- Ard News
- Posts
- Цахим мэдээ 04.07
Цахим мэдээ 04.07
🇺🇸 Уналтын долоо хоног: Wall Street 6.6 их наяд долларын үнэлгээ алдав! 📉

Шинэ 7 хоногийн мэнд! Трампын тарифын мэдэгдлийн дараа АНУ-ын хөрөнгийн зах зээлдхүчтэй уналт үүсчэ. Үүний улмаас зах зээлийн үнэлгээ 6.6 их наяд доллароор буурч, зах зээл хэрхэн сэргэлт хийх нь анхаарлын төвд байна.
📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:
🇺🇸 Уналтын долоо хоног: Wall Street 6.6 их наяд долларын үнэлгээ алдав! 📉
🌍 Трампын тарифын тэсрэлт: 180 улс өндөр татварын бай боллоо!
Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

2025 оны 04 сарын 04-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс -8.21% , Nasdaq 100 индекс -8.43%-ийн тус тус уналттай байсан бол энэ долоо хоногт биткойн -0.20% , АрдКойн -0.69% уналттай байлаа.
Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮10,9 тэрбумын арилжаа хийгдсэнээс ₮116 сая буюу 1.06%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.
📊 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🇺🇸 Уналтын долоо хоног: Wall Street 6.6 их наяд $-ын үнэлгээ алдав! 📉

Эх сурвалж: WSJ.com
🙄 Юу болов: 2025 оны 3-р сарын 31-нээс 4-р сарын 4-ний хооронд АНУ-ын хөрөнгийн зах зээлд сүүлийн таван жилд байгаагүй томоохон уналт тохиолоо. Энэ долоо хоногийн турш S&P 500 индекс 9.1%-иар буурч, нийт зах зээлийн үнэлгээ 6.6 их наяд доллароор хорогдсон нь дэлхийн хөрөнгө оруулагчдын дунд ихээхэн алдагдал хүлээх шалтгаан боллоо.
📊 Гол индексүүдийн үзүүлэлтүүд:
S&P 500: -9.1%
Dow Jones Industrial Average: -7.86%
Nasdaq Composite: -10.02%
🧾 Эдгээр индексүүдийн огцом уналт нь 2020 оны ковид цар тахлын үеэс хойших хамгийн хүчтэй долоо хоногийн уналт боллоо.
🧨 Уналтын шалтгаан: Тарифын шуурга
2025 оны 4-р сарын 2-нд Ерөнхийлөгч Дональд Трамп 180 гаруй улс, нутаг дэвсгэрт чиглэсэн шинэ “харилцан” тарифын бодлого зарлаж, олон улсын худалдаанд томоохон цожрилт үүсгэлээ.
Тарифуудын хэмжээ:
Ерөнхий тариф: 10%
Хятад: 34% (өмнөх 20% дээр нэмэгдүүлсэн )
Европын Холбоо: 20%
Вьетнам, Лаос, Камбож: 44–49% хүртэл
🌐 Энэхүү бодлого нь дэлхийн томоохон эдийн засгуудын хариу арга хэмжээг өдөөж, худалдааны дайн дахин эхлэх вий гэх айдсыг зах зээлд бий болгосон юм.
🗣️ Goldman Sachs-ийн шинжээчид:
“Зах зээл тарифын эрсдэл, эдийн засгийн удаашралын хүлээлтэд хүчтэй хариу үзүүлж байна. Хэрэглэгчийн зардал, компаниудын ашигт ажиллагаанд энэ шууд нөлөөлнө.”
⚠️ Мөн хөрөнгө оруулагчид эрсдэлээс зугтаж, бэлэн мөнгө, мөнгөн захын сан руу хөрөнгөө шилжүүлж эхэлсэн. 4-р сарын 4-ний байдлаар мөнгөн захын сангуудын хөрөнгө 6.3 их наяд долларт хүрсэн нь түүхэн дээд түвшин юм. 💰
📉 Цаашдын төлөв байдал: Хөрөнгийн зах зээлийн уналт ойрын хугацаанд үргэлжилж болзошгүйг шинжээчид анхааруулж байна. Хэрвээ бусад улс орнууд АНУ-д хариу тариф тогтоовол олон улсын худалдаа, үйлдвэрлэл, хэрэглээний зардал, нийлүүлэлтийн сүлжээнд хүндхэн цохилт өгөх магадлалтай.
Энэ бүх мэдээллийг Даваа гарагийн MARKET INSIGHT: Хөрөнгийн зах зээлд юу болж өрнөв? лайваар мэдээгээр дэлгэрэнгүй хүлээн авч үзнэ үү. 😇
📈 БОНДЫН ТУХАЙ ТОВЧХОН: Бонд нь тогтвортой, таамаглаж болохуйц, тодорхой орлого олох боломжтой байдгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327
📈 ЭДИЙН ЗАСАГ: 🌍 Трампын тарифын тэсрэлт: 180 улс өндөр татварын бай боллоо!

