• Ard News
  • Posts
  • Цахим Мэдээ 03.02

Цахим Мэдээ 03.02

🇺🇸 АНУ 🇮🇱 Израилийн хамт 🇮🇷 Иран руу цохилт хийж эхэллээ. Аятолла Али Хаменеи удирдагч амиа алдлаа. 🩸

In partnership with

👋 Шинэ долоо хоногийн мэнд! Энэ удаагийн дугаарт дэлхийд болоо буй АНУ-ын ерөнхийлөгч болох Трампын гаргасан гэнэтийн шийдвэрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл бэлтгэлээ. Тухлан уншаарай 👀

📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 🇺🇸 АНУ 🇮🇱 Израилийн хамт 🇮🇷 Иран руу цохилт хийж эхэллээ. Аятолла Али Хаменеи удирдагч амиа алдлаа. 🩸

Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

  • 2026 оны 02 сарын 27-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс -0.32% , Nasdaq 100 индекс +0.10% өсөлттэй байсан бол энэ долоо хоногт Биткойн +4.53% , ардкойн -4.35% тус тус хэлбэлзэлтэй байлаа.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮6.1 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮817 сая буюу 13.24%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

📈 ДЭЛХИЙН МЭДЭЭ: 🇺🇸 АНУ 🇮🇱 Израилийн хамт 🇮🇷 Иран руу цохилт хийж эхэллээ. Аятолла Али Хаменеи удирдагч амиа алдлаа. 🩸

🤔 Юу болов? АНУ болон Израил улсууд Иран улсын зарим нэг газрууд руу цохилт өгсөн нь Ойрх Дорнод дахь мөргөлдөөнийг огцом сэдрээж, Даваа гаригт дэлхийн зах зээл нээгдэх үед эрсдэлээс зугтах (risk-off) хандлага хүчтэй ажиглагдах төлөвтэй байна.

Ираны төрийн хэвлэлүүд Дээд удирдагч Аятолла Али Хаменеи амь үрэгдсэн талаар мэдээлсэн бөгөөд үүнтэй зэрэгцэн Иран бүс нутгийн хэд хэдэн улс, Израил чиглэлд хариу цохилтууд хийсэн тухай мэдээллүүд мөн гарлаа.

Товчоор хүргэвэл
• Эскалаци: АНУ-Израилийн цохилтын дараа Иран бүс нутаг даяар пуужингийн/дроны довтолгоогоор хариу барьсан тухай мэдээлэл гарав.
• Эрчим хүчний салбар: Зах зээлийн эхний хөдөлгөөн нефтийн үнийн огцом өсөлт үзүүлж болно. Нефть ойролцоогоор 10% өсөж, нөхцөл байдал даамжирвал баррель ханш 100 долларыг давж болзошгүй байна.
• Хормузын хоолой анхаарлын төвд орлоо: Дэлхийн түүхий нефтийн урсгалын томоохон “chokepoint” болох Хормузын хоолойгоор 2025 онд өдөрт ойролцоогоор 13 сая баррель түүхий нефть дамжсан гэсэн тооцоо дурдагдаж байна.
• Нислэгийн “хаос”: Агаарын орон зайн хаалт, чиглэл өөрчлөлтөөс шалтгаалан Cirium-ийн өгөгдөлд тулгуурлан Бямба гарагт 1,800+, Ням гарагт 1,400 орчим нислэг цуцлагдсан тухай мэдээлэл гарлаа.

🌍 Тэгвэл юу болох вэ?

  1. “Risk-off”

    Ийм төрлийн геополитикийн шокын үед хөрөнгө оруулагчид ихэвчлэн:
    • Доллар, алт зэрэг хамгаалах хөрөнгө (safe haven) рүү шилжих
    • Хувьцаа, өндөр эрсдэлтэй активууд дээр богино хугацаанд дарамт нэмэгдэх хандлагатай.

  2. Нефть → Инфляц → Хүүгийн хүлээлт

    Нефтийн өсөлт удаан үргэлжилбэл:
    • тээвэр, үйлдвэрлэлийн өртөг өсөх,
    • улмаар инфляцын хүлээлт нэмэгдэх,
    • томоохон төв банкуудын бодлогын хүлээлтэд нөлөөлөх суваг идэвхжиж нэмэгдэнэ.

