- Ard News
- Posts
- Цахим Мэдээ 02.23
Цахим Мэдээ 02.23
⛏️ Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны цэвэр ашгаас 1,072 хувьцаатай иргэнд 63,242 төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэв 🙄
👋 Хөрөнгө оруулагчид та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлэв үү?
Биднийг шинэлэж байх зуур “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ. ЭТТ компани 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд шийдвэрийн дагуу нэгж хувьцаанд 65.5 төгрөгийн ногдол ашиг олгоно.
Ингэсэнээр 1,072 хувьцаатай иргэд 63,242 төгрөгийн ногдол ашиг авахаар боллоо.
📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:
🇺🇸 Дээд шүүх Трампын татварыг үндэслэлгүй гэж үзлээ. Ингэснээр татвар буурах уу, хэлбэрээ солих уу? 😬
🧠 AI салбарын уналтаас үүссэн айдас бусад салбарын эрэлтийг нэмэгдүүлэв 😱
Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗
2026 оны 02 сарын 13-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +1.10% , Nasdaq 100 индекс +1.42% өсөлттэй байсан бол энэ долоо хоногт Биткойн +0.72% , ардкойн -2.17% тус тус хэлбэлзэлтэй байлаа.
Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮571 сая төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮10 сая буюу 1.85%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.
📈 ЭДИЙН ЗАСАГ: 🇺🇸 Дээд шүүх Трампын татварыг үндэслэлгүй гэж үзлээ. Ингэснээр татвар буурах уу, хэлбэрээ солих уу? 😬
🤔 Юу болов? АНУ-ын Дээд шүүх Трампын ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хоёр дахь хугацаанд хэрэгжүүлсэн өргөн хүрээтэй, дэлхийн улсуудад тогтоосон татварыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, хүчингүйд тооцох шийдвэр гаргалаа.
🌍 Олон улсад нөлөөлбөл
Импортын өртөг → нийлүүлэлтийн сүлжээ → инфляцын хүлээлт зэрэгт нөлөөлөхөөр байсан татварыг багасвал зах зээлийн хэт их савлагаа багасах магадлалтай.
Харин АНУ өөр шийдвэрт шилжвэл татварын дарамт шинэ хэлбэрээр эргэж ирэх боломжтой.
😅 Сонирхолтой нь: Шүүхийн шийдвэр гармагц Трамп “хууль зүйн хувьд боломжтой” шинэ татварын бодлого гаргана гэж мэдэгдээд, дараагийн алхмаа шууд олон нийтэд зарлалаа. Энэ нь татвар өөрөө дууслаа гэсэн үг биш харин “ямар хууль, ямар дарааллаар” хэрэгжүүлэх вэ гэсэн дохио гэв.
🤷🏻♂️Гэхдээ байна аа… Татварын шийдвэр дууссан гэж тайвширч болохгүй. Шүүх хэдий шийдвэрээ гаргасан ч, улс төрийн хувьд өөр бодлого хэрэгжүүлэх оролдлого хийх нь тодорхой. Зах зээлд бол энэ нь “эрсдэл буурсан” гэхээсээ илүү эрсдэлийн хэлбэр солигдсон гэсэн үг юм.
📈 БОНДЫН ТУХАЙ ТОВЧХОН: Бонд нь тогтвортой, таамаглаж болохуйц, тодорхой орлого олох боломжтой байдгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог.
Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327
📈 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🧠 AI салбарын уналтаас үүссэн айдас бусад салбарын эрэлтийг нэмэгдүүлэв 😱
🤔 Юу болов? Wall Street дээр хөрөнгө оруулагчид технологийн салбараас мөнгөө татаж, бусад салбар руу шилжүүлж эхэллээ. “AI scare trade” буюу хиймэл оюуны нөлөөнөөс үүдэлтэй айдас зах зээлийн эргэлтийг нэмэгдүүлж байна.
📌 Шийдвэрийн гол агуулгад:
Tech-Software ETF (IGV) он гарснаас хойш -23% унав
Microsoft, Amazon, Tesla зэрэг “Magnificent Seven” компаниудаас хөрөнгө оруулалтаа татаж байна.
Харин Energy (XLE) +22%, Chevron +20%, ExxonMobil +22% өсөв
🌍 Зах зээлд яаж нөлөөлөв?
Салбар хоорондын томоохон хөдөлгөөн эхэлж, технологиос эрчим хүч, үйлдвэрлэл, материал, хамгаалалтын салбар руу урсгал нэмэгдэв. Walmart зэрэг (consumer staples) хувьцаанууд түүхэн дээд ханшид хүрлээ.
