- ArdNews
- Posts
- Цахим Мэдээ 04.06
Цахим Мэдээ 04.06
🚀 SpaceX-ийн $2 их наядын IPO: зах зээлд шинэ эрин эхлэх үү? 😱
👋Шинэ долоо хоногийн мэнд!
📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:
🏦 Jerome Powell анхааруулав: Инфляцын хүлээлт хамгийн том эрсдэл болох нь ⚠️
🚀 SpaceX-ийн $2 их наядын IPO: зах зээлд шинэ эрин эхлэх үү? 😱
Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗
2026 оны 04 сарын 3-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +2.00% , Nasdaq 100 индекс +0.11% өсөлттэй байсан бол энэ долоо хоногт Биткойн -1.39% , ардкойн -3.40% мөн уналттай байлаа.
Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮13 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮64 сая буюу 0.46%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.
📈 ЭДИЙН ЗАСАГ: 🏦 Jerome Powell анхааруулав: Инфляцын хүлээлт хамгийн том эрсдэл болох нь ⚠️
🤔 Юу болов? Jerome Powell мэдэгдэхдээ Холбооны Нөөцийн Сан одоогоор бодлогын хүүг тогтвортой хадгалах хандлагатай байгаа ч газрын тосны үнийн огцом өсөлтийг бүрэн үл тоомсорлож болохгүйг анхаарууллаа. Тэрээр эрчим хүчний шок ихэвчлэн богино хугацаанд нөлөөлдөг гэж үзэж байгаа ч инфляц удаан хугацаанд өндөр байсан нөхцөлд зах зээлийн хүлээлт амархан өөрчлөгдөж болзошгүйг онцлов.
🗣️ Шинжээчдийн таамаг:
Эдийн засагчдын хувьд ХНС-ийн байр суурь тодорхой богино хугацааны нийлүүлэлтийн шок дээр шууд хариу үйлдэл үзүүлэхгүй байх нь зөв гэж үзэж байна. Учир нь мөнгөний бодлого бодит эдийн засагт нөлөөлөхдөө удаан хугацаа шаарддаг. Гэхдээ хамгийн том эрсдэл нь инфляцын хүлээлт “суурьшиж” эхлэх явдал юм. Хэрэв иргэд болон бизнесүүд үнийн өсөлт үргэлжилнэ гэж үзвэл ХНС бодлогоо чангаруулах шаардлагатай болж магадгүй.
🙄 Хамгийн сонирхолтой нь Сүүлийн 5 жил инфляц зорилтот түвшнээс давсан хэвээр байсан нь ХНС-ийн “хүлээх” стратегийг улам эрсдэлтэй болгож байна. Өөрөөр хэлбэл өмнө нь зах зээл түр зуурын шокыг үл тоодог байсан бол одоо хүмүүс үнийн өсөлтийг илүү “ноцтой” гэж хүлээн авч эхэлж магадгүй болсон. Энэ нь бодлогын шийдвэр гаргалтад илүү төвөгтэй орчин үүсгэж байна.
🤷🏻♂️ Гэхдээ байна аа… Ерөнхийдөө ХНС одоогоор тайван байр суурь барьж байгаа ч нөхцөл байдал хурдан өөрчлөгдөх магадлал өндөр байна. Хэрэв газрын тосны үнэ үргэлжлэн өсөж, инфляцын хүлээлт нэмэгдвэл бодлогын хүү дахин өсөх эрсдэл нээлттэй хэвээр байна. Товчхондоо, зах зээл ХНС-ийг хүлээж байна, харин ХНС зах зээлийг ажиглаж байна.
📈 БОНДЫН ТУХАЙ ТОВЧХОН: Бонд нь тогтвортой, таамаглаж болохуйц, тодорхой орлого олох боломжтой байдгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог.
Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327
📈 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🚀 SpaceX-ийн $2 их наядын IPO: зах зээлд шинэ эрин эхлэх үү?
🤔 Юу болов? SpaceX олон нийтэд хувьцаагаа санал болгох IPO-ийн үнэлгээгээ $2 их наядаас дээш түвшинд хүргэх зорилт тавьж байгаа талаар мэдээлэгдлээ. Хэрэв энэ дүнгээр зах зээлд гарвал тус компанийн IPO нь түүхэн дэх хамгийн том хувьцааны санал болголтуудын нэг төдийгүй, магадгүй хамгийн том нь болох боломжтой байна. Мөн компани энэхүү санал болголтоороо $75 тэрбум хүртэл хөрөнгө босгож магадгүй гэж эх сурвалжууд үзэж байгаа нь зах зээлийн анхаарлыг хүчтэй татаж байна.
Өөрөөр хэлбэл, энэ бол зүгээр нэг том IPO биш, харин дэлхийн хөрөнгийн зах зээлийн түүхийг дахин бичиж мэдэх хэмжээний үйл явдал болоод байна.
🗣️ Шинжээчдийн таамаг: Шинжээчдийн харж байгаагаар SpaceX-ийн ийм өндөр үнэлгээний гол суурь нь Starlink бизнес. Учир нь Starlink нь бодит мөнгөн урсгал үүсгэж буй, зах зээл дээр хамгийн ойлгомжтой бөгөөд арилжааны хувьд баталгаатай хэсэг нь гэж тооцогдож байна. Харин үлдсэн өндөр premium нь SpaceX-ийн ирээдүйн боломж, ялангуяа Starship хөтөлбөр, сансарт суурилсан дэд бүтэц, хиймэл оюунтай уялдах шинэ төрлийн бизнесүүд дээр сууж байгаа гэж үзэж байна. Тиймээс энэхүү үнэлгээ нь зөвхөн өнөөдрийн орлого дээр бус, ирээдүйн асар том зах зээлийг урьдчилан үнэлсэн хүлээлт дээр тогтож байгаа гэсэн үг.