  3. Ази руу дам нөлөө (манай бүсэд ч хамаатай)

    Хормузын хоолойгоор дамжих нефтийн урсгалын ихэнх нь Азийн хэрэглэгчид рүү чиглэдэг тул нефтийн шок урт үргэлжлэх тусам Азийн импортлогч орнуудад өртөг, төлбөрийн тэнцэл, валютын дарамт нэмэгдэх эрсдэл өснө. 

🇮🇷 Ираны Аятолла Али Хаменеи удирдагч амиа алдаж, улс даяар 40 хоногийн гашуудал зарлав

2026 оны 2 дугаар сарын 28-ны орой АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп олон нийтийн сүлжээгээр дамжуулан Ираны Дээд удирдагч Аятолла Али Хаменеи амь үрэгдсэн мэдээллээ.

Үүний дараа Ираны төрийн мэдээллийн агентлагууд болох IRNA, Tasnim зэрэг эх сурвалжууд Дээд удирдагч Аятолла Али Хаменеи болон батлан хамгаалах салбарын долоон өндөр албан тушаалтан амь үрэгдсэнийг албан ёсоор баталж, улс орон даяар 40 хоногийн гашуудал зарласнаа мэдэгдэв.

📊 Зах зээлийн хүлээлт

🛢 Нефть: Хэрэв бүс нутгийн үймээн үргэлжилж, Хормузын хоолой орчимд эрсдэл нэмэгдвэл:
• Нефтийн үнэ огцом өсөх,
• Эрчим хүч импортлогч орнуудад инфляцын дарамт нэмэгдэх,
• Инфляцын хүлээлтээр дамжин бодлогын хүүгийн төлөвт нөлөөлөх боломжтой.

📉 Хувьцааны зах зээл
• Дэлхийн equity индексүүд богино хугацаанд уналтад орж болзошгүй
• Volatility индекс өсөх магадлалтай
• Emerging markets хөрөнгийн урсгалд саш их савлагаа үүсэх эрсдэл бий

🟡 Safe Haven урсгал

Ийм төрлийн геополитикийн шокын үед:
• Алт, мөнгө
• Доллар
• АНУ-ын Засгийн газрын бонд зэрэг хөрөнгүүдийн эрэлт нэмэгдэх хандлагатай байна.

🌏 Азид үзүүлэх нөлөө

Хормузын хоолойгоор дамжих нефтийн урсгалын ихэнх нь Ази руу чиглэдэг. Иймээс нефтийн өсөлт:
• Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг зэрэг импортлогч орнуудад сөрөг
• Харин түүхий эд экспортлогч орнуудад харьцангуй эерэг нөлөөтэй байж болно.

🇲🇳 Монголд шатахууны импортоос хамааралтай тул нефтийн өсөлт:

  • Дотоод инфляцыг нэмэгдүүлэх

  • Валютын зах зээлд дарамт үүсгэх магадлалтай.

Зах зээлүүд одоогийн нөхцөл байдлыг геополитикийн эрсдэлийн премуимээр үнэлж эхлэх магадлалтай байна. Савлагаа богино хугацаанд намжвал зах зээлүүд хурдан тогтворжих боломжтой. Харин нийлүүлэлтийн бодит саатал үүсвэл нефть, инфляц, бодлогын хүүгийн хүлээлтээр дамжин илүү өргөн хүрээний дахин үнэлгээ явагдах эрсдэл бий.

👀 Цаашид яах вэ?
• Brent / WTI нефть өсөлт үргэлжлэх үү, 90-100 долларын ханш руу дөхөх үү? 
• Алт, доллар индекс (DXY) – хамгаалах урсгал хааш чиглэх вэ? 
• АНУ-ын бондын өгөөж (UST yields) – эрсдэлээс зугтах үед өгөөж буух хандлага гарч магадгүй
• Тээвэр/даатгал/логистик – нислэг, тээвэрлэлтийн саатал үргэлжилбэл нийлүүлэлтийн сувгуудад дарамт нэмэгдэх үү? 

💼 Хөрөнгө оруулагчдын хувьд:Ойрх Дорнодын эскалаци богино хугацаанд зах зээлийг “risk-off” чиглэл рүү түлхэж, хувьцаанд савлагаа нэмэгдэх магадлалтай байна.
Гол нөлөө нефтийн үнэ: Хэрэв нийлүүлэлтийн эрсдэл бодит болж нефть өндөр түвшинд тогтвортой байвал инфляцын хүлээлт өсөж, бодлогын хүүгийн дарамт нэмэгдэн equity үнэлгээнд сөргөөр нөлөөлнө.

🤷🏻‍♂️Гэхдээ байна аа… Ойрын өдрүүдэд Brent/WTI, алт, долларын индекс (DXY), АНУ-ын бондын өгөөжийг ажиглаж, багцын төрөлжилт ба хөрвөх чадвараа хадгалах нь оновчтой. Энэхүү дайны байр суурь намжвал зах зээл “risk-on” руу хурдан эргэх боломжтой хэвээр байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ

📈 БОНДЫН ТУХАЙ ТОВЧХОН: Бонд нь тогтвортой, таамаглаж болохуйц, тодорхой орлого олох боломжтой байдгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

💥 Nvidia ашигтай ч хувьцаа унав: Орлого, ашгийн тайлан хүлээлт давж, ирээдүйн төлөв хүчтэй гарсан ч хөрөнгө оруулагчид AI-д орох зардлын тогтвортой байдал дээр эргэлзэж, үнэлгээнд хатуу шалгалт орж хувьцааны ханш уналаа.

🎬 Netflix татгалзаж, Paramount яллаа: Warner Bros-ын худалдан авалтын өрсөлдөөнд Paramount $31/хувьцаа саналтайгаар дийлж, Netflix хэлцлээс гарлаа. Netflix 2.8 тэрбум долларын breakup fee авах нөхцөлтэйгөөр өндөрлөв.

🇨🇦 Канадын эдийн засаг агшив: ДНБ-ний 4-р улиралд 0.6% болж таамгаас муу гарлаа. Жилийн өсөлт 1.7%-д удааширч, үйлдвэрлэлийн сулрал ойрын төлөвийг сааруулж байна.

🇲🇽 Мексик: Картелийн мөргөлдөөнд El Mencho амиа алдсаны дараа үймээн дэгдэж, хил дамнасан худалдаа удаашрав. Агаарын тээвэр, авто тээвэр, боомтуудад тасалдал нэмэгдэж байна.

💰 OpenAI аварга санхүүжилт татлаа: OpenAI 110 тэрбум долларын хөрөнгө босгож, үнэлгээ нь 730 тэрбум долларт хүрсэн гэж мэдээлэв. Amazon, Nvidia, SoftBank зэрэг хөрөнгө оруулагчид AI өргөтгөлийг дэмжиж байна.

📄 Тайланг нь сонжвол: ☁️ Salesforce: AI-аас эмээх ёстой юу

Salesforce FY26 санхүүгийн жилийг ашгийн тал дээр хүчтэй давуулсан үзүүлэлт болон рекорд хэмжээний захиалгын backlog-тойгоор өндөрлүүлэв. Гэсэн ч программ хангамжийн салбарт AI-тай холбоотой болгоомжлол үргэлжилж байгаа тул хувьцааны үнэ тайлангийн дараах арилжаанд буурлаа.

📊 4-р улирлын (1-р сарын улирал) үзүүлэлтүүд:
• Орлого: 11.2 тэрбум доллар (+12% жилээс жилд, таамагт хүрсэн)
• Нэгж хувьцаанд ног ашиг EPS: 3.81 доллар (таамгаас 0.76 доллароор давсан)

Орлогын өсөлт эрүүл мэт боловч Informatica компанийн сүүлийн худалдан авалтыг хасаж тооцвол органик орлогын өсөлт ердөө 8% байсан байна. Informatica-ийн орлогыг “Platform, Slack & Other” сегментэд нэгтгэн тусгасан байна.

🗓️ КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARDNEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор

This Pre-IPO Stock Is Up 4,000% Already

How do you follow 4,000% valuation growth? By preparing for what’s next. That’s what pre-IPO company Immersed did, reserving the Nasdaq ticker $IMRS.

But the real opportunity for investors is now, before public markets.

Why? Immersed changed the game in extended reality (XR), developing the Meta Quest store’s most popular productivity app. They have more than 1.5M users, including Fortune 500 teams, many who already use it up to 60 hours a week.

But that’s not all. Immersed’s soon-to-be-released XR headset has 2M more pixels than Apple’s Vision Pro for 70% less cost and weight. No wonder they’re projecting $71M in first-year sales.

Immersed is redefining the $250B+ future of work. That’s why 6,000+ investors have already secured pre-IPO shares in Immersed’s growth.

They have partnerships in place with Qualcomm and Samsung. Executives and founders from Palantir, Facebook, Reddit, and Sailpoint invested. You can, too. But there’s no time to waste. Invest in Immersed before the opportunity closes.

This is a paid advertisement for Immersed Regulation A+ offering. Please read the offering circular at https://invest.immersed.com/