Эх сурвалж: wsj.com
🇺🇸 Юу ярих вэ гэвэл: 2025 оны 4-р сарын эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн 180 гаруй улс, нутаг дэвсгэрээс импортолж буй бараа, бүтээгдэхүүнд шинэ харилцан тариф (reciprocal tariff) тогтоосноо зарлалаа. Энэ нь олон улсын худалдаанд гэнэтийн цохилт болсон төдийгүй АНУ-ын хөрөнгийн зах зээлд сүүлийн таван жилд байгаагүй их хэмжээний алдагдал авчирлаа.
📦 Шинэ тарифын дэлгэрэнгүй жагсаалт
🌍 Улс орон | 📈 Тарифын хувь |
---|---|
🇪🇺 Европын Холбоо | 20% |
🇨🇳 Хятад | 34% |
🇻🇳 Вьетнам | 46% |
🇹🇼 Тайвань | 32% |
🇯🇵 Япон | 24% |
🇰🇷 Өмнөд Солонгос | 25% |
🇹🇭 Тайланд | 36% |
🇨🇭 Швейцарь | 31% |
🇮🇩 Индонез | 32% |
🇲🇾 Малайз | 24% |
🇰🇭 Камбож | 49% |
🇬🇧 Их Британи | 10% |
🇿🇦 Өмнөд Африк | 30% |
🌍 Бусад 160+ улс | 10% (суурь тариф) |
Эдгээр тарифыг “харилцан” гэж нэрлэж байгаа нь АНУ-ын үзэж буйгаар эдгээр орнууд АНУ-ын бараанд өндөр татвар оноож байгаа учраас хариуд нь ижил хэмжээний дарамтыг буцааж ногдуулж буй хэлбэр юм.
📊 Хөрөнгийн зах зээлд үзүүлсэн цохилт
Дональд Трампын шинэ тарифууд 4-р сарын 2-нд зарлагдсанаас хойш зах зээл хэдхэн хоногийн дотор маш хүчтэй уналт үзүүллээ:
S&P 500 индекс: -9.1% уналтад орж 6.6 их наяд долларын зах зээлийн үнэлгээ устсан
Nasdaq Composite: -10.02%
Dow Jones Industrial Average: -7.86%
Энэ бол 2020 оны COVID-19 цар тахлын дараах хамгийн хүнд долоо хоногийн уналт байв.
💰 Санхүүгийн урсгал хаашаа чиглэв?
Хөрөнгө оруулагчид өндөр эрсдэлээс зугтаж, мөнгөн захын сангууд руу хөрөнгөө шилжүүлж эхэлсэн.
Мөнгөн захын сангийн нийт хөрөнгө 6.3 их наяд ам.долларт хүрсэн нь бүх цаг үеийн дээд үзүүлэлт.
Хувьцаа, индексүүдийн оронд хөрөнгө оруулагчид бонд, мөнгөн урсгалтай актив руу шилжиж байна.
Дэлхийн улс орнуудын хариу арга хэмжээ
🇨🇳 Хятад:
АНУ-ын 2,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнд 34%-ийн хариу тариф ногдуулсан
Ховор металл (Rare Earth Metals)–ын АНУ руу гаргах экспортоо хязгаарлав
🇪🇺 Европын Холбоо:
Тарифыг “үндсээрээ буруу, худалдааны зохицуулалтыг бүдүүлгээр зөрчсөн” хэмээн үзэж, хариу алхам авахаа мэдэгдсэн
🧾 Канад, Мексик:
2024 онд байгуулсан худалдааны гэрээний дагуу шинэ тарифуудаас чөлөөлөгдсөн байна
🔍 Шинжээчдийн дүгнэлт: Инфляц, өсөлтөд аюултай нөлөө
Goldman Sachs: “Энэхүү тарифын бодлого АНУ-ын өрхийн жилийн зардлыг дундажаар 3,800 доллароор нэмэгдүүлэхэрсдэлтэй. Мөн инфляцыг дахин өдөөх магадлал өндөр.”
Morgan Stanley: “Тарифын эрсдэл нь экспорт, нийлүүлэлтийн сүлжээнд сөргөөр нөлөөлж, 2025 оны 2-р хагаст өсөлтийн сааралт үүсгэхнөхцөл бүрдэж болзошгүй.”
Bloomberg Economics: “S&P 500-ийн уналт үргэлжилбэл АНУ-ын хөрөнгө оруулалт, хэрэглээ, ажил эрхлэлт зэрэгт дам нөлөө үзүүлж эхлэх хугацаа ойртож байна.”
📎 Эцсийн дүгнэлт: Худалдааны шинэ дайн дөнгөж эхэллээ
АНУ-ын зүгээс хатуу “Америк нэгдүгээрт” бодлого хэрэгжүүлж буй нь богино хугацаанд зах зээлийн савлагаа, инфляц, хэрэглээний үнэ, олон улсын итгэлийг сулруулах нөхцөл байдал руу хөтөлж байна.
