэр $100 тэрбумын өсөлтийг үзүүлэв 📈

Sponsored by

👋 Шинэ долоо хоногийн мэнд! Хаврын тэнгэр шиг л дотоодын ХК-иудын ХЭХ хурлын үеэр МХБ дээрх хувьцаануудын савлагаа ч мөн идэвхтэй, анхаарал татам өрнөж байна.

📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 🇺🇸 Ж.Д. Вэнсийн Ираны хэлэлцээ бүтэлгүйтэж, цөмийн маргаан шийдэлд хүрэлгүй эрчим хүчний зах зээлд дарамт хэвээр үлдэв 🛢️

  • 🚀 Alphabet-ийн SpaceX-д оруулсан $900 саяын шийдвэр $100 тэрбумын өсөлтийг үзүүлэв 📈

Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

  • 2026 оны 04 сарын 10-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +3.48% , Nasdaq 100 индекс +4.03% өсөлттэй байсан бол энэ долоо хоногт Биткойн -0.26% , ардкойн +2.09% тус тус хэлбэлзэлтэй байлаа.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮3.8 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮94 сая буюу 2.47%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

📈 ЭДИЙН ЗАСАГ: 🇺🇸 Ж.Д. Вэнсийн Ираны хэлэлцээ бүтэлгүйтэж, цөмийн маргаан шийдэлд хүрэлгүй эрчим хүчний зах зээлд дарамт хэвээр үлдэв 🛢️

🤔 Юу болов? АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д. Вэнс Пакистанд болсон энхийн хэлэлцээнээс ямар нэгэн тохиролцоонд хүрэлгүй буцлаа. Гол маргаан нь Ираны цөмийн хөтөлбөр АНУ Ираныг цөмийн зэвсэг хөгжүүлэхгүй гэдгээ баталгаажуулахыг шаардсан ч Иран үүнийг хүлээн зөвшөөрсөнгүй ээ.

👉 Хэлэлцээ 21 цаг гаруй үргэлжилсэн ч эцэст нь зөвшилцөлд хүрэлгүй өндөрлөжээ.

  • ⚔️ Гол асуудал бол цөмийн зэвсэг: АНУ Иранаас цөмийн зэвсэг хөгжүүлэхгүй байх, түүнд шаардлагатай технологи болон нөөцийг ашиглахгүй гэдгээ тодорхой баталгаажуулахыг шаардаж байна. Харин Иран энэ шаардлагыг хэт хатуу бөгөөд өөрийн байр сууринд нийцэхгүй гэж үзэн, хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн татгалзжээ.

🌊 Хормузын хоолой: Дэлхийн эрчим хүчний “зүрх”

АНУ болон Ираны хэлэлцээ тодорхой үр дүнд хүрээгүй энэ үед АНУ-ын хоёр байлдааны хөлөг Хормузын хоолойгоор нэвтэрсэн нь мөргөлдөөн эхэлснээс хойших хамгийн анхаарал татсан үйл явдлуудын нэг боллоо. Энэ нь бүс нутгийн цэрэг, геополитикийн нөхцөл байдал улам эмзэг түвшинд хүрснийг харуулж байна.

Хормузын хоолой нь дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтийн хамгийн чухал цэгүүдийн нэг бөгөөд эндээр дамжин дэлхийн нийт нефть, шингэрүүлсэн байгалийн хийн ойролцоогоор 20 хувь нь тээвэрлэгддэг. Иран тус хоолойн урсгалд хязгаарлалт тавьж, хөдөлгөөнийг саатуулж эхэлсэн нь олон улсын зах зээлд эрсдэлийн дохио болж байна.

Үүний нөлөөгөөр нефтийн үнэ дахин савлаж, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ, тээвэр логистикийн тогтвортой байдалд шинэ тодорхойгүй байдал үүсээд байна. Өөрөөр хэлбэл, Хормуз дахь нөхцөл байдал нь зөвхөн бүс нутгийн асуудал биш, харин дэлхийн эрчим хүч, тээвэр, санхүүгийн зах зээлд шууд нөлөөлөх стратегийн хүчин зүйл хэвээр байна.

