• Ard News
  • Posts
  • Цахим Мэдээ 03.09

Цахим Мэдээ 03.09

⚠️ Хормузын хоолойн эрсдэл нэмэгдэж, газрын тосны үнэ огцом өслөө. Шинжээчдийн таамаг $120 давна гэж дүгнэв. 📈

In partnership with

👋Шинэ долоо хоногийн мэнд! Нар наашилж, урин дулаан өдрүүд айлчилж буй энэ үед та бүхэн боломжтой үедээ салхинд гарч, агаарт гараарай. Өнөөдөр өдрийн 13:00–14:00 цагийн хооронд +2 хэм байх тул агаарлаарай гэж зөвлөж байна.

📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 🛢️🔥 Ираны газрын тосны агуулах шатаж, дэлхийн эрчим хүчний зах зээлд шинэ эрсдэл үүслээ 🌍⚠️

  • ⚠️ Хормузын хоолойн эрсдэл нэмэгдэж, газрын тосны үнэ огцом өслөө. Шинжээчдийн таамаг $120 давна гэж дүгнэв. 📈

Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

  • 2026 оны 03 сарын 06-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс -1.24% , Nasdaq 100 индекс +0.18% хэлбэлзэлтэй байсан бол энэ долоо хоногт Биткойн -0.91% , ардкойн -8.76% тус тус уналттай байлаа.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮3.4 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮63 сая буюу 1.84%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

📈 ЭДИЙН ЗАСАГ: 🛢️🔥 Ираны газрын тосны агуулах шатаж, дэлхийн эрчим хүчний зах зээлд шинэ эрсдэл үүслээ 🌍⚠️

🤔 Юу болов? 🇮🇷 Ираны эрчим хүчний дэд бүтцэд өгсөн цохилтын дараа Тегераны хамгийн том газрын тосны агуулахуудын нэг хүчтэй галд автсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ. Уг цохилт нь Ираны түлшний дотоод нийлүүлэлтийн өндөр агуулахуудыг онилсон бөгөөд галын улмаас хотын дээгүүр өтгөн хар утаа тархжээ.

  • 😱 Ээ яана аа… Ойрх Дорнод дахь мөргөлдөөн эрчим хүчний дэд бүтцэд шууд нөлөөлж эхэлсний тод жишээ болж байгаа бөгөөд зах зээлд нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэх дохио өгч байна. Мөн бүс нутгийн эрчим хүчний урсгалд тасалдал үүсэх магадлал нэмэгдэж, дэлхийн газрын тосны үнэ савлах нөхцөл бүрдэж болзошгүйг шинжээчид анхааруулж байна

🇨🇳 Хятад яагаад хамгийн их анхаарал татаж байна вэ?

Шинжээчдийн онцолж буй гол асуудал бол Хятад улс Ираны нефтийн хамгийн том худалдан авагч хэвээр байгаа явдал юм. 2025 оны байдлаар Хятад өдөрт дунджаар 1.38 сая баррель Ираны нефть импортолдог бөгөөд энэ нь тус улсын далайн тээврээр авдаг нийт нефтийн импортын ойролцоогоор 13-14%-ийг бүрдүүлдэг байна. 

Иймээс Иранд гарсан аливаа эрчим хүчний дэд бүтцийн тасалдал нь:

  • Хятадын эрчим хүчний нийлүүлэлт

  • Азийн газрын тосны зах зээл

  • Дэлхийн нефтийн үнийн хөдөлгөөн эдгээрт шууд нөлөөлөх эрсдэлтэй гэж үзэж байна.

🌏 Дэлхийн зах зээлд үзүүлэх боломжит нөлөө

Шинжээчдийн үзэж буйгаар Ойрх Дорнодын эрчим хүчний дэд бүтэц рүү чиглэсэн халдлагууд үргэлжилбэл дараах эрсдэлүүд нэмэгдэнэ.
• газрын тосны нийлүүлэлт богино хугацаанд тасалдах
• нефтийн үнэ огцом өсөх
• инфляц дахин нэмэгдэх
• Азийн импортлогч орнуудад түлшний дарамт үүсэх

😮‍💨 Ялангуяа дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 20 орчим хувь нь Хормузын хоолойгоор дамждаг тул бүс нутгийн мөргөлдөөн даамжрах нь эрчим хүчний зах зээлд томоохон савлагаа үүсгэх магадлалтай гэж шинжээчид үзэж байна.

😬 Цаашид байна аа… Ираны газрын тосны дэд бүтцэд гарсан энэхүү халдлага нь зөвхөн дотоодын асуудал бус, Азийн эрчим хүчний нийлүүлэлт болон дэлхийн нефтийн зах зээлд шууд нөлөөлөх хүчин зүйл болж байна. Хэрэв мөргөлдөөн эрчимжвэл газрын тосны үнэ болон дэлхийн инфляц дахин дарамтад орж болзошгүй байна.

😱 Хамгийн аймар нь байна аа… Газрын тосны байгууламжуудыг шөнө бөмбөгдсөний дараа асар их хэмжээний хар утаа тэнгэрт суунаглаж, Тегераны зарим хэсэгт өдөр нь хүртэл шөнө мэт харагдахуйц харанхуй бүрхжээ.

📈 БОНДЫН ТУХАЙ ТОВЧХОН: Бонд нь тогтвортой, таамаглаж болохуйц, тодорхой орлого олох боломжтой байдгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327

📈 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: ⚠️ Хормузын хоолойн эрсдэл нэмэгдэж, газрын тосны үнэ огцом өслөө. Шинжээчдийн таамаг $120 давна гэж дүгнэв. 📈

🤔 Юу болов? 🇮🇷 🇮🇱 🇺🇸 Ойрх Дорнод дахь мөргөлдөөн үргэлжилж, нийлүүлэлт эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор Brent төрлийн газрын тосны үнэ 91 долларт хүрч, сүүлийн 7 хоногийн хугацаанд 25%-иар өслөө. Үнийн огцом өсөлт нь дэлхийн эрчим хүчний салбарт хүчтэй дарамт үүсгэж эхэлснээс гадна нийлүүлэлтийн тогтвортой байдал цаашид хэрхэх талаар шинжээчид маш нухацтай хандаж ажиглах боллоо.

🙄 АНУ-ын Сангийн сайдын мэдэгдэлд юу байв

  • 🇷🇺 Орос улс дахин тоглоомд орж ирэх дохио гарлаа 😈: АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент зах зээл дээрх нийлүүлэлтийн дарамтыг бууруулах зорилгоор Оросын газрын тосонд тавьсан зарим хоригийг сулруулах боломжтой гэж мэдэгдлээ. Ингэснээр 2022 оноос хойш газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтээ бүрэн хэмжээнд дэлхийн зах зээлд гаргаж чадахгүй байсан ОХУ эргэн оролцож эхлэх боломж нээгдэж байх шиг. Түүний хэлснээр, зах зээлд гарч чадахгүй гацсан Оросын түүхий нефтийг эргэн нийлүүлэлтэд оруулах нь дэлхийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нэг боломжит хувилбар байж болох хэмээв.

🗣️ Шинжээчдийн таамаг

  • Goldman Sachs: 

    Хормузын хоолой дахь нийлүүлэлт удаан хугацаанд тасалдвал Brent нефтийн үнэ 100 долларт хүрч болзошгүй гэж анхааруулжээ. Геополитикийн эрсдэлийн улмаас нефтийн үнэ дээр 14-18 доллароор нэмэгдсэн гэж тус банк тооцоолсон байна.

  • JPMorgan:

    Хэрэв Персийн булангийн нийлүүлэлт ноцтой тасалдвал Brent нефтийн үнэ 120 доллар хүртэл өсөх боломжтой гэж тооцоолжээ. Хормузын хоолой удаан хугацаанд хаагдвал булангийн орнуудын нөөцийн хэмжээ багасаж, үйлдвэрлэл бүрэн зогсох эрсдэлтэй гэж үзжээ.

  • ICIS Energy: 

    Хормузын хоолойн урсгал тасарвал нефтийн үнэ 120 долларыг давж магадгүй гэж зах шинжээчид нь таамаглажээ. 

🤔 Яагаад Хормузын хоолой чухал вэ гэж үү?

Дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 20% нь Хормузын хоолойгоор дамждаг тул энэ бүсийн тасалдал дэлхийн эрчим хүчний зах зээлийг шууд доргиох учраас шүү дээ. 😉

🤷🏻‍♂️ Ерөнхий дөө байна аа… Газрын тосны зах зээл одоогоор геополитикийн эрсдэл болон бодлогын хариу арга хэмжээний огтлолцол дээр байна. Нэг талд нь Ойрх Дорнодын мөргөлдөөн үнийг өсгөж байгаа бол, нөгөө талд нь АНУ нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломжит гарцуудыг эрэлхийлж байна. 

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

🛢️ Нефтийн үнэ 1983 оноос хойших хамгийн огцом өсөлт үзүүлж байна:
Ойрх Дорнодын мөргөлдөөн удаан үргэлжилж болзошгүй, мөн Хормузын хоолой хаагдаж магадгүй гэсэн айдас нэмэгдсэнээр нефтийн үнэ хүчтэй өсөв.

📉 АНУ-ын хөдөлмөрийн зах зээл суларлаа:
2-р сард АНУ-ын payrolls 92 мянгаар буурч, ажилгүйдлийн түвшин 4.4% хүрэв.

🇨🇳 Хятадын эдийн засаг саарч эхлэв үү:
Бээжин 2026 оны ЭЗ-ийн өсөлтийн зорилтоо 4.5–5% гэж зарласан нь сүүлийн хэдэн арван жилийн хамгийн доогуур түвшинд тооцогдож байна.

🤖 OpenAI-Oracle-ийн AI дата төвийн том төсөл цуцлагдав:
Техасын AI дата төв байгуулах томоохон хэлцэл санхүүжилтийн хэлэлцээ зогссоноор цуцлагдлаа.

🔬 Nvidia AI дэд бүтцэд $2 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ:
Nvidia Lumentum болон Coherent компаниудад тус бүр $2 тэрбумын хөрөнгө оруулалт хийж, AI дата төвүүдэд шаардлагатай өндөр хүчин чадлын оптик болон лазер технологийг хөгжүүлэхээр болжээ.

💻 Apple хамгийн хямд MacBook танилцууллаа:
Apple $599 үнэтэй MacBook Neo зөөврийн компьютерыг танилцуулж, хамгийн боломжийн үнэтэй MacBook загвар болгов.

💳 Robinhood premium банкны сегмент рүү орж байна:
Robinhood жилд $695 үнэтэй Platinum карт танилцуулж, аяллын урамшуулал болон lounge үйлчилгээ санал болгов. Энэ нь компанийн premium санхүүгийн үйлчилгээ рүү өргөжих стратегийн нэг болж байна.

🧐 Алдартай хөрөнгө оруулагчдын баримталдаг зарчмууд: 📚 Charlie Munger “Сэтгэлзүйн алдаа” бол хамгийн том эрсдэл

📄 Тайланг нь сонжвол: 🛒 Costco: Онлайн худалдан авалт хүчтэй өслөө

Costco компани тайлангаа танилцуулж, хүлээлтээс давсан үзүүлэлтүүдийг дахин харууллаа. Нийт орлого жилийн дүнгээр 9%-иар өсөж 69.6 тэрбум долларт хүрсэн нь зах зээлийн таамгаас 280 сая доллароор давсан үзүүлэлт болов. Мөн GAAP нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) 4.58 доллартой гарч, шинжээчдийн таамгаас давлаа.

Шатахууны үнийн савлагаа болон валютын ханшийн нөлөөг хасч тооцвол компанийн гол ижил дэлгүүрийн борлуулалт (core comparable sales) дэлхийн хэмжээнд 7%-иар өссөн байна. Үүнд хэрэглэгчийн урсгал 3%-иар нэмэгдсэн болон нэг худалдан авагчийн дундаж худалдан авалтын хэмжээ 4%-иар өссөн нь голлон нөлөөлжээ.

🗓️ КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARDNEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор

World’s First Safe AI-Native Browser

AI should work for you, not the other way around. Yet most AI tools still make you do the work first—explaining context, rewriting prompts, and starting over again and again.

Norton Neo is different. It is the world’s first safe AI-native browser, built to understand what you’re doing as you browse, search, and work—so you don’t lose value to endless prompting. You can prompt Neo when you want, but you don’t have to over-explain—Neo already has the context.

Why Neo is different

  • Context-aware AI that reduces prompting

  • Privacy and security built into the browser

  • Configurable memory — you control what’s remembered

As AI gets more powerful, Neo is built to make it useful, trustworthy, and friction-light.