🙄 Хамгийн сонирхолтой нь Энэ IPO-ийн хамгийн анхаарал татаж буй хэсэг нь зөвхөн SpaceX өөрөө биш, харин Илон Маскийн бүтээж буй илүү өргөн экосистем юм. SpaceX нь xAI-тай холбогдсон том зураглалын нэг хэсэг болж харагдаж эхэлсэн нь хөрөнгө оруулагчдын төсөөллийг бүр ч томруулж байна. Мөн Саудын Арабын Public Investment Fund anchor хөрөнгө оруулагчаар орж магадгүй гэх мэдээлэл гарсан нь энэ IPO-г улам сонирхолтой болгожээ.
Хэрэв ийм хэмжээний институтийн хөрөнгө оруулагчид урьдчилан байр сууриа эзэлж эхэлбэл, зах зээл дээрх эрэлт асар хүчтэй байх дохио болж мэднэ.
🤷🏻♂️ Ерөнхий дөө байна аа… Ерөнхийдөө энэ IPO бол ганц компанийн зах зээлд гаралт гэхээс илүү, сансар, дэд бүтэц, хиймэл оюун, ирээдүйн технологийн огтлолцол дээр тавигдаж буй асар том бооцоо юм. Нэг талдаа энэ нь дараагийн үеийн хамгийн том growth story болж, Nvidia эсвэл Apple шиг шинэ үеийн супер asset төрөх эхлэл байж болох юм. Нөгөө талдаа үнэлгээ нь хэт өндөр, хүлээлт нь бодит орлогоосоо хол давсан байвал “хэт хөөсрөх” asset болох эрсдэл ч бас бий.
Гэхдээ ямар ч тохиолдолд SpaceX-ийн IPO нь зах зээлд ердийн нэг listing биш, харин ирээдүйн эдийн засаг юунд үнэ өгч байгааг харуулах маш том дохио болж байна.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ
БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД
🛢️ Газрын тос $100 давж, геополитик зах зээлийг доргиов: Трамп Ираны дайны төгсгөл ойртож байна гэж мэдэгдсэн ч нэмэлт цохилтууд хүлээгдэж байгааг анхаарууллаа. Энэхүү тодорхойгүй байдал нь зах зээлд дарамт үүсгэж, газрын тосны үнэ дахин $100/баррель-ээс дээш гарч, эрчим хүчний инфляц өсөх эрсдлийг нэмэгдүүлэв.
📊 АНУ-ын хөдөлмөрийн зах зээл хүчтэй хэвээр: 3-р сард 178 мянган ажлын байр шинээр нэмэгдэж, хүлээлтээс давлаа. Ажилгүйдэл 4.3% хүртэл буурсан ч цалингийн өсөлт саарч, инфляцын дарамт бага зэрэг зөөлөрч байгааг илтгэв.
💊 Жин хасах эмийн зах зээл шинэ шатанд орлоо: Eli Lilly-ийн “Foundayo” нэртэй жин хасах эмийг FDA албан ёсоор зөвшөөрөв. Тарилгаас илүү хялбар, өргөн хэрэглээтэй таблет хэлбэрийн эмүүд зах зээлийг эрчимтэй өөрчилж эхэллээ.
🤖 Oracle 30,000 хүртэл ажлын байрыг танаж, AI-д бүх хүчээ төвлөрүүлэв: Компани томоохон бүтцийн өөрчлөлт хийж, дата төв болон AI дэд бүтцэд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр шийдлээ. Энэ нь AI өрсөлдөөнд илүү хурдтай оролцох стратегийн алхам болж байна.
💰 Стартап хөрөнгө оруулалт түүхэн дээд түвшинд хүрэв: 2026 оны I улиралд нийт $297 тэрбумын санхүүжилт татагдаж, рекорд тогтоолоо. OpenAI, Anthropic зэрэг AI компаниудын mega-round хөрөнгө оруулалтууд өсөлтийг голлон хөтөлжээ.
🧠 Nvidia AI экосистемээ тэлж, $2 тэрбумын шинэ түншлэл хийв: Marvell-д хөрөнгө оруулснаар AI дэд бүтцийг илүү хүртээмжтэй болгож, хэрэглэгчдэд Nvidia-ийн платформ дээр барилга байгуулах боломжийг нэмэгдүүлнэ.
📱 Meta “Instagram Plus” төлбөртэй хувилбарыг туршиж эхлэв: Stealth viewing, custom audience зэрэг premium боломжуудыг багтаасан шинэ subscription үйлчилгээ нь Snapchat+ загварыг дуурайж, сошиал платформуудын орлогын шинэ эх үүсвэрийг тодорхойлж байна.
🚀 NASA Artemis II: Сар руу хүнтэй нислэг эргэн ирлээ: Олон арван жилийн дараах анхны хүнтэй сарны нислэг амжилттай хөөрч, ирээдүйн сарны бааз байгуулах томоохон алхам боллоо. Энэ нь сансрын шинэ өрсөлдөөн, эдийн засгийн шинэ боломжуудыг нээж байна.
🗓️ КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARDNEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор
1,000+ Proven ChatGPT Prompts That Help You Work 10X Faster
ChatGPT is insanely powerful.
But most people waste 90% of its potential by using it like Google.
These 1,000+ proven ChatGPT prompts fix that and help you work 10X faster.
Sign up for Superhuman AI and get:
1,000+ ready-to-use prompts to solve problems in minutes instead of hours—tested & used by 1M+ professionals
Superhuman AI newsletter (3 min daily) so you keep learning new AI tools & tutorials to stay ahead in your career—the prompts are just the beginning