Мөн та бондын мэдээлэл авах бол манай сошиал хуудсанд хандахад л болно. 😊
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ.
БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД
🔺Дэлхийн хамгийн том Bitcoin олборлогч: Эрик болон Дональд Трампийн эзэмшдэг American Data Centers компани нь Hut 8 (HUT)-ийн олонх хувийг эзэмшдэг American Bitcoin нэртэй шинэ олборлолтын компанид 20%-ийн хувь эзэмшихээр болжээ. Тэд дэлхийн хамгийн том Bitcoin олборлогч болох зорилготой байна.
🤔 Amazon Starlink-тай өрсөлдөнө: Amazon (AMZN) ирэх долоо хоногт анхны интернэт хиймэл дагуулуудаа хөөргөж, Starlink-тэй өрсөлдөхөөр 3,200 хиймэл дагуул бүхий сүлжээгээ байршуулж эхэлнэ. Тус компани энэ оны сүүлээр дэлхий даяар интернэт үйлчилгээ үзүүлэх зорилготой байна.
🔶 Алтны үнэ: Алтны үнэ тарифын эрсдлээс үүдэн огцом өсч, унц нь 3,100 доллароос давж түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Энэ нь оны эхнээс хойш 18%-иар өссөн үзүүлэлт бөгөөд 1986 оноос хойших хамгийн хүчтэй улирал болох төлөвтэй байна.
🔻 Крипто зах зээлийн уналт: Хөрөнгө оруулагчид эрсдэлтэй гэж үздэг хөрөнгө оруулалтаа бууруулах хандлагатай байснаар крипто болон хувьцаанууд уналттай байлаа. Coinbase (COIN) 4%, MicroStrategy (MSTR) 3%-иар унасан бол Riot (RIOT) болон Marathon (MARA) зэрэг крипто олборлогч компаниуд 6% хүртэлх уналттай байв.
🥲 Ажил халалтууд огцом нэмэгдэв: АНУ-д 2025 оны 3-р сард нийт 275,240 хүн ажлаасаа халагдсан нь 2020 оны эхнээс хойших хамгийн өндөр түвшин боллоо. Үүний 216,215 нь Элон Маскын DOGE хөтөлбөрийн хүрээнд холбооны ажилтнууд байв. Зөвхөн Вашингтон Д.С-д энэ он гарсаар 278,711 ажлын байр цомхотгогдсон нь 2024 онтой харьцуулахад 672%-иар өссөн үзүүлэлт юм.
🇺🇸 Дэлхийн хамгийн баян хүн үү? эсвэл хөрөнгөө алдсан хүн үү?: Элон Маскийн хөрөнгө энэ онд 130 тэрбум доллароор буурч, дэлхийн хамгийн баян 10 хүний дундаас хамгийн их алдагдал хүлээсэн хүн болжээ. Харин тэдгээрийн дотроос Воррен Баффетт цорын ганц хөрөнгөө өсгөсөн хүн болсон байна.
🧐 ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ? 1990-ээд онд интернетийн хөгжилтэй хамт өдөр тутмын арилжаа асар их тархаж, хувь хүмүүс бирж дээр шууд оролцох боломжтой болсон.

📄 Тайланг нь сонжвол: Palantir 4-р улирлын тайлан гарлаа. Уг тайлангаар орлогын өсөлт жилээр 36%, ашигт ажиллагаа сүүлийн 12 сарын чөлөөт мөнгөн урсгалын ашигт ажиллагаа 44%, харин 4-р улиралд үйл ажиллагааны ашигт ажиллагаа 1%, 2024 оны бүтэн жилийн хувьд 11% байна. Тус компани хиймэл оюуны эрэлт эрчимтэй нэмэгдэж буй энэ үед үүнийг амжилттай мөнгөжүүлж, ашигт ажиллагаагаа өндөр түвшинд хадгалж байна. 2024 онд дараалан дөрвөн улирал ашигтай ажилласны үндсэн дээр S&P 500 индексэд багтсан. АНУ дахь арилжааны салбар нь хурдацтай өсөн тэлж байгаа бөгөөд гэрээний цар хүрээ тэлэхийн хэрээр ашигт ажиллагаа нэмэгдэж байна.
КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 🗓️

Эх сурвалж: Investing.com
/ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор