• Ard News
  • Posts
  • Цахим Мэдээ 03.23

Цахим Мэдээ 03.23

🚨1983 оноос хойших хамгийн том уналтын нэг. Үнэт металлуудын ханш огцом уналаа 😳

Sponsored by

👋Шинэ долоо хоногийн мэнд! Өдөр шөнө тэнцэж, нар наашилж, урин дулаан өдрүүд айлчилж буй энэ үед та бүхэн боломжтой үедээ салхинд гарч, агаарт гараарай. Мэдээгээ амтархан уншаарай 🤝🏻

📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 🛢️Хормузын хоолойн заналхийлэл дэлхийн зах зээлийг савлууллаа ⚠️

  • 🚨1983 оноос хойших хамгийн том уналтын нэг. Үнэт металлуудын ханш огцом уналаа 😳

Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

  • 2026 оны 03 сарын 20-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс -2.52% , Nasdaq 100 индекс -3.04% тус тус уналттай байсан бол энэ долоо хоногт Биткойн -6.45% , ардкойн +1.65% хэлбэлзэлтэй байлаа.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮4.9 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮45 сая буюу 0.92%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

📈 ЭДИЙН ЗАСАГ: 🛢️Хормузын хоолойн заналхийлэл дэлхийн
зах зээлийг савлууллаа ⚠️

🤔 Юу болов? Ойрх Дорнод дахь дайн цэргийн мөргөлдөөнөөс давж, дэлхийн хөрөнгийн зах зээл, эрчим хүч, төсөв, хөрөнгө оруулагчдыг нэгэн зэрэг савлуулж эхэллээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иранд 48 цагийн дотор хоолойг нээ, үгүй бол цохилт өгч, Хормузын хоолойг бүрэн нээхгүй бол цахилгаан станцуудыг нь “устгана” гэж мэдэгдсэн бол Иран үүний хариуд АНУ, Израил болон тэдний холбоотнуудын эрчим хүч, дэд бүтэц, тэр дундаа ус цэвэршүүлэх байгууламжуудыг онилно гэж анхааруулав.

Reuters-ийн мэдээлснээр мөргөлдөөн 2026 оны 2-р сарын 28-нд эхэлснээс хойш нөхцөл байдал улам тэлж, Хормузын хоолойгоор дамжих урсгал эрс хумигдаад байна.

  • 😱 Ээ яана аа… Нөхцөл байдлыг улам хүндрүүлж буй нэг зүйл нь хоёр талын мэдэгдлүүд улам ширүүсэж байгаа явдал юм. Дональд Трамп Хормузын хоолойг нээхгүй бол Ираны эрчим хүчний дэд бүтцийг хүчтэй цохилтод өртүүлнэ гэж мэдэгдсэн бол Иран үүний хариуд АНУ, Израиль болон тэдний холбоотнуудын эрчим хүч, дэд бүтэц, технологийн байгууламжуудыг онилно гэж анхааруулав.

  • Үүнтэй зэрэгцэн Ираны довтолгооны улмаас бүс нутгийн стратегийн чухал байгууламжууд, тэр дундаа Израилын хамгийн том нефть боловсруулах үйлдвэр болон Катарын хийн байгууламжид хохирол учирсан тухай мэдээллүүд гарч, дэлхийн эрчим хүчний зах зээлд шинэ цочрол үүсгэж байна. Хэрэв Хормузын хоолойн урсгалд бодит саад учирвал энэ нь зөвхөн газрын тосны үнэд нөлөөлөхгүй, харин дэлхийн инфляц, тээвэр, үйлдвэрлэл, хэрэглээний зардлыг бүхэлд нь өсгөх эрсдэлтэй.

😬 Цаашид байна аа… Ерөнхийдөө энэ дайн одоо зөвхөн цэргийн мөргөлдөөн биш, харин дэлхийн эдийн засагт олон сувгаар зэрэг нөлөөлж буй системийн эрсдэл болж хувирч байна. Нефтийн үнэ өсвөл инфляц сэргэнэ, инфляц өсвөл хүү буурах орон зай хумигдана, харин хүү өндөр хэвээр байвал хөрөнгийн зах зээл, крипто болон хэрэглээний идэвх зэрэгцэн дарамтад орно.

Иймээс ойрын хугацаанд зах зээл дээрх савлагаа намжихгүй байх магадлал өндөр бөгөөд энэ нөхцөл байдал цаашид зөвхөн Ойрх Дорнодын асуудал биш, харин дэлхийн хөрөнгө оруулагч бүрийн анхаарах макро эрсдэл болж байна.

📈 БОНДЫН ТУХАЙ ТОВЧХОН: Бонд нь тогтвортой, таамаглаж болохуйц, тодорхой орлого олох боломжтой байдгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327

📈 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🚨1983 оноос хойших хамгийн том уналтын нэг.
Үнэт металлуудын ханш огцом уналаа 😳

🤔 Юу болов? Алт, мөнгөний ханш энэ долоо хоногт огцом унаж мөн үнэт металлуудын ханш сүүлийн хэдэн арван жилд харагдаагүй хүчтэй уналтыг үзүүллээ. Баасан гарагийн арилжаагаар алт нэг унц нь 4,500 доллароос доош орж -10% унасан нь 1983 оноос хойших хамгийн огцом уналтуудын нэг болж байна. Мөн мөнгөний ханш ч 70 доллароос доошилж 5% гаруй хувийн уналт үзүүллээ.

🙄 Үүний гол шалтгаан нь

  • Жером ах л… Энэ хөдөлгөөний гол шалтгаан нь геополитикийн эрсдэл дангаараа биш, харин эрчим хүчний үнийн өсөлтөөс шалтгаалсан инфляцын шинэ дарамт байлаа. Газрын тос огцом үнэд орсноор зах зээл Төв банкууд, ялангуяа Холбооны Нөөцийн Сан ойрын хугацаанд бодлогын хүүгээ бууруулахгүй гэсэн хүлээлтэд шилжиж, бүр цаашлаад хатуу бодлого удаан үргэлжлэх магадлалыг илэрхийлсэн юм. Бодлогын хүү өндөр хэвээр үлдвэл өгөөжгүй актив болох алт, мөнгөний сонирхол буурдаг тул энэ нь үнэт металлуудыг хүчтэй уналт үзүүллээ.

🗣️ Шинжээчдийн таамаг: Шинжээчид одоогийн уналтыг зөвхөн “аюулгүй хөрөнгөөс зугтсан” үзэгдэл биш, харин зах зээл алт, мөнгийг хямралын хамгаалалт гэхээсээ илүү хүүгийн мэдрэмтгий актив гэж харж эхэлсний илрэл гэж тайлбарлаж байна. Money Metals Exchange-ийн гүйцэтгэх захирал Stefan Gleason-ийн үзэж байгаагаар хөрөнгө оруулагчид илүү өндөр өгөөжтэй, илүү хөрвөх чадвартай актив руу шилжиж байна.

😱 16 сар дараалан авсан гэнэ үү? Reuters мөн ойрын хугацаанд ханш “consolidation” буюу тогтворжих оролдлого хийж болох ч савлагаа өндөр хэвээр үлдэнэ гэж тэмдэглэсэн. Харин урт хугацааны талаас нь харвал Хятадын төв банк 16 сар дараалан алт худалдан авч, нөөцөө 2,309 тоннд хүргэсэн нь төв банкны бүтцийн эрэлт бүрэн алга болоогүйг харуулж байна. 

🤷🏻‍♂️ Ерөнхий дөө байна аа… Ерөнхийдөө бол үнэт металлууд энэ удаа “аюулгүй хөрөнгө” гэдэг статусаараа биш, инфляц + өндөр хүү + хүчтэй доллар гэсэн гурвалсан дарамтаар хөдөлж байна. Тиймээс богино хугацаанд алт, мөнгө дээр савлагаа өндөр хэвээр байх магадлалтай. Гэхдээ нөгөө талд төв банкны худалдан авалт, ялангуяа Хятадын тасралтгүй алтны хуримтлал нь урт хугацааны суурь эрэлтийг хадгалж байгаа учраас энэ уналт нь бүтцийн эрэлт алга болсон гэсэн үг биш юм. Үүнээс цааш үнэт металлын чиглэлийг газрын тосны үнэ, АНУ-ын инфляцын дараагийн өгөгдөл, мөн ХНС-ийн бодлогын дохио шийдэхээр байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

🇨🇳 Хятадын эдийн засаг хүлээлт давлаа:
Аж үйлдвэрийн үйлдвэрлэл, жижиглэнгийн борлуулалт өсөж, БНХАУ-ын эдийн засгийн идэвхжил сэргэж буй дохио өглөө. Гэхдээ үл хөдлөх хөрөнгийн сулрал эрсдэл хэвээр байна.

₿ Bitcoin $69,000-аас доош уналаа:
Ирантай холбоотой геополитикийн хурцадмал байдал, зах зээлийн эрсдэлээс зугтах хөдөлгөөн криптод дарамт үзүүлэв. Ингэснээр Bitcoin дахин сэтгэлзүйн чухал босгыг алдлаа.

🖥️ Super Micro-д экспортын хэргийн цохилт ирэв:
Super Micro-ийн хамтран үүсгэн байгуулагч Хятад руу өндөр хүчин чадлын AI сервер хууль бусаар дамжуулсан хэрэгт буруутгагдсаны дараа хувьцаа огцом савлав. Энэ нь AI нийлүүлэлтийн сүлжээ, экспортын хяналтад шинэ дарамт үүсгэлээ.

💣 Ираны дайны өртөг өссөөр байна:
АНУ-ын Ирантай холбоотой цэргийн ажиллагааны зардал хэдхэн хоногийн дотор $11 тэрбумаас давсан тооцоо гарч, дайны санхүүгийн дарамт улам тодорч байна. Зах зээл одоо зөвхөн геополитик бус төсөв, өрийн эрсдэлийг ч хамтад нь харж эхэллээ.

🇺🇸 АНУ-ын улсын өр $39 их наяд давлаа:
АНУ-ын үндэсний өр түүхэн дээд түвшинд хүрч, төсвийн тогтвортой байдлын талаар шинэ дохио өглөө. Өндөр хүү, өндөр зардлын орчинд энэ нь зах зээлийн урт хугацааны гол эрсдэл хэвээр байна.

🧐 Алдартай хөрөнгө оруулагчдын баримталдаг зарчмууд: 📈 Peter Lynch: “Ойлгож чадах зүйлс дээ л хөрөнгө оруул”

Хүмүүс өдөр бүр хэрэглэдэг зүйлээ анзаарах нь түүний анхны ойлголт байсан.

📄 Тайланг нь сонжвол: 📉 Alibaba тайлан мэдэгдэхүйц буурлаа

Alibaba компани тайлангаа танилцууллаа. Тус тайлангаар үүлэн тооцоолол болон AI-ийн өсөлт үргэлжилсэн ч ашигт ажиллагаа мэдэгдэхүйц суларсан байна. Тохируулсан ашиг өмнөх оны мөн үеэс 67%-иар буурч, тайлан гарсны дараа хувьцааны ханш 7.1%-иар унасан. Энэ нь компанийн гаргасан шийдвэр хэт эртэтсэн хэмээн дүгнэгдэж үнийн бодлого ашгийн түвшинд дарамт үзүүлж байгааг харууллаа.

2025 санхүүгийн жилд орлого 5.33%-иар, нэгж хувьцаанд ногдох ашиг 70.51%-иар өссөн ч чөлөөт мөнгөн урсгал 36.53%-иар буурсан нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татав. Гэсэн ч шинжээчид өөдрөг хэвээр байгаа бөгөөд зорилтот ханш 174-230 ам.долларын хооронд байна.

Өсөлтийн гол хөдөлгөгч нь Cloud Intelligence нэгж байж, орлого нь 36%-иар өсөж 43.3 тэрбум юаньд хүрсэн байна. Мөн AI-тай холбоотой бүтээгдэхүүний орлого дараалсан 10 улирал гурав оронтой өсөлт үзүүлжээ. 🤖☁️

🗓️ КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARDNEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор

Your $4T Wealth Multiplier: Secure an 18.8% return

Why settle for 2% dividends when Wall Street dominates a $4 trillion market yielding 3x that? You can access the Goldman Strategy thanks to mogul

They let you invest in elite rentals for less than the cost of a new Rolex. The Ex-Goldman veterans who handled $10 billion of institutional capital even pick the properties and manage them for you. That means all you need to do is watch the rent checks hit your bank account and relax. 

Here’s The Breakdown:

  • 7-12% Annual Cash Yields

  • 18.8% Average Annual IRR for superior long-term growth.

  • Full Tax Benefits of direct real estate ownership.

Stop watching from the sidelines while institutional giants harvest the yield in your neighborhood. Secure your share of the most resilient asset class on earth today.

Past performance isn't predictive; illustrative only. Investing risks principal; no securities offer. See important Disclaimers