😅 Сонирхолтой нь: AI-ийн нөлөө зөвхөн software салбарт биш, кибер аюулгүй байдал, логистик, wealth management зэрэг салбарт ч “айдас” үүсгэж эхэлжээ. CrowdStrike –5%, Zscaler –4%, Cloudflare –6% унажээ.
😬 Юуны дохио вэ? Хөрөнгө оруулагчид “AI hype”-аас илүү бодит ашиг, мөнгөн урсгал, инфляц ба хүүгийн бодлогын шийдвэрүүд рүү анхаарч эхэлсний дохио болно.
🗣️ Шинжээчид:
UBS-ийн стратегичид S&P 500 индексийг он дуустал 7,700 хүрнэ гэж таамаглаж байна. Мөн зах зээл өргөжиж санхүү, эрүүл мэнд, хэрэглээ, үйлдвэрлэлийн салбаруудад боломж бий гэж үзэж байна. Polymarket дээр 2026 онд 2-3 удаа бодлогын хүү бууруулна гэсэн хүлээлт давамгайлж байна.
🤷🏻♂️ Гэхдээ байна аа… Хэдийгээр зах зээлийн суурь үзүүлэлтүүд эерэг байгаа ч AI-ийн бодит нөлөө, ашгийн өсөлтийн тогтвортой байдал тодорхойгүй хэвээр. Энэхүү хөдөлгөөн богино хугацааны хөдөлгөөн үү, эсвэл урт хугацааны чиг хандлага уу гэдэг асуулт үлдэж байна.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ
БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД
🇺🇸 АНУ-ын Q4 өсөлт саарч, инфляц 3% хэвээр: Эдийн засаг таамгаас удаан өсөж, инфляц өндөр түвшинд хадгалагдлаа.
🏦 ХНС-ын дотор санал зөрөв: Тэмдэглэлээр “хүү бууруулахыг зогсоох уу, үргэлжлүүлэх үү” гэсэн маргаан гарч, зах зээл 6-р сараас нааш буурахыг төдийлөн таамаглахгүй байна.
🇨🇳 Alibaba Qwen3.5-аа танилцууллаа: Код бичих, олон алхамт даалгаврыг бие даан гүйцэтгэх “agentic AI” чиглэлд өрсөлдөөн орлоо.
🧐 Алдартай хөрөнгө оруулагчдын баримталдаг зарчмууд: Warren Buffett “Үгүй” гэж хэлэх нь түүний супер чадвар гэж тэрээр хэлсэн байдаг.
📄 Тайланг нь сонжвол: 🛒 Walmart: Цахим худалдаа өсөлтийг хөтөллөө
Walmart санхүүгийн тайлангаа танилцууллаа. Орлого нь өмнөх оны мөн үеэс 6%-иар өсөж 190.7 тэрбум долларт хүрсэн нь таамгаас 2.4 тэрбум доллараар өндөр байв. Нэгж хувьцаанд ногдох ашиг буюу EPS хүлээлтээс ялимгүй давж, 2025 оны баярын үеэрх борлуулалт тогтвортой гүйцэтгэл үзүүллээ.
АНУ дахь ижил дэлгүүрийн борлуулалт 4.6%-иар өссөн бөгөөд гүйлгээ 2.6%-иар нэмэгдсэн байна. Олон улсын борлуулалт 11.5%-иар өсөж 35.9 тэрбум долларт хүрсэн нь Хятад, Мексик (Walmex), Энэтхэг (Flipkart)-ийн өсөлтөөр дэмжигджээ.
🗓️ КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ
ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARDNEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор
The Lithium Boom is Heating Up
Thanks to growing demand, lithium stock prices grew 2X+ from June 2025 to January 2026. $ALB climbed as high as 227%. $LAC hit 151%. $SQM, 159%.
This $1B unicorn’s patented technology can recover 3X more lithium than traditional methods. That’s earned investment from leaders like General Motors.
Now they’re preparing for commercial production just as experts project 5X demand growth by 2040. They’ve announced what could be one of the US’ largest lithium production facilities and have rights to approximately 150,000 lithium-rich acres across North and South America.
Unlike public stocks, you can buy private EnergyX shares alongside 40,000+ other investors. Invest for $11/share by the 2/26 deadline.
This is a paid advertisement for EnergyX Regulation A offering. Please read the offering circular at invest.energyx.com. Under Regulation A, a company may change its share price by up to 20% without requalifying the offering with the Securities and Exchange Commission.