🚢 Цэргийн хөдөлгөөн ба эрсдэл

  • 🇺🇸 АНУ:

    Усанд байрлуулсан миныг цэвэрлэх ажиллагаа эхлүүлсэн

    “Чөлөөт тээврийг сэргээх” зорилготой

  • 🇮🇷 Иран:

    Цэргийн хөлөг нэвтрэх оролдлого хийвэл хатуу хариу өгнө гэж анхааруулсан

    Зарим мэдээллээр АНУ-ын хөлгийг буцаасан гэх мэдээлэл гарсан

🛢️ Нефтийн зах зээлд юу болж байна вэ?

Хормузын хоолойгоор зарим супертанкерууд дахин нэвтэрч эхэлсэн нь зах зээлд богино хугацааны эерэг дохио өгч, эрчим хүчний нийлүүлэлт бүрэн тасалдаагүй гэсэн хүлээлтийг бий болголоо. Энэ нь хөрөнгө оруулагчдад тодорхой хэмжээнд тайвшрал өгсөн ч нөхцөл байдал бүрэн тогтворжсон гэсэн үг биш юм.

🤷🏻‍♂️ Гэхдээ байна аа… Ойрын өдрүүдэд АНУ–Ираны хэлэлцээ дахин үргэлжлэх боломж нээлттэй хэвээр байгаа ч нөхцөл байдал тогтворжсон гэж үзэхэд эрт байна. Учир нь гал зогсоох тохиролцоо сул хэвээр байгаа бөгөөд Хормузын хоолой орчмын эмзэг байдал бүрэн намжаагүй байна.

Иймээс ойрын хугацаанд энэ бүс дэх аливаа шинэ үйл явдал нь дэлхийн эрчим хүчний зах зээл, тээвэр логистикийн урсгал, мөн санхүүгийн зах зээлүүдэд шууд нөлөөлөх гол хүчин зүйл хэвээр үлдэх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, Хормуз дахь нөхцөл байдал нь зөвхөн бүс нутгийн геополитикийн асуудал биш, харин дэлхийн эдийн засгийн эрсдэлийн төв цэгүүдийн нэг болж байна.

💼 Яагаад бонд гэж? Тогтмол орлого олох боломжтой, эрсдэл бага тул хөрөнгө оруулагчдын хамгийн түгээмэл сонголтын нэг болдог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327

📈 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🚀 Alphabet-ийн SpaceX-д оруулсан $900 саяын шийдвэр $100 тэрбумын өсөлтийг үзүүлэв 📈

🤔 Юу болсон бэ? Дэлхийн технологийн салбарын хамгийн нөлөө бүхий компаниудын нэг болох Alphabet буюу бидний сайн мэдэхээр GOOGLE тэртээ 2015 онд SpaceX-д 900 сая долларын хөрөнгө оруулалт хийж байсан нь өнөөдөр ойролцоогоор 100 тэрбум долларын үнэлгээнд хүрсэн талаар мэдээлэгдлээ. Энэ нь зөвхөн өндөр өгөөжтэй санхүүгийн шийдвэр байгаад зогсохгүй, компанийн урт хугацааны стратеги ямар чиглэлд төвлөрч буйг тод харуулж, ирээдүйн маш том өгөөж болжээ.

  • Алсын хараатай шийдвэр: Alphabet-ийн энэ алхам нь технологийн томоохон корпорацууд зөвхөн үндсэн бизнесээ хөгжүүлэхээс гадна ирээдүйн өсөлтийг авчрах салбаруудад эрт үеэс байр сууриа эзлэх бодлого баримталж байгааг харуулж байна. SpaceX-д хийсэн хөрөнгө оруулалт нь сансар, хиймэл дагуулын холбоо, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл зэрэг дараагийн өсөлтийн давалгаанд Alphabet хэрхэн бэлтгэж ирснийг илтгэнэ.

🙄Зоригтой алхам юм дуулгана аа гэж Alphabet-ийн гүйцэтгэх захирал Сундар Пичай технологийн шилжилтийн үед зөв хөрөнгө оруулалт хийх нь шинэ боломжийг нээдэг гэж онцолдог. Түүний байр суурийг харвал компани сүүлийн жилүүдэд зөвхөн дотоод инновацаар хязгаарлагдахгүй, гаднын хүчтэй стартап болон технологийн платформуудад оролцох замаар ирээдүйн өрсөлдөх давуу талаа бэхжүүлж байна.

🧠 AI салбарын тэлэлт нэмэгдсээр бас ашигтай байсаар байна: Үүний тод жишээ нь SpaceX-ээс гадна хиймэл оюуны салбар дахь идэвхжил юм. Alphabet нь Anthropic зэрэг AI компанид хөрөнгө оруулж, өндөр өсөлттэй технологийн экосистемд байр сууриа тэлсээр байна. Энэ нь компанийн хөрөнгө оруулалтын бодлого одоо улам бүр хиймэл оюун, автономит систем, дараагийн үеийн дэд бүтэц рүү чиглэж байгааг харуулж байна.

👀 Цаад бодол нь гэхдээ Мөн Alphabet-ийн багц дахь Waymo болон Stripe зэрэг төслүүд нь компанийн стратеги зөвхөн хайлт, сурталчилгаанаас хамааралтай биш болсныг илтгэж байна. Өөрөөр хэлбэл, тус компани ирээдүйд орлогын шинэ эх үүсвэрүүдийг эртнээс бий болгох, өндөр өсөлттэй салбаруудад давуу байр суурь эзлэх зорилготой ажиллаж байна.

🫠 Эцэст нь байна аа… SpaceX-д хийсэн хөрөнгө оруулалтын өнөөгийн үнэлгээ өссөн нь нэг зүйлийг тодорхой харуулж байна. Томоохон технологийн компаниудын хувьд зөв цагт хийсэн стратегийн хөрөнгө оруулалт нь зөвхөн санхүүгийн өгөөж бус, ирээдүйн бизнесийн чиглэлээ тодорхойлох хэрэгсэл болдог. Alphabet энэ зарчмыг амжилттай хэрэгжүүлж, дараагийн технологийн давалгаанд аль хэдийн байр сууриа бэхжүүлжээ.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

🛢️ АНУ Ираны хэлэлцээ эхэлж, Хормузын эрсдэл зах зээлд нөлөөлж байна: Пакистанд энхийн хэлэлцээ эхэлсэн ч гал зогсоох нөхцөл сул хэвээр байгаа бөгөөд Хормузын хоолойн блокад дэлхийн эрчим хүчний зах зээлийг эмзэг байдалд оруулж байна.

🔥 Саудын халдлага нефтийн нийлүүлэлтэд нөлөөлөв: Өдөрт 600 мянган баррель олборлолт, 700 мянган баррель дамжуулах хүчин чадал буурснаар газрын тосны үнэ өсөх дарамт үүсэж байна.

🏦 Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүг өсгөх боломжийг нээлттэй үлдээв: Инфляцын дарамт тогтвортой өндөр түвшинд хадгалагдаж болзошгүй тул мөнгөний бодлого чангарч магадгүй байна.

📉АНУ-ын эдийн засгийн өсөлт буурав: ДНБ-ий өсөлт 0.5% болж буурсан нь хэрэглээ болон бизнесийн хөрөнгө оруулалтын сулралтай холбоотой байна.

🇨🇳 БНХАУ Тайванийн асуудлаарх байр сууриа дахин илэрхийллээ: Ши Жиньпин сөрөг хүчний удирдагчтай уулзаж, тус асуудлыг үндэсний аюулгүй байдлын гол эрсдэл хэмээн тодотгов.

💾 Samsung-ийн ашиг мэдэгдэхүйц өсөв: AI-д суурилсан санах ойн эрэлт нэмэгдсэнээр улирлын ашиг 8 дахин өсөж, хүлээлтээс давсан үзүүлэлттэй гарлаа.

📱 Apple-ийн хувьцаанд дарамт үүсэв: Эвхэгддэг iPhone загварын талаарх хүлээлт зах зээлийн үнэлгээнд сөргөөр нөлөөлж байна.

🤝 Intel стратегийн хамтын ажиллагаа эхлүүлэв: SpaceX болон Tesla-тай хамтран AI чипийн үйлдвэрлэлийг өргөжүүлэх шинэ төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

🧠 Broadcom AI дэд бүтцийн хамтын ажиллагаагаа тэлэв: Google болон Anthropic-той байгуулсан гэрээнүүд нь AI тооцооллын хүчин чадлын эрэлтийг нэмэгдүүлж байна.

Монос Хүнс ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 4-р сарын 15-нд болно.

Компанийн зүгээс хөрөнгө оруулагчид, зах зээлийн мэргэжлийн оролцогчид болон олон нийтэд мэдээллийг ил тод, ойлгомжтой хүргэхийг эрхэмлэдэг.
2025 оны санхүү, үйл ажиллагааны тайланг нэг хуудсанд нэгтгэн харуулсан танилцуулгыг хүргэж байна.

Монос Хүнс ХК нь 2019 онд IPO хийснээс хойш цэвэр орлогоо 5 дахин, цэвэр ашгаа 10 дахин өсгөсөн бөгөөд цэвэр ашгийн жилийн дундаж өсөлт 51%-д хүрсэн нь сүүлийн 7 жилийн тогтвортой өндөр өсөлтийг илтгэж байна. Түүнчлэн хувьцаа эзэмшигчдийн тоо 4.7 дахин өсч, 17 мянгад хүрсэн нь Монголын хөрөнгийн зах зээл дэх онцлох үзүүлэлтүүдийн нэг юм.

Үйлдвэрлэлийн салбарын онцлогоос шалтгаалан эрчим хүч, усны хэрэглээ өндөр байдаг ч тус компани 2025 онд үйлдвэрлэлийн оновчтой төлөвлөлт хийснээр цахилгааны хэрэглээг 15%, нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулах усны хэмжээг 16%-иар тус тус бууруулж, тогтвортой хөгжлийн зарчмыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна.

2025 оны гүйцэтгэлийн онцлох үзүүлэлтүүд:

  • Цэвэр ашиг өмнөх оноос 92%-аар өсч 7.7 тэрбум төгрөг

  • Борлуулалтын орлого 27%-аар өсч 48.1 тэрбум төгрөг

  • Үйлдвэрлэлийн хэмжээ 14%-аар өссөн

“MFC East Log” зүүн бүсийн агуулахын төслийн явц 47%-тай үргэлжилж байгаа бөгөөд 2026 оны II улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал цахим болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдах тул дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос авна уу:
https://monosfoods.mn/.../monos-h-ns-hk-ijn-huvcaa...

#MFC #МоносХүнсХК #InvestorRelations

🗓️ КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARDNEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор

Stop Losing Your Money. It's time to upgrade your trading platform.

Your current trading platform is probably letting you down

  • Limited assets (no international stocks, no commodities, no pre-IPO companies)

  • Limited ability to short

  • Limited access to leverage

  • Limited trading hours

Liquid is one of the fastest growing trading platforms, allowing users to trade stocks, commodities, FX, and more 24/7/365 from their phone and computer.

Trading on Liquid is as simple as:

  1. Pick an asset

  2. Pick long or short

  3. Pick your position size and leverage

  4. Place your trade

The best part is that Liquid markets never close. So no matter what is going on in the world, you are able to keep your portfolio positioned properly.